Улс төр

September, 2013

  • 23 September

    Намын бүлгүүд болон Төсвийн байнгын хороо хуралдана

     Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг дэгийн дагуу өнөөдөр УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралдана. Үүнд: – АН-ын бүлэг 09:00 цагт Төрийн ордны “А” танхимд – МАН-ын бүлгийн хуралдаан 09:00 цагт “Б” танхимд – МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 09:00 цагт “В” танхимд тус тус хуралдана. Төсвийн байнгын хорооны хуралдаантай: Төсвийн байнгын хороо 11:30 цагт хуралдах бөгөөд хуралдаанаар: – …

  • 21 September

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 9 дүгээр сарын 21-ны бямба гаригт болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2013 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах зарим арга хэмжээг авна Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2013 оны 8 дугаар сарын гүйцэтгэлээр 3,450.2 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 3.6 хувиар буюу 128.5 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн …

  • 21 September

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий Ассамблейн 68-р чуулганд оролцохоор АНУ-ыг зорилоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцохоор өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотыг зорилоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзахын зэрэгцээ хэд хэдэн чухал арга хэмжээнд оролцохоор төлөвлөсөн байна. Энэ удаагийн чуулганд Монгол Улс өөрийн санаачилсан гурван тогтоолын үндэсний хэрэгжилтийг тайлагнаж хэлэлцүүлэх юм байна. Үүнд, “Бичигтэн болох НҮБ-ын арван жил”-ийн үндэсний …

  • 20 September

    Лондон хотын Амбан захирагчийг хүлээн авч уулзав

     Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Их Британийн нийслэл Лондон хотын 685 дахь  Амбан захирагч Рожэр Жиффордыг хүлээн авч уулзлаа. Амбан захирагч Рожэр Жиффорд нь Монгол, Британий хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчилж байгаа Британий Засгийн газрын гишүүний түвшний төлөөлөгч юм. Уулзалтын үеэр талууд санхүү, эдийн засгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг …

  • 19 September

    Х.Тэмүүжин: Эрүүдэн шүүх 460 сандлыг буцааж, хэрэгцээт өөр төхөөрөмж авах боломжийг ярилцаж байна

     Аюулгүй байдлын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүдэн шүүхийн эсрэг агуулгатай конвенцид нэгдэхтэй холбоотой асуудал хэлэлцэх үеэр гишүүн Д.Ганбат байцаалт авах зорилгоор оруулж ирсэн сандалнуудын асуудал юу болж байгаа тухай Хууль зүйн сайдаас тодруулсан юм. Х.Тэмүүжин сайд энэ асуултанд “Хүний эрхийн үндэсний комиссоос Эрүүдэн шүүхтэй холбоотой сандлын тухай гомдлыг Хууль зүйн яаманд ирүүлсэн. Хууль зүйн яамнаас шалгалт явуулсан. Энэ сандлыг мөрдөн …

  • 19 September

    П.Цагаан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр МҮОНТ, МҮОНР, UBS телевизтэй хамтран ажиллана

    Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр телевиз, радиотой хамтран ажиллана Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга П.Цагаан өнөөдөр МҮОНТ-ийн ММ агентлагийн захирал С.Батзаяа, МҮОНР-гийн захирал Л.Цэрэн-Очир, UBS телевизийн захирал Л.Балхжав нарыг хүлээн авч уулзлаа. Нийслэл хотын өнөөдрийн хамгийн тулгамдсан асуудал нь агаарын болон хөрсний бохирдол болоод байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга гаргаж Агаарын бохирдлыг бууруулах …

  • 19 September

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж байна

     Яг одоо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар : – “Зэвсгийн худалдааг зохицуулах тухай” олон улсын гэрээнд гарын үсэг зурах тухай асуудал /зөвшилцөх/ – Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Конвенцийн нэмэлт Протоколд нэгдэн орох тухай асуудал /зөвшилцөх/ – Цөмийн энергийн тухай хуульд …

  • 19 September

    ГХЯ-аас Сирийн эрх баригчдад уриалга гаргажээ

     Гадаад харилцааны яам 2013 оны есдүгээр сарын 4-ний өдрийн мэдэгдэлдээ дурьдсаны дагуу Сирийн хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхийн төлөө байгаагаа дахин илэрхийлэхийн зэрэгцээ Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тухай НҮБ-ын мэргэжилтнүүдийн гаргасан үндэслэл, дүгнэлтийг дэмжихийн хамт Сирид энэхүү зэвсгийг хэрэглэснийг эрс шийдвэртэй буруушааж, химийн зэвсгийг устгах тухай Женев хотноо байгуулсан Америк-Оросын ерөнхий тохиролцоог нэг бүрчлэн хэрэгжүүлэхийг Сирийн эрх баригчдад уриалж байна гэж …

  • 19 September

    БНХАУ-тай “Цэрэг-техник”-ээр хамтран ажиллах гэрээ байгууллаа

      Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай Хэлэлцээр” байгуулагдлаа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэний БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна. Айлчлалын хоёр дахь өдөр тэрээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Цэргийн төв зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд Чан Ванцюаньтай уулзаж, албан ёсны хэлэлцээр хийлээ. Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийг БНХАУ-ын Батлан …

  • 18 September

    Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэний БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ

    Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэний БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Чан Ванцюаний урилгаар 2013 оны 9 дүгээр сарын 16-21-ний өдрүүдэд БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ. 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийг БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао Бүх Хятадын Ардын Их Хурлын Ордонд хүлээн авч уулзлаа. Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао …

  • 18 September

    Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд

     Эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн есдүгээр сарын 16-аас 27-ыг хүртэл УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар болсон билээ. Тэгвэл өнөөдөр ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Хэлэлцэх асуудлууд:  Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал …

  • 17 September

    МАН-ЫН “ШИНЭЧЛЭЛИЙН ХОРОО”-НООС ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ САНАЛЫГ ХҮРГҮҮЛЛЭЭ

    МАН-ын “Шинэчлэлийн хороо”-ноос Н.Алтанхуягийн Засгийн газарт хариуцлага тооцож, огцруулах саналыг УИХ-д өмнө нь гаргаж байсан. Тэдний шаардсан 14 хоногийн хугацаа дууссан бөгөөд “Шинэчлэлийн хороо”-ноос дараагийн алхамаа хийж, Засгийн газрыг огцруулах УИХ-ын тогтоолын төслийг санаачлан УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлж байгаа аж.

  • 17 September

    “Би хайртай хүнтэй” Монголын уран сайхны кино 20 нд Соёмбод нээлтээ хийнэ

      “Би хайртай хүнтэй” Монголын уран сайхны кино энэ сарын 15-нд “Соёмбо” кино театрт нээлтээ хийнэ гэж байсан аргагүй шалтгааны улмаас энэ сарын 20 нээлтээ хйихээр болжээ. Энэхүү уран бүтээл нь өнөөгийн залуучуудын хүн чанар, цэвэр сэтгэлийн гүн дэх гэнэн томоогүй үерхэл, нөхөрлөл, хайр дурлалын тухай өгүүлэх бөгөөд хүнд хэцүү үе тулгарахад бие биеэндээ хэрхэн тус дэм болж байгааг харуулах …

  • 17 September

    900 гаруй хайгуулын тусгай зөвшөөрөлд “Урт нэрт” хуулийн нэмэлт өөрчлөлт үйлчлэхгүй

     Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Эдийн Засгийн байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцээд хамтарсан ажлын хэсэг байгуулан, саналын зөрүүтэй асуудлууд дээр ойлголцох нь зүйтэй …

  • 17 September

    Байнгын хороод Урт нэртэй хуулийн асуудлаар хэлэлцэж байна

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдаан Төрийн ордонд хуралдаж байна. Тус хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн …