Мэдээ мэдээлэл

June, 2018

  • 26 June

    Садан төрөлтэй нь уулзуулах хүмүүсийг сонгож эхэлжээ

    Олон улсын улаан загалмайн хорооны /ОУУЗХ/ ивээл дор өнгөрсөн баасан гарагт болсон хоёр Солонгосын яриа хэлэлцээний үеэр талууд Солонгосын дайны улмаас салан тусгаарлагдсан гэр бүлүүдийг садан төрөлтэй нь ирэх 8 дугаар сарын 20-26-нд уулзуулахаар тохиролцсон юм. Үүнтэй холбоотойгоор  садан төрөлтэйгээ уулзахаар Умард Солонгосыг зорих хүмүүсийг Өмнөд Солонгос улс сонгож эхэллээ. “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, тус уулзалтад оролцох хүсэлтээ Өмнөд Солонгосын хэдэн …

  • 26 June

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. 2018 оны 06 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, …

  • 25 June

    “Эрдэнэт” үйлдвэрт 2018-2019 онд хэрэгжих Хамтын гэрээг үзэглэлээ

     “Эрдэнэт” үйлдвэрийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд өнөөдөр 2018-2019 онд хэрэгжих “Хамтын гэрээ”-г үзэглэлээ. Хоёр талаас ажлын хэсэг гарч, ажилчдын нийгмийн хамгаалал, цалин урамшууллын талаарх эрхийг заадаг тус бичиг баримтын талаар санал солилцож, хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулсан. Шинэ гэрээ 2019 оны 12-р сарын 31-ийг хүртэл хэрэгжих юм. “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудлыг энэ гэрээгээр шийддэг. Хамтын гэрээнд ажилчдын …

  • 25 June

    Бөхийн өргөөний хаалгыг эвдсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

    Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Монгол бөхийн өргөө”-нд халдаж, хаалгыг нь эвдэж сүйтгэсэн хэрэг  энэ сарын 22-ны өдөр гарсан билээ. Энэхүү хууль бус үйлдлийг Налайх дүүргийн харьяат 33 настай Б гаргасан юм. Тэгвэл хуулийн байгууллагаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлжээ. Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, …

  • 25 June

    Улсын байцаагчийн нэрээр луйвар хийж байсан этгээдийг илрүүлжээ

    Мэргэжлийн хяналтын байгууллагын нэр барьж, аж ахуй нэгж иргэдийг залилсан этгээдийг илрүүлжээ.Уг этгээд Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллага иргэдийг мэргэжлийн хяналтын газраас шалгаж байна хэмээн дарамталж, төлөвлөгөөт шалгалтыг хийлгэхгүй болгоё, ажлын байрны дүгнэлт гаргаж өгье гэх мэтээр залилан мэхэлдэг байжээ. Нийслэлийн Цагдаагийн газраас дээрх гэмт хэргийг Б гэгч этгээд үйлдсэн болохыг тогтоож, баривчлан Баянгол дүүрэг дэх …

  • 25 June

    Ээлжийн амралтыг тооцож олгох тухай

    Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно. Ажилласан хугацаа нь …

  • 25 June

    Монголын уран нугараачид “Аватар” үзүүлбэрээр Гран при шагнал хүртэв

    Монголын циркийн хөгжлийн төвийн найман уран нугараач олон улсын хүүхэд залуучуудын наадмаас Гран при шагнал хүртлээ. Тодруулбал, ОХУ-ын  Бүгд найрамдах Буриад улсын Соёлын яам, “Бүгд найрамдах Буриад улсын цирк”, тус улсын Соёлын яамны дэмжлэгээр Улаан-Үд хотноо энэ сарын 18-25-нд болсон “Дэлхий ертөнц ба циркийн ялалтууд” олон улсын хүүхэд залуучуудын наадамд Монголын уран нугараачид шилдгийн шилдгээр тодорсон юм. Мэргэжлийн циркийн урлагийг …

  • 25 June

    УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн “Үнэн ба худал”

    Б.Бат-Эрдэнэ: Би эвлэрлийн төлөө байгаа 1.

  • 25 June

    Англичуудын сэтгэл зүрхийг Орос улс эзэмдэж байна

    “ДАШТ-2018”-д хүрэлцэн ирсэн Английн шигшээ багийн хөгжөөн дэмжигчдэд  Оросууд ихээхэн талаагдаж байгаа талаар  “Daily Star” сонин мэдээлжээ. ОХУ руу явахаас нь  өмнө Их Британийн эрх баригчдын хөгжөөн дэмжигчиддээ захиж үлдээсэн болгоомжлол нь хэрээс хэтийдсэн зүйл байсныг их британичууд хүлээн зөвшөөрч байна. Бодит байдал дээр англичуудыг халуун дотноор хүлээн авсан оросуудын зочломтгой, хошин мэдрэмжтэй зан нь хөгжөөн дэмжигчдийг ихэд гайхшруулсан аж. …

  • 25 June

    Г.Занданшатар: Эдийн засагт тодорхой ахиц, өөрчлөлт гарсаар байна

    “Тогтвортой хөгжлийн зорилтууд” үндэсний форум Төрийн ордонд болж байна. Форумыг нээж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг хүргэж байна. УИХ-ын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид, төлөөлөгчдөө, Хатагтай, ноёд оо, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн Хөгжлийн Банктай хамтран зохион байгуулж байгаа “Тогтвортой хөгжлийн зорилтууд” үндэсний форумд хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн …

  • 25 June

    Д.Лүндээжанцан: ОХУ-ын сонгуулийн төв байгууллагатай хамтын ажиллагаатай байх нь чухал

    Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өнөөдөр(2018.06.25) ОХУ-ын Сонгуулийн төв комиссын гишүүн Шапиев Сиябшах Мигамедовичийг хүлээн авч уулзав. Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, ОХУ-ын Сонгуулийн төв комиссын ахлах зөвлөх Перевозчиков Всеволод Николаевич нар байлцлаа. ОХУ-ын Сонгуулийн төв комисс, Сонгуулийн ерөнхий хорооны хамтын ажиллагааны хүрээнд төлөөлөгчид удахгүй болох аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг ажиглахаар манай …

  • 25 June

    Оюутолгойн гэрээг дахин хянах шаардлагыг УИХ-ын даргад гардуулж өглөө

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн А.Эрдэнэбаяр тэргүүтэй иргэний нийгмийн төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр А.Эрдэнэбаяр хүсэлтийг хүлээн авч, уулзаж байгаад нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, Оюутолгойн гэрээг дахин хянаж үзэж, өөрчлөлт оруулахыг дэмжсэн 10,000 орчим хүний гарын үсэг, Шаардах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод гардууллаа. Шаардах бичигт:   …

  • 25 June

    NBA-гийн шилдгүүд маргааш тодорно

    Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн (NBA) холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй улирлын шилдгүүдийг тодруулах #NBAAwards шагнал гардуулах ёслолын ажиллагаа  маргааш 09.00 цагаас явагдана. Уг арга хэмжээнд хүрэлцэн ирэх оддын нэрс тодорчээ.

  • 25 June

    ДАШТ-ний хоёрдугаар тойрог өндөрлөлөө

    ДАШТ-ний хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд болж өндөрлөлөө. Энэ тойргийн дараах байдлаар “H” хэсгээс гарах өндөр магадлалтай хэмээгдэж байсан Польшын шигшээ хоёр ялагдал хүлээснээр хэсгээс гарах боломжгүй болов. Польшуудын хувьд эхний тойрогт Сенегал улсын шигшээд 2-1 хожигдсон бол хоёрдугаар тойрогт  Колумбын шигшээтэй учраа таарч 3-0 харьцаатай дахин хожигдсоноор хэсгээс гарах боломжгүй болсон юм. Дэлхийн аваргад хоёр дараалан түрүүлэх зорилго өвөртлөн ирсэн …

  • 25 June

    Бусад улс оронд худалдааны шинэ татвар ногдуулахад бэлэн гэлээ

    АНУ-ын бараа бүтээгдэхүүний импортод гаалийн татвар ногдуулж, худалдааны саад тотгор учруулсан улс орнуудад хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн ням гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.