Мэдээ мэдээлэл

May, 2020

  • 22 May

    Бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалын дагуу зохиогдоно

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо 10 цагт Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайдын өрөөнд хуралдав. Хурлаар Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй хэмээн  хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар шийдвэрлэв. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаатай холбогдуулан бүх …

  • 22 May

    ‪Үндэсний их баяр наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулна

    Үндэсний их наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр /2020.05.22/хуралдлаа. Хуралдаанаар Үндэсний баяр наадмыг хэрхэн зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, баяр наадмыг хөл хөдөлгөөн багатай, бөөгнөрөл үүсгэхгүйгээр телевиз, цахимаар иргэдэд хүргэх асуудлыг ярилцжээ. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг цахим хуудаснаа мэдээллээ. http://credit-n.ru/zaymyi-next.html http://credit-n.ru/offers-zaim/otlnal-microzaimi.html http://credit-n.ru/avtokredit.html

  • 22 May

    60 жилийн ойн нэрэмжит “Найрамдлын төгөл” байгууллаа

    Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2020 онд тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн тэмдэглэлт ойн хүрээнд Гадаад харилцааны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Кубад төгсөгчдийн холбооны төлөөлөл хамтран 2020 оны тавдугаар сарын 21-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Найрамдлын төгөл” байгууллаа. Нээлтийн ёслолд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин …

  • 22 May

    Х.Бат-Ялалтыг шүүх хурал хойшиллоо

    УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн гомдлоор “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.05.22/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт товлогдсон. Тэгвэл яллагдагч Х.Бат-Ялалт шүүх хуралдаа ирсэнгүй. Тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Харин шүүх бүрэлдэхүүн яллагдагч Х.Бат-Ялалтын хүсэлтийг хүлээж авчээ. Улмаар шүүх хуралдааныг энэ сарын 29-ний өдрийн 13:30 цаг …

  • 22 May

    Архангай аймгийн хоёр суманд ойн түймэр гарчээ

    Архангай Жаргалант болон Булган сумын нутагт өчигдөр ойн түймэр гарсан байна. Тодруулбал, Жаргалант сумын төвөөс баруун зүгт 50 км-т Асайт багийн “Өвөр чингэстэйн салхи муут” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг  тавдугаар сарын 21-ний өдрийн 14:25 цагт онцгой байдлын алба хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар …

  • 22 May

    Кембриджийн их сургуулийн бүх лекц 2021 оны зун хүртэл цахимаар орно

      Коронавирусийн халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан ирэх хичээлийн жилд Кембриджийн их сургууль танхимаар лекц орохгүй болсноо зарласан байна. Тус сургуулийн танхимын сургалт зохион байгуулагдахгүй бөгөөд оюутнууд лекцээ цахимаар хүлээн авна. Гэхдээ цар тахлын үед баримталж буй зай барих шаардлагыг хангасан нөхцөлд цөөн тооны оюутнаас бүрдсэн бүлэг бүрдүүлэн танхимаар хичээллэх боломжтой гэжээ.             Цар тахал гарсантай холбогдуулан Кембриджийн их сургууль …

  • 22 May

    Тусгай дугаарын утсанд иргэдээс нийт 35903 дуудлага иржээ

    Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн холбогдолтой мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэрэглэгчдэд хүргэх, мөн иргэдээс ирүүлсэн санал, гомдол, бусад мэдээллийг хүлээн авах зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс  18001105 тусгай дугаарыг ажиллуулж эхэлсэн. Тус дугаарыг ажиллуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 5 шугамаар 35903 дуудлага хүлээн авч 63043 минутын яриа хийж шаардлагатай мэдээ, мэдээллийг …

  • 22 May

    Инчёон хотын Инан ахлах сургуулийн хоёр сурагч коронавирусийн халдвар авчээ

     Бүгд Найрамдах Солонгос Улсын ахлах сургуулийн хичээлийг эхлүүлсэн эхний өдөр ахлах сургуулийн 2 сурагч коронавирусийн халдвар авсан нь батлагдсанаар сургуулийн сурагч, багш, эцэг эхчүүд түгшүүртэй байдалд оржээ.             Ахлах сургуулийн хичээлийн нээлтийг хийхээр товлосон байсан өдөр буюу 5 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 6 цагийн орчимд Инчёон хотын Мижү Холл дүүргийн Инан ахлах сургуулийн 3 дугаар ангийн 2 сурагч коронавирусийн …

  • 21 May

    Veritech ERP платформд суурилж хөгжүүлсэн “COVID-19 Шуурхай удирдлагын мэдээллийн систем”-ийг нэвтрүүллээ

    УОК, Эрүүл мэндийн яам коронавирусын халдвараас урьдчилсан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, олон талт хамтын ажиллагааг хангах зорилгоор “COVID-19 Шуурхай удирдлагын систем”-ийг нэвтрүүллээ. Энэхүү систем нь ЭМЯ, ХӨСҮТ, УОК болон эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг бүхэлд нь хамруулсан салбар дундын мэдээллийн цогц систем болох юм. Түүнчлэн, гэрээр ажиглалтад байгаа иргэдэд зориулж гар утасны аппликейшн хөгжүүлж бэлэн болголоо. Тус системийг …

  • 21 May

    Гүтгэгч Г.Батбаяр өмгөөлөл үзүүлэх эрхээ хоёр дахь удаагаа хасууллаа

    Бусдыг эрүүдэн шүүгч МАНАН бүлэглэлийн гүйцэтгэгч Б.Хурцын өмгөөлөгч гэж өөрийгөө сурталчлаад яваа Г.Батбаяр гэх хүн бий. Яг үнэндээ Б.Хурц түүнийг тоож ч шиншлэхгүй… Харин Б.Хурцтай хамт шалгагдаж байгаа н.Баяр гэх нөхрийг Г.Батбаяр өмгөөлж байгаа нэртэй өөрийгөө энд тэнд сурталчлаад яваад байх шиг байна. Одоо Г.Батбаяраас нийгэм залхаж байна даа. Тэр үйлчлүүлэгчээ бус генерал Б.Хурцыг дагаж салбаганаад байгааг нь анзаарсан уу. …

  • 21 May

    Модны 2 орчимд авто зам хааж, зам засна

    Нийслэлийн БГД-ийн 7-р хороо, Хорооллын эцсийн Шуудангийн зүүн талаар уруудаж Модны 2-ын голын замтай нийлдэг 0,4км авто замын засвар шинэчлэлтийн ажилд асфальтбетон хучилт хийгдэх гэж байна. Иймээс 2020 оны 05-р сарын 22-ны өглөө 08:00 цагаас 05-р сарын 24-ний 23:00 цаг хүртэл тус замын хөдөлгөөнийг бүрэн хаана. Иймээс жолооч та бүхэн өөр замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. http://credit-n.ru http://credit-n.ru/kurs-cb.html

  • 21 May

    Олимп, дэлхийн медальтнууд УОК-т 13.5 сая төгрөг хандивлана

    Монгол Улсын олимп болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт тамирчид цар тахлын энэ цаг үед нэгдэж Улсын онцгой комисс/УОК/-т 13.5 сая төгрөг хандивлахаар болсныг Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар өөрийн цахим хаягаараа мэдэгдлээ. Тэрбээр “Mонгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг, Олимпийн их наадам, Олимпийн төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад олгодог сар бүрийн урамшуулалт цалингаасаа, Олимп Дэлхийн медальтай тамирчид санал гаргаж …

  • 21 May

    “Японы хүүхдийг ивээх сан”-аас тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ

      “Японы хүүхдийг ивээх сан”-аас Онцгой байдлын ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 5 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн компьютер, өнгөт принтер, GPS төхөөрөмжийг өнөөдөр гардуулан өглөө. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааны ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивлаж байгаагаа энэ үеэр онцолсон юм.  Онцгой байдлын ерөнхий газар нь Японы Хүүхдийг Ивээх сантай 2018 онд хамтын ажиллагааны …

  • 21 May

    Франц улс сургуулиудаа буцаад хааж эхэлсэн байна

    Францын хойд хэсэгт орших Рубе хотод танхимын сургалтаа эхлүүлсэн найман сургуулийн үйл ажиллагааг зогсоосон талаар тус улсын орон нутгийн хэвлэл мэдээлэл 5 дугаар сарын 18-ны өдөр мэдээлсэн байна.             Тус улсад сургуулийн танхимын сургалтыг сэргээснээс хойш долоо хоногийн хугацаанд шинээр коронавирусийн халдварын 70 тохиолдол бүртгэгджээ. Коронавирусийн халдварын тархалт бага гарсан Францын зарим хэсгүүдэд бага ангийн сурагчдын хичээлийг өнгөрсөн долоо хоногт …

  • 21 May

    ГХ-ны сайд Д. Цогтбаатар НҮБ-ын АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганы даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөв

    НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын 76 дугаар чуулган “Тогтвортой хөгжлийн төлөө далай тэнгисийн асуудлаарх эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааг урагшлуулах” сэдвийн дор энэ сарын 21-ний өдөр цахим хэлбэрээр болж байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганы даргын хувиар энэ удаагийн чуулганы нээлтийг удирдаж, үг хэлэв. Тэрээр АНДЭЗНК-ын зүгээс макро-эдийн засаг, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, эрчим хүч, статистик, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх …