Tag Archives: нийгэм

March, 2016

  • 23 March

    Маргааш мах иддэггүй өдөр

    Маргааш хаврын дунд сарын шинийн 15-ны өдөр тохионо. Монголчууд эрт дээр үеэс билгийн тооллын 8, 15, 25, 30-ны дүйчэн өдрүүдэд бие, хэл, сэтгэлээрээ онцгойлон буян номын үйлэнд шамдаж, махан хоолыг тэвчиж, цагаан хоол иддэг уламжлалтай билээ. Билэг ухаант ардынхаа зөв сайхан уламжлалыг өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлж, дүйчэн өдрөөр махан хоолыг тэвчихийг Жавзандамба хутагт төвөөс уриалж байна. Учир нь эрүүл биед саруул …

  • 23 March

    17 мянган өрхийн амьжиргаанд эерэг нөлөө гарчээ

    Өрхийн хөгжлийг дэмжих Үндэсний хөтөлбөр хэрэгжиж дүнгээ гаргажээ. 55 мянган өрхөд хүрч ажилласаны 17 мянган өрхийн амьжиргаанд эерэг нөлөө гарсан байна. Цаашид энэ хөтөлбөрийг үргэлжүүлэх зорилгоор дараагийн шатыг эхлүүлж илүү олон айл өрхийн амьжиргаа, амьдралыг дээшлүүлэх төлөвлөгөөтэй байна. Засгийн Газраас хөтөлбөрийг баталж 2012-2015 он хүртэл хэрэгжүүлсэн. Ингэхдээ нийгмийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай өрх, иргэдэд хүрч ажиллах зорилт тавьжээ. Жил бүр 15 мянган өрхөд хүрч …

  • 23 March

    Мессежээр НӨАТ-ын баримт бүртгүүлэх заавар

    НӨАТ  төслийн нэгжээс иргэдийн баримтаа бүртгүүлэх идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор интернетэд оролгүйгээр мессежээр баримтаа бүртгүүлэх боломжийг бий болгосон талаар өчигдөр /2016.03.21/ мэдээлэл хийсэн билээ. Мэдээллийн дагуу баримт бүртгүүлэх зааврыг хүргэж байна. Энгийн тарифаар (25-30₮) мессеж явуулан баримтаа бүртгүүлэх боломжтой бөгөөд таны ebarimt.mn дэх эккаунтруу бүртгэгдэх болно. Мессежээр баримт бүртгүүлэх заавар: Энгийн мессеж тарифаар 131313 дугаарт сугалааны дугаарыг бичээд зай аваад үнийн дүнг бичиж …

  • 23 March

    Монгол Улсын иргэд Индонез улс руу аялал, жуулчлалын зорилгоор визгүй зорчдог боллоо

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа ЭСЯ 2014 онд байгуулагдсан цагаасаас эхлэн тус улсад визгүй зорчих орнуудын тоонд Монгол Улсыг багтаах чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн байна. 2015 онд болсон Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын комиссын Анхдугаар хуралдааны үеэр энэхүү асуудлыг судлахаар тохиролцсоны дагуу Бүгд Найрамдах Индонез Улсын Засгийн газар гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдний зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилгоор тус …

  • 23 March

    Онги голын эрэг дагуух 2.5 тн хогийг цэвэрлэжээ

    Өчигдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран сумын төрийн байгууллагуудын албан хаагчдын хамт “Онги голоо хамгаалъя” арга хэмжээг зохион байгууллаа. Энэ хүрээнд Онги голын сав дагуу 8 га газрын 2.5 тн хогийг цэвэрлэж, гүүрийн хоёр талд хогийн сав байрлуулжээ. Баянгол сумын хувьд Онги голын сав газарт байрладаг юм. Эх сурвалж: mnb.mn

  • 23 March

    10 хувийн хүүтэй 204 сая төгрөгийн зээл олгожээ

    УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Архангай аймагт ажиллахдаа тус аймаг дахь Төрийн банкны салбарын үйл ажиллагаатай танилцаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцлаа. Төрийн банкны Архангай салбар нь аймгийн нэг салбар, 19 тооцооны төвтэй, нийт 20 салбар нэгжтэй 99 ажилтантайгаар банкны бүх төрлийн үйлчилгээ үзүүлж байгааг салбарын захирал Б.Соёлмаа танилцуулсан юм. Тус салбарын нийт зээлийн багц 25.4 …

  • 23 March

    Монгол залуу Солонгост согтуугаар машин жолоодож, нэг хүний аминд хүрчээ

    Өнгөрсөн мягмар гаригт БНСУ-ын Чоннам аймгийн цагдаагийн газар тус аймагт ажиллаж амьдардаг, Монгол улсын иргэн, 30 настай А-г саатуулан, эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж эхэлсэн талаар “Mongol radio” уламжлав. А нь хамт ажилладаг нутаг нэгт иргэн 32 настай Б болон 55 настай Ц нартай хамт нэгэн найзынхаа төрсөн өдрийн баярыг тэмдэглээд, буцаж явах замдаа шонгийн мод мөргөн, автын осол гаргасан байна. …

  • 23 March

    Хүүхэд харах үйлчилгээний ажил иргэдэд хүлээлт үүсгээд байна

    Нийслэл орон нутагт цэцэрлэгийн хүрэлцээ байхгүй хүртээмжгүйгээс болж олон хүүхэд өнөөдөр цэцэрлэгт явах боломжгүй, сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй сургуульд орж байгаа юм. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн хүртээмжгүйгээс 60 мянган хүүхэд гэртээ байна гэсэн тоо судалгаа бий. Тэд цэцэрлэгт явах боломжгүй, цэцэрлэгийн хүрэлцээ байхгүйгээс болж гэмт хэргийн золиос болж цаашлаад амиа алдах, осол аваарт бэртэх тохиолдол цөөнгүй гарсаар байна. Хамгийн сүүлийн …

  • 23 March

    Скайтел ХХК, Гааль, Татварын Ерөнхий газартай хамтран ажиллана

    Скайтел ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Болор, Гааль, Татварын Ерөнхий газрын  дарга С.Пүрэв нар цахим татварын системийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Ёслол 2016 оны 03-р сарын 04-ний өдөр, Гааль, Татварын Ерөнхий газрын байранд болж өндөрлөсөн юм. Цахим татварын систем нэвтрээд 3 сар өнгөрч байгаа ч нийгэмд эерэг хандлага авчирч, иргэд аж ахуй нэгжүүдэд давуу тал нь мэдрэгдээд …

  • 23 March

    Үйрүүлж нунтагласан өндөгний хальс рахит, цус багадалтын үед маш тустай

    Өндөгний хальсыг элдэв янзаар боловсруулж, дахин хэрэглэж болдог. Тиймээс та бүхэн хэргэлсэн өндөгнийхөө хальсыг хаях гэж бүү яараарай. Эмийн журмаар хэрэглэх. Шүд хорхойтох, нурууны өвчин, буйлнаас цус гарах, стресс, харшлын үед өндөгний хальс нунтаглаж хэрэглэдэг байна. Астматай хүмүүс мөн хэрэглэнэ. Ардын эмчилгээнд арван хоёр нугалаа гэдэсний шархыг эдгээхэд ч ашигладаг. Суулгалт, ходоодны шарх, түлэнхийд тустай. Бөөр давсагны чулуу хайлуулах зорилгоор …

  • 23 March

    Тэтгэвэрийн зээлтэй ахмадууд түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ хамтран зээлдэгчтэй байна

    Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн нийслэл дэх бүртгэл энэ сарын 21-ний өдрөөс эхэлсэн. Журмын дагуу эхний ээлжинд ахмад настнуудыг бүртгэсэн. Бүртгүүлсэн ахмадуудын хувьд ихэнх ахмад настнууд тэтгэврийн зээлтэй байгаа учраас орлогын 50 хувьд хүрэхгүй байгаа аж. Тиймээс батлан даагч буюу хамтран зээлдэгчийн бичиг баримтыг мөн бүрдүүлэх шаардлагатай болж байгаа гэдгийг ТОСК-ийн мэргэжилтнүүд хэлж байна. аръяалах ангиллын …

  • 23 March

    Иргэд хоорондоо мөнгө зээлүүлэхийг хуулиар хориглолоо

    УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталжээ. Энэ хууль ирэх есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн шинэтгэлийн хуулийн хамтаар хэрэгжиж эхэлнэ. Хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэхийг тус хуулиар хоригложээ. Зах зээл дэх мөнгө хумигдаж, улсын эдийн засаг сулралтай …

  • 23 March

    Маргааш дуут дохиог дуугаргана

    Маргааш гамшиг, ослын дуут дохиог ажиллуулна. Тодруулбал жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажилуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг. Тэгвэл энэ жил уг өдөр нь энэ сарын 24-нд буюу маргааш тохиож байгаа юм. Дуут дохио 16:00 цагт дуугарах бөгөөд энэ үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа задгай талбайд гарч …

  • 23 March

    Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

    Энэ өвөл цас их орсон, өндөр уулсын орчим болон гуу, жалга, суваг, шуудуунд маш их хэмжээний цас хуримтлагдсан байгаа учраас шар усны үер буух эрсдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна. Мөн гол, мөрөн, нуурын мөсөн дээр цас их тогтсон, голын мөс хайлж, цасны ус нэмэгдсэнээр их хэмжээний ус буух аюултай байгаа юм. Иймд, цас ихтэй уулын ам, бэл дагууд суурьшиж …

  • 23 March

    Монгол малчдад “туслах аян”-ыг олон улсад уриалсан байна

    Гуравдугаар сарын 22-ны байдлаар Монгол улсад өвөл, хаврын байдал хүндэрсэнтэй холбоотойгоор мал аж ахуй, фермер ихээхэн хүндрэлд ороод байгаа юм. Малчид өвлийн ширүүн цаг агаарт мал аж ахуйдаа хангалттай тэжээлийг өгч чадахгүй байгаа ба малын өвс тэжээлийн цуваа хүрэхэд цаг агаарын байдлаас үүдэлтэй хүндрэл үүссэн сумууд байгаа юм. 200 000 малаа алдаад байна гэсэн тоо баримтыг засгийн газраас гаргасан байна. Жишээ …