Мэдээ мэдээлэл

October, 2020

  • 15 October

    12-15 настай хүүхдүүд 40 орчим тээврийн хэрэгсэл хулгайлжээ

    Насанд хүрээгүй этгээдүүд буюу 12-15 настай дөрвөн хүү бүлэглэн 40 орчим тээврийн хэрэгсэл хулгайлсан хэргийг илрүүлсэн байна. Нийслэл хотоос 40 орчим он хуучирсан гэх тодотголтой тээврийн хэрэгслийг хулгайлж дөрвөн автомашиныг Төв аймгийн Лүн сум, Дундговь аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал зэрэг сумуудад орхисон байна. Хөвгүүд “Бусдын нөлөөнд автан уг гэмт хэргүүдийг үйлдчихсэн, сурах хүсэлгүй, харин машин барих дуртай машиныг бол асуудалгүй …

  • 15 October

    Хятадын эрх баригчид “Чингис хаан”, “Эзэнт гүрэн”, “Монгол” зэрэг зарим үгийг нэвтрүүлгээс хасахыг шаарджээ

    Нант хот дахь музей нь Бээжингийн оролцоотойгоор шоу тоглолтыг үзүүлж байгаа нь Коммунист нам угсаатны монголчуудыг ялгаварлан гадуурхах үзлийг хатуужуулж байгаатай холбоотой юм. Монгол дахь Чингис хааны хөшөө. Гэрэл зураг: G Adventures, IncA g e n c e F r a n c e – P r e s s e Лхагва гараг, аравдугаар сарын 14, 2020 03.06 Нант хотын музей БНХАУ-ын ӨМӨЗО-ны музейтэй хамтран Чингис хааны тухай үзэсгэлэнг ирэх оны эхний улиралд зохион байгуулахаар тохирсон байсан аж. Хятадын Соёлын өвийн …

  • 15 October

    Путин: ОХУ коронавирусийн эсрэг хоёр дахь вакцинаа бүртгэлээ

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улс коронавирусийн эсрэг хоёр дахь вакцинаа бүртгэсэн талаар мэдээллээ.  Төрийн тэргүүн “Новосибирийн “Вектор” төв өнөөдөр коронавирусийн эсрэг  “ЭпиВакКорона” хэмээх хоёр дахь вакциныг бүртгэж авсан талаарх таатай мэдээгээр мэдээллээ эхэлмээр байна” хэмээн Засгийн газрын хурлын үеэр  мэдэгджээ.  Түүнчлэн удахгүй гурав дахь вакцин гаргах гэж байгаа талаар “Миний мэдэж байгаагаар Чумаковын нэрэмжит Оросын шинжлэх ухааны академид гурав дахь …

  • 15 October

    СЕХ: Улсын хэмжээнд 12 цагийн байдлаар 15,2 хувийн ирцтэй байна

    Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, сум нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 12 цагийн санал хураалтын явцын талаар мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд 12 цагийн байдлаар 15,2 хувийн ирцтэй байна гэлээ. Улс орон даяар 2148 хэсэг дээр сонгуулийн санал хураалт явагдаж байна. Өглөө 07:00 цагт эхэлсэн санал хураалтын үйл явц 20 цагт хаагдана. Ирцийн мэдээллийг 10:30-11:00 цаг орчимд хэсгийн хороодоос илгээсэн ирцийн …

  • 15 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх саналаа өглөө

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өнөөдөр /2020.10.15/ 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн байранд очиж, саналаа өглөө.  Тэрбээр энэ үеэр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөлгүйгээр шууд явсан юм. Уг хэсгийн хороонд үдээс хойш Ерөнхийлөгч мөн саналаа өгнө. Баянзүрх дүүрэг нийслэлийн хамгийн их хүн амтай нутаг дэвсгэр бөгөөд нийт 248705 иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлжээ. Тус дүүрэгт нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 30 нэр …

  • 15 October

    Г.Занданшатар: Залуус аа, Дээлээ өмсөөд саналаа идэвхтэй өгөөрэй

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.10.15) 12.00 цагт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн Хан-Уул дүүргийн 29-17-1 дүгээр хэсгийн санал авах байранд очиж, санал өглөө. УИХ-ын дарга Г.Занданшатар, Орон нутгийн сонгууль бол Монгол улсын засгийн газрын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгох чухал ач холбогдолтой сонгууль. Орон нутгийн сонгуулиуд өмнөх жилүүдийн ирц …

  • 15 October

    ВИДЕО: Анх удаа саналаа өгөх гэж буй СОНГОГЧИД зөвлөх нь

    Аравдугаар сарын 15-нд бид нутгийн өөрөө удирдах байгууллага буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийг сонгоно. Анх удаа сонгуульд оролцож буй залуу сонгогчдод зориулан дараах мэдээллийг хүргэе.

  • 15 October

    Цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

    Өнөөдөр сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалт явагдаж байна. Үүнтэй холбогдуулан замын цагдаагийн алба хаагчид замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг идэвхтэй саналаа өгөх нөхцлийг бүрдүүлэх, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Замын цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг анхааруулж байна.

  • 15 October

    Франц улс нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарлалаа

    Коронавирусийн хурдацтай тархалтыг зогсоохын тулд  Ерөнхийлөгч Эммануэл Макроны зарлигаар Парис болон бусад найман хотод шөнийн цагаар хөл хорио тогтоож байна. Бямба гарагаас эхлэн 21:00-06: 00 цагийн хооронд хөл хорих бөгөөд дор хаяж дөрвөн долоо хоног үргэлжилнэ гэж ноён Макрон телевизэд өгсөн ярилцлагадаа хэлэв. Хөл хорио нийслэл Парис болон түүний захын хорооллууд, мөн Марсель, Лион, Лилль, Сент-Этьен, Руан, Тулуза, Гренобль, Монпелье хотуудад хэрэгжиж …

  • 15 October

    Тайландад онц байдал зарлалаа

    Тайландын нийслэл Бангкок хотод эмх замбараагүй байдал үүсч, нөхцөл байдал хяналтаас гарах төлөвтэй болсон тул тус улсын Засгийн газар онц байдал зарлажээ. Тайландад улс төрийн эмх замбараагүй байдал, эсэргүүцлийн жагсаал олон жил үргэлжилж байгаа ч энэ оны хоёрдугаар сард дөнгөж байгуулагдаад байсан ардчиллыг дэмжигч сөрөг хүчний намыг эрх баригчид хүчээр татан буулгасан нь иргэдийн уур бухимдлыг улам дэвэргэсэн юм. Мөн …

  • 15 October

    Санал тоолох хар машин гацжээ

    Налайх дүүргийн тавдугаар хороо буюу Гродокын санал авах байрны санал хураалтын хар машин өнөө өглөө 08:00 цагийн орчимд гацаж, иргэдийн урт дараалал үүссэн байна. Харин одоо санал хураалтын хар машин хэвийн ажиллаж байгаа тул санал хураалт үргэлжилж буйг Мэдээллийн технологийн төвийнхөн хэлэв. Тус газрын мэдээлснээр санал хураалтын хар машинд техникийн саатал үүссэн нь ажилтан кодоо буруу хийсэнтэй холбоотой байж болзошгүй …

  • 15 October

    Ажилтнууддаа чөлөө өгөөгүй албан байгууллагыг торгоно

    Орон  нутгийн сонгуулийн энэ өдөр бүх нийтээрээ амарч иргэд сум, дүүргийн ИТХ-ын сонгуульдаа саналаа өгөх ёстой байдаг. Сонгуулийн хуульд “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэж хуульчилсан бөгөөд хэрэв зөрчвөл нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8-гаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ. Тиймээс санал авах өдөр …

  • 15 October

    Нийслэлийн сонгуулийн хороо 12:00 цагт мэдээлэл хийнэ

    Өнөөдөр өглөө улс орон даяар сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 2020  оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа 07.00 цагт эхэлсэн. Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчийг сонгох сонгууль бол та бидний өдөр тутмын амьдралд тулгамддаг асуудлыг шийддэг, анхан шатны засаг захиргааны нэгжээ сонгох үйл явц учраас иргэн та сонгуульдаа идэвхитэй оролцоорой. Нийслэлийн сонгуулийн хорооноос сонгуулийн ирц, явцын талаарх мэдээллийг өдрийн  12:00, 15:00, 19:00 цагуудаас …

  • 15 October

    “Анна Каренина”жүжгийн 16 төрлийн бэлэг дурсгалын зүйлс худалдаанд гарчээ

    “Анна Каренина” романыг Монголд хамгийн анх ахмад орчуулагчдын нэг Ш.Очирбат монгол хэлнээ тун яруу сайхан хөрвүүлсэн нь үгийн урлагийн хорхойтнуудад дэлхийн сонгодог романыг эх хэл дээрээ унших боломжийг бий болгосон билээ. “Анна Каренина” роман бол дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог билээ. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын …

  • 15 October

    Шангрила молл худалдааны төвд юу болсон бэ?

    Шангрила молл худалдааны төв үйлчлүүлэгчдээ үймүүллээ. Тодруулбал, Өнгөрөх шөнө Шангрила молл худалдааны төвд гэнэт онцгой байдлын дохио дуугарган бүх үйлчлүүлэгчийг яаралтай орхин гарахыг хүсчээ. Явган иргэд шууд гарч байсан бол автомашинтай иргэдийн хувьд жинхэнэ үймээн үүсгэжээ. Төлбөр төлөх цэг дээр онцгой байдлын удирдамж ирээгүй гэх үндэслэл хэлж автомашины зогсоол төлбөрөө төлөхийг шаардлаа. Иргэд онцгой байдал үед шууд гаргаж болохгүй юу …