Yearly Archives: 2013

June, 2013

  • 11 June

    Монгол уртын дууг 2222 дууч нэгэн зэрэг эгшиглүүлнэ

     “Улаанбаатар чуулга”-аас зохион байгуулж буй “Монгол уртын дуу-2222”төслийн хүрээнд Үндэсний их баяр наадамд зориулан ирэх долдугаар сарын 6-нд 2222 дуучин зэрэг дуулна. Монголын язгуур урлагийн төрлийг өвлүүлэн үлдээх, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болж байгаатай холбогдуулан тус чуулгаас анх удаа 2222 уртын дуучныг  төрт улс байгуулагдсаны 2222 жилийн ойг тохиолдуулан нэгэн зэрэг дуулуулах юм. Мөн уртын дуу сонирхогчдыг сургалтад хамруулж …

  • 11 June

    Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргав

     Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” хэмээн заасан. Шууд ардчиллын эрх зүйн баталгаа болсон Үндсэн хуулийн энэхүү үзэл санааг бодит амьдралд хэрэгжүүлэх зорилгоор, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3 дугаар зүйлийн 3.3.2.1-т “Иргэдэд адил тэгш, …

  • 11 June

    Ухаалаг гар утас хэрэглэгчдэд

      Apple -ийн ирээдүйг тодорхойлох IOS 7 Саяхан гарсан IOS 7 систем нь нилээн шуугиан тариад байна. Apple компани нь өөрийн үндсэн загвартаа нилээн өөрчлөлт хийсэн бөгөөд нэмэлтээр маш олон төрлийн фүнкцүүдийг багтаан өгчээ. Анхан шатны мэдэгдлийн дараа IOS 7 нь хүмүүсийн хувьд нилээн олон асуулт эргэлзээг төрүүлж байсан. Шинэ системийг хэрэглэхэд илүү амар хялбар болсон бөгөөд хамгийн чухал нь …

  • 11 June

    Өнөөдөр бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх гэж байна

     Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг билгийн тооллын XYII жарны усан могой жилийн зуны дунд сарын шинийн гуравны билэгт сайн өдөр буюу өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Агуйт уулын орчим зохион байгуулахаар болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Бүх цэргийн Их Хар сүлдний дүрэм”-д зааснаар Бүх цэргийн Их Хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг хоёр жил тутам хийдэг. Монгол …

  • 11 June

    Гадаадын 32 орны ажиглагч эрхээ авчээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль гадаадын ажиглагчдын анхаарлыг ихэд татаж байна.  Сонгуулийн ардчиллыг хэрэгжүүлж буй байдал, сонгуулийн эрх зүйн шинэ орчин, санал хураалтын автоматжуулсан системийг нэвтрүүлж буй зэрэг нь тэдний сонирхолыг татаж байгаа ажээ. Зөвхөн сонирхоод зогсохгүй сонгуулийн бэлтгэл ажлын явц, нэр дэвшигчид болон намуудын оролцоо, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр явуулж буй сурталчилгаа, сонгогчдын идэвх, сонгуулийн үр дүнг хөндлөнгийн байр сууринаас нягтлан …

  • 11 June

    Аялал амралтаар явахад цахим ном хамгийн тохиромжтой

    Мэдээлэл технологийн эрин зуунд амьдарч байгаа өнөөгийн хүмүүс ажил амьдралынхаа хэрэгцээт зүйлсээ  аль болох  цаг хугацаа бага зарцуулж,  амар хялбар аргаар  олж авах, ашиглах шийдлүүдийг өдөр тутам боловсронгуй болгосоор. Энэ бүхнээс монголчууд бид ч хоцролгүй урагшилсаар байгаа.  Тухайлбал,  хайсан номоо хэдхэн хормын дотор дэлхийн хаана байгаагаас шалтгаалахгүйгээр электрон хувилбараар хялбархан олж уншдаг боломжыг сонор соргог уншигчид маань аль хэдийн өдөр …

  • 11 June

    “Моргейжийн зээлийн нарийвчилсан нөхцөл” сэдэвт хэлэлцүүлэг болно

    Засгийн газраас сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гарагт болдог “Шинэчилж шийдье-222” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилнэ. Уг хэлэлцүүлгийг  “Орон сууцны моргейжийн зээлийн нарийвчилсан нөхцөл” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм. Хэлэлцүүлэг Төрийн ордны их танхимд 14,00 цагт эхлэх юм байна.

  • 11 June

    Дуучин Ө.Уянга 111-т саатуулагджээ

     Дуурийн дуучин Ө.Уянга өнгөрсөн сард согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж яваад цагдаад баригдаж, жолоо барих эрхээ хасуулсан гэнэ. Гэвч эрхээ хасуулсан нь багадаж дуучин бүсгүй саяхан болж өнгөрсөн эх үрсийн баярын өмнөхөн дахин согтууруулах ундаа уусан үедээ жолоо барьж яваад баригдсан аж. Ийнхүү  давтан хууль зөрчсөн түүнийг цагдаагийн байгууллагаас “Албадан саатуулах байр” буюу “111”-т долоо хонох шийтгэл оноосон гэнэ. …

  • 11 June

    30 жилийн турш цус сорж буй эмэгтэй илчлэгджээ

     АНУ-ын Пенсильвани мужийн иргэн 45 настай Жулия Кэплс хэмээх эмэгтэй сүүлийн 30 турш хүний цус сорж амьдарч байгаа гэнэ. Тодруулбал, Жулия анх 15 настайтайгаасаа эхлэн хүний цус ууж эхэлсэн бөгөөд өдийг хүртэл нийт 720 литр /сар бүр 2 литр/ цус уусан байна. Түүний эл цусанд донтох болсон шалтгаан нь хамгийн анх найз залуутайгаа үнсэлцэж байгаад уруулыг нь санаандгүй хазаж, цус …

  • 11 June

    Н.Хүрэлбаатарын иргэний үүрэг ба хуулийнхны түрэмгийлэл

     Хууль шүүхийн байгууллагынхан их хэмжээний мөнгө, төгрөгтэй холбоотойгоор төрийн өндөр албан тушаалтнуудыг баривчлан шалгаж эхлээд байна. Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг өнгөрсөн баасан гаригт эх орондоо ирэх үед нь цагдаагийнхан отож байгаад албадан саатуулав. Түүнийг хүүгийнх нь гэрээс алдагдсан гэх их хэмжээний сейфтэй мөнгөтэй  холбоотой асуудлаар шалгах шаардлага гарсан хэмээн цагдаагийн байгууллага мэдэгдэж байсан билээ. Н.Хүрэлбаатартай холбоотой мэдээлэл цацагдсантай холбоотойгоор …

  • 11 June

    2014 оноос иргэдэд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлнэ

     НИТХ-ын 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоожээ. Тогтоолын дагуу 2014 оноос нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 15 309 га газрыг өмчлүүлэх болсон байна.  Төлөвлөлтөд хамрагдсан дээрх газрыг хамгаалалтанд авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийлгэх, 2014-2016 …

  • 11 June

    МУГТ Э.Бадар-Ууган залуу гэр бүлүүдэд гэр бэлэглэнэ

     Өнөөдөр МУГТ, хөдөлмөрийн баатар, 2008 оны Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-Ууган Чингэлтэй дүүргийн залуу гэр бүлүүдэд гэр бэлэглэх гэж байна. Тодруулбал, тэрээр “Ууган аварга” хэмээх сан байгуулсан бөгөөд тус сангийнхаа нээлтийг өнөөдөр 14:00 цагаас ерөнхий боловсролын 59-дүгээр дунд сургууль дээр хийх аж. Энэ үеэрээ  дүүргийн таван залуу гэр бүлд тамирчны тэтгэлгээсээ гэр бэлэглэхээр болсон байна. Дашрамд дурьдахад, олимп дэлхийн хэмжээний спортын …

  • 11 June

    Хөшөөтийн уурхайн хувьцааг эзэмшигч толгой компани мэдэгдэл гаргажээ

     Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн уурхайг Монгол улсын стратегийн ач холбогдолтой  ордны жагсаалтад оруулах эсэх асуудал хэд хэдэн Засгийн газар  дамжин яригдаж явсаар Шинэчлэлийн Засгийн газрын үед бодит ажил болохоор шийдвэрлэгдсэн. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газраас Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордод оруулах саналыг  УИХ-д өргөн барьсан юм.  Энэ үйл явдалтай холбогдуулан Хөшөөтийн уурхайн 100 эзэмшигч МоЭнКо компани ажилчдынхаа …

  • 11 June

    Оюутнууд богино хугацаанд цэргийн алба хаах нь тодорхой боллоо

     Цэргийн алба хаах хэлбэрийг боловсронгуй болгох тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг дэмжлээ Манай улсад 200 мянга орчим цэргийн насны залуучууд байгаагийн 4.5 хувь нь л цэргийн алба хааж байна. Иргэдэд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлэх боломж олгох, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэх, төрийн алба, зэвсэгт хүчинд шаардлагатай ховор мэргэжилтнийг сайн …