Спорт

December, 2018

  • 4 December

    Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид “Наталья Воробьевагийн нэрэмжит” тэмцээнээс зургаан медалтай ирлээ

    Чөлөөт бөхийн ОХУ-ын олимпийн анхны эмэгтэй аварга Наталья Воробьевагийн нэрэмжит эмэгтэйчүүдийн олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотын “Байкал арена”-д боллоо.Манай улсаас долоон тамирчин оролцсоноос хоёр алт, дөрвөн мөнгө, нийт зургаан медаль хүртэв. Залуучуудын 53 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Анударь, 55 кг-д Хүмүүнлэгийн ухааны сургуулийн тамирчин Б.Энхцэцэг алт, 50 кг-д Үндэсний батлан хамгаалах их сургуулийн тамирчин Б.Энхзул, 57 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхтүвшин, 72 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Ц.Хулан, …

  • 3 December

    Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид “Оросын цом” тэмцээнээс долоо медаль хүртэв

    Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Оросын цом”-ын нээлттэй тэмцээн арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-нд ОХУ-ын Чувашийн Чебоксар хотод боллоо. “Чебоксар арена”-д болсон тав дахь удаагийн тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Ө.Ууганбаярын удирдлага дор манай улсын найман тамирчин хүч үзэж, хоёр алт, таван хүрэл медаль хүртэв. 57 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 65 кг-д “Аврагч” …

  • 1 December

    М.Түмэнбаяр армийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

    Бразилын Рио Де Жанейр хотод таеквондогийн армийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. XXIV удаагийн тэмцээнд 41 орны тамирчид оролцож байгаагаас Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд М.Түмэнбаяр хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Камерун, Шир-Ланкын тамирчдыг хожиж, хагас шигшээд БНХАУ-ын Лианг Юшуайд ялагдсан.М.Түмэнбаяр дагах тулаанд Кувейтын тамирчинг хожин хүрэл медаль хүртсэн юм.

November, 2018

  • 29 November

    Монголын хөлбөмбөгийн холбоо “AFC Awards-2018”-ын шагнал хүртжээ

    Оман улсад Азийн хөлбөмбөгийн холбооны оны шилдгийг шалгаруулах “AFC Awards-2018” зохион байгуулагдлаа. Монголын хөлбөмбөгийн холбоо 2018 онд гаргасан амжилт, хийсэн ажлаараа дүгнэгдэж “Шилдэг холбоо”-“Aspiring association of the year” шагналыг хүртлээ. Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/-ны  шагналыг МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарт гардан авчээ. Монголын хөлбөмбөгийн холбооноос “Монгол Улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх их үйлст бие сэтгэлээ зориулан ажиллаж буй бүх хүмүүстээ, ямагт бидэнтэй хамт байж дэмждэг …

  • 28 November

    Олон улсын Аэробик гимнастикийн тэмцээнээс  найман медаль хүртжээ

     БНСУ-ын Сөүл хотноо болсон Аэробик гимнастикийн олон улсын тэмцээнээс Монголын баг тамирчид амжилттай оролцоод иржээ. Тус тэмцээнд БНСУ, БНХАУ, Япон, Монгол гэсэн дөрвөн орны 171 тамирчин оролцож авьяас самбаагаа сорин өрсөлдсөн байна.  БНХАУ-ын баг 64, Япон улсын баг 5, Монгол улсын баг 52, БНСУ-ын баг 78 хүний бүрэлдэхүүнтэй иржээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын гимнастикийн холбооны Аэробик гимнастикийн техникийн хорооны нарийн …

  • 27 November

    Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Гуамыг зорилоо

    Ц.Ганболд дасгалжуулагчтай Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд өрсөлдөхөөр өнөөдөр эх орноосоо мордлоо. Манай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг өнгөрсөн 9-р сард Улаанбаатар хотод болсон Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатанд Умард Марианы Арлуудыг 3:2, Гуамыг 1:0-ээр хожиж, Макаотай 0:0-ээр тэнцэн эхний шатны аварга болсон билээ. Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг давсны дараа 11-р сарын 04-08-ы хооронд Тажикстан улсад …

  • 26 November

    Бөхийн барилдаан Спортын төв ордонд болно

    Улс тунхагласны  94 жилийн ойн баярт зориулсан 128 хүчит бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагт  Спортын төв ордонд  эхэлнэ. 1984 оноос хойш Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан жил бүр аймаг улс, аймгийн цолтой бөхчүүд барилддаг уламжлалтай. Өнгөрсөн жилийн барилдаанд Улсын аварга  Ч.Санжаадамба түрүүлж байжээ.

  • 24 November

    М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ

    Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй “Их дуулга” тэмцээн Японы Осака хотод болж байна.Өчигдөр  эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдсөн МУГТ тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ. Дэлхийн аварга М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, ДАШТ-ий мөнгөн медальт Японы Ёошида Сана, Португалын Мариа Сидерот, БНСУ-ын Юү Жон Кангыг хожиж, финалд үлдсэн. Тэрбээр аваргын төлөө ДАШТ-ий алт, мөнгөн медальт Тонаки Финатай барилдаж, 49 секундэд ялагдлаа.

  • 23 November

    М.Нандинцэцэг хүрэл медаль хүртлээ

    Энэтхэгийн Шинэ Дели хотод зохиогдож буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 54 кг-д тулалдсан М.Нандинцэцэг Болгарын Стойка Петроватай мөнгөн медалийн төлөө тулалдсан ч 5:0-аар ялагдал хүлээж хүрэл медаль хүртлээ. М.Нандинцэцэг Унгарын Сабина Сючи, Хорватын Зелена Питес нарыг ялж шөвгийн наймд үлдсэн юм. Тэрбээр Мароккогийн Зохра Захроуг 5:0-оор ялснаар дэлхийн аваргын хүрэл медальтан болж, цаашлаад шигшээд өрсөлдөх эрхийн төлөө …

  • 22 November

    Н.Түвшинбаяр тэргүүтэй жүдочид “Их дуулга”-д өрсөлдөнө

    Олон улсын жүдо бөхийн холбооноос Японы Осака хотод “Их дуулга” тэмцээнийг арваннэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулна. Осакагийн “Их дуулга”-д 71 орны 421 жүдоч (эрэгтэй 262, эмэгтэй 159) өрсөлдөнө. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй гурван жүдоч оролцохоор болсон. Тэдний дунд олимпийн алт, мөнгөн медальт Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл, дэлхийн аварга Д.Сумъяа, дэлхийн аварга М.Уранцэцэг нарын шилдэг жүдочид багтсан. Тэмцээний …

  • 22 November

    Хөлбөмбөгчин Петер Шмейхель Монголд ирнэ

    Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрээ мөнхөлсөн домогт хөлбөмбөгчин  Петер Шмейхель  Монгол Улсад ирэхээр болсон байна. Тэрбээр Монголын хөлбөмбөгийн холбооноос оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээнд хүндэт зочноор уригджээ. Энэхүү арга хэмжээнд жил бүр хүндэт зочид уригдан оролцдог бөгөөд 2017 онд “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа Монголд ирж, фэнүүдтэйгээ уулзаж байсан юм. Тэгвэл энэ …

  • 21 November

    Г.Мандахнаран тэргүүтэй таван бөх Казахстаныг зорив

    Казахстаны улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ОУТ арваннэгдүгээр сарын 23-25-нд Казахстаны Тарас хотод болно. Зургаа дахь удаагийн тэмцээнд манай улсаас “Алдар” спорт хорооны дөрөв, “Цастын барс” клубийн нэг тамирчин зодоглохоор эх орноосоо мордов. Тодруулбал, 57 кг-ын жинд спортын мастер Б.Далайбаяр, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д ОУХМ Н.Лхамгармаа, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, …

  • 21 November

    Монголын Олимпийн Таеквондогийн холбоо их хурлаа товложээ

    Монголын Олимпийн Таеквондогийн холбоо 2018 оны 11 сарын 24нд ээлжит бус их хурлаа товложээ. Уг их хуралаар таеквондочид шинэ дүрэмээ батлан, шинэ удирдлага сонгоно.

  • 20 November

    Э.Бэхбаярын барилдаан мөнгөн зоосонд мөнхлөгджээ

    Унгарын Будапешт хот энэ намар бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ийг хүлээн авч, амжилттай зохион байгуулсан билээ. Тэгвэл “Будапешт-2018” чөлөөт бөхийн ДАШТ-нд зориулсан 50 форинтийн мөнгөн зоосыг саяхнаас гүйлгээнд гаргасан бөгөөд тус  зоосонд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаярын “Парис-2017” ДАШТ-д хийсэн шилдэг барилдаан, мэхийг мөнхөлжээ. Э.Бэхбаяр “Лас Вегас-2015”, “Парис-2017” ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын шилдэг тамирчдын нэг билээ.

  • 19 November

    Б.Мөнхзаяа Японд болсон марафонд дэд байр эзлэв

    Японы Кобе хотод өчигдөр болсон “Коbe marathon 2018” тэмцээний 42 км-ын эмэгтэйчүүдийн ангилалд 4998 оролцогч гүйснээс Монголын тамирчин Б.Мөнхзаяа 2:31:48 цагийн амжилтаар мөнгөн медаль хүртжээ.  Кенийн гүйгч Сусан 2:31:38 цагийн амжилтаар аваргын алтан медалийг хүртсэн байна. Тэмцээний эхний зургаан байрт Кенийн Сусан, Монголын Б.Мөнхзаяа, Беларусын Нина Савина, Мароккогийн Сана Ачахбар, Этиопын Кокоб, Австралийн Мелане нарын тамирчид орсон бол Японы гүйгчэд …