Мэдээ мэдээлэл

July, 2016

  • 5 July

    Наадмын тасалбар маргаашнаас эхэлж борлуулагдана

    Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам болоход зургаахан хоног үлдээд байна. Наадмын хувьд наадмын нээлт болон бөхийн барилдааны тасалбарыг маргаашнаас эхлэн Бөхийн өргөө, Соёлын төв өргөөний кассаар худалдаална. Тасалбарын үнэ өмнөх оныхтой ижил буюу суудлаасаа хамаарч 16-24 мянган төгрөг байна. Харин жуулчдын тасалбар 25 ам.доллар аж.

  • 5 July

    Путин Обамад мэндчилгээ дэвшүүллээ

    ОХУ-ын ерөнхийлөгч Путин ерөнхийлөгч Барак Обамад тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан мэндчилгээ илгээв. Уг мэндчилгээнд ОХУ болон АНУ-ын өмнөх эерэг харилцааг сэргээхийг хүсч буйгаа илэрхийлжээ. Тэрээр захиандаа “Хоёр улсын хуулийн хүрээн дэх ашиг сонирхлыг хүндэтгэхийн сацуу, ард иргэдэд нааштайгаар олон улсын асуудлуудыг шийдвэрлэснээр ирснийг хоёр орны харилцааны түүх бидэнд харуулсан” гэв. Мөн “Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлууд хоёр орны хувьд хэлэлцээрийн …

  • 5 July

    БНХАУ-ын буцалтгүй тусламжаар орчин үеийн тайз, тоног төхөөрөмж хүлээн авлаа

    Монгол Улс, БНХАУ-ын харилцан хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг нэг салбар бол батлан хамгаалах салбар юм. Хоёр улсын батлан хамгаалах салбар олон чиглэлээр хамтран ажиллаж ирсэн түүхтэй. 2015 оны 10 дугаар сард Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн урилгаар БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ванцюаний Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр “Монгол Улсад Хятад …

  • 5 July

    Дэлхийн хамгийн ой сайтай хүү эх орондоо ирлээ

    Дэлхийн Ой тогтоолтын аваргуудын дундах 3 дахь удаагийн халз тулаан Америкийн Сан Диего хотод 2016 оны 6 дугаар сарын 24-26-ны хооронд болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд АНУ, Англи, Герман зэрэг дэлхийн хамгийн өндөр чансаатай 24 тамирчин оролцсоноос Монгол Улсын 4 шилдэг тамирчин, дасгалжуулагч багш Баасандоржийн хамт оролцоод өчигдөр эх орондоо ирлээ. Энэ тэмцээнд Дэлхийн чансааны номер 1 Жонс Маллов/Герман/, номер 2 …

  • 5 July

    Ж.Батзандан:МАН-ынхан дөрвөн жил хулгайчтай тэмцэнэ гэж ярьсан, хулгайчтайгаа тэмцээрэй

    УИХ-ын анхдугаар чуулган  өнөөдөр нээлтээ хийж байна.  Анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдаж байна.  Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийсний дараа гишүүд СЕХ-ноос асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан: “Хар машиныг луйвар хийсэн гэж бодохгүй байгаа. Хар машиныг шатаая гэж гудамжинд жагсаж явсан хүмүүс хар машины ачаар орж ирсэнд баяр хүргье. Хар машиныг үзэн яддаг хүмүүс …

  • 5 July

    Наадмаар дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Үндэсний их баяр наадмын амралт долдугаар сарын 8-ны өдрөөс эхэлнэ. 10 хоног үргэлжлэх баярын амралтын үеэр нийслэл хотод автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдэгдэж байна. Наадамтай залгаад Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-тай холбоотойгоор автомашины хөдөлгөөнд зарим өөрчлөлт орж байгааг мөн мэдээлж байна. Тухайлбал,   АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болох долдугаар сарын  13-ны шөнийн 01.00 цагаас долдугаар  сарын 16-ны …

  • 5 July

    “Учиртай гурван толгой” дуурь энэ сарын 10нд Чингисийн талбайд болно

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 07 дугаар сарын 10-ны өдөр Чингисийн талбайд тоглох “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрийн сонгон шалгаруулалтыг  06 дугаар сарын 30-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа зохион байгуулсан бөгөөд шалгаруулалтад нийт 15 уран бүтээлч өрсөлдөж, дараах уран бүтээлчид шалгарлаа. Үүнд: Юндэнд – Э.Бумхүү / МУСТА УДБЭТ-ын  гоцлол дуучин / Нансалмаад – Б.Энхнаран  / УДБЭТ – ын …

  • 5 July

    Чих шуугиж, хатгасан үед яах ёстой вэ?

    Алхам №1 Олон цаг чихэвч хэрэглэх, чанга дуу сонсох, чанга яригчийн дэргэд байсны улмаас чих шуугиж өвддөг. Мөн тархины судас хатуурах, толгой өвдөх зэргээс бол чих өвдөх нь бий. Алхам №2 Хэрвээ та олон цагаар чихээ өвтгөхөөр чанга дуу чимээтэй газар байсан бол 24 цаг тайван намуун орчинд байх хэрэгтэй. Чихээ амраахгүй бол чих хатуурах цаашлаад сонсгол муудах эрсдэлтэй. Алхам …

  • 5 July

    Наадмаар галт тэрэг, онгоц хуваарийн дагуу зорчино

    Өнгөрсөн жилээс эхлээд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт орж иргэд Үндэсний их баяр наадмаар тав хоног амардаг болсон. Тодруулбал, иргэд долоодугаар сарын 11, 12, 13, 14, 15 өдрүүдэд амрах юм. Хуульд заасан амралтын энэ таван өдөр Монгол Улсын хилийн боомт ажиллахгүй гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдэгдэж байна. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц эдгээр …

  • 5 July

    Хамгаалалтгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй байхыг үүрэгдэв

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан өчигдөр Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд боллоо. Энэ жилийн наадмаар хурдан морьд унаач хүүхдүүдийг тусгай хамгаалалтгүй бол уралдаанд оролцуулахгүй гэдгийг онцгойлон хэлэв. Ц.Оюунбаатар хурдан морины уралдааны цагийн хуваарь, уралдааны зайг тогтоон хөтөлбөрийг уяач наадамчдад танилцуулах уралдааны цагийн хуваарийг баримтлахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн тэрбээр “хурдан морины унаач хүүхдүүдийг хамгаалалтын малгай, өвдгөвч, …

  • 5 July

    УИХ-ын анхдугаар чуулган эхэллээ

      УИХ-ын анхдугаар чуулганыг өнөөдөр буюу долдугаар сарын 5-ний 11.00 цагт хуралдуулах зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт гаргасан .УИХ-ын 2016 оны сонгуульд Ардын нам 65 суудал, Ардчилсан нам 9, МАХН нэг, бие даагч С.Жавхлан нар ялалт байгуулсан. Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр анхдугаар чуулган нээлтээ хийлээ. Анхдугаар чуулганаар түр үнэмлэх авсан 76 гишүүн тангарагаа өргөх юм. Ингэснээр тэдний УИХ-д …

  • 5 July

    Ц.Элбэгдорж: Монгол Улс цаашдаа Ази, Европын ард түмний чуулга уулзалтад улам идэвхтэй оролцоно

    Энэ долдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо АСЕМ-ийн дээд хэмжээний XI чуулга уулзалт болно. АСЕМ-ийн дээд хэмжээний чуулганы дагалдах хурлуудын нэг болох Ази, Европ түмний иргэний XI чуулган өнөөдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ. Иргэний чуулган энэ сарын 4-6-ны өдрүүдэд Төрийн ордонд үргэлжлэх юм. Тус чуулган нь “Шударга,тэгш, хүртээмжтэй хөгжлийн арга замыг Ази, Европт хэрэгжүүлэн эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” …

  • 5 July

    “Оддын бэсрэг наадам-2016” боллоо

    Жил бүрийн наадмаар уламжлал болон зохион байгуулагддаг “Оддын бэсрэг наадам” энэ жил өнгөтэй сайхан болж зохион байгуулагдлаа. Ард түмнээ баярлуулах гээд тун зав муутай байдаг урлагийнхны маань жилдээ ганц цугларч баярладаг баяр нь “Оддын бэсрэг наадам” юм. Энэ жилийн наадмыг наадмыг “Сүлд” чуулгатай хамтран зохион байгуулж “Сүүж-Уул”-ын энгэрт боллоо. Энэ жилийн наадамд цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчид АЖ А.Долгор, МУГЖ С.Вандан, …

  • 5 July

    Увсын иргэд МУ-ын Ерөнхийлөгчид хандлаа

    УИХ-ын сонгууль будлиантай болж, МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар мөнгө тараан, сонгох сонгогдох эрийг бүдүүлгээр зөрчиж, түүний энэхүү бусармаг үйл ажиллагаанаас болж, 20 гаруйхан хоногтой нярай хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнийг эсэргүүцэн  Увс аймгийн иргэд Чимэдийн Хүрэлбаатарыг эргүүлэн татах ёстой гэж үзэн гарын үсэг цуглуулж байгаа бөгөөд тэд Монгол Улсын Ерөнхийлөгч хандан ил захидал илгээсэн байна. Энэхүү ил …

  • 5 July

    Иргэдийг хохироосон компаниудыг төсөл хэрэгжүүлэгчээс хаслаа

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу удаа дараа зөрчил гаргасан дараах аж ахуйн нэгжүүдийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцаллаа. Үүнд: Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга орчмын ХЕТ-2013/3 багц-ын “В”  хэсэгчилсэн талбай дахь  төсөл хэрэгжүүлэгч Өндөр буянт холдинг ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, үйл …