Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын хурал өнөөдөр /2017.09.29/ болж, МУ-ын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын төлөөлөл болон салбарын үе үеийн сайд, хөдөлмөрийн баатрууд, инженер мэргэжилтнүүд оролцлоо. Баярын хурлын эхэнд Эрчим хүчний сайд П.Ганхүү салбарын хамт олондоо 95 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, бүтээн байгуулалтын түүхэн он цаг, хөгжлийн хэтийн төлвийн талаар …
Мэдээ мэдээлэл
September, 2017
-
30 September
С.Бямбацогт: Төрийн цагдааг ингэж доромжлуулахгүй шүү
Олон нийтийн сүлжээгээр албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн цагдаа руу салаавч гаргасан этгээдийн бичлэг цацагдсан. Энэ асуудалд Хуульзүй дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Төрийн цагдааг ингэж доромжлуулахгүй шүү. Хуулийн дагуу арга хэмжээ авч та бүхэнд мэдээлнэ” гэлээ.
-
30 September
Ж.Мөнхбат: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоорой
Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгох саналыг дэмжлээ. Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат байр сууриа илэрхийллээ. Тэрбээр”Ерөнхий сайд болж байгаа хүний зовлон өнөөдрөөс ирж байгаа юм. Хоолойны чанга, булчингийн хатуугаар парламентад асуудал шийдэхгүй. Үндсэндээ намынхаа асуудлыг төрийн зовлон болгож, Монгол төрийг бужигнуулсныг эмх цэгцэд оруулах нь уу, яах нь. Дахиж ийм зарчимгүй алхам битгий хийгээрэй. Биенээ тагнасан …
-
30 September
Д.Сумъяа, П.Орхон нар наймдугаар сарын шилдэг тамирчнаар тодорлоо
Монголын Үндэсний Олимпийн Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг болон Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нарын санаачилгын дагуу энэ оны 8-р сараас эхлэн тодруулж буй “Сарын шилдэг тамирчин” шалгаруулалтаар Унгарын Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн МУГТ, Олимпийн наадмын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа болон Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нар шалгарч шагнууллаа. …
-
30 September
Цагдаагийн алба хаагчийг доромжилсон этгээдийг шалгаж байна
Олон нийтийн сүлжээгээр хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь түүний хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн бичлэг цацагдсан. Энэ үйл явдал нь 2017 оны 09 сарын 21-ний өдөр 16:00 цагийн орчим болсон бөгөөд уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэхээр цагдаагийн байгууллага шалгаж байна. Тухайн үед 17-93 УБҮ улсын дугаартай, “Ланд-200” маркийн автомашинд зорчиж явсан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн Ц.Б …
-
30 September
Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 1-нд нутгийн төв хэсгээр хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2017 оны 09 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас …
-
29 September
Цагдаа руу салаавч гаргасан этгээд хэн бэ
Өнөөдөр 16 цагийн орчим Тусгай дуут дохиотой 17-93 УБҮ дугаарын автомашины жолооч цагдааг хэл амаар доромжилж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдлаа. Машины жолооч цагдаагийн шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, салаавч гарган танхайрчээ. Тухайн иргэний энэ үйлдэлд хуулийн хариуцлага тооцно гэдгийг хуульзүйн салбарын удирдлагууд мэдэгдлээ. Шаардлага тавьсан төрийн цагдаагийн өмнөөс салаавч гарган танхайрч байгаа этгээдийг Л.Элдэв-Очир гишүүний хүргэн, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү, …
-
29 September
Оскарт хэн хэн нэр дэвших вэ?
Кино урлагийн шилдгүүдийг шалгаруулах Оскар-ын 90 дэх удаагийн наадам хэдхэн сарын дараа болно. Яг одоо кино бүтээгчдийн дунд өрсөлдөөн ид өрнөж буй. Энэ жилийн Оскарын эзэн болох магадлалтай зарим киног танилцуулж байна. Венецийн кино наадамд хамгийн их шуугиан тарьсан Даррен Аронофскийн Ээж кино академийн шүүгчдийн сонирхлыг ихээхэн татлаа. Уг кино нэлээдгүй зөрчилдөөнтэй бүтээл гэж хэлж болно. Гол дүрд тоглосон Женнифер …
-
29 September
Төрийн цагдааг доромжилж буй маяактай этгээд хэн гээч вэ?
Хотын төвд олны нүдэн дээр төрийн цагдаа руу салаавч гаргаж буй нэгэн этгээдийг бичлэг сошиал орчинд түгээд байна. Төрийн цагдааг шаардлага тавьсных нь төлөө доромжилж буй этгээдийг хэн гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. 1793 УБҮ улсын дугаартай уг машин нь маяактай байгаагаас харахад төрийн албан хаагч бололтой. Манайд хуулиас хүчтэй албан тушаал гэгч байгаад байх шиг. Ямар юмных нь албан тушаал байх вэ дээ. Хэн нэгний танил, ах дүү. Татаасаар оччихоод “төр” …
-
29 September
Оффшор бүсээс 4 сая 370 мянган доллароо оруулж ирлээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор бүсээс Монгол Улсын иргэн 4 сая 370 мянган ам.доллароо Монгол Улсад оруулж ирлээ. Энэ бол оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол юм.Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан Авлигатай …
-
29 September
Шинэ засгийн газрын сайд нарын нэрс тодрох цаг хугацаа болоогүй
Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр удирдуулсан Шинэ засгийн газар байгуулагдах өдрүүд ойртож байна. Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдаар томилуулахаар У.Хүрэлсүхийн нэрийг хэлэлцэн гишүүдийн 100 саналаар УИХ-ын нэгдсэн чуулганд өргөн барихаар тогтсон байна. Шинэ Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаар баталсны дараа сайдуудын нэр яригдаж эхлэх хуультай. УИХ-ын хурлаар Ерөнхий сайдын бүрэн эрхийг батласны дараа тэрбээр өөрийн кабинетийн сайдуудын нэрийг УИХ-ын чуулганаар …
-
29 September
Н.Номтойбаяр:“Насны хишиг” олгох давтамж, мөнгөн дүнг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна
Улс орныхоо хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, өнөөдрийн Монголыг бүтээсэн үе үеийн ахмад буурлууддаа Олон улсын ахмадын баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ажил хүлээн авснаас хойш өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар тэргүүлсэн Засгийн газрын хийсэн олон ажлуудын дунд азай буурлууддаа чиглэсэн ажил цөөнгүй бий. Нийгмийн …
-
29 September
У.Хүрэлсүх:Ж. Эрдэнэбат Ерөнхий сайдын байгуулсан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгох саналыг дэмжлээ. Энэ үеэр У. Хүрэлсүх байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Төрийн ажил эмх цэгтэй зохион байгуулалттай хэвийн үргэлжлэх ёстой.Яамдуудыг нэмж хассанаараа амжилт олвол олохоор л боллоо. Харамсалтай нь үгүй байна. Ж. Эрдэнэбат Ерөнхий сайдын байгуулсан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй.Нэг ёсондоо аль нэг яам агентлагыг татан буулгахгүй. Давхар дээлний тухай асуудлыг …
-
29 September
Бага нарангаас Нарангийн голын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд хүрээнд Бага нарангаас Нарангийн голын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг энэ сарын 30-ны 23.00 цагаас 10 дугаар сарын 10-ны 23.00 цаг хүртэл хязгаарлаж, суурь болон өнгөн хэсгийн хучилт хийнэ. Иймээс иргэд зорчигч та бүхэн дээрх хугацаанд өөр …
-
29 September
Хүн 115 жил амьдрах боломжтой
Голландын эрдэмтдийн судалгаагаар бол хүн 115 наслах бололцоотой гэжээ. Хүмүүн төрлөхтөний өдгөө хэрэглэж байгаа хоол хүнсний шим тэжээллэг чанар, амьдрах орчин нөхцөл сайжирч, эмнэлгийн эмчилгээний үр дүн дээшлэхтэй холбоотойгоор хүний наслалт аажмаар уртсаж байна. Үүнтэй уялдуулан Голландын эрдэмтэд хүн хамгийн уртдаа 115 жил амьдрах боломжтой гэдгийг судалгаанд тулгуурлан гаргажээ. Голландын Тилбургын Их сургуулийн /Tilburg University/ болон Роттердмын Ерасмус Их сургуулийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл