Monthly Archives: July 2013

July, 2013

  • 30 July

    Төмөр дутагдлын цус багадалтанд юу тустай вэ?

     Угаасан бууцайны навч (шпинат)-ийг хайруулын тавганд хийж дээр нь өндөг хагалж зөөлөн галаар шараад, нунтагласан хуажуу (кориандр)-гаар амталж иднэ. Гурвалжин будаа /Cагадай будаа/-г хайруулын таваг дээр хайрч нунтаглана. Өдөрт 2 хоолны халбагаар 5 удаа сүүгээр даруулж иднэ.

  • 30 July

    Хөвсгөл далай дахь хамгийн хүнд даацтай хөлгийг оллоо

       1986 оны арванхоёрдугаар сарын 12-нд живсэн 300 тн-ын жинтэй Сүхбаатар хөлөг онгоцыг олжээ. Хөвсгөл нуурд живсэн техникүүдээс хамгийн хүнд нь Сүхбаатар онгоц юм. Дэлхийн цэнгэг усны дөрвөн хувийг эзэлдэг Хөвсгөл далайн гүнийг цэвэрлэх санаачлагыг Монголын зүүний хүчний холбоо ТББ-аас “Цэнгэг ус, цэнхэр дэлхий” сэдэвт олон улсын форумыг зохион байгуулж энэ сарын 18-21 өдрүүдэд Хөвсгөл далайн эрэг дээр хуралдсан билээ.  …

  • 30 July

    Ширүүн борооны улмаас хот усанд автжээ

    БНХАУ-ын бүс нутгуудаар үерийн гамшиг үүсгээд байсан хүчтэй бороо намдсан ч Өвөр Монголын өөртөө засах орны нутгаар сүүлийн хэдэн өдрийн туршид аадар бороо орсон байна. Олон хоног үргэлжилж буй борооны улмаас Өвөрмонголд  үер усны гамшиг нүүрлэж, хөрсний нуралт үүсэх  аюул нүүрлээд байгаа аж. Албаны хүмүүсийн мэдээлснээр Генхе хотод 117 мм хур тунадас оржээ. Үүний улмаас  хот бүхэлдээ усанд автаж хаа …

  • 30 July

    Элчин сайд Л.Дүгэржав итгэмжлэх жуух бичгээ барив

       Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав 7 дугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевт бараалхаж, Итгэмжлэх жуух бичгээ барив. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч Росен Плевнелиев, Элчин сайд Л.Дүгэржав нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Ерөнхийлөгч Р.Плевнелиев Элчин сайдыг тус улсад суух Онц бөгөөд …

  • 30 July

    Анхаа, Халиун хоёр хүүтэй болжээ

     Хайрын дууч хэмээн нэрлэгддэг дуучин Анхаа, Халиун нар хэдхэн хоногийн өмнө бүл нэмж, хүүтэй болсон гэнэ. Б.Халиун өнгөрсөн 14-ний өдөр амаржсан бөгөөд хосууд ийнхүү хоёр хүүтэй боллоо. Тэд одоогоор Монголдоо байгаа бөгөөд зуны амралтаа дуусмагц Сингапур руу буцах ажээ. Учир нь тэд мэдлэг боловсролдоо анхааран Сингапурт сурч байгаа юм. Монголын үрс мянга түм болтугай! Г.Сонор ugluu.mn

  • 30 July

    Гэрлэх ёслолын ордон үнээ нэмжээ

       Найр хуримын улирал ирсэнтэй холбоотойгоор Гэрлэх ёслолын ордон үнээ нэмсэн мэдээлэл байна. Тодруулбал 700 мянган төгрөгийн үнэтэй байсан бол засвар хийгдсэн нэрийдлээр 750 мянган төгрөг болон нэмэгджээ.  Гэрлэх ёслолын ордон 15 минутын дотор хуримлах ёслол үйлдээд гарахад 750 мянган төгрөг төлөхөөр болж буй юм. Харин Намрын дунд сарын 17-ны өдөр Гэрлэх ёслолын ордонд гэрлэх хосуудын тоо ихсэж, тэр өдрийн …

  • 30 July

    Кети Перри өөрийн нэрийн шинэ сүрчиг гаргажээ

    Сүүлийн үед урлагийн алдартай бүсгүйчүүдийн заавал хийдэг нэг зүйл нь өөрийн нэрийн үнэртэн худалдаанд гаргах явдал болсон билээ. Тэгвэл яг энэ жишгийн дагуу дуучин Кэти Перри “Killer Queen” буюу “Алуурчин хатан” хэмээх шинэ брэнд сүрчигийг худалдаанд гаражээ. Кэти сүрчигнийхээ тухайд “Killer Queen бол хүчирхэг, хурц, ухаалаг бүсгүйд зориулагдсан. Үнэртэнг минь 30-35 насны бүсгүйчүүд илүүтэй сонирхох байх.” хэмээн ярьжээ. Түүний тансаг сүрчиг нь …

  • 30 July

    Монголын “Гэсэр хааны тууж” Испани хэлнээ хэвлэгджээ

    Монголын утга зохиолын сор болсон “Гэсэрийн тууж”-ийг Гадаад харилцааны ууган дипломатуудын нэг, Др. Проф. Г.Төмөрчулуун испани хэлнээ хөрвүүлж хэвлүүлжээ. Энэхүү зохиол нь Төвд, Монгол, Буриад, Тува зэрэг Төв Азийн олон ард түмний дотор өргөн дэлгэрсэн бөгөөд аль ч утгаар нь аваад үзсэн эртний Грекийн “Одиссей”, Английн “Робин Гуд”, Оросын “Игорь ван”, Испанийн “Мио Сид”, Францын “Ролланы дуулал”, Германы “Нибелүнгүүд” гэх …

  • 30 July

    “Амжилтын гарц” хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ

     Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл болон Монгол-Францын Төв хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой“Улаанбаатар” Олон Улсын Анхдугаар Кино Наадмыг 2013 оны 10-р сарын 3-10-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон. Тус кино наадамд Монгол, Америк, Ази, Европын 20 гаруй найруулагч, …

  • 30 July

    Сахалтай эмэгтэйчүүд /фото/

    Эмэгтэйчүүд эрчүүдийнх шиг нилэмгэр хувцас өмсөн, тамхи татаж, бүдүүлэг авирлах болсон. Тэгвэл бүр сахал ургуулаад эхэлбэл ямар харагдах бол???

  • 30 July

    Японы “Эй Жэй Спирит” компани, хөрөнгө оруулагч Монгол иргэдийг залилжээ

     Энэхүү хэрэг нь “Алтай Глобал” компанийн захирал Х.Саранчимэг, иргэн Э.Ганзориг нар “Эй Жэй Спирит” компанийн захирал Япон улсын иргэн Ажито Кожитой 2012 оны нэгдүгээр сард танилцаж Япон улсаас авто машины сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны материал оруулж ирэн, Монгол улсад борлуулж хамтран ажиллахаар тохиролцсоноор эхэлжээ. Ингэхдээ хоёр талаас хөрөнгөө тэнцүү хуваан гаргахаар тохиролцож Х.Саранчимэг, Э.Ганзориг нарын зүгээс 2012 оны дөрөвдүгээр сараас …

  • 30 July

    Нийслэлд 38 681 хэрэглэгчийн эрчим хүчийг түр хязгаарлана

       Хайлааст дэд станцаас тэжээгдэж буй Чингэлтэй дүүргийн 11-19-р хороо, Хайлааст, Чингэлтэй, Таван буудал, Долоон буудал, Дамбадаржаа, Бэлх, Сэлх, БЗД-ийн 2, 21-р хорооны 38 681 хэрэглэгчийн  эрчим хүчийг 07 сарын 31-ний үүрийн 03:00 цагаас 08 сарын 01-ний 22:00 цаг хүртэл хязгаарлана. Улаанбаатар хотын төвийн болон хойд хэсгийн 50 мянга гаруй  хэрэглэгчийг эрчим хүчээр хангадаг “Хайлааст” дэд станцын 110кВ-ын инженерийн холбогдох …

  • 30 July

    Ээж ээ, Би танд хайртай!

    Бидэнд үргэлж санаа тавьж, байнга л халамжлан, хамгийн үнэн үгийг хэлж байдаг хүн бол ЭЭЖ. Тиймээс ээжүүддээ үргэлж хайртай гэдгээ хэлж, илэрхийлж байгаарай! М.Сониуч

  • 30 July

    Хөжлийн болон арилжааны банкууд ажлаа түргэвчлэх шаардлагатай байна

    Даваа гараг бүр болдог Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг”-ийн өчигдрийн хурлыг Шадар сайд Д.Тэрбишдагва даргалан хийлгэв. Өчигдрөөс ажилдаа орсон Ерөнхий сайд болон яамдын сайд нар энэ удаагийн “Бүтээн байгуулалтын цаг”-т үзэгдсэнгүй. Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар хүрэлцэн ирсэн энэ удаагийн хуралд уламжлал ёсоор ганцхан эмэгтэй дэд сайд хүрэлцэн ирсэн нь Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа байв. Энэ …

  • 30 July

    Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болголоо

      Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  07 сарын 30-ны өдөр болж, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөнөөр 2013 онд Улс, нийслэл, орон нутгийн төсвийн санхүүжилтээр нийслэийн хэмжээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газар, Авто замын газраас мэдээлэл өглөө. “Нийслэлийн хэмжээнд …