Спорт

November, 2013

  • 5 November

    Улсын заан Ч.Санжаадамба “Монгол бахархлын өдөр”-ийн барилдаанд түрүүлэв

    Тулгар төрийн 2222 жил, Чингис Хаан мэндэлсний 851 жил, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болсон билээ. Тус барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Ажнай” корпорацийн бөх улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, ХЦ-0311-р анги, “Увс нуур” дэвжээний …

  • 4 November

    МУГТ У.Мөнх-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ

    Өнөөдөр Их  Эзэн Чингис хааны мэндэлсний  851 жилийн ойн баяр, “Монгол бахархалын өдөр”  өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр тохиож байна.  Энэ өдрийг тохиолдлуулан Монгол улс даяар бүх нийтийн амралтийн өдөр болгосон. Түүнээс гадна ССАЖ-ын яамнаас  “Монгол бахархалын өдрөөр”  МУГТ У.Мөнх-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол олгох шийдвэр гарсан байна. Тэрбээр Тив Дэлхийн 2012 оны Лондогийн олимпын хүрэл медальтан, мөн  саяхан Казакстаны Алмата хотод …

  • 4 November

    Луис Суарэз 10-р сарын шилдэг тоглогчоор шалгарчээ

    Ливэрпүүлийн Уругвай довтлогч Луис Суарэз Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооноос хөгжөөн дэмжигчдийн дунд явуулдаг санал асуулгаар ПЛ-н 10-р сарын шилдэг тоглогчоор шалгарчээ. Өнгөрсөн сард Ливэрпүүл 3 тоглолт хийж 2 хожиж 1 тэнцсэн бөгөөд Луис Кристал Паласын хаалганд гоолдож, Ньюкаслын хаалганд орсон гоолын дамжуулалт өгснөөс гадна Вэст Бромвичийн хаалганд гайхалтай хэт-трик хийсэн билээ. Одоогийн байдлаар ПЛ-н мэргэн буучдын жагсаалтыг багийнх нь анд Даниэл …

  • 4 November

    100 буудалт даамын өсвөрийн ДАШТ-аас Г.Дүүрэнбилэг мөнгөн медаль хүртжээ

    10-р сарын 26-аас 11-р сарын 3-ы өдрүүдэд Беларус улсын Орша хотод болсон 100 буудалт даамын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд охидын 8-10 насны ангилалд манай тамирчин Г.Дүүрэнбилэг охин мөнгөн медаль хүртжээ. 8-10 насны охидын ангилалд 11 орны 22 тамирчин оролцож, есөн тойрог тоглосноос Г.Дүүрэнбилэг 12 оноогоор мөнгөн медаль хүртжээ. Харин алтан медалийг ОХУ-ын Ольга Балукова, хүрэл медалийг Казахстаны Алима Кассим нар хүртсэн …

  • 1 November

    Брэндан Рожэрс: Суарэзийг Арсэнал хэзээ ч авч чадахгүй

    Маргааш Эмирэйтс цэнгэлдэх хүрээлэнд тун чухал нэгэн тоглолт болох гэж байгаа бөгөөд Английн ПЛ-ийг өнгөлж яваа багууд буюу Лондонгийн Арсэнал Мэрсисайдын Ливэрпүүл багууд хүч үзэх гэж байна. Лигийг тэргүүлж яваа буучдаас Улаанууд 2-хон оноо дутуу яваа бөгөөд тэднийг талбай дээр нь буулгаж авбал ПЛ-г хошуучлах боломжтой байгаа. Өнгөрсөн зуны наймааны цонхоор Буучид Ливэрпүүлийн Уругвай довтлогч Луис Суарэзийг эгнээндээ элсүүлчих санаатай …

October, 2013

  • 31 October

    Азийн пара наадмаас З.Хосбаяр мөнгөн медаль хүртжээ

    Малайзын нийслэл Куала Лумпур хотноо болж өндөрлөсөн “Өсвөр болон залуучуудын Азийн пара наадам”-аас  манай тамичин З.Хосбаяр мөнгөн медальтай эх орондоо иржээ. Тэрээр наадмын пара жүдогийн төрөлд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдаж мөнгөн медаль хүртсэн байна. З.Хосбаярын дасгалжуулагчаар Б.Нарантуяа багш ажилласан бөгөөд залуу тамирчин маань цаашид Паралимпийн наадамд амжилттай оролцохыг зорьж байгаа ажээ. Өсвөр болон залуучуудын Азийн пара наадмыг жөлөөт бөх, …

  • 31 October

    МУ-ын гоц мэргэн хаваач Д.Норжмаа Уламжлалт харвааны Дэлхийн дээд амжилтыг эвдлээ

    Жил бүр БНСУ-д Уламжлал болгон зохиогддог  Дэлхий Уламжлалт харвааны Фестивальд эх орноо төлөөлөн оролцоод ирсэн МУ-мэргэн харваач С.Баярмаа, МУ-ын мэргэн харваач  Д.Норжмаа, Монгол улсын  гоц мэргэн Х.Оюунчимэг нар эхний гурван байрыг эзлэн амжилттай оролцоод ирлээ. Тус тэмцээнд 31 орны 450 гаруй тамирчин оролцож долоон төрлийн байнд 36 зэвт сум тавьсан гэнэ. Тус Фестивалийн нэгэн онцлох үйл явдал болсон нь МУ-ын …

  • 31 October

    Чиндаогийн Гранпри тэмцээний эхний өдөр Манай шигшээ баг хоёр мөнгөн медаль хүртлээ

    Өчигдөр нээлтээ хийсэн Олимпийн эрхийн оноо олгох Чиндаогийн Гранпри тэмцээний эхний өдөр манай улсын шигшээ баг хоёр мөнгөн медаль хүртлээ. Тэмцээнд Чех, Герман, Австри, Бразил, ОХУ, БНСУ зэрэг 14 орны эрэгтэй 103, эмэгтэй 78 жүдоч зодоглож байна. Эрэгтэйчүүдийн 60 кг жинд зодоглосон Г.Хэрлэн “А” зоог тэргүүлэн барилдаж финалд үлдсэн ч БНСУ-ын бөх Чой Ин Хьюкд ялагдаж мөнгөн медаль хүртлээ. 66кг …

  • 30 October

    Пауэрлифтингээс манай тамирчид 12 медаль хүртээд байна

    Прага хотноо энэ сарын 26-аас 11-р сарын 02-ны өдрүүдэд Пауэрлифтингийн буюу хүчний гурван төрөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээнд манай улсын 14 тамирчин хүч чадлаа сорьж байгаагаас тэмцээний эхний 4 өдрийн дараах байдлаар 4 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртээд байна. Тэмцээнд амжилттай оролцож буй баг тамирчдыг Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд Д.Зүмбэрэллхам хүлээн …

  • 30 October

    “Чиндао”-гийн олимпийн эрхийн оноо олгох жудогийн тэмцээн эхэллээ

    БНХАУ-ын Чиндао хотноо уламжлал болгон зохион байгуулдаг жүдочдын “Чиндао”-гийн Гранпри олимпийн эрхийн оноо олгох тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ. Тус тэмцээнд  Чех, Герман, Австри, Бразил, ОХУ, БНСУ зэрэг 14 орны эрэгтэй 103, эмэгтэй 78 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ ирүүлжээ. Гранприд түрүүлсэн жүдоч олимпийн эрхийн 300 оноо, мөнгөн медаль хүртвэл 180, хүрэл медаль 120 оноо авдаг билээ. Манай улсаас тус тэмцээнд оролцож …

  • 30 October

    Д.Старриж: Би хэзээ ч өөртөө сэтгэл ханадаггүй

     Вэст Бромын эсрэг гоолдсноор энэ улирлын 10 дахь өөрөөр хэлбэл Ливэрпүүлийн төлөөх 27 тоглолтонд 21 гоол оруулсан Англи залуу магадгүй дэлхийд энэ улиралд хамгийн өндөр формтой байгаа довтлогчдын нэгд зүй ёсоор орно. Гэвч тэр хэзээ ч өөрийн тоглолтонд сэтгэл ханаж, хойш суухыг хүсдэггүй хэмээлээ. “Би сэтгэл ханах гэж ойлголтыг толгойноосоо авч хаясан. Хэрэв би сэтгэл ханах гээд ирвэл өөрийгөө болоогүй байна …

  • 29 October

    Дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит барилдаан болно

    Монгол улсын дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн нэрэмжит Шонхор-Олимп дээд сургуулийн оюутнуудын дунд сар бүр уламжлал болгон зохиогддог Монгол бөхийн барилдаан 10-р сарын 31-нд болох гэж байна. Барилдаанд сургуулийн нэгээс дөрөвдүгээр курсийн оюутнууд эр бяраа сорьдог бөгөөд олон жилийн өмнөөс уламжлал болон зохиогдож ирсэн тус барилдаанаас ирээдүйн монголын олон алдарт бөх төрдөг ажээ. Тодруулбал, Улсын харцага Ө.Даваабаатар сурч байх хугацаандаа олон түрүүлсэн бол …

  • 29 October

    ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал 16:00 цагт МУГТ У.Мөнх-Эрдэнийг хүлээн авч уулзана

    Казахстаны Алматы хотноо зохиогдсон Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 64 кг-ийн жинд өрсөлдсөн Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эх орондоо хүрэл медаль авчирсан билээ. Энэ удаагийн ДАШТ-ий рингэнд тулалдсан Монголын бусад зургаан боксчны хувьд ялагдаж, тэмцээнээ дуусгасан юм. 2013 оны сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д 116 орны 576 тамирчин оролцсоноос гавьяат маань хүрэлтэй ирсэн. Түүний хамгийн сүүлийн тоглолт болох мөнгийн …

  • 28 October

    Н.Баярмаа ДАШТ-д 9-р байранд шалгарлаа

    Манай улсын хүндийг өргөлтийн шигшээ багийн ганц тамирчин болох Н.Баярмаа “Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ”-д оролцож, есдүгээр байр эзэлжээ. Тэрээр тэмцээний 63 кг жинд 220 кг (99-121)-ыг өргөсөн үзүүлэлтээр 21 тамирчнаас есдүгээр байрт жагссан байна. Хэдий тэрээр насны хувьд жингийнхээ хамгийн ахмад нь байсан боловч эхний аравт багтаж чадсан нь том амжилт юм. Сонирхуулахад, ДАШТ-д 59 улсын 317 тамирчин эмэгтэйчүүдийн долоо, эрэгтэйчүүдийн найман …

  • 28 October

    Луис Суарэзийн хэт-трик, 3 оноо

    АПЛ –ийн 9 дүгээр тойрогт Ливэрпүүл өөрсдийн Анфилд цэнгэлдэхдээ Вэст Бромвичийг хүлээн авч, 4:1 харьцаатай хожин ээлжит 3 оноогоо авлаа. Өнгөрсөн тойрогт Нью кастлыг хожиж чадаагүй тул энэ удаад Вэст Бромыг заавал хожиж, хүснэгт дэх тэргүүлэх байраа хадгалах учиртай байсан юм. Ливэрпүүлд Кэнни Далглишийн туслахаар ажиллаж байсан Стив Кларкын удирдсан Вэст Бромчууд өнгөрсөн жилээс Улаануудын барж идэхгүй “хатуу самар” нь …