Спорт

December, 2018

  • 19 December

    Ой тогтоолтын ДАШТ-ээс В.Янжаа мөнгөн медаль хүртжээ

    Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд В.Янжаа Монгол улсаа төлөөлөн оролцож мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр 5 минутанд 413 дүрс цээжилснээр дэлхийн рекорд тогтоосон байна. Тэрбээр тэмцээний талаар “Харамсалтай нь тэмцээн миний хувьд баяр бахдал, амжилт ололтоос илүү ” алагчлал, бухимдал, гомдол гуниг” боллоо. Юуны түрүүнд хэлэхэд, зарим орны тамирчид тэр дундаа монголчуудад “визний бэрхшээл”-тэй оронд тэмцээнийг зориудаар зохион байгуулснаар дэлхийд …

  • 17 December

    “Бөртэ чоно-2018” санал хураалт эхэллээ

    Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 21-нд Соёлын төв өргөөнд болно. Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулах энэхүү шагнал гардуулах ёслолын “Оны шилдэг тамирчин”, “Спорт тоглоомын баг”-ийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай. Спортын шилдэг баг, тамирчдыг тодруулах санал асуулга өчигдөр /2018.12.16/ 22.00 цагаас эхлэн нээгдсэнийг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо …

  • 13 December

    Хойд туйлд аялах эрхийн төлөө Э. Энхсаруул өрсөлдөж байна

    Шведийн “Fjallraven Polar” аяллын хувцас хэрэглэлийн компаниас зохион байгуулдаг Хойд туйлд  нохойтой чаргаар аялах “Fjallraven 2019” эрхийн төлөө дэлхий дахинд Монгол дээл хувцастайгаа аялж, үндэсний өв соёлоо сурталчилдаг Энхсайханы Энхсаруул өрсөлдөж байна. Э.Энхсаруул ялагч болоход тун ойрхон байгаад бөгөөд өрсөлдөгч нь 1.3 сая хүнтэй  Эстон улсын оролцогч бүсгүй юм. Саналын зөрүү ердөө гурван мянга гаруй л байна. Санал хураалт өнөөдөр 17 цагаас дуусах тул  хүн бүр  …

  • 13 December

    Н.Төгсцогтын тулааны тов гарчээ

    Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн рингэнд арван тулаан хийгээд байгаа билээ. Тэрбээр 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Марреротой хийхээр болсон байна. Хоёр боксчны тулааны 2019 оны нэгдүгээр сарын 26-д АНУ-ын Нью-Йоркийн Бруклин дэх “Barclays Center”-т болохоор товлогджээ. KING TUG буюу Н.Төгсцогт өнгөрсөн тавдугаар сарын 26нд мэргэжлийн боксын арав дахь тулаанаа Колумбын боксчин Оскар Эскандонтой хийж …

  • 13 December

    Дэлхийн аваргуудын нэрэмжит тэмцээн болно

    Монгол Улсад самбо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан, бөхийн самбо барилдааны анхны дэлхийн аваргуудын нэрэмжит, насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн болох гэж байна. Уг тэмцээн энэ сарын 16,17-ны өдрүүдэд Спортын төв ордны “А” зааланд зохиогдох бөгөөд эрэгтэй -62 кг, эмэгтэй -60 кг гэсэн жингийн ангиллаар тус тус зохиогдох юм байна. Тэмцээн нь өнгөрсөн 50 жилийн хугацаанд Монголын самбо бөхчүүдээс …

  • 12 December

    Хөлбөмбөгчин Петер Шмейхель Монголд ирлээ

    Английн “Манчестер Юнайтед” багийн домогт тоглогч, дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр удаа хүртэж байсан Петер Шмейхель өнөөдөр өглөө Улаанбаатарт буулаа.Монголын хөлбөмбөгийн холбооны шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөг” шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр болно. Өнгөрсөн онд “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа Улаанбаатарт саатаж байсан бол энэ жил Петер Шмейхель ирж байгаа юм. Тэрбээр өнөөдөр 21:00 цагаас Зайсан дахь Highland …

  • 12 December

    Д.Ариунжаргал ОУХМ цолны болзлыг хангалаа

    Тайвань улсын Тайпeй хотноо зохион байгуулагдсан “IAU 24 цагийн гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн“-д Монгол Улсаа төлөөлөн оролцсон Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Д.Ариунжаргал өмнөх амжилтаа 13 км-ээр шинэчлэн тогтоож, Олон улсын хэмжээний мастер цолны болзлыг хангаад байна. Харин Монгол улсын хэт холын марафон гүйлтийн эрэгтэй баг тамирчид тавдугаар …

  • 11 December

    Зургаан настай охин Дэлхийн аварга боллоо

    Хөвсгөл аймгийн Далай ван сургуулийн 1-р ангийн сурагч 6 настай Лхагвадэмбэрэлийн Батжаргал Малайз улсын Куала Лумпур хотод  энэ сарын 9,10-ны өдрүүдэд зохиогдсон “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 23 дахь удаагийн тэмцээн   түрүүлж Дэлхийн аварга боллоо. Тус тэмцээнд 40 орны 3000 хүүхэд өрсөлдсөн байна. Мөн тус тэмцээнд оролцож байгаа Хөвсгөл аймгийн Нутгийн аваргууд сургуулийн 6-р ангийн сурагч А.Саруулням дэд аварга, Эрдмийн далай …

  • 10 December

    Шатар сонирхогчдын нийслэлийн аваргыг шалгарууллаа

    Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсны ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд УИХ-ын даргын ивээл дор жил бүрийн нэгдүгээр сард “Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Уг тэмцээний анхан шат буюу дүүргүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн арваннэгдүгээр сард зохион байгуулсан билээ. Хагас шигээ буюу “Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн ИТХ-ын ивээл …

  • 10 December

    Азийн “Challenge Cup” тэмцээнээс хоккейчид мөнгөн медаль хүртжээ

    Малайзын нийслэл Куала-Лумпур хотод зохион байгуулсан олон улсын шайбтай хоккейн холбооны /IIHF/ албан ёсны тэмцээн болох 20 хүртэлх насны Азийн “Challenge Cup” тэмцээнээс Монголын баг мөнгөн медаль хүртжээ. Монголын залуучуудын шигшээ баг эхний тоглолтод Тайландад 14:1-ээр хожигдсон ч Кувейтийн шигшээ багийг 9:2-оор хожсон. Улмаар хэсгийн сүүлийн тоглолтоо Индонезийн багтай хийж, 3:1-ээр ялалт байгуулснаар Азийн “Challenge Cup” тэмцээний дэд аварга боллоо.

  • 10 December

    А.Баасандорж: Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ уучлалт гуйж байна

    Таканоива А.Баасандорж энэ сарын 5-ны өдөр өөрийн дэвжээний залуу бөхийг зодсон тухай сүмо бөхийн холбооноос мэдэгдсэн билээ. Тодруулбал Таканоива А.Баасандорж Чиганоура дэвжээний залуу бөхийг юмаа мартсан шалтгаанаар 4-5 удаа нүүрэн тус газарт нь цохьсон байна. Уг хэрэг  12 сарын 4-ний орой 23 цагт зочид буудалд болсон бөгөөд зодуулсан бөх маргааш нь тойргийн барилдаанд ирэхдээ албаны хүмүүст зодуулснаа хэлснээр олонд мэдэгдсэн юм. Тэгвэл …

  • 10 December

    “Бөртэ чоно” наадмын шилдгүүд энэ сарын 21-нд тодорно

    Монголын Үндэсний Олимпийн Хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран зохион байгуулдаг “БӨРТӨ ЧОНО-2018” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол энэ сарын 21-нд Соёлын Төв Өргөөнд зохион байгуулагдахаар товлогджээ Жил бүр спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол нь тухайн оны “Шилдгийн шилдэг тамирчин”, “Шилдгийн шилдэг дасгалжуулагч” болон шилдэг баг, спорт холбоод, олимпийн зөвлөлийг тодруулдаг уламжлалтай. Өнгөрсөн …

  • 8 December

    Улсын харцага О.Хангай “Алтан бүс”-ийн эзэн боллоо

     Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймагт энэ сарын 1-ны өдөр  “Алтан бүс”-ийн төлөөх тав дахь удаагийн барилдаан боллоо. Тус барилдаанд Ар, Өвөр Монголын 128 бөх зодоглов. Барилдаанд  Ар, Өвөр Монголын хоёр хүчтэн үзүүр булаалдсанаас Ар Монголын бөх, улсын харцага Оргихын Хангай долоо даван түрүүлж “Алтан бүс”-ийн эзнээр тодорчээ. “Алтан бүс”-ийн төлөөх барилдаан анх 2014 онд зохиогдоход тухайн үеийн улсын заан …

  • 8 December

    Домогт Петер Шмейхель манай улсад нэг л өдөр саатна

    Монголын хөлбөмбөгийн холбооны шилдгүүдээ тодруулдаг “Алтан бөмбөг” шагнал гардуулах арга хэмжээ жилээс жилд өргөжиж, дэлхийн домогт одуудыг Монголын фанатуудтай нь уулзуулах боломжийг олгодог уламжлалтай болсон билээ. Өнгөрсөн жил гэхэд “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Луи Сааг урьж авчирч фэнүүдтэй нь уулзуулсан. Тэгвэл энэ жил Данийн шигшээ баг болон Английн “Манчестер Юнайтед” багийн домогт тоглогч, дэлхийн шилдэг хаалгачийн …

  • 8 December

    Таканоива А.Баасандорж зодог тайлахаар болжээ

    Таканоива А.Баасандорж энэ сарын 5-ны өдөр өөрийн дэвжээний залуу бөхийг зодсон тухай сүмо бөхийн холбооноос мэдэгдсэн билээ. Сүмо бөхийн холбооноос Таканоива А.Баасандорж өөрийн барилддаг дэвжээ болох чиганоура дэвжээний доод зиндааны 23 настай залуу бөхийг хэлсэн зүйлийг нь мартсан гэж 4-5 удаа цохьсон байна. Нөгөө бөх нь хүнд гэмтээгүй ч нүүр нь хавдсан байсан гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл Таканоива А.Баасандорж …