Мэдээ мэдээлэл

April, 2016

  • 14 April

    Сергей Лавровын айлчлал эхэллээ

    ОХУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад албаны айлчлал хийж байна ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров манай улсад албан ёсоор айлчлахаар өнөө өглөөний 07.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд түүнийг Гадаад хэргийн яамны албаны хүмүүс угтан авчээ. Сергей Лавров айлчлалынхаа эхэнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн түүнчлэн хоёр орны …

  • 14 April

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09.00 цагт: МХЕГ-ын даргын зөвлөлийн хурал тус газрын хурлын танхимд болно. Хурлаар “Эмийн зохистой хэрэглээ” аяны хүрээнд явуулсан шалгалтын нэгдсэн дүнг хэлэлцэнэ. Импортын болон дотоодод үйлдвэрлэсэн эмийн чанар, аюулгүй байдалд хийсэн харьцуулсан судалгаа, улсын бүртгэлд бүртгэгдээгүй болон хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй эм, эмийн зааврыг монгол хэлээр бичээгүй, эмч нарын жор бичихдээ гаргасан алдаа зэрэг эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн …

  • 14 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 14-ний Пүрэв гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-16.00 цагт: 8-р хороо Хилийн цэргийн 288-р ЦА, Эрдэнэтолгойн 1, 40, 41, 50, 51, 52 задгай, 92-р сургууль, Ачлахуй өрхийн эмнэлэг, ЭМН-15 төв орчмоор 11.00-17.30 цагт: 10, 20, 23-р хороо Баатархайрхан, Хужирбулангийн 1-19-р …

  • 14 April

    Д.Хадбаатар аваргын өдрийн тэмдэглэлээс…

    …Манай анги байгуулагдсаныхаа 50 жилийн ойг тэмдэглэхээр бөхийн барилдааны урилга тарааж явахад минь тэр нэг өөдгүй санаатай хүүхэн тааралдаж хэрэгт ороогүйсэн бол би энд ингэж суухгүй байсан юм даа. Чамдаа л зориулсан юм гээд түүний өгсөн архийг уучихаад насаараа гэмших 8 жилийн ял авна гэж даанч санаагүй дээ. 1986.07.23 энэ өдөр шүү дээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг ёстой худлаа …

  • 13 April

    Үзэл бодлоо илэрхийлсний нь төлөө хоёр эмэгтэйг цагдан хорихоор болсон гэнэ үү

    “Дүр эсгэсэн ардчилал дарангуйлалаас илүү хортой” гэж Бирмийн ардчиллын удирдагч Ан Сан Су Чи хэлсэн гэдэг. Тэр хүн ардчилал нэрэн  иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төр засгийн бодлогыг шүүмжилсний нь төлөө “ялладаг” тийм  төр, нийгмийн  бодит золиос болсныхоо хувьд үүнийг хэлсэн бизээ. Монгол улс ардчилсан улс болоод 25 жилийн нүрийг үзэж байгаа хэдий ч өнөөдөр иргэдээ Үндсэн хуульд …

  • 13 April

    “Гажиг” сэтгэлгээний нийтлэг алдаануудыг хэн “эмчлэх” вэ?

    Залуус өнгөлөг бас мөнгөлөг болж. Энэ нь тэдний хүслэн болж. Залуу сайхан насандаа өнгөтэй мөнгөтэй явах шиг сайхан зүйл хаана байхав. Үүний тулд л хөдөлмөрлөж өөрийгөө эрдэмээр баяжуулан суугаа. Энэ нь ч зөв. Гэхдээ ямарваа нэгэн зүйл хэмжээнээсээ хэтэрвэл “гажиг” болдог шүү дээ. Залуусын шинэ давалгаа болон гарч ирж байгаа “нас залуу, цус шингэн” хүүхдүүд маань “хүйсээ” мартах дайны “маяглах” …

  • 13 April

    “Бумбат-Алтай” ҮЦК Андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлөө авлаа

    Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит долдугаар хуралдаан дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хуралдаж нийт 32 асуудал хэлэлцэн баталлаа. Тус хуралдаанаар “Мик актив ес” ХХК-д тусгай зөвшөөрөл олгож, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэлээ. “Мөн Үнэт цаасны маргаан таслах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн баталж, үнэт цаасны зах зээлийн харилцааг зохицуулсан зарим нэр бүхий журамд нэмэлт өөрчлөлт орууллаа. Ээлжит хуралдаанаар “Миг даатгал” ХХК-ийн хувьцаа …

  • 13 April

    Б.Батдаваа: Ханшийн уян хатан тогтолцоотой

    Он гарснаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш нэлээдгүй суларсан. Энэ талаар тодорхой хариулт авахаар Монголбанкны Зах зээлийн газрын Гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал Б.Батдаваагаас дараах тодруулга авлаа. -Төгрөгийн ам.доллартай харьцах ханш он гарсаар нэлээн суларсан. Үүний шалтгааныг Монголбанкнаас юу гэж үзэж байна вэ? -Он гарсаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш хамгийн ихдээ 3 дугаар сарын сүүлээр 2050 түвшинд хүрч, …

  • 13 April

    Согтуу жолооч нарыг цогцос хадгалах газарт ажиллуулж шийтгэнэ

    Тайландад зам тээврийн ослын тоог бууруулахын тулд нэгэн сонирхолтой журам нэвтрүүлэхээр болсон байна. Шинэ журмын дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагдсан жолооч нарыг морг буюу цогцос хадгалах газарт албадан хөдөлмөр эрхлүүлэхээр болжээ. Өмнө нь тус улсад согтуу жолооч нарт зам тээврийн ослоос гарах үр дагавар, хор уршгийг ойлгуулахын тулд ослын газарт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдэд туслах ажлыг албадан хийлгэдэг …

  • 13 April

    Р.Гончигдорж: Нямдоржоо чиний ам чинь тос, үйл чинь ус битгий байгаасай

    УИХ-ын хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж, хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд саналаа хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Би чам шиг нэг их лут хүн болж ярьж чадна шүү Ц.Нямдоржоо. Энэ цэцийн тухай бүх хуулиудыг чинь би Бага хурлын дарга байхдаа гарын үсэгтэй батлаж байсан юм. Цэцийн бүрэлдэхүүнийг чинь анх батлаж гаргаж байсан юм. Би Ардчилсан хувьсгалыг амь …

  • 13 April

    Завхан аймгийг Нийслэлтэй холбох замын ажил эхэлнэ

     Завхан аймгийг Улаанбаатар хоттой холбох хатуу хучилттай замын ажил 4-р сарын 18-нд эхэлнэ. Энэ жил Завхан аймагт Загастайн даваа буюу Улиастайгаас Тосонцэнгэл чиглэлийн 67 км, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай авто замыг барих юм байна. Автозамын барилгын ажлыг гүйцэтгэхээр “Насны зам ” компани шалгарчээ. Эх сурвалж: Тimes.mn

  • 13 April

    Зам талбайг саарал ус ашиглан угааж байна

    Улаанбаатар хотын төв замууд болон Чингисийн талбайг 2013 оноос эхлэн тусгай зориулалтын автомашин ашиглан угаадаг болсон. Чингисийн талбайг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагт өглөөний 08.00-10.00 цагийн хооронд угааж байгаа бол  Их тойруу, Бага тойруу, Нарны зам, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний замыг оройн 23.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд 22 хүний бүрэлдэхүүнтэй баг цэвэрлэгээний тусгай зориулалтын 11 машин …

  • 13 April

    “Тариаланчдын улсын зөвлөгөөн” эхэллээ

    Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулж буй “Тариаланчдын улсын зөвлөгөөн” Дархан –Уул аймагт болж байна. Зөвлөгөөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ дэвшилтэт технологийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдаагаар эхэллээ. Үзэсгэлэн, худалдааг нээж ХХААЯамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд үг хэлэв. Тэрбээр “Газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд тухайн бүс нутгийн хөрс, байгаль цаг уурын …

  • 13 April

    Пакистанд автобус, ачааны машин мөргөлдөж 18 хүн амиа алджээ

    Пакистаны Фейсалабад хотын төвд ачааны машин автобустай мөргөлдсөн томоохон осол гарсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн байна. Ослоор 18 хүн амь насаа алдсан бол 14 хүн гэмтсэн аж. Ослын нөхцөл байдлыг тогтоожээ. Цагдаагийн мэдээгээр автобусны жолооч маш их хурдтай явж байсан бөгөөд энэ нь ослын шалтгаан байсан гэнэ. Энэхүү ослын газарт тухайн үед 50 гаруй хүн байсан гэж …

  • 13 April

    Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг АН нэр дэвшүүлэх үү

      Олон нийт АН-ын дотоод зөрчил тэмцэл хурцадлаа хэмээн дээгүүрх хэдэн хүмүүс болох тус намаас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарыг хараад байна. Тэднийг харах нь зүйтэй, зөвхөн тэд л АН-ын гишүүд биш хамгийн гол тоглолт бусад идэвхтэй гишүүдийнх нь хүрээнд …