Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр/2018.08.24/ НЗД, НЗДТГ-ын газар хэлтсийн дарга, дүүрэг, хорооны засаг дарга нар, харьяа агентлагуудын удирдлагатай уулзаж “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ’- ний тухай Засгийн газрын тогтоолыг танилцуулж, үүрэг даалгавар өгөв. Өнгөрөгч долоо хоногт ЗГХЭГ-аас явуулсан шалгалтаар “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах ” Засгийн газрын 01 тоот албан даалгаврын хэрэгжилт НЗДТГ-т …
Tag Archives: нийгэм
August, 2018
-
24 August
Жүжигчин Г.Ундармаа уриалга гаргалаа
Уран бүтээлчдийн хийсэн киног хулгайлан хууль бусаар фэйсфүүкээр тарааж буй хэргүүд удаа дараалан гарч байна. Тухайлбал, Фантастик продакшны бүтээсэн “Байтаг богд” түүхэн сэдэвт уран сайхны киног хулгайлан, фэйсбүүкээр тарааж байна гэдгийг Монгол Улсын гавьяат жүжигчин О.Бат-Өлзий цахим хуудсаараа мэдэгдсэн. Мөн “Ю Фильм” уран бүтээлийн нэгдлийн бүтээсэн “Single ladies 3” хулгайлан фэйсфүүкээр тарааж эхэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор “Ю Фильм” уран бүтээлийн нэгдлийн үүсгэн байгуулагч, СТА жүжигчин Г.Ундармаа оюуны бүтээл болсон кинонуудыг …
-
24 August
Хүүхдээ тэвэрч явсан эмэгтэйг мөргөсөн жолоочид хариуцлага тооцжээ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт наймдугаар сарын 21-ний өдөр явган хүний гарцаар хүүхдээ тэврэн гарч явсан эмэгтэйг мөргөсөн хэрэг гарсан. Тодруулбал, Офицеруудын ордноос хойшоо Цайз захын уулзвар руу явах чиглэлийн замд эх, хүүхэд хоёрыг портер машины жолооч мөргөж гэмтээсэн юм. Тухайн үед эх хүүхэд хоёр зүгээр босоод явж байгаа нь камерын бичлэгт үлджээ. Тэгвэл Замын цагдаагийн албанаас дээрх жолоочийг замын хөдөлгөөний дүрэм …
-
24 August
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал хойшлогдлоо
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11:00 цагт товлогдсон ч дахин хойшиллоо. Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас” Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт …
-
24 August
Д.Басандорж: Органик гаралтай бүх хаягдлыг боловсруулдаг технологийн шийдлийг боловсруулсан
Манай орны хувьд ус, хөрс, агаарын бохирдол хамгийн дээд цэгтээ хүрсэн. Эдгээр бохирдлын асуудлыг шийдэхээр төр засгаас багагүй хөрөнгө мөнгө зарцуулж, арга хэмжээ авч байгаа. Гэвч төдийлөн үр дүнгээ өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Харин ШУТИС-ийн багш, доктор профессор, Д.Басандорж ус болон хөрсний бохирдлыг бууруулах, арилгах технологи нэвтрүүлэн ажиллаж байгаа юм байна. Мөн эрчим хүчний хэмнэлттэй, экологийн хувьд ээлтэй халаагуурыг бий болгож улмаар агаарын бохирдлыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой нэгэн …
-
24 August
Цахим элсэлтээр сонгогдсон хүүхдийг цэцэрлэг дээр нь очиж баталгаажуулан бүртгүүлнэ
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт орохоор бүртгүүлсэн хүүхдүүдийн цахим элсэлт өнөөдөр 09:00 цагт зохион байгуулагдлаа. Цахимаар хүүхдээ бүртгүүлсэн иргэдийн гар утсанд “Цэцэрлэгийн цахим элсэлтийн сонгон шалгаруулалтад … дугаартай таны хүүхэд сонгогдсон тул …-р цэцэрлэг дээр очиж бүртгэлээ баталгаажуулна уу” эсвэл “Цэцэрлэгийн цахим элсэлтийн сонгон шалгаруулалтад … бүртгэлийн дугаартай хүүхэд сонгогдсонгүй” гэсэн зурвас ирж байгаа юм. Хэрэв таны хүүхэд сонгогдсон бол баталгаажуулалтаа …
-
24 August
Д.Гантулга нарт холбогдох хэргийн шүүх хурал болно
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн хүчингийн гэмт хэрэгт нэр холбогдоод байгаа билээ. Тэрээр саяхан УИХ-ын гишүүний суудлаас татгалзаж, иргэн хүнийхээ хувьд хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн байдаг. Улмаар Д.Гантулгад холбогдох хэргийг прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн долдугаар сард шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11:00 цагт …
-
24 August
Цэцэрлэгийн элсэлт эхэллээ
2-5 насны цэцэрлэгт хамрагдах цахим бүртгэл өчигдөр /2018.8.23/ 23:59 цагт хаагдсан. Харин өнөөдөр /2018.8.24/ 09:00 цагт цахим элсэлт эхэллээ. Цэцэрлэгт элссэн хүүхдийн талаарх мэдээлэл өнөөдрийн 10:00 цагаас эхлэн бүртгүүлсэн утасны дугаарт очно. Түүнчлэн цахим элсэлтийг тусгай программын тусламжтайгаар санамсаргүй түүврийн аргаар зохион байгуулж байгаа юм. Цахим бүртгэлд 87 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн бөгөөд төрийн өмчийн 222 цэцэрлэгт 83 мянга 621 …
-
24 August
Ерөнхий Сайд аа Стандарт хэмжил зүйн газарт өрнөж буй хууль бус үйл ажиллагааны баримттай танилц
Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандарт, Хэмжил Зүйн Газарт ёс бус, шударга бус, хууль бус үйлдлүүд гарсаар байгааг анхааралдаа авч, тус газарт шалгалт хийж хуулийн дагуу зохих ёсны арга хэмжээ авах хэрэгтэй байгааг онцолж байна. Стандарт хэмжил зүйн газарт олон шударга бус үйлдэл гарч байгаа талаар www.dorgio.mn сайт цувралаар хүргэсэн. Мэдээлэл бүхэн баримт нотолгоотой байсан бөгөөд сэтгүүлчийг үнэн зөв мэдээлэл нийтэлсний төлөө цагдаад гурван удаа …
-
24 August
Зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 24-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНГОЛ ДҮҮРЭГ 10:30-17:00 цагт: 16-р хороо Туулын 8-15-р гудамж, иргэн Пүрэвсүрэн, Хүрэлбаатар, Пүрэвбат, Алтангэрэл, Гүнсэн, Минж нарын үйлчилгээний цэгүүд, Занд, Монкабель, Саруултуяа, Санчо, Телекино, Хүрээ маргад, Батсуут ХХК-ууд, Шашны сургуулийн дотуур байр болон эдгээрийн ойр орчмоор …
-
24 August
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар …
-
23 August
Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр 23:59 цагт дуусаж, элсэлт маргааш болно
Нийслэл дэх 2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр 23:59 цагт дуусна. Энэ жил 2-5 насны бүх хүүхдийг цахимаар бүртгэж байгаа юм. Хэрэв эцэг, эхчүүд хүүхдүүдээ цахим бүртгэлд бүртгүүлж чадаагүй бол энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломжгүй болж байгаа юм. Бүртгэл http://Tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар явагдаж байна. Ийнхүү эхний үе шат буюу цахим бүртгэл дуусмагц маргааш өглөөний 09:00 цагт ЦАХИМ …
-
23 August
Хамгийн олон хотдог, бургер идэх тэмцээн болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “UB Food Festival” арга хэмжээ энэ Баасан, Бямба, Ням гаригуудад Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох гэж байна. Энэ өдрүүдэд 40 гаруй аж ахуй нэгжүүд 13:00-00:00 цагийн хооронд хамгийн амттай хоолоор иргэдэд үйлчилнэ. Түүнчлэн тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид дунд “Хэн хамгийн олон хотдог, бургер идэх вэ?” тэмцээнийг зохион …
-
23 August
Баянмонгол хороолол, Саруул, Дүнжингарав, Элизабет хотхоны орчимд улсын сургууль барих газартай боллоо
Хүн ам олноор оршин суух болсон Баянзүрх дүүргийн “Баянмонгол хороолол”, “Саруул”, “Дүнжингарав”, “Элизабет” хотхоны ойр орчимд сургууь, цэцэрлэг барих газаргүй байгаа юм. Энэ асуудлыг Нийслэлийн Засаг дарга анхааралдаа авч, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 640 хүүхдийн сургууль барих зориулалт бүхий 7,500м2 газрын асуудлыг шийдвэрлэжээ. Шинээр сургууль баригдах энэхүү газрыг өмнө нь зарим иргэн, ААН эзэмшдэг байсан бөгөөд хуулийн дагуу уг субьектуудын газрыг …
-
23 August
Таван настай охиныг хулгайлахыг завдсан эмэгтэйг нэг сар хорихоор болжээ
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт оршин суух 37 настай эмэгтэй Дархан-Уул аймгаас таван настай охиныг хулгайлан, Улаанбаатарт авчирсан байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлэн баривчилсан талаар бид мэдээлсэн. Б.Энхжин охин аав болох Н.Батнайрамдал, эмээ Б.Цэрэнбадам болон гурван ахын хамт оршин суудаг аж. Хэргийн тухайд 2018 оны наймдугаар сарын 19-ний өдрийн 16-17 цагийн орчим Б.Энхжинг гэрийнхээ гадаа тоглож байхад нь П.Батсуурь гэгч эмэгтэй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл