Мэдээ мэдээлэл

September, 2020

  • 11 September

    “Дархан арьс, ширний цогцолбор”-ын ажил 40 хувьтай үргэлжилж байна

    Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй ажлын хэсэг өчигдөр Дархан-Уул аймагт ажиллалаа. Ажлын хэсэг “Дархан арьс, ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалттай танилцлаа. Өнөөдрийн байдлаар тус цогцолборын шугам хоолойн ажил 80 хувьтай, дэд станцын ажил 90 хувьтай нийтдээ ажлын явц 40 гаруй хувьтай байна. Монгол Улсад жилд дунджаар 18-20 сая ширхэг арьс, шир зах зээлд нийлүүлэх нөөцтэй. Түүхий эдийн арвин нөөц боломжтой …

  • 11 September

    Алтанбулагийн хилээр 96 иргэнийг татан авлаа

    УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааг өчигдөр зохион байгууллаа. Хилийн боомтоор нийт 96 иргэнийг нэвтрүүлсэн бөгөөд иргэдийг Дархан-Уул аймгийн  “Дархан” зочид буудалд, Орхон аймгийн “Тэсоро” зочид буудалд тус тус тусгаарлаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 11 September

    Соёлын сайд С.Чулууны Соёл, урлагийн ажилтны өдөрт зориулсан мэндчилгээ

    Соёл, урлагийн салбарыг хөгжүүлж, бүх нийтийг соён гэгээрүүлж, өв соёлоо хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн авьяас билэг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан Монгол орныхоо өнцөг булан бүрд ажиллаж амьдарч байгаа Эрхэм хүндэт соёлын ажилтан, уран бүтээлч, судлаач эрдэмтэд болон өвлөн уламжлагч Та бүхэндээ Соёл, урлагийн ажилтны 27 дахь өдрийн халуун мэндийг хүргэж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа …

  • 11 September

    “Ажил мэргэжлийн лавлах”-ын жагсаалт баталлаа

    Мэргэжлийн “Ажил мэргэжлийн лавлах”-ын жагсаалтад үсчин, гоо засалч, нүүр засалч, тайзны (нүүр хувиргагч), хумс засагч, завьчин (залуурчин, хөдөлгүүрт усан онгоцны), техник мэргэжлийн боловсролын багш нарын мэргэжил орж хамаарахаар болов.  Энэ талаар өчигдөр ХНХЯ-нд болсон Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн хурлаар шийдвэрлэж тогтоолоор баталлаа. “Ажил мэргэжлийн лавлах”-ын жагсаалтыг Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (АОЭНХ)-ноос холбогдох талуудтай хамтран боловсруулжээ. Хурлаар мөн Ажил …

  • 11 September

    “Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжиж байна

    “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр, “Гүүд Нэйборс” болон “Ногоон Ази” ОУБ-уудын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хамтран “Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төслийг нийслэлийн долоон дүүрэгт /Багануур, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, …

  • 11 September

    “Цэнхэр алт, ой модоо хайрлая” сарын аян эхэллээ

     ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн алба, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн төсөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар хамтран “Цэнхэр алт, ой модоо хайрлая” сарын аянг улс орон даяар энэ сарын 7-ноос зохион байгуулж байна.  Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7-д “Тогтвортой хөгжлийн боловсрол” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, иргэд, олон нийтэд эх дэлхийгээ хайрлах, уламжлалт ёс …

  • 11 September

    Мах, махан бүтээгдэхүүний экспортын эрх зүйн орчныг бий болгох зураглалыг танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 37 дугаар захирамжаар байгуулсан “Экспортыг дэмжих зөвлөл”-ийн II хуралдаан ГХЯ-нд өчигдөр боллоо.  Хуралдаанаар махны экспортыг нэмэгдүүлэх талаар хийх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 278 дугаар тогтоолоор баталсан “Монгол экспорт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж дэмжихэд салбар хоорондын уялдааг хангаж ажиллахад зөвлөлийн гол үүрэг чиглэж байна. Зөвлөлийн …

  • 11 September

    “Номын баяр 2020” арга хэмжээг улс, орон даяар зохион байгуулна

    Монгол Улсын ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр” тэмдэглэх тухай 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Соёлын сайдын ивээл дор “Номын баяр 2020” арга хэмжээг 09 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор зохион байгуулах гэж байна. Ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, ЗГХА Соёл, урлагийн газар, аймаг, Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Нийслэлийн соёл, урлагийн газар, …

  • 11 September

    Монгол Улсын Шадар сайд Ховд аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан Улсын онцгой комиссын ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр баруун бүсийн аймгуудын удирдлагуудтай өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлд уулзалт хийж, зарим үүрэг даалгавар өглөө.   Баруун аймгуудын нутгаар 9 дүгээр сарын 01-ний байдлаар Говь-Алтай аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий , Ховд аймгийн өмнөд хэсгээр зуншлага муу, бусад нутгаар хэвийн байна. Харин Говь-Алтай аймаг, Баян-Өлгий, Ховд …

  • 11 September

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн “Дурсгалын хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өчигдөр (2020.09.10) тохиолоо. Улс төрийн хилс хэрэгт олон мянган иргэдийг хилсээр хэлмэгдүүлсний төлөө Монголын төр ард түмнээсээ уучлал хүсэж, амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 1996 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолыг баталж, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг …

  • 10 September

    Нийслэлийн удирдлагууд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн дурсдаг юм. Энэхүү өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, улс төрийн намын төлөөллүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөл хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. “…Монгол Улсад улс …

  • 10 September

    Бага насны хүүхдийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх “Аврагч мазаалайн зөвлөмж”

    “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх  үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд зориулан 2,3 сая ам долларын санхүүжилттэй төслийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ээс 2020 оны 09 дүгээр сарын 30-ныг хүртэл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд ОБЕГ, НЭМҮТ, СЭМҮТ,  Гэр бүл, хүүхэд залуучуудын газар,МУЗН-тэй хамтран  бага насны хүүхдүүдийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Аврагч мазаалайн зөвлөмж” анимейшнүүдийг цувралаар …

  • 10 September

    МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр “Үндэстнүүдийн цом”-ын эздэд баяр хүргэв

    Дэлхийн даамын холбоо (FMJD)-ноос 2020 оны зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохиосон “Үндэстнүүдийн цом” багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай тоглон түрүүлсэн Монголын даамын эмэгтэй баг тамирчдыг МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын даамын холбооны удирдлагууд болон тус тэмцээнд амжилттай оролцсон өсвөр үе, залуу даамчид оролцлоо. Тэд “Үндэстнүүдийн цом” тэмцээнд эхний шатанд 11 орны бүсгүйчүүдтэй тойргийн журмаар тоглож, Недерланд, Суринам, Эстони, Бразил, Беларусийг хожин, Латви, Израиль, БНХАУ-тай тэнцэн, ОХУ, …

  • 10 September

    Г.Занданшатар: Ёс зүйгээ умартсан хэн ч төрийг төлөөлөх эрхгүй гэсэн зарчим үйлчилнэ

    Монгол Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Канад Улсын Элчин сайдын яам хамтран зохион байгуулж буй “ Итгэл даах төрийн албаны зөвлөл” уриатай зөвлөгөөн өнөөдөр /2020.09.10/   эхэллээ.  Зөвлөгөөнд 14 яам болон 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, Говь-Алтай аймгийн сумдын төрийн байгууллагын ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд ажилладаг төрийн захиргааны албан хаагчдын төлөөлөл болсон нийт 120 албан хаагч оролцож байна.  Ковидын халдвараас …

  • 10 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

    Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байх тухай УИХ-ын шийдвэр 1996 онд гарсан. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар нар өнөөдөр Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхээр ирсэн УИХ, Засгийн газрын гишүүд, улс төрийн намууд, төрийн болон төрийн …