Tag Archives: гадаад мэдээ

June, 2016

  • 3 June

    Луврын музейг хаалаа

    Европын өмнөд хэсэгт дөрвөн өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Германы хэд хэдэн хотод онцгой байдал зарлаад байгаа бол өчигдрөөс Франц улс онцгой байдал зарлалаа. Үргэлжэн орсон их хэмжээний борооны улмаас Сена голын усны түвшин 4.15 метрээр дээшилсэн ба Францын 26 хотод аюултай нөхцөл байдал үүсээд байна. Аврах багийнхан 5500 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа ба Парис хот дахь Луврын музейг түр …

  • 3 June

    Үерийн улмаас 10 хүн амиа алдаад байна

    Их Британи, Герман, Австри болон Францад орж буй аадар борооны улмаас 10 хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Германы Бавари муж үерт автаж, 40 мянган  хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Үерийн улмаас Бавари муж хамгийн багадаа 100 сая ам.долларын хохирол амссан гэнэ. Тус мужийн аврах алба “78, 56, 28 настай хүмүүс үерийн улмаас амиа алдсан” гэж мэдээлжээ. Харин Францын нийслэл Парис …

  • 3 June

    Эзэн Чингисийн сүнс хятадуудад сануулга өгөв үү

      БНХАУ-ын Ухан /Wuhan/ хотын сургуулийн оюутнууд Чингис хааны хөрөг зургийг бай болгож, харваж, тоглож буй тухай мэдээллийг бид өмнө хүргэж байсан билээ. Энэ үйлдэлд Өвөрмонголчууд шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцлээ илэрхийлж байсан бол ар Монголчууд сонгууль дөхсөн, тархи угаасан шоу төдийхнөөр хүлээн авсан билээ. Өвөрмонголчуудын тэмцэл хүчийг авч, БНХАУ-ын дотоодын ви чатаар элэг нэгтнүүд нэгдэж, эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн байдаг. Гэвч сургуулийн …

  • 2 June

    Мадоннагийн сэтгэл хөдөлжээ

    Попын хатан хаан Мадоннагийг охин Лурдес Леон өнгөрөгч амралтын өдөр шинээр хоёр шивээс хийлгэсэн байна. 19 настай Леон зүүн гарынхаа булчин дээр “Мэрси”, харин баруун гар дээрээ “Ээж” гэх үгийг шивүүлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мерси нь Леоны авга эгчийн нэр юм. Леон өчигдөр Лос Анжелес хотоор зугаалж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Охины зураг хэвлэлээр цацагдсаны дараа Мадонна уйлж буй …

May, 2016

  • 31 May

    Ойгоос олсон өнчин бамбарууш 23 жилийн дараа

    ОХУ-ын Москва хотын ойролцоо Стефэн хэмээх тэжээвэр баавгай Светлана, Юри нарын хамтаар амьдардаг. Хосууд хэсэг анчдын хамтаар ойд явж байхдаа жижигхэн бамбарууш олсон бөгөөд гэмтэл авч ихээхэн доройтсон байхыг хараад үрчилж авахаар шийдсэн нь Стефэн юм. Стефэнийг олоход ердөө 3 сартай байсан бол өдгөө 23 настай болж бүрэн нийгэмшсэн тэжээвэр баавгай болжээ. Баавгаа өдөртөө 25 кг загас, хүнсний ногоо, өндөг …

  • 31 May

    Тайваньд газар хөдөлжээ

    Тайванийн төв хэсэгт хүчтэй газар хөдөлсөн талаар “AFP” агентлаг мэдээллээ. АНУ-ын Геологи судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр “Тайваньд 6.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон” гэв. Одоогоор тус улсын эрх баригчид газар хөдлөлтэй холбоотой мэдээлэл хэвлэлээр цацахыг хэсэг хугацаанд хориглосон хэмээн “Синьхуа” агентлаг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Тайванийн Тайнон хотноо өнгөрсөн хоёрдугаар сард 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлтийн …

  • 31 May

    Аюулгүй байдлын улмаас Цагаан ордныг хаажээ

    АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өөрийн албаны өрөөнд эргэн ирсний дараахан энэ явдал болсон байна. Одоогийн байдлаар, Цагаан ордны нууц албаныхан тус байгууламжийн хойд хэсэгт байж болзошгүй аюулын тухай мэдээллийг судалж байгаа аж. Гэрчүүдийн өгүүлж буйгаар, Цагаан ордны ойролцоо химийн хамгаалалтын мэргэжилтнүүдийн баг болон “Түргэн тусламж”-ийн машинууд олон байгаа гэнэ. Энэхүү үйл явдал Цагаан ордны нутаг дэвсгэр дээрээс олдсон сэжиг бүхий …

  • 31 May

    Оросууд дэлхийн хамгийн хүчирхэг зэвсгийг бүтээж байна

    Өнөөдөр, 2016 оны 5 дугаар сарын 30-нд Москва хотноо нээлтээ хийсэн олон улсын “АтомЭкспо-2016” форумд оролцож буй Бүх оросын холбооны цөмийн төв, бүх оросын физикийн туршилтын шинжлэх ухааны судалгааны институтын(Нижегород мужийн Саров хотод байрлах РФЯЦ-ВНИИЭФ. Р.Э) захирал Валентин Костюков нэгэн сонирхолтой мэдэгдэл хийв. Тэрбээр дэлхийн хамгийн хүчирхэг лазерийн “УФЛ-2М” байгууламжийг 2017 оны сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэж мэдэгдлээ.  Валентин Костюков …

  • 30 May

    “Хортой” гоёл

    Гоёх дургүй хэн байх вэ дээ, Зун цаг ч ойртож байна охид бүсгүйчүүд маань гоё ганган зүйлс зүүх их дуртай шүү дээ. Тиймээс та бүхэндээ нэгэн анхааруулга хүргье. Чихэр идвэл шүд өвдөнө гэдэг шиг пластик гоёл зүүвэл хортой байх нь. Саяхан Канад улсын “CBC Тв-ийн мэдээллийн хөтөлбөрөөр бидний авч зүүж заншсан ээмэг, бөгж, зүүлт гэх мэт зүйлс нь дотроо химийн …

  • 30 May

    Захиалгаар 8 орны сонгуулийн дүнг хакердсан эр баригдаr, хэрхэн ажилладгаа ярьжээ

    Улс орнуудын сонгуулийн үеэр өндөр ханшаар ажиллаж улстөрчдийн сонгуулийн кампант ажлын мэдээлэл, гар утас,  сонгуулийн санал хураах машин, улстөрчдийн цахим хаягийг хакердаж  сонгуулийн дүнд нөлөөлдөг  Колумбын иргэн хакер Андрес Сепулведа г саяхан баривчилсан байна . Тэрээр баригдсаныхаа дараа өгсөн мэдүүлэгтээ 2006-2012 онд Колумб, Эл Сальвадор, Коста Рика, Мексик, Панам, Гватемал, Никарагуа, Венесуэл, болон Гондурас, Бразилын сонгуулийн үеэр  улстөрчдийн захиалгаар өрсөлдөгчийнх …

  • 30 May

    “GOOGLE” Компани 9 тэрбум ам.долларын заргад ялалт байгууллаа

      “Google” компани есөн тэрбум ам.долларын заргад “Oracle” корпорацийг буулган авлаа. Интернэт хайлтын хамгийн том систем “Google” компанийн бичсэн “Android” үйлдлийн системд “Oracle”-ийн “Java”-ийн програмын хэлийг ашигласан гэнэ. Тиймээс уг платформоос олж буй орлогын хувиас төлбөр төлөх ёстой гэж үзэн “Oracle” корпораци, “Google” компаниас есөн тэрбум ам.доллар нэхэмжилжээ. 2010 онд “Oracle” корпораци “Sun MicroSystems”-ийг худалдан авч, “Java”-ийг өөртөө нэгтгээд байсан …

  • 30 May

    Обамагийн Хирошимад хийсэн түүхэн айлчлал: Хибакушягийн нулимс

    Барак Обама Хирошимагийн Энх тайвны хүрээлэнд зочлон Америкийн цөмийн бөмбөгдөлтөд өртсөн Японы хоёр хотын нэгэнд нь очсон түүхэн дэх анхны Америк ерөнхийлөгч болов. Тэнд тэрбээр “цөмийн зэвсгээс ангижруулсан дэлхийг бүтээх” өөрийн эрмэлзлэлээ хэлжээ. Хирошимад ирсний дараа тэрбээр Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн хамт  дурсгалын музейг нь үзэв. Хотын хүмүүсийн зовлонг үзүүлсэн уг музейгээс тэр ямар сэтгэгдэлтэй гарсан нь тодорхойгүй. Харин …

  • 29 May

    Стивен Спилберг доктор боллоо

    Найруулагч Стивен Спилберг Харвардын их сургуулийн хүндэт доктор болсон талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ. Тэрбээр энэ амралтын өдөр тус сургуульд зочилж, оюутнуудад “Кино урлаг болон хүний сэтгэлгээ” сэдвээр итгэл тавьсан байна. Уг илтгэлийн дараа Харвардын их сургуулийн захиргаа найруулагчийг хүндэт доктор цол тэмдгээр шагнасан аж. Спилберг “Би их сургууль төгсөөгүй. Амьдрал надад хичээл заасан. Бас хэн байхыг минь заасан. Та бүхэн азтай …

  • 28 May

    Айлд үлдээсэн охинтойгоо 80 жилийн дараа уулзжээ

    1933 онд охиноо орхисон эмэгтэй 80 жилийн дараа түүнтэй уулзжээ гэж “Дейли мэйл” сонинд бичсэн байна. 83 настай Дориени Хаммани 99 настай Эйлин Вагнер луу утасдаж, “Сайн байна уу, ээж ээ” гэж хэлсэн гэнэ.                Сонинд бичсэнээр, Висконсин муж улсын оршин суугч эмэгтэй 16 настайдаа хүчирхийлэлд өртөн, жирэмсэн болжээ. Вагнер охин төрүүлж, түүнийгээ айлд өгчээ. Охиноо үрчлүүлсэн тухай баримт бичгийг …

  • 28 May

    Атомын бөмбөгдөлтийг харуулсан фото зургуудыг Хирошимагийн музейд хандивлана

      ВАШИНГТОН. /NHK/. Атомын бөмбөг нь ямар хүчтэй бөгөөд аюултай зэвсэг болохыг харуулсан фото зургуудыг Хирошима хотын Энх тайвны дурсгалын музейн үзмэрийн санд хандивлахаар болжээ. Америкийн цэргүүдийн авсан эдгээр зургуудыг хошууч генерал Лесли Гровс Ерөнхийлөгч Харри Трумэны Засгийн газрын томоохон албан тушаалтнуудад атомын бөмбөг ямар хор хөнөөлтэй зэвсэг болохыг тайлбарлахдаа ашиглаж байжээ. Зарим зургийг Хирошима болон Нагасаки хотод атомын бөмбөг хаясны дараа агаараас авсан байна. Мөн атомын бөмбөг …