Мэдээ мэдээлэл

August, 2020

  • 12 August

    БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн Вьетнам улсын элчин сайд Доан Тхи Хыөнг хүлээн авч уулзлаа

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд, хатагтай Доан Тхи Хыөнгтэй уулзлаа. Монгол-Вьетнамын шинжлэх ухаан, технологийн дэд комиссын гуравдугаар хуралдаан 2016 онд Ханой хотод амжилттай болсныг дурдаад ээлжит хурлыг дэлхий нийтэд дэгдээд байгаа цар тахлыг намжсан тохиолдолд Монгол Улсад зохион байгуулахад бэлэн байгааг илэрхийлэв. Хоёр улсын шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааны …

  • 12 August

    Иргэний шилжилт хөдөлгөөнийг энэ долоо хоногт зогсооно

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж, 24.2 дахь хэсэгт “24.2.Энэ хуулийн 24.1-д заасан иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн …

  • 12 August

    “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн албан хаагчид төрийн одон медалиар шагнагдлаа

    Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 82 жил, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 2 жилийн ой 08-р сарын 08-ны өдөр тохиож тус үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга эх орныхоо бүтээн байгуулалтад ханцуй шамлан зүтгэж буй инженер, техникийн албан хаагчдад талархал илэрхийлж, бусдыгаа манлайлан ажиллаж буй эрхмүүдийг төрийн одон медалиар шагналаа.  “Тавантолгой төмөр зам” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км …

  • 12 August

    Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн барина

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар болов. Хөтөлбөр нь КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, Хүний хөгжлийн, Эдийн засгийн, Ногоон хөгжлийн, Засаглалын, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогоос бүрдэж байна. КОВИД-19. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн …

  • 12 August

    Ли Ё Хун: Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт олон үр дүнтэй ажлуудыг хийнэ гэж итгэж байна

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл БНСУ-аас МУ-д суугаа Элчин сайд Ли Ё Хунийг хүлээн авч уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол, Солонгос хоёр орны дипломат харилцаа үүсч, хөгжсний 30 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлууд болон бусад хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа. Д.Сарангэрэл сайд: “БНСУ нь бүс нутаг дахь манай ойрын “гуравдагч хөрш”, худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш орон. Монгол Улс, БНСУ-ын …

  • 12 August

    Азийн хөгжлийн банкнаас 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болжээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2020.08.11) Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Павит Рамачандран төрийн хариуцлагатай өндөр албанд дахин томилогдсонд УИХ-ын даргад баяр хүргээд тус банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, зээл, тусламжийн талаар танилцуулав. Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөрийг …

  • 12 August

    С.Одонтуяа: Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг батлуулсан хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл төдийлөн буурахгүй байна

    УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өчигдөр /2020.08.11/  Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкофыг хүлээн авч уулзлаа.  УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Канад улсаас Монгол улсад суух элчин сайдаар эмэгтэй хүн томилогдсон баяртай байгаагаа илэрхийлж, хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтран ажиллахад таатай байх болно гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглэлээ.  Мөн 2012 онд НҮБ-аас “Эмэгтэйчүүд чадна” төслийг хэрэгжүүлсэн. Эмэгтэй улс төрчдийг дэмжих уг төслийг Канадын элчин сайдын яам …

  • 12 August

    Кобайши Хироюки:Монгол Улс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой орон

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Япон Улсаас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Кобайши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, Япон хоёр орны хамтын ажиллагаа мөн аялал жуулчлалын чанар, агаарын тээврийн үнэ, өвлийн аялал жуулчлалын талаар түлхүү санал сэтгэгдэлээ солилцлоо. Элчин сайд Кобайши Хироюки хэлэхдээ “Юуны өмнө бидний хувьд Монгол улстай удаан хугацааны турш найрсаг хамтын ажиллагааг хэрэгжүүлж …

  • 12 August

    Улаанбаатарт өдөртөө 19-21 хэмийн дулаан байна

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говьсүмбэр, Дорноговь, Хэнтийн нутаг, Дундговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр их бороо орно. Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 08 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн …

  • 11 August

    30 мянган хонины тухай киноны зураг авалт эхэллээ

    Хятад улсад цар тахлын гамшиг нүүрлэсэн хүнд хэцүү үед хөрш Монгол улсаас хандив тусламж болгон өгсөн 30 мянган хонины тухай хятадууд баримтат кино хийхээр болжээ. Хятадын талаас энэхүү баримтат киноны зураг авалтыг эхлүүлж байгаагаа зарласан албан ёсны арга хэмжээ энэ сарын 10-нд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд боллоо. Баримтат киног БНХАУ-ын Хэпин /Peace international/ компанийн захирал Д.Энхбаяр санаачлан, …

  • 11 August

    Монгол, Солонгосын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна

    УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун Таныг хүлээн авч уулзлаа.   Монгол Улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, 2020 оныг “Монгол, Солонгосын найрамдлын жил” болгон зарласанд баяртай байгаагаа УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцоллоо.  Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Сог-оос баяр хүргэсэн захидлыг хүлээн авсан. Миний халуун мэндийг Үндэсний Ассамблейн даргад …

  • 11 August

    Дэлхийн хамгийн үнэтэй маскыг урлаж байна

    Израилын нэгэн үнэт эдлэлийн компани 18К цагаан алтаар маск хийж байна. Уг маскийг 3600 ширхэг хар, цагаан алмаз шигтгэн урлаж байгаа ажээ. Масканд хамгийн сайн чанарын N99 шүүлтүүр байрлуулах ба маскны нийт хүндийн жин нь 270 грам юм байна. 1,500,000 долларын өртөгтэй тус маск одоогоор дэлхийн хамгийн үнэтэй маск гэгдэж байна. Энэ оны сүүлчээр урлаж дуусах аж. Эх сурвалж: CCTV.com

  • 11 August

    Бразил улс гурван өдрийн гашуудал зарлажээ

    Коронавирусний цар тахлын улмаас 100 мянга гаруй хүн нас барсантай холбогдуулан Бразилын Үндэсний конгресс, Холбооны дээд шүүх гашуудал зарлажээ. “Манай улсад ийм их эмгэнэл тохиож байгаагүй. Өөрийн гэсэн нэр, мэргэжил, төлөвлөгөө, мөрөөдөлтэй байсан 100 мянган хүн энэ дэлхийд, бусдын амьдралд мөрөө үлдээсэн нь эргэлзээгүй. Хууль тогтоох засаглал, Холбооны дээд шүүхийн нэрийн өмнөөс халдварын улмаас нас барсан хүмүүсийн ар гэр, ойр дотнынхонд гүн …

  • 11 August

    БНСУ-д хүчтэй аадар бороо орсны улмаас 31 хүн нас баржээ

    БНСУ-д энэ сарын эхээр хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос үүдэн үер, хөрсний гулгалт болсны улмаас нийт 31 хүн амиа алдаж, 11 хүн ор сураггүй алга болжээ. Энэ тухай тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх төв штаб мэдээлсэн байна.  Өнгөрсөн амралтын өдрүүдэд өмнөд болон хойд Чолла муж, Кванжу хотод 13 хүн нас баржээ. Усанд автагдах аюултай байгаагийн улмаас 11 хот, мужийн 7 мянга орчим оршин суугч …

  • 11 August

    Н.Учрал: Хүссэн ч, эс хүссэн ч бид цахим руу шилжих нөхцөл байдалд хүрсэн

    Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос мэдээллийн технологийн хөгжилтэй холбоотойгоор боловсролын салбарт бий болж буй боломж, тулгамдсан асуудал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготой “Боловсролын салбар дахь цахим шилжилт” хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.08.11/ зохион байгууллаа. Боловсролын болон мэдээллийн технологийн салбарынхан оролцсон тус хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хэлсэн үгэндээ, “Аливаа зүйл хоёр …