Гадаад оронд оршин суугаа Монгол Улсын иргэд боловсролын баримт бичгийн лавлагаагаа энэ оны долдугаар сарын 15-наас цахим хэлбэрээр авдаг болно. 2015-2016 оны хичээлийн жилд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хандаж Монгол Улсаас гадаадад суугаа Элчин сайдын яамд, гадаадын их дээд сургуульд суралцагч манай иргэдээс 7148 хүний боловсролын баримт бичгийн лавлагаа авахыг хүсч өргөдөл ирүүлсэн бөгөөд холбогдох лавлагааг гаргаж өгчээ. Гэхдээ …
Мэдээ мэдээлэл
June, 2016
-
28 June
Сонгуультай холбоотой 1392 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгаа, нэр дэвшигчтэй холбоотой гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч шийдвэрлэхээр болсон. Одоогийн байдлаар сонгуультай холбоотой 1392 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Үүнээс нийслэл хотод 770, хөдөө орон нутагт 622 бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагад ирсэн гомдлыг утгаар нь авч үзвэл: Сурталчилгааны самбар бусад эд зүйл гэмтээсэн гэх 383 гомдол Тухайн нэр дэвшигчийг фейсбүүк, твиттер бусад …
-
28 June
Улаанбаатар дахь соёлын атташе нарын клуб байгуулагдав
Монгол Улсын Гадаад хэргийн яамны санаачилгаар oлон улсад тогтсон дипломат практикийн дагуу Улаанбаатар дахь ДТГ-уудын соёлын асуудал эрхэлсэн дипломат ажилтнуудын дунд “Соёлын атташе нарын клуб”-ыг байгуулж, эхний арга хэмжээгээ өнөөдөр 976 Уран зургийн галлерейд зохион байгуулж, нээлтээ хийв. Улаанбаатар дахь гадаад улсын 20 орчим ДТГ-уудын төлөөлөл оролцсон тус арга хэмжээг нээж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн үг хэлэв. Нээлтийн ажиллагааны дараа …
-
28 June
Төрийн тусгай хамгаалалтын хуулийг зөрчсөн түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан нүүлгэнэ
Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалт Монгол улсад болох гэж байгаатай холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 13 гудамжны зам дагуу байрлаж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж байна. Иргэн , аж ахуйн нэгж байгууллагууд нүүлгэсэн түргэн үйлчилгээний цэгүүдээ 2016 оны 07 дугаар сарын 20-ноос хойш зөвшөөрөгдсөн байршилд буцааж тавих боломжтой. АСЕМ-ийн хурлыг зохион байгуулах Үндэсний зөвлөлөөс тавигдаж байгаа …
-
28 June
Хүй долоон худагт 6000 авто машины зогсоол ажиллуулна
Энэ жил наадамчдыг Монголдоо үйлдвэрлэсэн 30 ширхэг цахилгаан автобусаар тээвэрлэхээр бэлтгэл хангажээ. Өнгөрсөн жилийн хувьд наадмын талбайд 15 ширхэг цахилгаан автобусаар үйлчилж байсан бол өнөө зун тоог нь нэмэхээр болсон байна. Автобусны зам дагуу 3000 ам метр явган хүний замыг тавьсан байна. Мөн энэ жил Хүй долоон худагт үзэгчдийн суудлын тоог нэмж байгаа аж. Өмнөх жилүүдийг бодвол үзэгчдийн суудал хоёр …
-
28 June
Санал өгөхөөсөө өмнө зайлшгүй мэдэх ёстой зүйлс
1. УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль энэ сарын 29-нд буюу маргааш болно. Та саналаа өгч эхлэхэд 21 цаг үлдээд байгаа бөгөөд маргааш 07:00-22:00 цагийн хооронд харьяа санал авах байрандаа очиж санал өгнө. 2. Дөрвөн жилд нэг удаа явагддаг сонгуульд оролцож, саналаа өгөх нь иргэн таны үүрэг асар хариуцлагатай ажил юм. Иймд та заавал саналаа өгөх ёстой. 3. Ямар нэг үндэслэлгүйгээр сонгогчдын …
-
28 June
Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Маргааш Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр энэхүү өдрийг тохиолдуулан бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан билээ. Бүх нийтээрээ амрах амралтын өдөр болсонтой холбогдуулан энэ өдөр улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.
-
28 June
Хилийн боомтууд маргааш амарна
Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтыг үндэслэн маргааш буюу энэ сарын сарын 29-ний өдөр хилийн боомтууд амарч, энэ сарын 30-ны өдрөөс хэвийн ажиллаж эхэлнэ. Харин сонгууль болох өдөр буюу маргааш олон улсын Буянт-Ухаа, Сүхбаатар төмөр зам, Замын-Үүд төмөр зам, Эрээн цав авто замын боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж, иргэдэд үйлчлэх ажээ.
-
28 June
Мансууруулах ургамал авч явсан залуусыг шалгаж эхэлжээ
“Монгол шилтгээнд” болсон “Playtime” наадмын үеэр хэсэг залуус мансууруулах үйлчилгээтэй байж болзошгүй ургамал цүнхэлж явсныг цагдаагийнхан илрүүлжээ. Тухайлбал, 20 настай эмэгтэй А, 20 настай эрэгтэй Б, 19 настай эрэгтэй А нарын цүнхнээс нэг боодол тамхи ороодог цаас, соруул 46 ширхэг ногоон өнгийн ургамал нэг боодол гар аргаар ороосон найман ширхэг тамхийг эд мөрийн баримт болгон хураан авчээ. Одоогоор энэ хэргийг …
-
28 June
Бүсгүй та өнгөлөг толигор арьстай байя гэвэл
Бүсгүй та арьсаа арчлан, нүүрээ өнгөлөг сайхан харагдуулах гэж мэдээж хичээдэг байх. Тэгвэл доорх мэдээллийг уншина уу? Арьсаа үрчлээгүй, өнгөлөг толигор байлгахын тулд байнга арчилж, тогтмол массаж хийлгэх хэрэгтэй. Эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарч иллэг массаж хийлгэхэд нас, хүйсний ялгаа огтхон ч хамаагүй юм. Гоё сайхан болоход эртдэнэ эсвэл оройтно гэж бодож болохгүй. Арьсыг арчлахгүй байх тусам арьсны тонус муудаж, …
-
28 June
Маргааш 662 автобус ажиллана
Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан билээ. Тэгвэл нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд зарим зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар болжээ. Иргэд саналаа хэвийн өгөх нөхцөл бололцоог бүрдүүлэх, иргэдийг нийтийн тээврээр найдвартай хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээнд амралтын өдрүүдийн гаралтын тоогоор буюу 662 автобус ажлын …
-
28 June
Сонгуулийн Ерөнхий Хорооны хэвлэлийн бага хурлаас….
Энэ жилийн сонгуулиар нийт 498 нэр дэвшигч УИХ-д болон ИТХ-д нэр дэвших эрхээ авсан. Сонгуулийн сурталчилгаа хаасан үед сонгууль авах байрны шалгалт хийж дусаад байна. Гадаадын сэтгүүлчид манай сонгуулийн үйл ажиллагааг сурталчилхаар эрх мандатаа аваад байгаа бөгөөд жишээлбэл Америк, Англи, Австрали зэрэг орны төлөөлөгчид ирээд байна. Нийт сонгуулийн насны санал өгөх 1 912 931 хүн Сонгуулийн Ерөнхий хорооноос олгосон сонгогчийн үнэмлэхээ аваад …
-
28 June
83 сумын 30450 гаруй иргэн гол, нуур гаталж саналаа өгнө
Гол, нуур олонтой Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд аймгийн 83 сумын 30450 гаруй иргэн 201 газраар ус гаталж, сонгуульд оролцоно гэсэн судалгааг онцгой байдлын алба гаргажээ.Тиймээс үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, ард иргэдийн болон зөөврийн хайрцгаар санал авах үед аюулгүй байдлыг хангах үүднээс ОБЕГ-аас аймгуудын Онцгой байдлын газруудад тусгайлан …
-
28 June
“Чингис хаан гранпри” ирэх сарын 1-нд эхэлнэ
Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” Гранпри тэмцээн дөрөв дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарт албан ёсоор орсон тус тэмцээн ирэх сарын 1-3-нд Улаанбаатар хотноо болно. Өнөөдрийн байдлаар тэмцээнд Азербайжан, Узбекстан, Чех, БНХАУ, Словани, ОХУ, Казахстан, АНУ, Япон зэрэг 13 орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм байна. Харин манай …
-
28 June
Цагдаагийн байгууллага 30-ны 18.00 цаг хүртэл бэлэн байдалд ажиллана
Улсын Их Хурлын болон аймаг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үед иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүллээ. Цагдаагийн байгууллага, алба хаагчдыг зургадугаар сарын 28-ны өдрийн 09 цагаас 30-ны өдрийн 18.00 цаг хүртэл хугацаанд бэлэн байдалд ажиллах юм. Мөн энэ үеэр Замын цагдаагийн газрын дарга бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл