April, 2024

  • 17 April

    Хэнтий, Дорнод, Архангай аймагт гарсан ой, хээрийн түймрүүдийг унтраалаа

    Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Баянтүмэн, Баяндун, Архангай аймгийн Хайрхан суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-нд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 9102 га талбай өртөж, шатсан байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хаврын хуурайшилттай өдрүүд үргэлжлэх тул иргэн та бүхэн ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна. …

  • 17 April

    Эмийн сонсгол: Эмийн бүрдэл, чанарын хяналтын асуудлаарх нотлох баримтыг шинжилнэ

    Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Улсын Их Хурлын Түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилнэ. Сонсголын эхний хоёр өдөр эм хангамжийн салбарын тогтолцоо, зохицуулалт, хүний нөөц, хүртээмж болон эмийн үнийн өсөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйлс, худалдах, худалдан авах ажиллагаа, нийлүүлэлт, устгалын асуудлыг нотлох баримтын хүрээнд  хэлэлцлээ. Өнөөдөр эмийн бүрдэл болон …

  • 17 April

    ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар – Нийслэлээс гадаад, дотоод бондын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим төсөл, арга хэмжээний талаар – Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явц, хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар – Бүсчилсэн хөгжлийн …

  • 17 April

    Улаанбаатар өдөртөө 13 хэм дулаан

    2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг …

  • 16 April

    Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг театрын урлагаар дамжуулан Монголын өв уламжлал, соёл, түүх, үнэт зүйлийг олон улсад таниулахад А.Баярцэцэгийг үргэлжлүүлэн идэвхтэй ажиллаж, Монгол Хаан жүжгийн гадаадын улс орнуудад толилуулах ажилд нь амжилт хүсэв. А.Баярцэцэг нь Холливудын кино найруулагчидтай хамтран ажиллаж, …

  • 16 April

    Монголбанк: Зээлээ бүрэн төлсөн иргэдийн мэдээллийг ХАР жагсаалтаас хасна

    Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулж зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон Ковид-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, …

  • 16 April

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага “Өнөр бүл хүүхдийн төв”-д ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн хамт олон, үе үеийн багш, ажилчид, төгсөгчид, одоо хүмүүжиж байгаа хүүхэд, багачуудад түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Төр, засгаас хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр тодорхой бодлого, шийдвэр гарган хэрэгжүүлж, энэ онд гэхэд л …

  • 16 April

    Хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 08-наас 12-ны өдрүүдэд 241 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 84, Өмчлөх эрхийн эсрэг 73, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 50, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Авлига, албан тушаалын 6, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүний амьд явах эрхийн эсрэг …

  • 16 April

    “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2024.04.16) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 11 цаг 19 минутад эхэлж, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдааны эхэнд тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр гишүүдийн ирцийг танилцууллаа. Харин тогтоолын төслийн танилцуулгыг Төрийн албаны зөвлөлийн гишүүн, …

  • 16 April

    Дуучин Б.Нацагдорж “Зөн” шинэ уран бүтээлээ сонсогчдын хүртээл болголоо

    Дуучин, ая зохиогч Наки буюу Б.Нацагдорж энэ сарын 13-ны өдөр “Зөн” нэртэй шинэ уран бүтээлээ сонсогчдын хүртээл болголоо. “Зөн” дууны үгийг Quiza бичсэн бол аяыг Наки буюу Б.Нацагдорж зохиосон байна. “Зөн” Нарны холоос чамайг ээсэн Дэлхийн цэгрүү чиглэх дулаан Нандин мэдрэмж болж чамаас надад орсон Анивчих одод алсаас дохин Газрын харанхуйг гэрэлтүүлж Ганган үдшийн тансаг үзэмж бэлэглэнэ Чи миний юу …

  • 16 April

    АТГ: Эрүүгийн 3 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 4 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 156 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 121 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 837 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг …

  • 16 April

    “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт хоёр дахь жилдээ Улаанбаатар хотноо болно

    Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, бат бэх институт” олон улсын чуулга уулзалтыг  04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын …

  • 16 April

    П.Батболд: Орхон аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан бол зөрчлийн хэрэг өсөх хандлагатай байна

    Орхон аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор П.Батболдтой тус аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.  Орхон аймагт  гэмт хэрэг, зөрчлийн гаралт, нөхцөл байдал ямар байгаа вэ, энэ талаар тодруулбал?   Тус аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан бол зөрчлийн хэрэг өсөх хандлагатай байна. Тодруулбал, зөрчлийн хэрэг 2023 онд 79 хувиар өсөж, 46 мянга гаруй бүртгэгдсэн бол …

  • 16 April

    Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

    Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 онд Монголын үзэгчдэд анхлан хүргэсэн билээ. Тэгвэл “Анна Каренина” жүжгийг Улсын драмын эрдмийн театр шинэ бүрэлдэхүүн, шинэ “Анна”-тайгаар тавдугаар сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна. Аннагийн дүрд театрын залуу уран бүтээлч О.Хонгорзул сонгогджээ. Тэрбээр өмнө нь “Анна Каренина” жүжгийн Кити Щербацкаягийн дублёрд тоглож байсан юм. …

  • 16 April

    С.Баярцогт, Ц.Элбэгдорж, Н.Номтойбаярт очих МАК-ийн $20 сая Р.Базараар дамжсан гэх схемийг шалгаж эхэлжээ

    “Баян” гэгддэг Р.Базарыг ЭЦА-наас баривчилсан жинхэнэ шалтгаан юу байв? Хөшигний ард, МАК Н.Номтойбаярт ноогдол ашиг хүртээх хэлбэрээр шууд мөнгөн шилжүүлэг хийхийг илүүд үзээгүй. Оронд нь Нарийн сухайтаас 20 сая ам.долларын нүүрс гаргаж, Р.Базараар дамжуулан С.Баярцогт, Ц.Элбэгдорж нарт өгч, “угаасан” гэх сэжүүр яригдаж байна. Уг 20 сая ам.доллар нь ОХУ-аар дамжин, Р.Базарын аав Раднаабазар, түүний төрсөн дүү Р.Базармаа нарын эзэмшдэг Тээвэр …