Спорт

October, 2013

  • 14 October

    Спортын дэд мастер М.Одгэрэл, домогт Зоя Голубеваг хожжээ

    Монгол Улсад анх удаа болж буй 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд хоёр өрөг үлдлээ. “Пума империал” зочид буудалд болж буй 38 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 13-р өрөгт тус тэмцээний хамгийн залуу оролцогч, спортын дэд мастер М.Одгэрэл Латвийн Зоя Голубеваг хожлоо. 12 өргийн дараах байдлаар 18 оноотой тэмцээнийг тэргүүлж байсан дэлхийн 12 удаагийн аварга, домогт …

  • 12 October

    Манай сагсчид “багаар ажиллах тал дээр дутмаг байна”

     Зүүн Азийн 6-р их наадам энэ сарын 6-аас  эхэлсэн билээ. Энэ удаагийн наадмын 24 төлийн тэмцээний нэг сагсны тэмцээн 9-нд Тяньжин хотын аж үйлдвэрийн их сургуулийн спортын талбайд болсон юм. Уг тэмцээнд манай улсын эрэгтэйн сагсчид бие нуруугаараа давуу байснаас гадна хамгаалалтаас хурдан довтолгоо руу шилжих аргаар Гуам аралтай ширүүн тогложээ. Манай сагсчид 1997 онд уг оронтой анх үзэлцэн ялагдаж …

  • 12 October

    Монголд анх удаа экстрим спортын тэмцээн зохиогдох гэж байна

    Маргааш Сүхбаатарын талбайд  “Идэвхитэй амьдралын амт” уриатай “X Games Mongolia” экстрим спортын арга хэмжээг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний нээлт  маргааш 13.00 цагаас  эхлэх бөгөөд тус арга хэмжээний зорилго нь эсктрим спортыг монгод  хөгжүүлэх явдал аж. Экстрим спорт  гэдэг нь тэсвэр тэвчээр, эр зориг шаардсан эрсдэлтэй спортыг хэлнэ. Оролцогчидод насны хязгаар байхгүй бөгөөд Skateboarding, BMX, Skating, Trail Bike …

  • 11 October

    Зүүн азийн спортын наадмыг Хятад улс 137 медальтайгаар тэргүүлж байна

    Зүүн Азийн спортын 6-р их  наадамд олон улсын баг тамирчид 24 төрлөөр өрсөлдсөөр байна.  Өчигдрийн байдлаар   БНХАУ 76 алт, 37 мөнгө, 24 хүрэл, бүх нийт 137 медальтайгаар жагсаалтыг тэргүүлсэн байна. БНХАУ-ын араас Өмнөд Солонгосын баг тамирчид  20 алт, 34 мөнгө, 33 хүрэл, бүх нийт 87 медалиар хоёрт үүний араас японы баг тамирчид  15 алт, 22 мөнгө, 33 хүрэл, нийт …

  • 11 October

    Их аварга Д.Дагвадорж ОУ-ын хэмжээний мастерийг гүйцэж шуугиан тарив

       “Амжилтын эзэд” супер шоунд Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж оролцож байгаа билээ. Тус шоунд оролцогч урлаг, спортын одод үндэсний сур харваа, усан сэлэлт, гүйлт, туялзуур сэлэм, буудлага, шагай харвах зэрэг 12 төрлөөр өрсөлдөж байна. Их аварга Д.Дагвадорж саяхан болсон гүйлтийн төрөлд өрсөлдөгч тамирчин болох Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин Олон улсын Хэмжээний мастер Б.Ачитбилэгийг гүйцэж …

  • 11 October

    Энэ жилийн баяр наадмын түрүү Ш.Адьшаагийн Хонгор соёлон бусдад хорлогдов уу, эсвэл…

    Өдөр тутмын нэгэн сонинд “Адьшаагийн хонгор соёолон ба атаархуу монгол” гэсэн гарчигтэй нийтлэл бичигджээ. Агуулга нь энэ жилийн баяр  наадмын хурдан соёлонгийн түрүү  хонгор соёолонг наадмаар түрүүлээд ирэхэд нь   хөлс авах гээд хортой тариа хийж “алсан” тухай  бичжээ.  Товчхондоо эл бичлэг ёсоор бол  Хонгор соёолонгийн үхсэн нь тодорхой бөгөөд  түүний үхэлд атаархуу зантай хэн нэгэн хөлс авах гэж байгаа мэтээр …

  • 11 October

    Манай сагсчид өнөөдөр 13:00 цагаас Тайваний багтай шийдвэрлэх тоглолтоо хийнэ

    Зүүн Азийн наадамд оролцож буй Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг хэсгийнхээ хоёр дахь тоглолтыг Өмнөд Солонгос багтаа хиисэн. Дөрөвдүгээр үе өндөрлөхөд манай тамирчид 68:76 гэсэн онооны харьцаатайгаар Солонгосын багт хожигдсон юм. Багаас хувийн үзүүлэлтээрээ Т.Санчир 23 оноо авч багаа тэргүүлсэн бол Б.Одбаяр 19 оноо авчээ. Монголын сагсчид өнөөдөр 13:00 цагаас Тайваний багтай шийдвэрлэх тоглолтыг хийнэ. Тус тоглолтонд зургаа буюу түүнээс …

  • 11 October

    Альпийн нурууны ноён оргил Монт-Бланкт Монголын уулчид багаараа гарчээ /40 фото/

    Уулын  спортын “Сутайн бор” багийн  7 тамирчид  өнгөрсөн 9 сарын 25-аас 9 сарын 30-ны хооронд Европ тивд орших Альпийн нурууны  ноён оргил 4810 метр  Монт-Бланк, дэд оргил  болох 4400 метрийн өндөртэй  Доме Ди Гиотер оргилд амжиллтай авиралт хийгээд иржээ. “Сутайн бор” багийнханы  авиралтын зургийг та  бүхэндээ толилуулья.

  • 11 October

    Г.Чимид-Очир: Ахмад уулчдын маань олон жилийн хүсэл мөрөөдөл биелэлээ оллоо

    /Зурагт: Баруун гар талаас  ОУХМ Д.Батжаргал, “Сутайн бор” клубын гүйцэтгэх захирал Г.Чимид-Очир/ Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Ядамын Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын уулын спортыг баг тамирчид  Европын өндөр оргилуудын нэг Альпийн нурууны ноён оргил Монт-Бланкт /4810 метрийн өндөр/  амжилттай  авираад   иржээ. Тэдний төлөөлөл болох  “Сутайн бор” клубын Ерөнхий дасгалжуулагч, уулын спортын ОУХМ Д.Батжаргал, “Сутайн бор” клубын гүйцэтгэх захирал, уулын …

  • 10 October

    Хөлбөмбөгийн шинэ цэнгэлдэх хүрээлэн энэ сарын 13нд нээлтээ хийнэ

    Монголын хөлбөмбөгийн холбоо шинэ цэнгэлдэх хүрээлэнгийнхээ нээлтийг энэ сарын 13-ны өдөр хийхээр болжээ. Олон улсын хөлбөмбөгийн холбооны “Goal-V” төслөөр хийгдсэн 5000 орчим үзэгчийн суудал бүхий цэнгэлдэх хүрээлэнгийн  зүлэг солих ажил одоогоор дуусах шатандаа орж байгаа аж. Монголын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэх ажлыг  Олон улсын хөлбөмбөгийн холбооны тендерт ялсан Нидерландын “Green Field” компани, Монгол дахь туслан гүйцэтгэгч “Дэрэн наран” ХХК-ийн хамт …

  • 8 October

    Н.Баярмаа 63 кг жинд мөнгөн медаль хүртжээ

    Зүүн Азийн VI наадамд хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 63 кг-д Н.Баярмаа 226 кг /100+126/ өргөснөөр мөнгөн медаль хүртээд байна. Энэ сарын 6-нд БНХАУ-ын Тяньжинь хотод эхэлсэн Зүүн Азийн VI наадамд Монгол, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Япон, Тайвань, Хонгконг зэрэг есөн орны баг тамирчид спортын 22 төрлөөр 262 багц медалийн төлөө өрсөлдөж буй. Тэмцээний эхний өдрүүдэд манай улсаас нэг мөнгөн медаль, таван хүрэл …

  • 8 October

    Ж.Хэндэрсон: Манай урд шугам улам хүчирхэгжинэ

     Ливэрпүүлийн хагас хамгаалагч Жордан Хэндэрсон багийнхаа довтолгооны хослол болох Луис Суарэз, Даниэл Старриж нарын хослол их зүйл авчирна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна. Өнгөрсөн Бямба гарагт Кристал Паласыг Анфилддаа 3:1 харьцаатай буулган авахад тэд тус бүр 1 гоолыг оруулсан бөгөөд Луис Суарэзийн бан дуусч, багтайгаа нэгдснээс хойш тэд хамтдаа 5 гоолыг оруулаад байгаа юм. Хэндэрсоний үзэж байгаагаар бол тэд лигтээ …

  • 7 October

    Аюултай гоо үзэсгэлэн /фото+видео/

    ОХУ-ын тайбокс болон W5 Fighter-ийн аварга, 22 настай Анастасия Яньковагийн фото зураг, тэмцээний бичлэгийг хүргэж байна.

  • 7 October

    “Зүрхний Улаанбаатар” спорт өдөрлөг боллоо

    Нийслэлийн “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооноос “Монголын Оюутны Эрхийн өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн есөн дүүргийн идэвхитэн гишүүдийнхээ дунд “Зүрхний Улаанбаатар” спорт өдөрлөгийг энэ сарын 5-нд зохион байгууллаа. Сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, ширээний теннис , шатар  гэсэн таван төрлийн тэмцээнээр тамирчид амжилттай өрсөлдсөн байна. Уг  арга хэмжээнд  нийт  100 гаруй оюутан залуучууд оролцсон  бөгөөд  оюутнууд  нэг  өдрийг  идэвхитэй хөдөлгөөнтэй,  хөгжилтэй өрсөлдөөнтэйгөөр  …

  • 5 October

    Маргааш “Хүй долоон худагт” Адуучин тэмцээн болно

    Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын шилдгийн шилдэг уран уургач, бугуйлч, эмнэг хангал сургагч шалгаруулах “АДУУЧИН” тэмцээн энэ ням гарагт болно. Улсын хэмжээнд анх удаагаа зохион байгуулагдаж буй энэ тэмцээнд 21 аймгаас шалгарч ирсэн адуучид оролцоно. Уурга шүүрэх, морьтой болон явганаар шургуулж уургалах, бугуйлдах, эмнэг хангал сургах тэмцээнүүдээс гадна Улсын филармонийн “Морин хуур” чуулга, “Түмэн эх” чуулгын дуучид, ҮДБЭЧ-ын бужигчид, …