Спорт

January, 2018

  • 13 January

    Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модиг хэн баярлуулав

    Энэтхэг улсын цаначин Аанчал Такер Олон улсын цанын холбооноос зохион байгуулсан тэмцээнээс хүрэл медаль хүртэж  улсынхаа Ерөнхий сайд Нарендра Модиг  баярлуулав. Аанчал Такер  өвлийн спортын төрлөөс анхны медаль хүртсэн тамирчин болжээ.Тамирчин  Аанчал Такерт Нарендра Моди тветтр хуудсаараа дамжуулан талархал илэрхийлжээ.            

  • 8 January

    Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн аваргуудаа тодрууллаа

    Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат өчигдөр  өндөрлөж, аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд нийт эмэгтэй 33 шатарчин оролцсоноос Дорноговь аймгийн иргэн Э.Одгэрэл алт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Д.Цээсүрэн мөнгө, Өмнөговь аймгийн иргэн Э.Мөнх-Амгалан хүрэл медаль авсан. Тусгай шагналыг ахмад шатарчин 63 настай М.Жаргалсайхан хүртсэн юм. …

  • 6 January

    Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт эхэллээ

    Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат өнөөдөр (2018.01.06) Төрийн ордонд эхэллээ. Тэмцээнийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэлэв. Тэрбээр нийт оролцогчдод хандан тэмцээнд амжилттай оролцохыг хүсээд “Жил бүрийн нэгдүгээр сард Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. …

  • 5 January

    Ч.Отгонбаяр: Шинэ залуу тамирчдыг маш чанартай болгомоор байна

    Монголын Волейболын Залуучуудын Холбоо 2018 оны эхний тэмцээнийг “С” зэрэглэлийн УАШТ-ээр эхлэх гэж байна. Тус тэмцээн 2018 оны 1-р сарын 11-14ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд МВЗХолбооны МJ Спорт ордонд болох юм байна. Тэмцээний Техникийн зөвлөгөөн энэ сарын 8-ны 14.00 цагт Монголын Залуучуудын Холбооны 209 тоот өрөөнд явагдах бөгөөд тэмцээний шилдэг найман баг “Хөгжлийн лиг 2018” –д оролцох эрхээ …

  • 4 January

    Харумафүжид 500 мянган иений торгууль оногдуулжээ

    Нутаг нэгт монгол сүмочийг зодож, танхайрсан хэрэгт нэр холбогдсон ёкозуна Харумафүжид  Д.Бямбадоржид Тоттори хотын шүүхээс 500 мянган иений  торгууль ногдуулсан байна. 500 мянган иен нь өнөөгийн ханшаар 10.7 сая орчим төгрөгтэй тэнцэх юм.Харумафүжид зодуулсан гэх сүмоч Таканоива А.Баасандоржийн дэвжээний багш Таканоханагийн гомдлын дагуу Тоттори хотын цагдаа хэргийг шалгаж, улмаар шүүх өнөөдөр шийдвэрээ гаргажээ. Харумафүжи өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29 ны өдөр  …

  • 3 January

    Д.Отгондалай: 2020 он хүртэл надад хоёр том боломж байна

      Шинэ оны анхны “Хоймор” булангийнхаа зочноор олимп, дэлхийн хүрэл медальт, гавьяат тамирчин Доржнямбуугийн Отгондалайг урьж ярилцлаа. Түүний хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олимп, дэлхийн медальтны эгнээнд багтахаас гадна “Бөртэ Чоно’’-ын шилдэг эрэгтэй тамирчин болсон амжилтаар арвин он жилүүд өнгөрчээ. Бид 2017 оны арванхоёрдугаар сарын 28-нд уулзсан. Тэрбээр энэ өдрөөс яг нэг жилийн өмнө буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 28-нд …

  • 3 January

    “Пёончан 2018” Өвлийн Олимпийн видео танилцуулга цацагдлаа

    Ирэх 2-р сарын 9-ний өдөр Өмнөд Солонгосын Пёончан хотноо “Пёончан 2018” Өвлийн Олимп болно. Одоогоор тасалбарын ихэнх хувь нь зарагдаад байгааг Олимпийг зохион байгуулах хорооноос зарласан. Тодруулбал өнгөрсөн сарын сүүлээр 1.07 сая тасалбараас 655,500-г дотоодын болон гадаадын үзэгчид аль хэдийн худалдаж аваад байна. Пара Олимпийн хувьд 37 хувь буюу 220,000 тасалбараас 81,000 ширхэгийг зарсан ажээ гэж мэдэгдсэн. Олимпийг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ли …

December, 2017

  • 30 December

    Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүү Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн боллоо

    Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, “Увс нуур” бөхийн дэвжээний бөх, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүү түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Сүлд спортын хорооны бөх, Монгол Улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр үзүүрлэлээ. Ерөнхийлөгчийн нэрэмжит цом …

  • 26 December

    Д.Сумъяа, М.Уранцэцэг нар 50 мянган ам.доллар хүртэнэ

    Олон улсын жүдо бөхийн холбооноос өнгөрөгч долоо хоногт жин тус бүрийн шинэчилсэн чансааг гаргасан. 2017 онд хамгийн олон оноо цуглуулсан тэргүүн 14 жүдочдод 50 мянган ам.долларыг олгодог. Тэгвэл энэхүү мөнгөн шагналыг манай жүдочдоос М.Уранцэцэг\48 кг\, Д.Сумъяа \57 кг\ нар хүртэх юм. Тэд хоёр жил дараалан жиндээ тэргүүлж, энэхүү шагналыг хүртэж байна. Мөн Д.Сумъяа чансааны оноогоо 7132-д хүргэж, рекорд амжилтын эзэн …

  • 26 December

    Серена Уиллиамс эргэн ирэв

    Шинэ охиноо өлгийдөж аваад ердөө дөрөвхөн сар болж байгаа талбайн теннисний домогт тамирчдын нэг Серена Уиллиамс ирэх долоо хоногт Абу Даби хотноо явагдах тэмцээнд оролцоно гэдгээ мэдэгджээ. Тэрбээр найман долоо хоногтой бие давхар байхдаа Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн юм. Серена өнгөрсөн нэгдүгээр сард Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлснээсээ хойш талбайд гараагүй бөгөөд өнгөрсөн 9 дүгээр сард охин Алексис Олимпиа Оханианыг төрүүлсэн …

  • 25 December

    “Пёончан 2018” Өвлийн Олимп эхлэхэд 46 хоног үлдлээ

    Ирэх оны 2-р сарын 9-ний өдөр Өмнөд Солонгосын Пёончан хотноо эхлэх “Пёончан 2018” Өвлийн Олимпийн тасалбарын 60 хувь нь зарагдсан талаар өчигдөр Олимпийг зохион байгуулах хорооноос зарлажээ. Тодруулбал 1.07 сая тасалбараас 655,500-г дотоодын болон гадаадын үзэгчид аль хэдийн худалдаж авсан байна. Пара Олимпийн хувьд 37 хувь буюу 220,000 тасалбараас 81,000 ширхэгийг зарсан ажээ. 2014 онд ОХУ-ын Сочи хотод болсон Өвлийн Олимпод үзэгчдэд …

  • 22 December

    Бид мартсан Бөртэ чонууд

    Монгол Үндэсний Олимпийн хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно 2017 наадам болж өндөрлөлөө. Энэ жил амжилттай, одтой байсан тамирчид маань Бөртэ чонын эзэн болж, баярласан талархсан сэтгэлээ илэрхийлж харагдав. Д.Сумьяа мундаг байсан. Д.Отгондалайгийн амжилттай ч маргах юм алга. Тэгээд ч спортын сэтгүүлчдийн саналыг үндэслэж, Бөртэ чонын эзэнг тодруулдаг учраас энэ жил хамгийн одтой хиймортой байсан нь л цомын эзэн болох …

  • 21 December

    Сүмогийн холбоо Хакухо, Какүрюү нарт шийтгэл оноолоо

    Ёкозуна Харумафүжи залуу бөхөд гэмтэл учруулсан асуудлаас болж зодог тайлах шийдвэр гаргасан. Тэгвэл өчигдөр түүний дэвжээний багш Исегахама Японы Сүмогийн холбооны захирлуудын зөвлөлийн гишүүнийн албаа хүлээлгэн өгсөн байна. Мөн зодооныг зогсоох арга хэмжээ аваагүй хэмээн хоёр Их аварга Хакухо, Какүрюү нарын цалинг хасах шийдвэр Сүмогийн холбоо гаргасан байна. Холбооны хурал өчигдөр үдээс хойш болсон бөгөөд Хакухо 12 дугаар сарын цалингийн 50 …

  • 20 December

    Дэлхийн аварга П.Орхонд гурван өрөө байрны түлхүүр гардуулжээ

    Гавьяат тамирчин П.Орхонд Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлөөс “Алтан соёмбо” шагнал болон “Sunshine vilage” хотхонд байрлах 160 сая төгрөгийн үнэ бүхий гурван өрөө байрны түлхүүр гардуулсан байна. Чөлөөт бөхийн дэлхийн шилдэг тамирчин П.Орхон Францын Парис хотноо чөлөөт бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон билээ. Түүний гаргасан өндөр амжилтыг Монголын төр засаг үнэлж …

  • 19 December

    М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм буй

    Монгол улсад Хүндийн өргөлтийн спорт үүсэж хөгжөөд нэгэн жаран улиран одсон байна. Монголын хүндийн өргөлтийн холбооны тамирчид хоёрдахь жаран буюу эхний жилээ л түүхэн амжилт үзүүлж Дэлхийн аваргаас Анхны хүрэл медалийн болзол ханган удаах 60 жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байхыг билэгдсэн түүхэн он боллоо. АНУ-ын Анахэйм хотноо зохион байгуулагдсан хүндийн өргөлтийн ДАШТ-д шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяр, тамирчин М.Анхцэцэг, Г.Ануужин, Э.Билэгсайхан …