Спорт

August, 2019

  • 2 August

    ЦЕГ-ын Тусгай ажиллгааны газрын алба хаагчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцжээ

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод зохион байгуулагдсан Киокушин каратэгийн 18 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Киокушин каратэгийн холбооны баг тамирчид, Олон улсын хэмжээний мастер, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын албаны бэлтгэл, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа, М.Баттүшиг, Спортын мастер, мөн газрын бүлгийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Э.Соёлбаатар, Спортын мастер, мөн газрын бүлгийн ажилтан цагдаагийн ахмад, Т.Ариунболд, …

  • 2 August

    Наадмаар бохирдуулсан нуурыг тамирчид цэвэрлэж, хогийг нь “Ард” даатгалынхан худалдан авав

    Тэсвэр хатуужлын спорт Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт Архангай аймгийн Өгий нуурт амжилттай зохион байгуулагдлаа. Усанд сэлж, тэндээсээ 5-10 мянган метр замд дугуй жийн, улмаар дахин ийм хэмжээний тойрог замд үргэлжлэн гүйж аваргаа шалгаруулдаг энэхүү гайхамшигт спорт жилээс жилд өргөжин тэлж байгаа юм байна. Тэмцээнд 305 тамирчин оролцсон нь өмнөх жилүүдээс даруй нэг дахин илүү баг тамирчдыг …

July, 2019

  • 31 July

    Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа ДАШТ-ийг өнжинө

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 25-31-ний өдрүүдэд Японы Токио хотод болно. Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн хэрхэн бүрдэх нь анхаарал татаж байсан. Энэ жил Токиог зорих бөхчүүдийн нэрс өнгөрөгч сард тодорсон. ДАШТ-ийг “Рио 2016” Олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа өнжиж байгаа. Түүний хувьд өөрийн хүсэлтээр Токиог зорих багт багтаагүй бөгөөд албан …

  • 30 July

    Өсвөр үеийн дэлхийн аварга эхэллээ

    Чөлөөт бөхийн 2019 оны өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр  эхэллээ. Тэмцээн ирэх сарын 4-нийг хүртэл Болгарын нийслэл Софигийн “Arena Armeec Sport Hall” ордонд болно. Хөвгүүдийн 25, охидын 13 дахь удаагийн тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор Баянхонгор аймаг, “Женко”, “Хасу Мегастарс” клубын 11 тамирчин эх орноо төлөөлөн оролцож байна.

  • 29 July

    ОУХМ Б.Энххүслэн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ

    БНСУ-ын Гванжу хотноо Усан спортын дэлхийн аварга шалгаруулах 18 дахь тэмцээнд манай улсыг төлөөлөн оролцож буй ОУХМ Б.Энххүслэн 50м өврөөр даллах уралдаанд 27.66 секундын амжилтаар гараандаа түрүүлж, Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ. Тэмцээнд манай улсаас ОУХМ Г.Занданбал, Б.Энххүслэн, спортын мастер М.Дэлгэрхүү, Х.Энхзул нар оролцож байгаа юм. ОУХМ Г.Занданбал энэ сарын 21-нд 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд уралдаж, 1:07.92 амжилтаар мөн …

  • 26 July

    Ерөнхий сайд Их аварга Какурюү М.Анандад баяр хүргэв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга Какурюү М.Анандыг  хүлээн авч уулзан баяр хүргэж, гарын бэлэг гардуулав. Эх орныхоо нэрийг өргөж, мэргэжлийн сумогийн дэвжээнд амжилттай барилдаж буйд бахархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд улам их амжилт гаргахыг ерөөн тамирчин хүний хувьд эцэг эх, элгэн нутаг, эрүүл мэнд гурваа эрхэмлэн нандигнаж явахыг захив. Мэргэжлийн сумогийн их аварга Какурюү …

  • 25 July

    Спортын мастер М.Дэлгэрхүү Монгол Улсын рекордыг шинэчиллээ

    БНСУ-ын Гванжу хотноо  Усан спортын дэлхийн аварга шалгаруулах 18 дахь тэмцээнд манай улсыг төлөөлөн оролцож буй спортын мастер М.Дэлгэрхүү 100 метрийн өврөөр даллах сэлэлтэд 54.43 секундийн амжилтаар дэд байрт шалгарч, Монгол Улсын рекордыг шинэчиллээ. Тэмцээнд манай улсаас ОУХМ Г.Занданбал, Б.Энххүслэн,  спортын мастер М.Дэлгэрхүү, Х.Энхзул нар оролцож байгаа юм. ОУХМ Г.Занданбал энэ сарын 21-нд 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд уралдаж, 1:07.92 амжилтаар мөн л Монгол Улсын рекордыг шинэчилсэн юм. Харин 100 метрийн …

  • 23 July

    Даншиг наадамд түрүүлсэн бөхөд 10 сая төгрөг олгоно

    Бурхны шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн даншиг наадмын бөхийн барилдааны салбар комисс мэдээлэл хийлээ. Даншиг наадам долдугаар сарын 26-наас 28-нд болох бөгөөд барилдах бөхчүүдийг долдугаар сарын 25-нд бүртгэнэ. Бөхчүүд цолны үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ. Улсын баяр наадамтай дүйцэхүйц бай шагналтай тус барилдаан улс, аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдэд нээлттэй байх ба 256 бөх барилдах …

  • 19 July

    Э.Содномпилжээ Дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо

    Пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Нурсултан хотод болж байна. Өчигдөр болсон эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Содномпилжээ аваргын алтан медалийг хүртэж, 244 кг-ыг 247 кг болгон ахиулж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ. Түүний жинд Ирак, Мексикийн тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн  байна. Гавьяат тамирчин Э.Содномпилжээ”“Би үнэхээр баяртай байна. “Токио-2020” Паралимпийн наадам хүртэлх бүх ялалт маш чухал. Мэдээж би …

  • 16 July

    Жюү жицүгийн Ази тивийн АШТ-д 24 орны тамирчид өрсөлдөнө

    Жюү жицүгийн насанд хүрэгчдийн дөрөв дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 17-21-ний өдрүүдэд Улаанбаатарт болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. “Бөхийн өргөө”-д болох тэмцээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээр дор зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд 2020” наадмын Test Event өсвөр үеийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. Монголын жюү жицүгийн холбооноос өөрийн эх …

  • 13 July

    Бөхийн барилдааны Долоо, Найм, Есийн давааны торгон агшнууд

    Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүлж, Улсын аварга цол хүртсэн билээ. Ингээд энэ удаагийн фото мэдээ булангаараа бөхийн барилдааны Долоо, Найм, Есийн давааны торгон агшнуудын гэрэл зургийг хүргэж байна. Шинээр цол хүртсэн бөхчүүд Улсын аварга-Э. Оюунболд Улсын …

  • 13 July

    Н.Батсуурь: Миний хувьд аваргуудаас эрэмбээрээ дээр гарсандаа баяртай байна

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Энэ жилийн барилдаанд ид хав нь тэгширсэн 512 бөх барилдсанаас Увс аймгийн Ховд сумын харьяат, “Хемон констракшн” ХХК, “ТЭЦ-3” ТӨХК, Сүхбаатар аймгийн ОБЕГ-ын бөх, улсын аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэж наадамчин олноо баясгалаа. Тэрбээр өнгөрсөн жилийн баяр …

  • 13 July

    Энэ жилийн наадмын ШИНЭ ЦОЛТНУУД

      Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Энэ жилийн улсын баяр наадамд шинэ аварга, шинэ харцага, шинэ начин цолтнууд тодорсон. ШИНЭЭР ЦОЛ ХҮРТСЭН БӨХЧҮҮД Улсын аварга  Энхтөгсийн  Оюунболд    1993 оны гуравдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. 2012 онд Хэнтий …

  • 13 July

    Монгол улсын мэргэн харваач хоёроор нэмэгдлээ

    Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд 540 харваач цэц мэргэнээ сорилоо. Энэ жилийн Үндэсний сурын харвааны эрэгтэй харваачдаас 40 сумнаас 39 сум онож түрүүлсэн Төв аймгийн Зуунмод сумын уугуул, Төв аймгийн Үндэсний сурын “Зуун мэргэн” холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Э.Цогбаярт Монгол …

  • 13 July

    Энэ жилийн наадмаар шинээр таван Улсын начин төрлөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж начин цолны болзол хангасан, зургаа давж харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо. Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын начин, …