Өнөөдөр дэлхийн жүдо бөхийн өдөр тохиож байна. Жүдо бөх нь 1882 онд Каноо Жигороогийн анхлан зохиосон Японы цэрэг, байлдааны урлагийн нэг бөгөөд яваандаа бие хамгаалах урлаг болон спортын төрөл тэр тусмаа олимпийн төрөл болж чаджээ. Тиймээс энэхүү барилдааныг зохиосон Каноо Жигороогийн төрсөн өдрийг дэлхийн жүдо бөхийн өдөр болгон тэмдэглэх болжээ. Энэхүү барилдааны үндсэн ухагдахуун нь Би, чи, бүгдээрээ сайн сайхан …
Спорт
October, 2013
-
26 October
У.Мөнх-Эрдэнэ ялагдаж, хүрэл медальтай ирэхээр боллоо
Казахстаны Алматы хотноо болж буй Сонирхогчдын боксын насан хүрэгчдийн ДАШТ-нд эх орноо төлөөлөн оролцож буй гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өчигдөр мөнгөн медалийн төлөө тулалдсан билээ. Тэмцээнд оролцохоор явсан долоон тамирчнаас ганцаарахнаа эх орондоо медаль өвөртлөн ирэх гэж буй тамирчин маань Куба улсын тамирчин Яснер Лопезд 3:0 харьцаагаар ялагдсан юм. Тиймээс У.Мөнх-Эрдэнэ тамирчин маань Монгол түмэндээ хүрэл медальтай ирэхээр боллоо.
-
25 October
«Сочи 2014» өвлийн олимпийн бамбар Хойд туйлд хүрчээ
«Сочи 2014» Өвлийн олимпийн бамбарын буухиа өвлийн Олимпийн наадмын түүхэнд хамгийн удаан үргэлжлэх өргөн цар хүрээтэй ажиллагаа болж байна. Энэ хүрээнд олимпийн бамбарыг оросын «Ялалтын 50 жилийн ой» атомын мөс хагалагч онгоцоор дэлхийн түүхэнд анх удаа Хойд туйлд тээвэрлэж хүргэсэн байна. Тодруулбал, 10-р сарын 15-нд Мурманскаас гарсан мөс хагалагч онгоц Хойд Мөсөн далайгаар 2500 гаруй км замыг туулж, өнөөдөр Хойд …
-
25 October
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр 16:00 цагаас мөнгөн медалийн төлөө тоглоно
Казахстаны Алматы хотноо болж буй сонирхогчдын боксын насан хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ын жинд хүч үзэж буй Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана. Өмнө нь Узбекстаны тамирчин Санжарбек Рахмоновтойтой хүрэл медалийн төлөө тоглож 2:1-ээр буулгаж авснаар тэрээр мөнгийн төлөө цааш хүч үзэхээр болсон юм. Өнөөдөр түүний мөнгөн медалийн төлөөх тоглолт Монголын цагаар 16:00 цагт эхэлнэ. Гавьяатдаа …
-
25 October
“Женко” клуб АНУ-д салбараа нээжээ
МЖБХ-ы ерөнхийлөгч Х.Баттулгын 1994 онд байгуулж байсан “Женко” клуб АНУ-ын Калифорни мужийн Беркле хотноо өөрийн салбараа нээжээ. Тус клубийн захирал, МЖБХ-ы ерөнхийлөгч Х.Баттулгын гарын үсэг бүхий батламжийг самбо болон жиужицу бөхийн дэлхийн аварга, жүдогийн ОУХМ Б.Арвин-Эрдэнэ АНУ-ын нэрт дасгалжуулагч, тулааны спортын хар бүст Дэвид Калханд гардуулснаар салбар клуб үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн байна. Нээлтийн ажиллагаанд клубийн анхны гиш үүд болох …
-
24 October
Буудлага спортын Азийн АШТ-д эмэгтэйчүүд багаараа хүрэл медаль хүртэв
Ираны Тегеран хотноо болж буй буудлага спортын Азийн АШТ-д манай мэргэн буудагчид амжилттай оролцож байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 м-т Ц.Мөнхзул аваргалж, урт бууны 3х20 м-ийн дасгалд бүсгүйчүүд багаараа (Ц.Мөнхзул, Т.Баярмаа, Т.Баярцэцэг) хүрэл медаль хүртжээ. Харин эрэгтэйчүүдээс хийн гар бууны 10 м-т Э.Даваахүү найм, сонгомол гар буунд есдүгээр байр эзэлсэн бол хийн урт бууны 10 м-т манайхан …
-
24 October
У.Мөнх-Эрдэнэ: Монголын ард түмэндээ Алтан медальтай очих болно
Казахстаны Алматы хотноо үргэлжилж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 64 кг-ын жинд хүч үзэж буй манай Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өчигдөр Узбекстаны тамирчин Санжарбек Рахмоновтойтой хүрэл медалийн төлөө тоглож 2:1-ээр буулгаж авснаар дэлхийн аваргын хос медальтан болох нь тодорхой боллоо. Эхний үед Узбекийн тамирчин бага зэрэг илүү байж ялсан ч хоёрдугаар үед гурван шүүгч манай тамирчинд илүү оноо /18:19, 18:20, …
-
23 October
У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа
Казахстаны Алматы хотноо үргэлжилж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 64 кг-ийн жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа. Манай тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Узбекстаны Санжарбек Рахмановтой тоглож, 3:0-ийн харьцаатай /29:28, 30:27, 29:28/ ялж, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болоод байна. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний тойрогт хийлж, дараагийн Турменстаны Азиз Бебитовыг 3:0-ийн харьцаатай оноогоор …
-
23 October
“City cup” боулингийн тэмцээн болно
Нийслэл хот байгуулагдсаны 374 жилийн ой, нийслэлийн өдрийг угтаж, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд “CITY CUP” боулингийн тэмцээн зохион байгуулах гэж байна. Тэмцээний урьдчилсан шатны тоглолт аравдугаар сарын 26, 27-нд “Big Bowling” төвд болох бол финалын тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 02-нд болох ажээ. Арван сая төгрөгийн шагналын сантай уг уралдааны ялагч баг гурван сая төгрөгийн …
-
23 October
Б.Рожэрс: Стиви одоо ч World Class хэвээрээ байгаа
Өдгөө 33 настай Английн шигшээ болон Ливэрпүүл клубын ахлагч Стивэн Жэррард Польшийн эсрэг тоглоход оруулсан хоёр гоолын нэгийг нь хийж багаа ялалтад хөтөлсөн бөгөөд энэхүү ялалт нь Гурван арслангуудад ирэх жил Бразилд болох ДАШТ –нд оролцох эрхийг баталгаажуулж өгсөн юм. Улирал эхэлснээс хойш бүх тоглолтод оролцож байгаа ахлагч маань АПЛ –ийн өнгөрсөн тойрогт Кристал Паласын эсрэг 11 метрийн торгуулийн цохилтыг …
-
22 October
У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй боллоо
Казахстаны Алмата хотноо үргэлжилж буй Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ын жинд Монголын боксын шигшээ багийн тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болжээ. Тодруулбал, тэрээр өчигдөр дэлхийн аваргын рингэнд ээлжит тулаанаа хийж, Болгарын тамирчин Айрин Сметовыг 3:0 (30-27; 30-27; 30-27) харьцаатай буулган авснаар шөвгийн наймд шалгарч, хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болсон юм. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ лхагва …
-
22 October
Ливэрпүүлийн виртуал музей удахгүй нээгдэнэ
Тун удахгүй Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчид нэгэн сайхан музейтэй болох нь ээ. 10 сарын 23-нд Анфилдад энэхүү гайхалтай төслийн танилцуулга болох гэж байгаа бөгөөд төслийн удирдагчаар Улаануудын домог болсон тоглогчдын нэг Фил Томпсон ажиллаж байгаа юм байна. Энэхүү музей нь тун онцлог буюу виртуал байх бөгөөд тэнд тавигдсан үзмэрүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс хөгжөөн дэмжигчид онлайнаар хүссэн цагтаа орж үзэж сонирхож …
-
21 October
У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр 21:30 цагаас тулалдана
Казахстаны Алматы хотноо болж буй сонирхогчдын боксын ДАШТ-ийг зорьсон Монголын ширэн бээлийтнүүдээс У.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Эрдэнэ нар шөвгийн 16-д шалгараад байгаа билээ. Тэгвэл гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр 21:30 цагаас Болгарын тамирчин Айрин Исметовтой тоглох юм.
-
21 October
“Дэлхийн тулааны урлагийн II их наадам”-аас эмэгтэй жүдочид хүрэл медаль хүртлээ
ОХУ-ын Санкт-Петербург хотноо өнгөрсөн баасан гаригт эхэлсэн Дэлхийн тулааны урлагийн хоёрдугаар их наадмын эмэгтэйчүүдийн жүдо бөхийн төрөлд манай эмэгтэй тамирчид багаараа хүрэл медаль хүртсэн байна. Уг тэмцээний Жудогийн төрөлд Японы баг түрүүлж, Бразил удаалсан бол Кубын бөхчүүд мөн хүрэл медалийн эзэн болжээ. Тэмцээн энэ сарын 26 хүртэл үргэлжлэх бөгөөд цаашдаа олон төрлөөр баг тамирчид маань өрсөлдөнө. Энэ удаагийн тэмцээнд манай …
-
21 October
Манай тамирчид амжилтаараа гуравдугаарт бичигдэж байна
ОХУ-ын Санкт-Петербург хотноо үргэлжилж буй тулааны спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олон орны хүчтэй тамирчид хүч үзсээр байна. Энэ сарын 18 эхэлсэн тулааны тэмцээнд Манай баг тамирчид тун амжилттай өрсөлдөж байгаа бөгөөд одоогийн байдлаар нэг алт, мөнгө авсан амжилттайгаар жагсаалтын гуравт бичигдэж байна. Манайхаас сонирхогчдын сумо бөхийн дэлхийн хошой аварга У.Бямбажав 115 кг жинд түрүүлж алт авсан юм. Түүний араас …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл