Мэдээ мэдээлэл

May, 2016

  • 5 May

    НӨАТ-ын 400 саяын жинхэнэ азтан хулхидуулсан гэв

    НӨАТ-ын баримтаараа 400 саяын азтан болсон гэх иргэн Нийтийн эрхийг хамгаалах холбоонд ханджээ. Тодруулбал, 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр явагдсан долоо дахь удаагийн НӨАТ-ын тохирлоор 1-р сарын 27-ны өдөр “Оргил” худалдааны төвийн Амгалангийн салбараас худалдан авалт хийсэн гэх нэр нь тодорхойгүй эрхэм 400 сая төгрөгийн эзэн болсон юм. Гэвч тэрхүү азтан НӨАТ-ын баримтаа e_barimt.mn сайтад бүртгүүлээгүйн улмаас ийнхүү …

  • 5 May

    Банкны лизингийн өрөнд “дарлуулсан” Монголчууддаа хэн “аврах” вэ?

    Манай улсад идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байгаа ажил хөдөлмөр хийдэг иргэдийн 90-гаран хувь нь ямар нэгэн банкны зээлийн дарамтанд орж “нойр, хоолгүй” амьдрах дээрээ тулж ирлээ. Эдийн засгийн хямралын энэ он жилүүдэд бие биенээ хэсэг хугацаанд ч болов “харж үзвэл” яасан юм бэ? Монгол банк “бодлого”-ын чанартай санал санаачлага гаргаж Засгийн газраар хэлэлцмээр юм. Энэ бүх банкнаас авсан зээлээ цаг …

  • 5 May

    Э.Үржинханд: Атаархал

    …Бачимдсан салхи галзууран уурлаж, эцэс төгсгөлгүй шуурав. Нүүр нүдийг ороолгон балбаж улам чангаар: “-Би үүнээс өндөр, томоос том цэцэг тарина.” гэж исгэрэн шүгэлдэнэ. Хамаг навч цэцэгсийг гөвж, өвс шороо, ер нь хийсгэж болох юуг ч болов хуйлруулан хамж улам дээшилсээр. Тэгэвч тэнгэрийн хязгаарт хүрч чадахгүйдээ бухимдан цамнаж, буцаагаад түүнийгээ дэлхийгээр нэг тарааж хаяв. Чингээд ядарсандаа нам гүм болж хааяа нэг …

  • 5 May

    15 шүүх шинээр байгуулна

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Энэхүү хууль батлагдсан тохиолдолд аймаг, дүүргүүдэд давж заалдах шатны шүүх нэмж байгуулах юм. Давж заалдах шатны 19 шүүхийг 26, дүүргийн найман шүүхийг 16 болгож, улсын хэмжээнд нийт 15 шүүхийг шинээр байгуулах юм байна. Ингэснээр чуулганы үдээс өмнөх хуралдааныг өндөрлүүллээ. Эх сурвалж: Zaluu.com

  • 5 May

    Өмнөд баатруудаа хүндэтгэн дээдэлж явцгаая

    Үндэсний их хувьсгалыг мандуулан бадруулахад нийт монголчууд хүчин зүтгэсэн билээ. Ялангуяа өмнөд монгол ахан дүүс маань үнэлж баршгүй их гавъяаг байгуулж, хувьсгалын нэгэн гол хүчин зүйл болж асан. Чөлөөлөх цэрэг жанждын маань олонх нь, Богд хаанаас баатар цол хүртэгсдийн ч олонх нь, хувьсгалын гол зүтгэлтнүүдийн ч олонх нь өмнөд монголчууд байсан. Яагаад гэвэл, угаасаа монголчуудын олонх нь тэд, Бүх Монголын …

  • 5 May

    Путин хуралдаа суудаггүй депутатуудыг эргүүлэн татах тушаалд гарын үсэг зурав

    Оросын Ерөнхийлөгч Владимир Путин парламентын хуралдаа суудаггүй, таслаад байдаг гишүүдийг (депутатууд) эргүүлэн татах тушаалд 5 сарын 3-нд гарын үсэг зуржээ. Одоо үүний дагуу оросууд хууль тогтоомжиндоо өөрчлөлт оруулж байна. Өмнө нь энэ хуулийн төслийг Оросын парламентын Доод танхим болон Холбооны зөвлөл дэмжжээ. Оросын депутатууд ажлаа хийхгүй, хурлаа таслаад байвал тэдний бүрэн эрхийг хугацаанаас өмнө цуцлах юм байна Тэр бүү хэл хэрэв депутатууд өөрсдийн сонгогчидтойгоо …

  • 5 May

    Дээд боловсролтой ажилгүйчүүд ба шилж голсон ажил олгогчид

    Эдийн засгийн хямрал улс орон даяар үүсч ажилгүй иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Тодруулбал,  Сүүлийн нэг жилд 10 мянга орчим иргэн ажилгүй болж, нийгмийн даатгалаас ажилгүйчүүдийн тэтгэмж авдаг 7000 иргэн 14 мянга болж, хоёр дахин нэмэгджээ. Үндэсний статистикийн хорооноос гаргадаг сар бүрийн мэдээллээр ажилгүйдэл өдрөөс өдөрт нэмэгдсээр сүүлийн хоёр жилд ажилгүй иргэдийн тоо хоёр дахин нэмэгдсэн гэсэн судалгаа …

  • 5 May

    АСЕМ-ийн үеэр 1500 орчим сайн дурын ажилтан ажиллана

    АСЕМ-ийн өндөр дээд хэмжээний уулзалт ирэх долдугаар сард манай улсад зохион байгуулагдана. Уг уулзалтад зориулж улс орон олон бүтээн байгуулалт өрнүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 70 гаруй хувьтай яваа ажээ. Тэгвэл АСЕМ-ын хурлуудын зохион байгуулалтад гэхэд 1500 орчим сайн дурын ажилтан оролцоно. Тэднийг 50-т, 10-тын системээр 24 багт хуваан сургалтад хамруулж байна. Сайн дурынхны штаб болон сургалт, зохион байгуулалт, …

  • 5 May

    Гурав хоногийн настай бүлгийн дарга хийгээд МАН, МАХН-ы гомдогсод

    Энэ долоо хоногийн улс төр халуун гэхээсээ илүүтэй хөгжилтэй, хоржоонтой өрнөж байна. Хажуунаас нь харагсадын хувьд хөгжилтэй, нэгэндээ гомдож нааш цааш гүйгсэдийн тухайд хоржоонтой гэсэн үг л дээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Дарга болчихлоо” гээд хөл нь газар хүрэхгүй гүйж явсан О.Баасанхүү өчигдөр даргалах бүлэг ч үгүй хоцров. Гурав хоногийн настай бүлгийн дарга гэдгээрээ УИХ-ын “хамгийн, хамгийн”-д бүртгэгдэх учраас түүхэнд …

  • 5 May

    Өвчтөн, эмч нарын дунд ан цав гарахыг үгүсгэх аргагүй

    Өөрийн хүлээсэн ажил албандаа хариуцлагатай байх, хариуцлага алдсан бол шийтгэл хүлээх тухай ойлголт ямар ч ажил эрхэлж байгаа хэн бүхэнд бий. Үнэхээр хариуцлага алдаж эд материалын ч бай, хүний амь насанд хохирол учруулсан л бол шийтгэлээ хүлээх нь зүйн хэрэг. Бид үр хүүхэддээ алдаа гаргасан бол алдаагаа зас, хариуцлагаа хүлээ гэж зааж сургадаг. Ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн …

  • 5 May

    Төрүүлсэн үрээ хаясан ээжид таван жилийн хорих ял оноов

    Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нарт холбогдох эрүүгийн хэргийг энэ сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанаар  хянан хэлэлцлээ. Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нь бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих …

  • 5 May

    Худалдааны сайдын айлчлал эхэллээ

      БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөний  Монгол Улсад хийх албан ёсны  айлчлал өнөөдөр /2016.05.05/ эхэлж байна. Тэрбээр Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх ухаан, Техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдаанд оролцох .  Засгийн газар хоорондын  хуралдаан 10:00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно. Харин 12:00 цагт тус хуралдааны протоколд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа ГХЯ-ны Мутрын түшээ танхимд болох …

  • 5 May

    Сэрэмжлүүлэг: Гуравдугаар ангийн охиныг хүчирхийлсэн этгээдийг баривчилжээ

    Урин дулаан цаг ирэхээр бага насны охидыг хүчирхийлэх хэрэг цөөнгүй гардаг билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн 11 хороонд буюу Хонхорт гуравдугаар ангийн охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ. Хэрэг хийсэн этгээд цоо эрүүл бөгөөд өөрөө ч үр хүүхэдтэй нэгэн гэнэ. Үнэхээр гутамшигтай сонсогдож байгаа биз дээ. Айлын ууган охин, цэцэг цэврүү шиг насан дээрээ яваа бяцхан охины сэтгэлд болоод …

  • 5 May

    Нийтлэлч Б.Цэнддоо “лалар” гэдэг үгийн утгын ингэж тайлбарлав

    -лаларист фельетон- Сүүлийн үед “лалар”, “интерлалар”, “монлалар” гэхчлэнгийн хэллэг моодонд орсон билээ.  Цаг үеэ соргог мэдэрсэн Шинжлэх ухаантнууд( судлаач гэдэг үг лалартаад  шинжлэх ухааны нэршилд тохирохоо байсан, хүмүүс ад үзсэн нэгнээ “Чи муу судлаач” гэхлэн хочлох болсон учраас дээрхи хэллэгийг түр хэрэглэж байгаа) “Лалар тайлбар толь”, “Лалар-монгол толь” зэргийг зохион гүйлгээнд оруулжээ. Уг толийн зарим үгсийг дор ишлэн авлаа. Лалар (лат:lalarum, …

  • 5 May

    МАХН дотроо цэвэрлэгээ хийж Г.Бямбасүрэн мэтээсээ “салах” хэрэгтэй

    МАХН-ын Нийслэл хариуцсан нарийн бичиг гэх Г.Бямбасүрэн гэгчийн тухай элдэвээр “хөөрөлдөх” юм. Ажлаа хийж чаддаггүй, залуу хүнд суудлаа тавьж өгдөггүй, бэлэг тэмдэгийн чанартай гэх мэтээр элдвээр “гоочлон нүд үзүүрлэх” аж. Гэтэл өвгөн “партизан” зүгээр нэг явахгүй нь тодорхой бололтой. Нас өндөр гарч, хэлсэн ярьсанаа мартдаг гэх түүнийг залуу насандаа улс нийгэмд хэрэгтэй бүтээлтэй юу хийсэн тухай судлан үзэхэд танд хэлчихмээр …