Monthly Archives: September 2017

September, 2017

  • 30 September

    “Play Boy” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнерийн амрагууд хэн байв

    Дэлхийн хамгийн их уншигчтай “Play Boy” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер 91 насандаа таалал төгссөн тухай бид мэдээлсэн.   Түүнтэй   нэр холбогдож явсан бүсгүйчүүдтэй танилцуулж байна.  Изабелла Сент-Жеймс Дэрри Ли  Кендра Уилкинсон Карен Кристи  Кимберли Конрад Сондра Теодор  Брижит Марквардт  Бентлигийн ихрүүд Холли Мэдисон Кристал Харрис 

  • 30 September

    Жүжигчин Б.Барслхагва СТА боллоо

    Монголын урлагийн тайзнаа өөрийн гэсэн оройн зайг хэдийнээ бий болгож  дэлгэцийн олон бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн   залуу   жүжигчин  Б.Барслхагва “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа. Тэрбээр “Зүрхний хилэн” уран сайхны киноны нээлтийн ёслолын үеэр ийнхүү энгэрээ мялаалгасан юм. МУСТА  Б.Барслхагва  “Зүрхний хилэн” уран сайхны кинонд манж амбан Фунь Жоугийн дүрийг бүтээжээ. Жүжигчин  Б.Барслхагва “Манан зүсэгч”, “Хүсэл”, “Том толгойтын романс”, “Маш нууц”, …

  • 30 September

    Леонардо Ди Каприогийн шинэхэн амраг Лорена Рэйе

    Холливудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприо саяхан  суут зураач Да Вичигийн дүрд тоглохоор болж шуугиан дэгдээсэн. Энэ үйл явдлын дараа шинэ хайрын романс үүсгэсэн талаарх мэдээлэл цацагдлаа. Тодруулбал 42 настай нэрт жүжигчин 23 настай Герман бүсгүй Лорена Рейэтэй амрагийн харилцаатай болжээ. Шинэхэн хосууд  Нюь– Йорк түүхэн музейгээр зочилж хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлсэн байна. Гэвч энэ харилцаа хэр удаан үргэлжлэхийг таашгүй юм. Тэрбээр загвар өмсөгч Нина Адгалаас салаад удалгүй шинэ харилцаа эхлүүлсэн билээ. Түүнийг Холливудын хүүхэмсэг эрчүүдийн тоонд зүй ёсоор багтаадаг юм.

  • 30 September

    Этгээд дүрийг бүтээсэн жүжигчид бодит амьдрал дээр

    Наоми Гроссман Америкийн аймшгийн түүх нэртэй кинонд тоглохоосоо өмнө хэд хэдэн уран бүтээлд тоглож байжээ. Гэвч түүний тоглосон дотор арзайлгам царайтын дүрийг бүтээх гэж Наоми олон сарын турш бэлтгэл хийжээ. Наоми хэлэхдээ өдөр бүр нүүрэндээ маск зүүх нь төвөгтэй байсан гэж эргэн дурсжээ. Асрагч Макфи киноны гол дүр Британийн кино академийн шагналт жүжигчин Эмма Томпсон маш сайн хувирдаг гэж кино …

  • 30 September

    “Ухаарч амьдрах хорвоо” киноны Шяочян дүрд тоглосон жүжигчин Янь Ни

    “Ухаарч амьдрах хорвоо” киноны Шяочян дүрд тоглосон жүжигчин Янь Ни  1971 оны 3-р сарын 10-нд төржээ. Шяочян буюу Янь Ни Хятадын кино, телевизийн жүжигчин юм. Тэрбээр ахлах сургуулиа төгсөөд нягтлан бодох бүртгэлийн коллежид суралцаж байсан юм.  Нягтлан бодох бүртгэлийн коллежид суралцаж байхдаа Ардын чөлөөлөх армийн урлагийн байгууллагад элсэж, дараа нь Бээжин дэх ХҮА-ны урлагийн сургуульд элсэн суралцаж 1992 оноос эхэлж жүжигчний мэргэжлээр ажиллаж эхэлжээ.

  • 30 September

    Топ модель Э. Одгэрэлийн тухай таны мэдэхгүй баримтууд

     Монголд анхны загварын шоуг 1989 оны арванхоёрдугаар сард “Гоёл-89″ нэрээр зохион байгуулж байлаа. Наадамд загвар зохион бүтээгчийн урласан 280 гаруй  загварыг 64 загвар өмсөгч олонд хүргэн сонирхуулсан гэдэг. Тэр олон загвар өмсөгчдийн дунд олны анхаарлыг татсан нэгэн бүсгүй байсан өдгөө “Мөнхийн залуу хатагтай” гэгдэх болсон загвар өмсөгч Э.Одгэрэл байлаа. Э.Одгэрэл хатагтай анхны “Гоёл” наадам болох үед Загвар зохион бүтээх товчоонд …

  • 30 September

    Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн баярын хуралд 1200 орчим төлөөлөл оролцлоо

    Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын хурал өнөөдөр /2017.09.29/ болж, МУ-ын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын төлөөлөл болон салбарын үе үеийн сайд, хөдөлмөрийн баатрууд, инженер мэргэжилтнүүд оролцлоо. Баярын хурлын эхэнд Эрчим хүчний сайд П.Ганхүү салбарын хамт олондоо 95 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, бүтээн байгуулалтын түүхэн он цаг, хөгжлийн хэтийн төлвийн талаар …

  • 30 September

    С.Бямбацогт: Төрийн цагдааг ингэж доромжлуулахгүй шүү

    Олон нийтийн сүлжээгээр албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн цагдаа руу салаавч гаргасан этгээдийн  бичлэг цацагдсан.  Энэ асуудалд  Хуульзүй дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Төрийн цагдааг ингэж доромжлуулахгүй шүү. Хуулийн дагуу арга хэмжээ авч та бүхэнд мэдээлнэ” гэлээ.

  • 30 September

    Ж.Мөнхбат: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоорой

    Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр  хуралдаж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгох саналыг дэмжлээ. Энэ үеэр  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат  байр сууриа илэрхийллээ. Тэрбээр”Ерөнхий сайд болж байгаа хүний зовлон өнөөдрөөс ирж байгаа юм. Хоолойны чанга, булчингийн хатуугаар парламентад  асуудал шийдэхгүй. Үндсэндээ намынхаа асуудлыг төрийн зовлон болгож, Монгол төрийг бужигнуулсныг эмх цэгцэд оруулах нь уу, яах нь. Дахиж ийм зарчимгүй алхам битгий хийгээрэй. Биенээ тагнасан …

  • 30 September

    Д.Сумъяа, П.Орхон нар наймдугаар сарын шилдэг тамирчнаар тодорлоо

    Монголын Үндэсний Олимпийн Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг болон Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нарын санаачилгын дагуу энэ оны 8-р сараас эхлэн тодруулж буй “Сарын шилдэг тамирчин” шалгаруулалтаар Унгарын Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн МУГТ, Олимпийн наадмын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа болон  Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нар шалгарч шагнууллаа. …

  • 30 September

    Д.Түвшинтөр:Би угаасаа хоолоо сойдог

    “Эмоци” продакшны захирал, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинтөртэй ярилцлаа. -Та 25-дугаар суваг телевизийн “21000” реалити шоунд оролцож байгаа. Шоуны талаарх сэтгэгдлээ хуваалцаач? -Мэдээж реалити шоу нэвтрүүлэг учраас өрсөлдөх ёстой. Гэхдээ миний хувьд нэвтрүүлэгт түрүүлэх бодол байхгүй. Мэдээж “Жаран чавганц уралдвал нэг нь түрүүлдэг” шүү дээ. Та бүхэн нэвтрүүлгийн дундаас мэдэх байх л даа. Эмэгтэй хүн ямар арвич, хямгач, аливаад …

  • 30 September

    Цагдаагийн алба хаагчийг доромжилсон этгээдийг шалгаж байна

    Олон нийтийн сүлжээгээр хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь түүний хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн бичлэг цацагдсан. Энэ үйл явдал нь 2017 оны 09 сарын 21-ний өдөр 16:00 цагийн орчим болсон бөгөөд уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэхээр цагдаагийн байгууллага шалгаж байна. Тухайн үед 17-93 УБҮ улсын дугаартай, “Ланд-200” маркийн автомашинд зорчиж явсан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн Ц.Б …

  • 30 September

    Охины орд:Дотны хүнтэйгээ болгоомжтой харьц

      ХОНЬ (3/21-4/19) Амьдралын тухай бодол тодорхойгүй байна. Хайж байгаа зүйлээ олж зөв дүгнэлтэд хүрнэ. Урсгалаараа байж болохгүй. Гэр бүлдээ тэднийг баярлуулахаар зүйл хий. Хүнд итгэдэггүй, дотогшоо бодолтой улсын харьцаа муугаар эргэж садантайгаа муудаж болзошгүй. ҮХЭР (4/20-5/20) Бие бялдрын байдлаас таны амжилт хамаарна. Хэт их сууж ядаргаанд бүү ор. Биеэ бод. Янз бүрийн гимнастик дасгал хөдөлгөөн оролд. Найз нөхөд, хамаатан …

  • 30 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 30. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 10.  Санчир гараг.   Элдэв тэнгэртэн одтой, найман цагаан мэнгэтэй, цагаан бич өдөр. Өдрийн наран 7 цаг 02 минутад мандан, 18 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, …

  • 30 September

    Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 1-нд нутгийн төв хэсгээр хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2017 оны 09 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас …