Monthly Archives: July 2013

July, 2013

  • 30 July

    Аваргууд кимоногоо эздэд нь гардууллаа

     Монгол улсын жүдогийн шигшээ багийн тамирчид болох Олимпийн аварга Н.Түвшинбаяр, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар нарын олимп, дэлхийн аваргаас бусад бүх тэмцээнд өмссөн “Кимоно” дуудлага худалдаа энэ сарын 16-нд эхлэж долоо хоног үргэлжлээд өндөрлөсөн. Тэгвэл Өнөөдөр Спортын төв ордон дахь жудогийн зааланд Олимпийн аварга Н.Түвшинбаяр, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар тэдний кимоног дуудлага худалдаагаар өөрийн болгосон хүмүүст кимоногоо гардуулж, …

  • 30 July

    Солонгосын шоу бизнесийн нууц

       Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын дуу хөгжмийн урсгал, стил имидж хандлага нь Азийн хөгжмийн  өнгө төрхийг чиглүүлэх болсон. Ийнхүү Солонгосын хүчтэй хөгжиж буй шоу бизнесын хөгжил Азийг байлдан дагуулсан хэвээр. Жилийн өмнө Өмнөд Солонгосын рэппер PSY “Ганнам стайл” дууны шинэ стилээрээ Азиас халин гарч дэлхийг байлдан дагуулсан. Түүний амжилтын нууц нь цөөн үгийг давталттайгаар дуулсан ийм дуу нь хүнд хүрэх …

  • 30 July

    МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн хэргийг прокурорт шилжүүллээ

      МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, тус холбооны өмчлөлийн газрыг “Тамирчин” сувилалд олгосон, тамирчдад зарцуулах мөнгөнөөс хувьдаа завшсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж дууссан байна.  Түүний холбогдох хэргийг АТГ-аас  Нийслэлийн прокурорын газарт  шилжүүлжээ. МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнг олон жил тус холбооны тэргүүнээр ажиллахдаа их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэмээн буруутгаж буй юм. …

  • 30 July

    Солонгост 4596 Монгол оюутан суралцаж байна

     Сүүлийн 3 жилийн туршид тус улсад суралцах гадаадын оюутнуудын тоо үлэмж багасах болжээ .  Өнгөрсөн жилийн 6-р сар  гэхэд гадаадын 81 мянга 251 оюутан  суралцаж байсан бол энэ оны мөн үед  дээрх тоо 3.8%-иар багассан үзүүлэлт гарлаа гэж өнөөдөр Солонгосын гадаад иргэдийн хэрэг эрхлэх газраас мэдээллээ . 2012  оны  12 сард 88 мянга 468 гадаадын  оюутан сурч байсан нь  2011 …

  • 30 July

    Баянголын амыг урагш нь зөөсөн “Болд төмөр Ерөө гол”-ын босс Б.Дэлгэрсайханд эрүүгийн хэрэг үүсгэжээ

    Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийг үүсгэн байгуулагч   “Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайханд  Эрүүгийн  цагдаагийн газрын эдийн засгийн  албанаас  эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар УМБГ-т шилжүүлсэн байна. Тодруулбал түүнийг БНХАУ руу төмрийн хүдэр тээвэрлэн гаргахдаа вагоны даацын хэмжээг багасгаж гаальд мэдүүлсэн мөн онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгах болсон аж. Энэ   талаар  …

  • 30 July

    Хачирхалтай ослууд /фото/

    Яахаараа ийм юм болдог байна аа? гэмээр автомашинуудын хачирхалтай ослын зургуудыг хүргэж байна. М.Сониуч

  • 30 July

    Улаанбаатарт үргэлжлэн бороо орно

      Нийслэл Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд үргэлжлэн бороо орно гэж Ус цар уурын хүрээлэнгээс мэдээлж байна. Өнөөдөр түр зуурын бороотой. Маргааш, нөгөөдөр үргэлжлэн бороо орох бол, баасан, бямба гаригуудад түр зуурын бороо орно. Бороотой энэ өдрүүдэд өдөртөө 20-23 хэмийн дулаан байх бол шөнөдөө 10-14 хэмийн дулаан байх төлөвтэй байна. Бороо хур их орох тул үерийн аюулаас иргэдийг анхааруулж байна. Нийслэлийн …

  • 30 July

    Монгол, Германы визийн дэглэмд өөрчлөлт орно

      Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадорж Бундесрат буюу Холбооны Зөвлөлийн Тамгын газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга ноён Гэрд Шмиттэй  уулзаж, монгол, германы хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар болон хоёр улсын визийн дэглэмд гарах гэж байгаа зарим өөрчлөлтийн талаар санал солилцов. Элчин сайд юуны өмнө Монгол Улсын улс төр, нийгэм-эдийн засгийн өнөөгийн байдлын тухай мэдээлэл …

  • 30 July

    Дэлхийн хамгийн хөгшин гимнастикч

    Жонна Куаанс хэмээх 86 настай эмэгтэй одоог хүртэл гимнастик хийсээр байна. Тэгэхдээ энгийн нэг гимнастикийн дасгал биш парлел шон дээр гараар тулах, нэг гэрийн үзүүлбэр зэрэг хүнд элементүүдийг гүйцэтгэдэг ажээ. Тэр хэдий нас дээр гарсан эмээ ч наснаасаа залуухан харагддаг бас маш уян хатан, эрүүл нэгэн юм.  Жонна Куаанс эмээ гэж хэлэх боломжгүй. Тэр бол бахархам эмэгтэй. М.Сониуч

  • 30 July

    Х.Тэмүүжин сайдын новш нь Бригадын генерал Б.Билэгт

    Авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт хамгийн их орооцолддог монголын хууль, шүүх, цагдаагийн байгууллагуудад эрс шинэчлэл хийхээр залуу хүний зоригоор эрч, далайцтай ажиллаж бага­гүй бэрхшээлийг сөрж яваа Хууль зүйн сайд Х.Тэмүүжин твиттер хууд­сандаа “Томилогдохдоо ши­нэч­лэлийг дэмжинэ гэж ам гарчихаад, эрх мэдэлд оч­соныхоо дараа зангаа хувир­гаж, сандал ширээ, цол хэр­гэмд толгойгоо мэдүүлж ши­нэчлэлийг эсэргүүцэж, ард­чиллыг өмчлөх гэж орол­дох тэр хар …

  • 30 July

    Буурал тивд “хүний наймаа” ид үргэлжилж байна

    Тоттенхэм хүчээ зузаатгав  Лигийг өнгөрсөн улиралд тавдугаар байраар өндөрлүүлсэн “Тоттенхэм” клуб багтаа цоо ши­нэ тамирчин  авч буйгаа  зар­лалаа. Тэр бол “Валенсиа” ба­гийн довтлогч Роберто Солдадо юм. Түүнийг Лондоны “цагаанууд” 30 сая еврогоор өөрийн болгож буй аж. Солдадог зөвхөн “Тоттенхэм” бус “Ливерпүүл” сонирхож бай­лаа. Рүниг Манчестер хотод үлдэнэ хэмээн Боби Чарлтон мэдэгдлээ “Манчестер Юнайтед” клубийн амьд домог  гэлтгүй Английн шигшээ багийг …

  • 30 July

    Улаанбаатар хотын зүүн хэсгийн барилгуудад дулааны техникийн нөхцөл өгөхгүй

    Сүүлийн жилүүдэд барилгажилт эрчимжиж, дулааны эх үүсвэр болон дамжуулах шугамын хүчин чадлын техникийн боломж нэмэгдсэнээс  хотын зүүн хэсэгт дулаан хангамж  доголдоход хүрээд байгаа юм. Дулаан хангамж доголдлоос сэргийлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс Баянзүрх дүүрэг, Зайсан орчим 11,12,13,15,16 дугаар хороолол чиглэлд дулааны техникийн нөхцөл олголтыг түр зогсоогоод байна. Мөн халаалтын улиралд дулаан хангамжийн даралтын хүрэлцээ муу, нэмж барилга холбоход хүндрэлтэй …

  • 30 July

    Тарваган тахлын голомтууд илэрсээр байна

     2013 он гарсаар Зоонозын халдварт өвчний байгалийн голомттой өвчний тохиолдол тасралтгүй бүртгэгдэж байна. Үүнээс 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомт илрээд байгаа юм. Одоогоор Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Үенч сумдаас тарвага үхсэн тухай иргэдээс ирсэн мэдээллийн дагуу орон нутгийн ЗӨСТ-үүд үхэл, хорогдлын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Үүнээс өмнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сумын нутаг  мэрэгч амьтнаас тарваган …

  • 30 July

    Хойд Солонгостой дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна

      Монгол Улс, Бүгд найрамдах ардчилсан Солонгос улстай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Одоогоос 65 жилийн тэртээ 1948 онд  дипломат харилцаа тогтоож, хамтын ажиллагаа бэхжүүлсэн түүхтэй юм. Ойн арга хэмжээнд зориулсан үзэсгэлэн Уран зургийн галлерейн үзэсгэлэнгийн танхимд гарч байна. Ugluu.mn Т.Түвшин

  • 30 July

    Зуслангийн зориулалтаар олгох газрын нөөц байхгүй

    Ирэх сарын 1-нээс нийслэлийн зуслангийн газар өмчлөх ажил эхэлнэ. Үүнтэй болбогдуулан Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижирээс дараах тодруулгыг авлаа.  -Ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн зус­лангийн газрыг иргэдэд өмчлүүлэх ажлыг эхлүүлэхээр болоод байна. Энэ ажил хэдий хугацаанд үргэлжлэх вэ? -Нийслэлийн Чингэлтэй, Сонгино­хайр­хан, Сүхбаатар дүүрэгт голлох зус­лан­гууд байдаг. Энэ дүүргүүдэд нутагт нийт 47 мянган иргэн …