Tag Archives: боловсрол

March, 2018

  • 30 March

    Нагояагийн их сургууль төрийн албан хаагчдад зориулсан докторын тэтгэлэгтэй хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Япон Улсын Нагояагийн их сургууль Монголын томоохон их дээд сургуулиуд болон судалгааны байгууллагуудтай сүүлийн 20 орчим жил хамтран ажиллаж, олон судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж ирсэн гадны сургуулиудын нэг юм. Энэ удаад төрийн албан хаагчдад зориулсан докторын тэтгэлэгтэй хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Төрийн албаны цаг завгүй хүмүүст зориулагдсан энэхүү шинэлэг …

  • 27 March

    НИТХ-ын дарга Налайх дүүргийн МСҮТ-ийн оюутан суралцагчидтай уулзлаа

    Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Налайх  дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, МСҮТ-тэй хамтран дүүргийн хүүхэд залуучуудад мэргэжил сонголт, мөрөөдөл, ирээдүйн боломжуудын талаар мэдээлэл хүргэх уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа. Уг уулзалт, арга хэмжээнд  урилгаар НИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар оролцож, улс эх орны гэрэлт ирээдүй болсон хүүхэд залуустай өв соёл, түүх, уламжлал, ирээдүйн хэн болох, ямар …

  • 26 March

    БНСУ-ын ILWOO сангийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

    Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Монгол Улсад шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор БНСУ-ын ILWOO сан өөрийн тэтгэлгээр 2019-2020 оны хичээлийн жилд байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 4 оюутан, эдийн засаг, Олон улсын харилцаа улстөр судлал, бизнес удирдлага чиглэлээр 4 оюутан, нийт 8 оюутныг БНСУ-ын их, дээд …

  • 19 March

    Докторын дараах судалгааны тэтгэлэг олгох уралдаан зарлагдлаа

    Эрдэмтдийн залгамж хойч үе болсон залуу доктор судлаачдын бие даан судалгааны ажил гүйцэтгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлэг” олгох уралдаан зарлаж байна. Тэтгэлэг горилогч нь дэвшүүлж буй төслөө Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 222 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу боловсруулан, материалаа бүрдүүлж ирүүлнэ. …

  • 16 March

    Францын их, дээд сургуульд 10 оюутанг тэтгэлгээр суралцуулна

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2016-2017 оны хичээлийн жилээс Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газрын хамтарсан тэтгэлгээр 10 оюутан суралцуулах сонгон шалгаруулалт явуулж байна. Тэтгэлэг олгох чиглэл: Мастерын ба докторын сургалт /англи болон франц хэл дээр/ Хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал …

  • 15 March

    МУБИС-ийн лицей бэлтгэл ангид элсэгчдээ бүртгэнэ

    Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын сургууль ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 30-ны өдрүүдэд бэлтгэл бүлгийн элсэгчдээ бүртгэх гэж байна. Улмаар бүртгүүлсэн хүүхдүүдийг 14 хоногийн бэлтгэл ангид суралцуулсны дараа нэгдүгээр ангид дэвшин сурах элсэлтийн шалгалт авч, тэнцсэн элсэгчдэд батламж олгох юм. Багш бэлтгэдэг төрийн ууган их сургуулийг түшиглэн байгуулагдсан тус лицей сургууль 2015 оноос бэлтгэл бүлэгтээ элсэлт …

  • 13 March

    IELTS-д гурван сарын дотор бие даан бэлдэх үнэгүй материал болон ерөнхий төлөвлөгөө

    Залууст хамгийн эрэлттэй мэдээллийн нэг нь IELTS -ийн шалгалтанд үр дүнтэй бэлтгэх зөвлөмжүүд байдаг. Тэгвэл бид энэ удаад IELTS -ийн шалгалтад бэлтгэх багшаар ажиллаж байсан Э.Хишигжаргалийн блогоос зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр дараах зөвлөмжийг хүргэж байна. Бие даан бэлдэх гэхээр сүрдмээр сонсогдож магадгүй. Мэдээж хүн бүхэнд л зүг чиг хэрэгтэй. Гэвч шалгалт өгч гадаадад сурах гэж байгаа бол эхнээсээ бие даагаад сурвал …

  • 12 March

    Монгол хүүхдүүд ОУ-д өрсөлдөх чадвараа 2021 онд “шалгуулна”

    НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар хамтран “Монгол хүн, хүмүүжлийн аян”-ны хүрээнд “Монгол хүн бэлтгэхэд ЕБС-ийн үүрэг оролцоо” сургалт зөвлөгөөнийг өнгөрсөн Баасан гаригт UB Palace-ийн Их танхимд амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд 3000 гаруй багш нар оролцож, ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн, шилдэг аргачлалтай хөндлөнгийн үнэлгээний шалгалтанд хэрхэн бэлтгэх, ОУ-ын ЕБС-ийн сургалтын чиглэл хандлага, сургалтын технологи, заах аргын шинэчлэлийн дагуу даалгаврын …

  • 12 March

    БСШУСЯ-нд өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг АТГ-аас шалгаж эхэлжээ

    Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон харьяа агентлагуудад ажиллаж эхэлжээ. Ажлын хэсэг авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний биелэлттэй газар дээр нь танилцах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх …

  • 9 March

    С. Амарсайхан: 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн болох багаасаа” цогц хөтөлбөрийг тусгасан

    БСШУСЯ, НИТХ, Нийслэлийн боловсролын газар хамтран “Монгол хүн бэлтгэхэд ЕБС-ийн үүрэг оролцоо” сургалт зөвлөгөөн өнөөдөр зохион байгууллаа.  Зөвлөгөөнд 3000 гаруй багш оролцож  байна.  Манай улс  дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх “PISA”  шалгалтад хэрхэн бэлтгэх, ОУ-ын боловсролын шинэ ойлголт, Даалгаврын шинэ соёл нэвтрүүлэх талаар ХБНГУ-ын  Потсдамийн  их сургуулийн доктор, профессор илтгэл тавилаа. Мөн “Монгол хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломж”-ийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийв. НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Хүний хөгжлийн асуудалд цоо шинэ байр сууринаас хандах болсонтой холбогдож …

  • 9 March

    “Найрамдал”, “Артек”-ийн удирдлагууд БСШУСЯ-тай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

    Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, ОХУ-ын “Артек” зуслангийн удирдлагууд БСШУСЯ-тай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны гэрээнд “Найрамдал” төвийн ерөнхий захирал О.Доржсүрэн,  “Артек” төвийн Боловсрол хариуцсан дэд захирал Денисов Антон Анатольевич  нар гарын үсэг зурав. “Артек” төв  150 гаруй орноос хүүхдүүдийг хүлээн авч амраадаг бөгөөд  өнгөрсөн онд Монголоос  59 хүүхэд амарчээ. Цаашид бусад орны хүүхдүүдийг орос хэл сурах …

  • 7 March

    Ахмад багш нар нийгмийг соён гэгээрүүлэх үйлст хувь нэмрээ оруулсаар байна

    Нийслэлийн ахмад багш нарын  “Эрдмийн Увидас” холбоо нь анх 2006 онд байгуулагдаж байсан бол өдгөө 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Олон улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийт ахмад багш нартаа баярын мэнд хүргэхийн зэрэгцээ өнгөрсөн  хугацаанд хийсэн ажлуудаа тайлганалаа. Тус холбоо нь 21 аймгийн харъяалалтай нийслэл хотдоо ажиллаж амьдарч байгаа 2000 гаруй багш нарыг нэгтгэдэг. Тэд боловсролын …

  • 6 March

    “Цахим сэтгүүлч” бэлтгэж эхэлсэн Отгонтэнгэр их сургууль, Монголын сайтын холбоог “Анхдагч”-аар өргөмжиллөө

    Өнөөдөр Монгол улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 105 жилийн ойн баярын өдөр билээ. Энэ өдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс салбарынхаа баярыг тэмдэглэж, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан хэвлэлийн байгууллагууд болон сэтгүүлчдийг шагнаж урамшууллаа. Энэ өдрийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг нь “Анхдагч”хэмээх шагнал байлаа. Уг шагналыг Отгонтэнгэр их сургуулийн сэтгүүлзүй Олон улсын харилцааны тэнхимийн эрдэмтэн багш нар болон Монголын сайтын холбооны хамт …

  • 5 March

    Байгалийн ухааны нэгдмэл агуулгын олимпиад болж, дүнгээ 4 минутын дотор гаргалаа

    УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилгаар зохион байгуулсан байгалийн ухааны нэгдмэл агуулгатай “Ирээдүйн эзэд” анхдугаар олимпиад өнөөдөр 09.00 цагт эхэлж, дүнгээ сурагчид, багш нарын нүдэн дээр шууд гаргалаа. БСШУСЯ-ны дэмжлэгээр Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан энэ олимпиадад төгсөх ангийн 200 гаруй сурагч оролцож, оюун ухаанаа сорив. Нэгдүгээр байрт 107 оноогоор Сүхбаатар дүүргийн “Сант” сургуулийн сурагч Б.Мандуул, хоёрдугаар байрт 102 оноогоор Багануур дүүргийн …

  • 5 March

    Ц.Байгалмаа:Бидний өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэж Монгол улсын хөгжлийг тодорхойлно

    НИТХ-ын Тэргүүлэгч Ц. Байгалмаагийн санаачлагаар МУИС болон МУБИС-ын харъяа ахлах сургуулиудын сурагчдад зориулсан “Математикаар Уран Зураг Зуръя” сэдэвт үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Япон улсаас уригдан ирсэн Сэндай Коосэн Технологийн коллежийн хүндэт профессор,доктор  Кайно Кэймэй болон Токио Коосэн Технологийн коллежийн хүндэт  профессор Сато Ёшитака нар оролцлоо.             Япон эрдэмтэд, бүх шинжлэх ухааны хаан гэгддэг математикийг зөвхөн  онол бус …