Нийслэл хот байгуулагдсаны 374 жилийн ой, нийслэлийн өдрийг угтаж, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд “CITY CUP” боулингийн тэмцээн зохион байгуулах гэж байна. Тэмцээний урьдчилсан шатны тоглолт аравдугаар сарын 26, 27-нд “Big Bowling” төвд болох бол финалын тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 02-нд болох ажээ. Арван сая төгрөгийн шагналын сантай уг уралдааны ялагч баг гурван сая төгрөгийн …
Спорт
October, 2013
-
23 October
Б.Рожэрс: Стиви одоо ч World Class хэвээрээ байгаа
Өдгөө 33 настай Английн шигшээ болон Ливэрпүүл клубын ахлагч Стивэн Жэррард Польшийн эсрэг тоглоход оруулсан хоёр гоолын нэгийг нь хийж багаа ялалтад хөтөлсөн бөгөөд энэхүү ялалт нь Гурван арслангуудад ирэх жил Бразилд болох ДАШТ –нд оролцох эрхийг баталгаажуулж өгсөн юм. Улирал эхэлснээс хойш бүх тоглолтод оролцож байгаа ахлагч маань АПЛ –ийн өнгөрсөн тойрогт Кристал Паласын эсрэг 11 метрийн торгуулийн цохилтыг …
-
22 October
У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй боллоо
Казахстаны Алмата хотноо үргэлжилж буй Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ын жинд Монголын боксын шигшээ багийн тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болжээ. Тодруулбал, тэрээр өчигдөр дэлхийн аваргын рингэнд ээлжит тулаанаа хийж, Болгарын тамирчин Айрин Сметовыг 3:0 (30-27; 30-27; 30-27) харьцаатай буулган авснаар шөвгийн наймд шалгарч, хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болсон юм. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ лхагва …
-
22 October
Ливэрпүүлийн виртуал музей удахгүй нээгдэнэ
Тун удахгүй Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчид нэгэн сайхан музейтэй болох нь ээ. 10 сарын 23-нд Анфилдад энэхүү гайхалтай төслийн танилцуулга болох гэж байгаа бөгөөд төслийн удирдагчаар Улаануудын домог болсон тоглогчдын нэг Фил Томпсон ажиллаж байгаа юм байна. Энэхүү музей нь тун онцлог буюу виртуал байх бөгөөд тэнд тавигдсан үзмэрүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс хөгжөөн дэмжигчид онлайнаар хүссэн цагтаа орж үзэж сонирхож …
-
21 October
У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр 21:30 цагаас тулалдана
Казахстаны Алматы хотноо болж буй сонирхогчдын боксын ДАШТ-ийг зорьсон Монголын ширэн бээлийтнүүдээс У.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Эрдэнэ нар шөвгийн 16-д шалгараад байгаа билээ. Тэгвэл гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр 21:30 цагаас Болгарын тамирчин Айрин Исметовтой тоглох юм.
-
21 October
“Дэлхийн тулааны урлагийн II их наадам”-аас эмэгтэй жүдочид хүрэл медаль хүртлээ
ОХУ-ын Санкт-Петербург хотноо өнгөрсөн баасан гаригт эхэлсэн Дэлхийн тулааны урлагийн хоёрдугаар их наадмын эмэгтэйчүүдийн жүдо бөхийн төрөлд манай эмэгтэй тамирчид багаараа хүрэл медаль хүртсэн байна. Уг тэмцээний Жудогийн төрөлд Японы баг түрүүлж, Бразил удаалсан бол Кубын бөхчүүд мөн хүрэл медалийн эзэн болжээ. Тэмцээн энэ сарын 26 хүртэл үргэлжлэх бөгөөд цаашдаа олон төрлөөр баг тамирчид маань өрсөлдөнө. Энэ удаагийн тэмцээнд манай …
-
21 October
Манай тамирчид амжилтаараа гуравдугаарт бичигдэж байна
ОХУ-ын Санкт-Петербург хотноо үргэлжилж буй тулааны спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олон орны хүчтэй тамирчид хүч үзсээр байна. Энэ сарын 18 эхэлсэн тулааны тэмцээнд Манай баг тамирчид тун амжилттай өрсөлдөж байгаа бөгөөд одоогийн байдлаар нэг алт, мөнгө авсан амжилттайгаар жагсаалтын гуравт бичигдэж байна. Манайхаас сонирхогчдын сумо бөхийн дэлхийн хошой аварга У.Бямбажав 115 кг жинд түрүүлж алт авсан юм. Түүний араас …
-
19 October
У.Мөнх-Эрдэнэ эхний тоглолтондоо ялалт байгууллаа
Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 64 кг-ийн жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ эхний учраагаа яллаа. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Туркменстаны Азиз Бебитовтой тоглон, 3:0-ийн харьцаатай хожлоо. Ингэснээр манай тамирчин У.Мөнх-Эрдэнэ шөвгийн наймд шалгарч байгаа юм. 2013 оны насанд хүрэгчдийн боксын ДАШТ өнөөдөр зургаа дахь өдрөөр үргэлжилнэ. Өнөөдөр манайхнаас 56 кг-ийн Гавьяат …
-
18 October
“Дуулиан-2020”-ийн шилдэг хөлбөмбөгчин хүүхдүүд Бразил улсыг зорино
Хүүхдийн сайн сайхны төлөө ажилладаг Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага “Дуулиан-2020” тэмцээнд хамтран ажиллах болжээ. Ингэснээр “Дуулиан-2020” тэмцээний 20 хүртэл насны ангиллын тэмцээнийг “World Vision Cup” хэмээн нэрлэхээр тогтсон байна. 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу “Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр” болсон “САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА”-нд Их Талын Дуулиан ТББ-ын Удирдах Зөвлөлийн дарга Д.Бат-Очир, …
-
17 October
“Унадаг дугуйтай Улаанбаатар дугуйн” парад болно
Манай улсад дугуйн спорт төдийлөн хөгжөөгүй. Тэр битгий хэл тийм ч боломж бүрдээгүй гэхэд хэлсдэхгүй байх. Гэхдээ дугуйн зам ямар хэрэгтэй, ач холбогдолтой талаар нурших нь илүүц биз. Товчхондоо улсын нийслэл Улаанбаатар хотод маань дугуйн зам зайлшгүй хэрэгтэй болжээ. Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд Монголын Залуучуудын Холбооны хэрэгжүүлж буй “Спорт уу, спирт үү” аян, “Залуучуудын чөлөөт цагийг хэрхэн зөв өнгөрөөх …
-
17 October
Ливэрпүүлийн хамгийн муу 10 наймаа
Сэтгэл хөдөлгөм мартагдашгүй тоглолтууд, хөгжөөн дэмчигчид, тоглогчид, тэдний талбайн гаднах амьдрал, тоглогч дасгалжуулагчдын шилжилт гээд энэ бүхэн цогцолж, бидний дурладаг хөлбөмбөг гэх гайхамшигт спортыг улам амттай болгодог. Хөлбөмбөгийн тэмцээнүүд завсарлаж, амрах үеэрээ ч дэмжигчдийгээ завгүй байлгаж чаддаг нь энэ спортын онцлог биз. Энэ үеэр дэлхий нийтийг шуугиулсан, олныг алмайруулж заримыг нь гомдоосон тоглогчдын шилжилт хөдөлгөөн өрнөх нь олонтаа. Мэдээж, энэ …
-
16 October
Чингисийн талбайд залуус тавцантай тэшүүрээр уралдана
Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд “Идэвхитэй амьдралын амт-X Games Mongolia 2013”тэмцээнийг 10 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагт Чингис хааны талбайд зохион байгуулахаар боллоо. Сонирхол нэгтэй залуусыг нэгтгэж, эсктрим спортыг хөгжүүлэх үүднээс Монголд анх удаа зохион байгуулах гэж байгаа “X-Games Mongolia-2013”уралдаанд оролцогчиднасны хязгааргүй бөгөөдskateboarding–тавцантай тэшүүр, skating- тэшүүр, trail- моторт дугуй, bike– тавцантай дугуй гэсэн 4 төрөлд хурд, хүчээ сорих боломжтой. Уралдааны …
-
16 October
О.Насанбурмаа ДЭЛХИЙН ШИГШЭЭ БАГТ уригджээ
Oросын бөхийн төрлүүдийн холбооноос энэ сарын 18-26-ны өдрүүдэд Санкт-Петербург хотод болох Бие хамгаалах урлагийн дэлхийн тоглолтын үеэр эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны төрлөөр оросын болон дэлхийн шигшээ багуудын хоорондын халз тэмцээн хийх хүсэлт гаргажээ. – ФИЛА-гаас дээрх хүсэлтийг дэмжиж дэлхийн шигшээ багт орох бөхчүүдийн нэрсийг зарлав. Уг нэрсийн дотор эмэгтэй чөлөөт бөхийн 67 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа орсон …
-
15 October
Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 100 буудалт даамын медалтнууд
Монгол Улсад анх удаа 10 сарын 2-оос 15-ны өдрүүдэд 38 дахь удаагын 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж, тэмцээний медалтанууд өнөөдөр тодорлоо. Аваргаар дэлхийн 12 удаагын аварга Латвийн Зоя Голубева боломжит 30 оноо авах байснаас 22 оноо авч тэргүүлжээ. Харин мөнгөн медалийг Украйны Даръя Ткаченко, хүрэл медалийг ОХУ-ын Тамара Тансыккужина тус тус хүртсэн байна. Тэмцээнийг Дэлхийн даамны холбоо, …
-
15 October
Боксын ДАШТ-д тулалдах манай тамирчдын оноолт
Казахстаны Алматы хотноо энэ сарын 14-26-ны өдрүүдэд явагдах боксын ДАШТ-ий сугалаа өчигдөр гарчээ. Манай тамирчдын хувьд: – 49 кг-д Г.Ган-Эрдэнэ гоц мөргөн 32-д шалгараад Унгарын тамирчин, Европын аваргын хүрэл медальт Истван Унгваритай учраа таарчээ. Хэрэв хожвол дэлхийн чансааны хоёрт жагсаж байгаа Бразилийн П.Лоуренстай таарах магадлалтай. – 56 кг-д гавьяат тамирчин Н.Төгсцогт эхэлж гоц мөргөсөн бөгөөд хоёрын даваанд Азербайжаны Ж.Чалабиев, Тажикистаны О.Авзалшоев нарын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл