ОХУ-ын Красноярскт Чөлөөт бөхийн бага дэлхийн аварга гэгддэг И.Ярыгин агсны нэрэмжит 31 дэх удаагийн “Алтан гранпри тэмцээн”-ээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчид хос алтан медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд ОУХМ Х.Болортуяа, 59 кг-ийн жинд ОУХМ Б. Шоовдор нар алтан медалийн эзэн болоод байна. ОУХМ Б.Шоовдор нь 2015 онд тус тэмцээнээс алтан медаль хүртсэн бөгөөд ийнхүү …
Спорт
January, 2020
-
30 January
“Олон улсын залуучуудын ногоон наадам” Монголд анх удаа болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг 2020 оны есдүгээр сарын 13-20-нд Улаанбаатар хотод зохион байгуулна. Манай улсад анх удаа зохион байгуулах тус наадамд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж буй НҮБ-ын гишүүн 193 орны тамирчид оролцоно. “Олон улсын залуучуудын ногоон наадам” чөлөөт бөх, жүдо, кураш бөх, самбо, жиүжицү, байт харваа, хөнгөн …
-
27 January
МҮОХ-ноос Коби Брайантад эмгэнэл илэрхийллээ
ЭМГЭНЭЛ “Бээжин-2008”, “Лондон-2012” Олимпийн аварга, Сагсан бөмбөгийн спортын домогт тамирчин Коби Бийн Брайант 41 насандаа зуурдаар таалал төгсөж, дэлхийн спорт сонирхогчид, Спорт-Олимпийн их гэр бүлд хүнд гарз тохиолоо. Домогт тамирчин Коби Бийн Брайант нь АНУ-ын сагсан бөмбөгийн холбоо/NBA/-ны лигт “Лос-Анжелес Лэйкерс” багийн тоглогчоор 20 улирал тоглохдоо таван удаа аварга болж, 18 удаа бүх оддын тоглолтод сонгогдсон бөгөөд бүх цаг үеийн …
-
27 January
Э.Даваахүү дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Герман улсын Мюнхен хотноо болж буй буудлага спортын H&N цомын тэмцээнд /2020.01.22-26/ оролцсон Монгол Улсын баг тамирчдаас ОУХМ Энхтайваны Даваахүү хүрэл медаль хүртлээ. Тэрбээр 10 метрийн хийн гар бууны дасгалд цэцээ сорьсон бөгөөд уг дасгалд Италийн тамирчин Монна Паоло 583 оноо, Украины тамирчин Омелчук Олег 583 нар алт, мөнгөн медаль хүртжээ. Харин АНУ-ын тамирчин Николаус Моурер, ОУХМ Э.Даваахүү нар 582 …
-
27 January
Герман дасгалжуулагч Ханс Майкл Вайсс ажлаа хүлээлгэн өглөө
Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 2017 оны 3-р сараас эхлэн ажилласан Германы мэргэжилтэн Ханс Майкл Вайсс гурван жилийн дараа ажлаа хүлээлгэн өглөө. Монголын Хөлбөмбөгийн Холбоо герман мэргэжилтэнтэй нэг жилийн хугацаанд эхний гэрээг хийсэн юм. 2017 – 2018 онд тэрбээр Үндэсний шигшээ багийг удирдан 11 тоглолтод оролцсон бөгөөд түүний удирдлага дор Үндэсний шигшээ баг түүхэндээ анх удаа Зүүн Азийн АШТ-ий …
-
23 January
“Футзалын дээд лиг”-ийн тэмцээн 25-нд эхэлнэ
Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг футзалын хамгийн том тэмцээн болох “Футзалын дээд лиг 2020” тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 22-нд боллоо. “Футзалын дээд лиг” 2020 оны нэгдүгээр сарын 25-наас долоодугаар сарын 25-ны өдрийг хүртэл бүтэн зургаан сарын турш үргэлжлэхээрээ өмнөх жилүүдээс онцлогтой юм. Унаганууд, Монголын Тэмүүлэл, Арвис, Алдарын Дайчид, Би Си Эйч Лионс, Хан-Уул, Улаанбаатарын Мазаалайнууд, Аврагч, Сор, Хараацай, Эрхэс …
-
21 January
Боксын шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо
ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны боксын шигшээ багийн тамирчид Турк улсын Станбул хотноо зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг хүрэл, 69 кг-ийн жинд ОУХМ У.Шинэцэцэг, 75кг-ийн жинд ОУХМ М.Мягмаржаргал нар тус тус мөнгө, эрэгтэйчүүдийн 75кг-ийн жинд ОУХМ О.Бямба-Эрдэнэ алтан медалийн эзэн боллоо. Энэ сарын …
-
18 January
“Лозанн-2020”: Монголын цаначид өнөөдөр уралдана
“Лозанн-2020” Залуучуудын өвлийн олимпын Гүйлтийн цанын төрлүүд энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ удаагийн наадамд Монголын цаначдаас О.Золбаяр, Б.Хонгор, Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нар олимпын эрхээ аван оролцож буй бөгөөд эхний гараагаа Улаанбаатар хотын цагаар өнөөдөр 18:00 цагт хийнэ гэж МҮОХ-ноос мэдээллээ. MNB Sport суваг шууд дамжуулан үзүүлнэ.
-
18 January
“Туухай өргөлт 2020” тэмцээнээс Ө.Рагчаадорж хүрэл медаль хүртлээ
“Туухай өргөлт 2020” нийслэлийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний 95 кг-ийн жингийн хүрэл медалийг ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны ерөнхий дасгалжуулагч, ахлах дэслэгч Ө.Рагчаадорж хүртлээ. Тус тэмцээнд 12 байгууллагын 200 гаруй тамирчин 8 жингийн төрөлд өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна. Монгол улсын хэмжээнд туухай өргөлтийн спортыг хөгжүүлэх, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, тамирчдын тэсвэр …
-
17 January
“ТОКИО-2020”: Олимпын тамирчдыг улсын төсвөөс дэмжинэ
Биеийн тамир, спортын тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/167 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”, “Хөтөлбөр батлах тухай” 2017 оны А/17 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор БТСГ-ын Үндэсний шигшээ багийн албанд харьяалагддаг олимпын 9, паралимпын 7 нийт 16 спортын төрлийн холбоодтой хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллана. Энэхүү гэрээний …
-
6 January
Хүчирхэг Монгол “MFC-3” тэмцээн Ерөнхий сайдын ивээл дор болно
“MFC-3” холимог тулааны олон улсын тэмцээн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулахаар болжээ. Холимог тулааны “MFC” холбоо 2019 онд олон улсын хоёр тулаан зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ оны анхны тэмцээн хоёрдугаар сарын 1-ний өдөр “АСА Цирк”-д болох тов гарсан байна. Энэхүү тэмцээнийг Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ивээл дор зохион байгуулснаар мэргэжлийн тамирчдаа дэмжиж, энэ төрлийн спортыг …
-
3 January
Гавьяат тамирчин М.Уранцэцэг Гиннесийн дээд амжилт тогтоолоо
ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг Гиннесийн дээд амжилтын эзэн боллоо.Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат тэрбээр 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны цуврал тэмцээнүүд (Mастерс, Их дуулга, гран при)-ээс хамгийн олон буюу 11 алт, 11 мөнгө, 23 хүрэл медаль хүртсэнийг Гиннесийн дээд амжилтад БҮРТГЭЖЭЭ. “Хүч” спорт хороо, …
-
3 January
Монголын баг тамирчид “Дэлхийн цом”-ын эхний цуврал тэмцээнд оролцоно
БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотноо энэ сарын 3-5-ны хооронд зохион байгуулагдах мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын эхний цуврал тэмцээнд оролцохоор Монголын баг тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо. Тус тэмцээнд 16 улсын 80 гаруй уулчин өрсөлдөх бөгөөд Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд “Сутайн бор” клубын тамирчин, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Н.Хэрлэн, тус клубын тамирчин, спортын дэд мастер Б.Ариунбаяр, спортын I зэрэгтэй …
December, 2019
-
30 December
Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат “Алдар” спортын хороо, Зэвсэгт хүчний 350-р ангийн бөх, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спортын хороо, Говийн хүчтэн бөхийн дэвжээний бөх улсын начин Ц.Одбаяр үзүүрлэлээ. Ерөнхийлөгчийн нэрэмжит …
-
21 December
Шатар сонирхогчдын нийслэлийн аваргууд тодорлоо
Монгол Улсын Их хурлын Тамгын газар, нийслэлийн ИТХ, Монголын шатрын холбоо, Нийслэлийн шатрын холбооноос хамтран зохион байгуулсан “Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн” амжилттай болж өндөрлөлөө. Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээнд 120 тамирчин оролцож, аваргуудаа тодруулав. Эрэгтэйчүүдийн төрлийн тэргүүн байрыг Г.Агархорол, дэд байрыг Ч.Батзаяа, удаах байрыг С.Түмэнбаяр, Б.Энхмандах, Г.Эрдэнэбаяр нар хүртэв. Эмэгтэйчүүдийн төрлийн тэргүүн байрт Д.Мөнхсайхан, дэд байрт Б.Оюунбилэг, гутгаар байрт Г.Бямбарагчаа шалгарсан юм.“Шатар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл