БНХАУ-д Чэнду хотноо өнгөрсөн амралтын өдөр болсон “Chengdu Marathon” олон улсын эмэгтэйчүүдийн 42 км 195 метрийн бүтэн марафоны уралдаанд Олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан 2:39:40 секундын амжилтаар тэргүүн байр эзэлжээ. Мөн эрэгтэйчүүдийн 42 км 195 метрийн бүтэн марафоны уралдаанд гавьяат тамирчин Б.Сэр-Од гуравдугаар байр эзэлсэн бол ОУХМ Н.Мөнхбаяр шагналт тавдугаар байр эзэлжээ. Б.Сэр-Од 2:13:08 секундын амжилт үзүүлсэн бол Н.Мөнхбаяр 2:13:57 секундын амжилтаар Олон улсын хэмжээний мастерын цолны болзол хангасан …
Спорт
October, 2018
-
29 October
Нийслэлийн 379 жилийн ойн барилдаанд арслан Э.Баасанжав түрүүлэв
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан өчигдөр /2018.10.28/боллоо. Хүчит бөхийн барилдааны нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар оролцлоо. Хүчит бөхийн барилдааныг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ“Нийслэл хотын ойн босгон дээр Монголын үндэсний бөхийн барилдааныг …
-
29 October
М.Уранцэцэг Абу Дабигийн Их дуулгын аварга боллоо
Арабын нэгдсэн Эмират улсын “Абу Даби-2018” жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн энэ сарын 27-нд эхэлсэн. Тэмцээний эхний өдөр гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаанд Косовогийн залуу жүдоч Дистра Красникиг цэвэр ялж, алтан медаль хүртэв. Баянхонгор аймгийн уугуул, “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч, Гавьяат тамирчин М.Уранцэцэг ийнхүү Абу Дабигийн “Их дуулга”-д аварга болсноор Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри …
-
27 October
Чөлөөт бөхийн ДАШТ-д өрсөлдсөн бөхчүүд эх орондоо ирлээ
“Будапешт-2018” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн Монголын баг тамирчид өнөөдөр /2018.10.27/ Будапешт-Стамбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирлээ. Монголын баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсоноос эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа мөнгө, эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ Б.Шоовдор хүрэл медаль хүртсэн билээ.
-
27 October
KING TUG буюу Н.Төгсцогт Лас-Вегаст тулалдана
Монгол Улсын гавьяат тамирчин, Лондон 2012 олимпийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт ээлжит тулааныхаа гэрээг үзэглэжээ. Тэрбээр “Лас-Вегаст тулалдах гэрээгээ хийлээ. Миний хувьд их хүлээсэн чухал тулаан. Ялагч нь албан ёсоор WBC холбооны аваргатай тулалдана. Хоёр жилд гурван тулаан гэдэг зарим хүнд хангалтгүй санагдаж магадгүй. Гэмтэл бэртлээ даван, эргэн ирж байгаадаа баяртай байна. Одоо л бүх зүйл эхэлж байна” гэж сэтгэгдлээ …
-
27 October
Жүдоч М.Уранцэцэг өнөөдөр барилдана
Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлж байгаа бөгөөд 62 улсын 348 жүдоч /эрэгтэй-215, эмэгтэй-133/ хүч , ур чадвараа сорин оролцох юм. Монгол Улсыг төлөөлөн эрэгтэй гурван жин, эмэгтэй нэг жинд манай шилдэг дөрвөн тамирчин хүч хүчнэ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 73 кг жинд Г. Одбаяр, 81 кг жинд Н. Дагвасүрэн, +100 кг жинд Б. …
-
26 October
“CITY CUP 2018” боулингийн тэмцээн маргааш болно
Монголын Боулинг Сонирхогчдын Холбоо үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой, Биг Боулинг төв байгуулагдсаны 10 жилийн ой, “City Cup” тэмцээний 10 жилийн ой, Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойн нэрэмжит Нийслэл хотын боулингийн аварга шалгаруулах “CITY CUP 2018” багийн төрлийн нээлттэй тэмцээн энэ сарын 27-28-нд “Big bowling” төвд болох гэж байна. Тэмцээнд хамт олон, байгууллага, найз нөхдөөрөө 5 хүний бүрэлдэхүүнтэй баг …
-
26 October
Х.Цагаанбаатар: Монголын жүдо бөхийн холбооноос дасгалжуулагчаас хасах шийдвэр гарсан байна
Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, жүдо бөхийн ДЭЛХИЙН АВАРГА, олимпийн наадмын хүрэл медальт, жүдо бөхийн залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Х.Цагаанбаатар дөнгөж сая цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийлээ. Түүний цахим хуудсандаа бичсэн тайлбарыг хүргэе. Х.Цагаанбаатар миний биеийг жүдо бөхийн дасгалжуулагчаас ХАСАХ ШИЙДВЭР гарсан байна. Ойлгосонгүй бас итгэсэнгүй. Бодит байдал Одоогоос гурван жилийн өмнө буюу 2015 оны есдүгээр сарын 25-ний …
-
26 October
Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид багаараа тавдугаар байрт орлоо
Бөхийн төрлүүдийн 2018 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл аравдугаар сарын 22-25-нд Унгарын нийслэл Будапештийн 12500 хүний суудалтай “Ласло Папп арена”-д боллоо. Эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээнд 52 орны 234 тамирчин 10 жинд өрсөлдөв. Манай улсаас багаараа оролцсоноос гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа 72 кг-д мөнгө, ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, долоон тамирчин шагналт байрт орж, …
-
25 October
О. Насанбурмаа:Бөхөд хайртай Монголын ард түмэндээ баярлалаа
Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа мөнгөн медаль хүртлээ. О.Насанбурмаа Будапештийн дэвжээнд Унгар, Турк, БНХАУ-ын бөхчүүдийг ялж, финалд өнгөрсөн онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Канадын Жюстина Ди Стасиотод ялагдаж мөнгөн медаль хүртсэн юм. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдын 21 дэх мөнгөн медалийг ийнхүү эх орондоо …
-
25 October
“Бөхбилэгт” дэвжээний нэрэмжит барилдаанд арслан Э.Оюунболд түрүүлэв
Энэ сарын 20-нд Спортын төв ордонд болсон Архангайн “Бөхбилэгт” дэвжээний нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Архангай аймгийн Чулуут сумын харьяат, улсын начин Б.Амарзаяа үзүүрлэв. Тус барилдааны шөвгийн дөрөвт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Амарзаяа нар үлдсэн байна. Дээр дурдсан бөхчүүдээс гадна улсын харцага О.Хангай, улсын начин Л.Гантулга, Б.Батжаргал, Ч.Хөхчирэнгэр, Б.Серик …
-
24 October
Уран сайхны гимнастикийн Ази тивийн АШТ-д 70 гаруй тамирчин оролцоно
Монгол Улсад анх удаа уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. “A” зэрэглэлийн Азийн Цомын Аварга Шалгаруулах анхдугаар тэмцээн Улаанбаатар хотод 10 дугаар сарын 25-28 ны өдрүүдэд болно. Энэхүү тэмцээн нь Монгол Улсыг сурталчилан таниулах, спортоор хичээллэж буй тамирчдын чансааг ахиулах, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Ази болон дэлхийд алдартай 70 …
-
24 October
Б.Шоовдор ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд барилдсан “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Пан-Америкийн аварга Мексикийн бөх Алехандра Ромеро Бонилла 4:2-аар ялж, дэлхийн медальтан боллоо. Түүний хувьд өнгөрсөн жил Шведийн Маттссонд ялагдан медальгүй буцаж байсан бол энэ жил Мексикийн …
-
23 October
Монголын оюутны сагсан бөмбөгийн 19 дэх удаагийн тэмцээн эхэллээ
Нийслэлийн ИТХ-ын Ажлын албанаас хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөл бүрдүүлж, бие бялдар, оюуны хөгжлийг нь дэмжих зорилгоор Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ ажлын хүрээнд Оюутны сагсан бөмбөгийн 19 дэх удаагийн тэмцээнийг хамтран зохион байгуулж, өчигдөр нээлээ. Монголын оюутны сагсан бөмбөгийн тэмцээний нээлтэд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүлснийг Нийслэлийн ИТХ-ын …
-
23 October
Дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцсон тамирчдаа хүлээж авч уулзлаа
Гүрж улсын Батуми хотноо болсон Дэлхийн шатрын 43 дугаар олимпиадад манай улсын шигшээ багийн тамирчид амжилттай оролцоод иржээ. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монголын Шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар тамирчдаа хүлээн авч уулзлаа. Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Наранбаатар:Манай шатарчид олимпиаддаа амжилттай оролцлоо. Ялангуяа, эрэгтэй багийнхан манай шатрын түүхэнд байгаагүй өндөр амжилт үзүүлж, 185 орноос 22 дугаар байрт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл