Монгол Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Гадаад харилцааны сайдаар томилогдсон Д.Цогтбаатар Гадаад харилцааны өмнөх сайд Ц.Мөнх-Оргилоос 10 дугаар сарын 20-ны өдөр тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албаны хүмүүс, яамны газрын захирлууд байлцаж, шинэ сайд Д.Цогтбаатарт ажлын амжилт хүсэв. Гадаад …
Улс төр
October, 2017
-
20 October
Д.Сарангэрэл: Эмч, эмнэлгийн ажилтнуудыг хоёр ээлжээр ажиллуулна
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдэж, Төрийн ордонд Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдаан болж байна Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цаашид эрүүл мэндийн салбарт хийгдэх ажлуудаа танилцууллаа. Тэрбээр “Цаг агаарын хүйтрэлтэй холбогдуулан ханиад томууны дэгдэлт ихэсдэг. Дэгдэлтийн үеэр 840 ор бэлэн байлгахаар ажиллаж байна. Мөн дархлаажуулалтын ажил чухал байна. 220 мянган хүн тун вакцин авахаар төлөвлөсөн. АНУ-аас тусламжаар авах 50 мянган хүн тун вакцин …
-
20 October
Ц.Даваасүрэн:Мэргэжлийн байхын төлөө хариуцлагатай ажиллана
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сайд асан П.Ганхүүгээс тамгаа хүлээн авлаа. П.Ганхүү Дулаанхан уулын өврөөс гурав дахь сайд Монгол Улсын гал голомтыг сахихаар томилогдож байна, энэ хүндтэй үүргийг нэр төртөй биелүүлэхийг ерөөгөөд ажлын амжилт хүслээ. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ 28 жилийн дараа хөдөлмөрийн гараагаа эхэлсэн газраа ирж байна. Дуудлага байх, хувь заяа байх. Мэргэжлийн байхын төлөө хариуцлагатай ажиллана. Өмнөх Засгийн …
-
20 October
БХБ-н сайд Х.Баделхан Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанааг хүлээн авч уулзлаа
2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн билээ. УИХ-ын гишүүн Х.Баделханыг 87.5% -ийн саналаар Барилга, хот байгуулалтын сайдаар томилсон. Өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авсан БХБ-ын шинэ сайд Х.Баделхан Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанааг хүлээн авч уулзаж, хөгжлийн төвийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар мэдээлэл авлаа. Тэрээр улсын төсвийн хөрөнгө …
-
20 October
Д.Сумъяабазар:Уул уурхай бол Монгол хүн бүрийн амьдралыг тэтгэх чухал салбар
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэн гишүүдийн 89.6 хувийн саналаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон. Тэрээр өнөөдөр үүрэгт ажилдаа орж, тамгаа хүлээн авлаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хэлэхдээ “Төрийн алба гэдэг ёс зүйтэй, хууль дүрмийн хүрээнд хариуцлагатай ажиллах ёстой чухал алба. Уул уурхай бол Монгол хүн бүрийн амьдралыг тэтгэх …
-
20 October
Ерөнхий сайд У. Хүрэлсүх өргөтгөсөн хуралдаан зарлалаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдлээ. Шинэ сайд нар өнөөдөр тамгаа гардаж ажлаа эхэллээ. Засгийн газрын гишүүдийг томилсон УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албаны бүх шатанд хариуцсан ажилдаа эзэн болж, салбар бүртээ сахилга дэг журмыг чандлан сахиж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүтээлч, хариуцлагатай, шийдэмгий, шуурхай ажиллахыг үүрэг болгосон юм. Тэрээр өнөөдөр Засгийн газрын …
-
20 October
ХНХ-ын сайд С.Чинзориг тамгаа гардаж авлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон С.Чинзоригт Хөдөлмөр, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд асан Н.Номтойбаяр яамны тамга, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудынхаа хамтаар гардуулан өглөө. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нар ажил хүлээлцэхэд байлцаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон тус салбарыг удирдаж байсан УИХ-ын гишүүн …
-
20 October
ХЗДХ-сайд Ц.Нямдорж тамгаа гардаж авлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогтоос /2017.10.20/-ны өдөр тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо. Тамга хүлээлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогт хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яам олон ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Туршлагатай, чадвартай сайд ирж байгаа учраас энэ эрчийг алдахгүй яамныхантайгаа гар сэтгэл …
-
19 October
Х.Баделханыг Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар томилохыг дэмжлээ
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.10.19) нэгдсэн хуралдаан 10 цаг 21 минутад 61.8 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэний дагуу чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 8 гишүүнийг …
-
19 October
У.Хүрэлсүхтэй заамдалцах учраа
Хүнд эдийн засаг У.Хүрэлсүхийн нуруун дээр ирлээ. Эдийн засаг өсөөд байхад амьдрал ядуураад л байна гэж ард олон ярилцаж байна. Ам дамжсан энэ яриаг өчигдөр Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооны мэдээ баталж орхилоо. Дээрх хоёр байгууллага хамтарсан хараат бус судалгааны баг гаргаж ядуурлын төвшинг тодорхойлжээ. Тэдний гаргасан тоогоор бол 2016 оны байдлаар Монгол улсын нийт хүн амын есөн зуун …
-
19 October
Ц.Цогзолмаа: Багш нарын үндсэн цалинг нэмбэл төсөвт хүндрэл учирна
Өнөөдөр Засгийн газрын 7 сайдыг томилох ёстой УИХ Ц.Цогзолмааг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдад томилох эсэхийг хэлэлцэж эхэллээ. О.Баасанхүү гишүүн сайдад нэр дэвшигч Ц.Цогзолмаагаас асуулт асуулаа. Тэрбээр “Боловсрол гэдэг чинь уламжлагдсан зүйл. Багш нар цалин нэмэхийг шаардаж байна. Би нэг гарц хэлье хэлэх гэсэн юм. Хувийн сургуульд, өгдөг хувьсах зардал нэг жилд 42 тэрбум төгрөг байдаг. Дээрээс нь багш нарынх нь …
-
19 October
Л.Болд: Бид нар утааны, өмхийний гэсэн хоёр улиралтай болсон
УИХ-ын чуулганы хуралдаанаар БХБ-ын сайдаар Х.Баделханыг томилох асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ. Ингээд гишүүдийн 87.5 хувийн саналаар БХБ-ын сайдаар Х.Баделханыг томиллоо. Энэ үеэр гишүүд санал солилцож Л.Болд гишүүн үг хэллээ. Тэрбээр “Жинхэнэ эрүүл мэндийн сайдыг Х.Баделхан гишүүн гэж харж байна. Нийслэлчүүд бид нар хоёр улиралтай болсон. Нэг нь утааны, нөгөөх нь өмхийний улирал. Одоо …
-
19 October
УИХ-ын гишүүдийн хэлсэн “афоризм”
Д.Тэрбишдагва: “Цагаан шаазан минь цавтай бол цайгуу уухаа болих уу даа!” -“Ц.Нямдорж бид хоёр бол гал авалцтал үзэлцэж, гар бариад явдаг хоёр л доо” -“Байгаль өшөөгөө буруутай хүмүүсээс биш хөөрхий малчдаас авч байна” *** О. Баасанхүү: “Нямбаатараа! Ахын дүү пялдагадаж болноо. Чамд ах нар чинь дургүй юм билээ”. -“Ч.Хүрэлбаатар аа! Зий гэж эцэг эхээр нь доромжлох хэрэггүй. Зандаахүүгийн Энхболд гэдэг …
-
19 October
У.Хүрэлсүхийг угтах хүнд эдийн засаг
Элдэв жаргал хэмжээтэй,эцэст нь төлөх үнэ их үнэтэй гэж Р.Чойномын хэлсэнчилэн бид өнгөрсөн дөрвөн жилийн жаргалаа асар их үнээр төлөх болчоод байна. Гэхдээ Монгол улсын 800 мянган өрх жаргалыг амсаагүй, хүртээгүй. Эрх мэдэлд, албан тушаалд ардын элч мэт аяглагсад л өвөртлөсөн, үрсэн. Өнөөдрийн сөрөг хүчин Ардчилсан нам Монголын түүхийн өр хэмээх галыг өрдөж тахисан хүмүүс. 2012 оны эцэст Монгол улсын …
-
19 October
УИХ өнөөдөр долоон сайдын томилгоог хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхлэн хуралдана. Өчигдөр чуулганаар үндсэн чиг үүргийн найман сайдыг томилсон. Тэгвэл өнөөдөр үлдсэн долоон сайдын томилгоог УИХ хэлэлцэнэ. Тодруулбал, Хавдисламын Баделханыг Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын, Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын, Жадамбын Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын, Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын, Батжаргалын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл