Monthly Archives: July 2013

July, 2013

  • 8 July

    “Түмэн хишигтэн” симфони туульс өнөөдөр эгшиглэнэ

       Монголчууд бидний хиймор бахдалын бодит шүтээн болсон  “Түмэн хишигтэн” төсөлд зориулан Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат “Түмэн хишигтэн” хэмээх симфони туульсыг туурвиж бэлэн болгоод байгаа билээ. Энэхүү симфони туульсын нээлтийн ёслол өнөөдөр 20:00-н цагаас УДЭТ-ын гадна тайлбайд  болох аж. “Түмэн хишигтэн” симфони туульсыг“Үндэсний их найрал хөгжимчид”-ийн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хөгжимчид, ДБЭТ-ийн 50 гаруй найрал дуучид, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уртын дуучин …

  • 8 July

    Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын талаар танилцууллаа

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд ялалт байгуулж Төрийн тэргүүнээр дахин сонгогдсон Цахиагийн Элбэгдоржийн тангараг өргөх ёслол нөгөөдөр буюу долдугаар сарын 10-нд болно. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа нар сэтгүүлчдэд зориулан мэдээлэл хийлээ.  Энэ удаагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Хүннү гүрэн, …

  • 8 July

    Яг одоо Төрийн байгуулалтын байнгын хороо “Ерөнхийлөгчийн хоригийг” хэлэлцэнэ

     УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал одоо 15:00 цагт эхлэх гэж байна. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэний дараа маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэх ажээ.  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тавьсан хоригтоо “УИХ-аас 2013 оны долдугаар сарын 5-ны өдөр …

  • 8 July

    Баяр наадамд хурдлах морьдыг маргааш бүртгэж эхлэнэ

     Үндэсний их баяр наадмын Хурдан морьдын уралдаанд давхих морьдын бүртгэлийг маргааш эхэлнэ. Наадмаар эрлийз болон монгол морьдыг хэрхэн ялгах талаар тодорхой журам гаргасан байна. Эрлийз морьдыг ялгахдаа үндсэн дөрвөн үзүүлэлтийг харах гэнэ. Нэгдүгээрт, биеийн галбир, хоёрдугаарт, сүүлний өтгөн шингэн болон урд хөлний өндөр, биеийн хэсгүүдийн харьцаа, содон тэмдгүүдийг харгалзан үзэх юм байна. Биеийн өндрийн хувьд азарга, соёолон 140 см, их …

  • 8 July

    Д.Бат-Эрдэнэ Франсис Делоныг хүлээн авч уулзлаа

    УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Монгол Улсад айлчилж буй Франц улсын Батлан хамгаалах, Үндэсний аюулгүй байдлын Ерөнхий нарийн бичгийн дарга Франсис Делоныг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтад Франц улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар нар байлцлаа. Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг …

  • 8 July

    Монголын газар нутгийн 50 хувьд нь геологийн судалгаа хийгдээгүй

     Геологи, уул уурхай, үйлдвэрийн сайд асан, Геологийн эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурцтай ярилцлаа. Тэрбээр хэсэг эрдэмтдийн хамт төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулаад байгаа юм. -Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах баримт бичгийг УИХ-д өргөн барьсан. Энэ баримт бичигт ахмад эрдэмтэдийн санаа бодол ихээхэн туссан гэж ойлгож байгаа. Учир нь та бүхэн ажлын хэсэг гарган ажилсан байгаа?  -Бид …

  • 8 July

    ТНБД Ж.Хатанбаатарыг чөлөөлж, оронд нь А.Эрдэнэтуяаг томилжээ

    Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь А.Эрдэнэтуяаг томилжээ. Мөн Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ганцэцэг өөр ажилд шилжсэнтэй холбоотойгоор түүний оронд  П.Гантулгыг томилсон байна. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон А.Эрдэнэтуяа нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байсан нэгэн юм. Эрүүл мэндийн …

  • 8 July

    Т.Баясгалан “Одон” телевизийг авахаар болжээ

     МУГЖ, дуучин Т.Баясгалан энэ жилийн төрсөн өдрийнхөө баяраар хайрт нөхрөөсөө “Шуурхай” телевизийг бэлгэнд авсан билээ. Тэгвэл тэрээр тун удахгүй дахин нэг телевизийн захирлаар томилогдох гэж байгаа гэнэ. Тодруулбал, тэрээр  Өвөр Монголын “Одон” телевизийн Монгол дахь сувгийг нээх эрхийг авсан гэнэ.  Мөн телевизийнх нь гүйцэтгэх захирлаар найруулагч Го.Бадарч ажиллахаар болсон ажээ. Ийнхүү дуучин бүсгүй Монголын хамгийн баян эмэгтэй дуучин болоод зогсохгүй …

  • 8 July

    300 настай яст мэлхий олджээ

     Өнгөрсөн 4-ний өдөр өглөөний 06.30 цагийн орчим Чежү арлын баруун урд захад загасчилж байсан загасчны торонд ойролцоогоор 300 орчим настай байх эм яст мэлхий  баригджээ.  97 см урт , 90,3 см өргөн биетэй , 75 кг  жинтэй уг яст мэлхийнд Чежү арлын Далайн амьтан судлалын хүрээлэнгийн ажилтнууд  хэмжилт хийн ,яст мэлхийн   нас    хамгийн багадаа 280-300 хэмээн тогтоосныхоо дараа …

  • 8 July

    Т.Билэгтийг баривчилжээ

     НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг өнгөрсөн баасан гаригийн шөнө “Кореан Эйр”-ын онгоцоор “Чингис хаан” нисэх буудалд бууж, гэртээ очсон дариуд нь АТГ-ынхан баривчилжээ. Шүүхээс авлигын хэргээр 2.6 жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан бөгөөд гадаадад оргон зайлаад байсан юм. Түүнийг нийслэлийн өмчит “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины газрыг хууль бусаар хувьчлах ажилд Н.Энхбаяртай хамтран оролцсон …

  • 8 July

    Twitter дэх элдэв зураг /цуврал 5/

    Маш ховор “Цэнхэр луу” далайн арваалж Ийм загас олджээ  Аваргын “боов”-оос хүртэхийг хүсэгчид Нохой хүртэл үзэн ядах гэж… Замын  түгжрэл  Наадмын билетийг авах хүсэл  Лайк  лайк  лайк Ээ, control +Z     хийчих л дээ Урлаг уу,  шувууд уу Салхитын салхин сэнс  Монгол зоогийн цуглуулга зураг  Дүүгээ зөндөө санасан шүү  Анхны  гэмээр оо-ны реклам  Зохиолчид  Инээж байгаа зааны тугал 

  • 8 July

    Энгийн, өнгөлөг, Эхэмсэг буюу Swag Style гэж юу вэ?

     Swag буюу эхэмсэг гэх энэ Style америк төдийгүй дэлхийн бусад орнуудаар өргөн тархсаар манай улсад өнгөрсөн жилээс орж ирсэн билээ. энэ хүү style нь урьд нь ирчээ авч байсан EMO , UlZANGA зэрэг style уудаас илүү энгийн мөртлөө дэгжэн эхэмсэг байдлийг илтэгдэг байна. Үүсэл:  Анх 2002 оноос америк улсын борчуудаас үүссэн уг style нь хип хоп сонсдог негир залуучууд тэгш саравчтай …

  • 8 July

    Их хотын залуусаа “SILENCE WHITE 2013 “ шоунд нэгдээрэй

    Их хотын залуусын хүсэн хүлээдэг  “SILENCE WHITE 2013 “ шоу “Эрх чөлөө, Энхтайван, Эв нэгдэл” уриатайгаар үүрд мөнхийн хязгааргүй эргэх билэгдлийг ерөөж найм дахь жилдээ энэ сарын 12-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд 10.000 мянган залуучуудад зориулагдан зохион байгуулагдахаар болжээ.   “Mongol Mix Project”-ээс санаачлан Нийслэлийн засаг даргын ивээл доор зохион байгуулагдаж буй уг шоуг Үндэсний соёл амралтын хүрээлэн, Апу хк, …