Monthly Archives: July 2013

July, 2013

  • 31 July

    Аюулгүй байдлын дүрэм, журмыг боловсронгуй болгох талаар бүсийн хуралдааныг зохион байгууллаа

      Улаанбаатар хотноо 7-р сарын 22-26-ны өдрүүдэд  Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/ болон Цөмийн энергийн газар хамтран цөмийн аюулгүй байдлын дүрэм, журмыг боловсронгуй болгох талаар бүсийн хуралдааныг зохион байгууллаа. Дэлхийн олон орон цацрагийн аюулгүй байдлын талаарх ОУАЭА-ийн зөвлөмжид тулгуурлан дотоодын хэм хэмжээ, дүрэм журмаа боловсруулдаг тул энэхүү хуралдаан нь гишүүн орнуудын хувьд чухал ач холбогдолтой бөгөөд хуралдаанд Монгол, Бразил, …

  • 31 July

    МАН VS М.Энхээр “болддох” уу, У.Хүрэлээр “сүхдэх” үү

     Өчигдөр МАН-ын Удир­дах зөвлөл хуралдаж, Бага хурлынхаа  товыг  гар­га­на гэж шуугилдаад бай­сан ч чухам юу болсон нь мэ­дэг­дэлгүй хуралдахгүй чимээгүй өнгөрөв. МАН-д үүсээд буй их тулааны өмнөх нам гүмд цочроо өгч, сэрээх гэж хэсэг пижигнэлдсэн МАН-ыг ши­нэчлэгч залуусынх нь эрч нэ­лээд суларсан  бололтой. Тэдний хувьд МАН-ын УИХ дахь архаг гишүүдээс  эх­лээд  үл тоомсорлох, дээ­рэл­­хэх байдлаар тавь­сан шаард­лагуудыг нь хүч­гүй­дүүлж, эцэст …

  • 31 July

    Америкийн иргэнийг хөнөөсөн Ч.Баттуулыг шүүнэ

       АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг буудан хороосон хэрэгт буруутгагдсан Ч.Баттуул нарт холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх долоо хоногт хийхээр товложээ. Уг хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаж, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлээд байгаа юм. Тэрбээр өнгөрсөн оны нэгдүгээр сарын 6-нд АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг Төв аймгийн Цонжин болдогийн ойролцоо аваачиж, буудан хөнөөсөн гэж хуулийн байгууллага буруутгасан. Шүүх хурал өмнө нь …

  • 31 July

    Банкаар тоглож байсан Г.Алтан “Олон овоот”-ыг дампууруулах нь

    Эл ордын нөөцийн хувь багассан гэж байгаа ч гурван тонн гаруй алтны нөөцтэй болохыг нь шинжээчид тогтоогоод байгаа. Алтжингийн Г.Алтан­гийн явсан газар болгон ба­лаг­­тай болжээ гэж  ярих болжээ. Учир нь  түүний оролц­сон бизнес  бүхэн  бүтэл­гүй­­тэх  юм уу, хиншүү хяр­вас үнэртэх нь нууц биш болсон. Одоогоос найман жилийн өмнө тэрбээр  “САПУ” худал­дааны төвөө галд өргөж олон хүнийг идэх хоолноос нь салгасан. …

  • 31 July

    Бусдын биеийг хүчээр үнэлүүлсэн эмэгтэйг батлан даалтад гаргажээ

     Эмэгтэйчүүдийн  биеийг үнэлүүлж байсан хэрэгт сэжиглэгдэн Цагдан хо­рих 461 дүгээр ангид саа­туу­лагдаж байсан Н.Ундрах гэгч эмэгтэйг өнгөрсөн даваа гариг/7-р сарын 29/-ийн орой 18:00 цагт  батлан даалтад гаргажээ. Хэргийн талаар эргэн сануулахад, Н.Ундрах нь 7-р сарын 23-нд Баянгол дүүр­гийн 16 дугаар хорооны  нутаг дэвсгэрт  охид, бүс­гүй­чүүдийн биеийг нь хү­чээр  үнэлүүлж байсныг нь цагдаагийн алба хаагчид , газар дээр нь илрүүлсэн билээ. …

  • 31 July

    Цөмийн технологийг ашиглах боломж

    Технологи гэдэг нь Грекийн ур чадвар гэсэн утгатай үгнээс гаралтай бөгөөд цөмийн технологи гэж өргөн ут­гаар нь судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэл, хэрэглээний сал­баруудад тулгамдсан аливаа асуудлыг шийдэхийн тулд цөмийн физик, техник болон цөмийн цацрагийг ашиглах арга зүйг хэлдэг. Цөмийг нээсэн алдарт эрдэмтэн Э.Резерфордоос таны судалж буй цөм практикт ямар хэрэгтэй эд вэ гэж асуухад, ямар ч хэрэггүй, цэвэр онол танин мэдэхүйн …

  • 31 July

    Жилд дунджаар 2000 хүүхэд хулгайлагдаж байна

     Хятадын нийгэм, эдийн засаг хөгжиж багагүй зүйлээрээ дэлхийд тэргүүлэгч улс орнуудын нэгд багтах болсон. Үүний хирээр олон бэрхшээлтэй асуудлуудтай тулгарсаар байна. Тэрбум давсан хүн амтай тус улсын хувьд гэмт хэрэг гол бэрхшээл нь болдог. Сүүлийн 30 жилд гэмт хэргийн үзүүлэлт буурсан ч хүүхэд хулгайлах явдал газар авсаар байгаа аж. Хятадад жилд дунджаар 2000 хүүхэд хулгайлагддаг. Гэвч тэдгээрийн тун цөөхөн хувь …

  • 31 July

    Баянбүрдийн тойргоос хойш 32-ын тойрог хүрэх замыг хаана

     Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто замын шинэчлэлтийг “Наранбулаг Хан” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Зам барилгын ажлын хүрээнд 8 сарын 02-ны оройн 22 цагаас эхлэн Баянбүрдийн тойргоос Цагаан байрны уулзвар хүртэлх 650 метр замын хөдөлгөөнийг хязгаарлан хучилтын ажил хийхээр шийдвэрлэлээ. Энэ хэсэгт 8 сарын 12 хүртэл хучилт авч нээх бөгөөд цаашид хэсэгчлэн хаах төлөвлөгөөтэй. Тухайлбал, Цагаан …

  • 31 July

    Цахилгааны төлбөрийг явуулын кассаар авч эхлэв

       “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК “Хэрэглэгчийн сар” аяныг ирэх сарыг дуустал зарлаж буй. Энэ хүрээнд зуслангийн айлуудаас цахилгааны төлбөр хураан авах явуулын касс ажиллуулж эхэлжээ. Зусланд гарсан айлууд цахилгааны төлбөрөө тэр бүр хугацаанд нь төлж чаддаггүй. Тэгвэл хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг ажил, амралтын аль ч өдөр явуулын касс машинд бэлнээр болон виза картаар тушаах боломж бүрдлээ. Хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй Яргайтаас …

  • 31 July

    Хүний махаар банш чимхсэн Хятад иргэнийг цаазлахыг шаардав

    Одоогоос таван жилийн өмнө Хятадын Хэфэй мужид Лу Ютин хэмээх эр ажил олгогч япон захирлаа есөн найзынх нь хамт амийг хөнөөж, махаар нь банш чимхэж орхисон хэрэг тухайн үед дэлхий нийтийг шуугиулж байв. Балмад үйлдэл гаргасан Лу Ютин ямар учраас захирлуудаа баншны гол мах болгож хувиргаснаа тайлбарлахдаа хэт бага цалинтай байсан хэмээжээ. Энэ явдал Хятад, Японы дипломат харилцаанд ч сөргөөр …

  • 31 July

    Монгол Улсад эрэлттэй 15 мэргэжил

      Монгол Улсын Засгийн газраас эрэлттэй мэргэжлийн нэрсийг гаргажээ.  Эрэлттэй мэргэжлээр элссэн, Ерөнхий шалгалтаа 720 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд сар бүр 50 – 100 мянган төгрөгийн тэтгэлэг хүртэх юм. Бага ангийн багш, Сургуулийн өмнөх боловсролын багш хамгийн их эрэлттэй мэргэжлийн тоонд оржээ. МОНГОЛ УЛСАД ЭРЭЛТ ИХТЭЙ МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТ 1.Aвтo замын барилга 2. Бага ангийн багш 3. Сургуулийн өмнөх …

  • 31 July

    Монголд анх удаа “БОГИНО ЮБКА”-тнуудын цуглаан болно

     Сүүлийн жилүүдэд янз бүрийн сонин содон олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд зохиогдох болсон. Тэдний нэг болох “МИНИЙ БОГИНО ЮБКА” нэртэй цоо шинэ, сонирхолтой арга хэмжээ ирэх сарын 2-нд УИД-ээс урагш, Битлзийн хөшөөний урд талбайд 19:00 цагт анх удаа зохиогдох гэж байна. Тус арга хэмжээнд оролцохын тулд эмэгтэйчүүд богино юбка, даашинз эсүүл өнгөлөг тодоор хувцаслах ёстой гэнэ. Энэхүү арга хэмжээ нь …

  • 31 July

    Хүч тамирын гэгдэх энергийн ундааг сургуульд худалдаалахыг хориглоно

    Ирэх жилийн 2 сараас эхлэн бага, дунд, ахлах ангийн  сургууль дотор худалдаалахыг хориглосон ундааны тоонд бүх төрлийн энергийн ундаанууд багтах боллоо.    Зөвхөн насанд хүрэгчид хэрэглэхэд тохиромжтой байдаг энергийн ундаа нь хамгийн их хэмжээгээр caffeine хэмээх хүч тамир оруулж, хэсэг зуур хүний  биед сэргээгдэх мэдрэмж  өгдөг бодисыг ихээхэн агуулдаг ба энэ нь 18 хүртэлх насныхан хэрэглэхэд төдий л тохиромжтой бус  …

  • 31 July

    Энэтхэгээс элэгний эмч нар Монголд ирнэ

      Манай улсад ирэх наймдугаар сард Энэтхэгээс элэгний эмч нар ирж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ. Сүүлийн жилүүдэд манай улсад элэгний өвчлөл, хавдар эрс ихсэж буйтай холбогдуулан Энэтхэг улсын Дели хотын “Сир Ганга Рам” эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах тасгийн эрхлэгч,  Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тэнхмийн эрхлэгч, Мэс заслын зөвлөх эмч Профессор Намиш Мехта нар  хүрэлцэн ирэхээр болжээ. Ийнхүү элгээ эмчлүүлэхээр …