Tag Archives: нийгэм

April, 2015

  • 19 April

    Аравт, Хорьтын хуурамч мөнгөн дэвсгэртүүд гүйлгээнд ихээхэн нэвтэрчээ

    Үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэн гүйлгээнд оруулж байна. Гэхдээ хүмүүсийн ихэвчлэн анзаардаггүй бага дэвсгэрт буюу 10, 20-тын хуурамч дэвсгэрт гадуур гүйлгээнд ихээхэн гарсан байна. Харахад арай бүдэгдээ, цаас муутай, мөнгөлөг утасгүй, Чингис хааны нууцлалгүй, буруу гарын үсэгтэй зэрэг харахад хуурамч гэдэг нь анзаарагдам 10, 20-тын дэвсгэртүүдийг мөнгөн дунд хавчуулан гүйлгээнд ихээхэн хэрэглэж байна. /Доод талын 20 төгрөгний дэвсгэрт нь хуурамч …

  • 18 April

    Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэнэ

    Энэ оны тавдугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр болжээ. Ингэхдээ Боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, үйлчилгээний салбарт хамаарагддаг албан хаагчдын цалинг нэг ижил мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх юм байна. 2015 оны төсөвт цалин тэтгэврийг нэмэх зорилгоор 130 тэрбумыг суулгасан. Харин Төрийн тусгай албан хаагчдын цалинг долдугаар сарын 1-нээс, Төрийн удирдах албаны ажилтнуудын цалинг аравдугаар сарын 1-нээс нэмэгдүүлэхээр боллоо. Уг шийдвэрийг …

  • 18 April

    “Монголын өдрүүд – 2015” үзэсгэлэн Улаан-Үд хотод болно

    Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар,  “Мишээл Групп” ХХК хамтран “Монголын өдрүүд – 2015” үзэсгэлэн  худалдааг энэ сарын 23-наас 25-ны хооронд ОХУ-ын Улаан-Үд хотноо зохион байгуулах гэж байна. Уг үзэсгэлэн худалдаа нь Орос, Монголын худалдааг өргөжүүлэх үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд гаргах цаашлаад дэлхийн зах зээлд сурталчлах боломжийг бий болгох зорилготой. Монголын кино өдрүүд, Урлагын тоглолт, Үзэсгэлэн худалдаа гэсэн …

  • 17 April

    60 орчим айл түймэрт өртөж, 22 айл орон гэргүй болжээ

    Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд энэ сарын 13-ны өдөр хээрийн түймэр гарч нэлээд их хэмжээний хохирол учруулаад байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Өчигдөр өглөө Түмэнцогт сумын хоёр талд гарсан түймрийг цурманд оруулж чадсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан дахин түймэр дэгдсэн байна. Учир нь тус суманд өдөртөө салхи 18-20 м/сек, шөнөдөө 16-18 м/секундын хүчтэй салхилж байгаа учраас галыг бүрэн унтраахад …

  • 17 April

    Монголд анх удаа ”1000 оюутан охидын чуулган” болно

    Нийгэм, цаг үедээ бүтээлч манлайллыг бий болгож яваа залуу бүсгүйчүүдийн “Бриллиант” клубээс “МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” үндэсний хэмжээний 10 000 эмэгтэйн чуулганыг Монголд анх удаа цувралаар зохион байгуулж байгаа билээ. Яг сарын өмнө тэд “1000 ОХИДЫН ЧУУЛГАН”Монгол орон даяар нийт4000 орчим өсвөр насны охидыг цуглуулж чуулсан билээ. Тэгвэл тун удахгүй 2015 оны 4 дугаар сарын 20-ны өдөр 15:00 цагаас Улаанбаатар …

  • 17 April

    Камдер ХХК-ийнхан “Энконта таун” хотхоныхоо метр квадратаас “хулгайлдаг”!

    “Энконта таун” хотхоны оршин суугчид эрх ашгаа бөдүүлгээр зөрчүүлж, үг хэлж үзэл бодлоо ч илэрхийлж чаддагүй тухай бид өмнө нь бичсэн. Оршин суугчид нь нийлж нэгдээд СӨХ ч байгуулах эрхгүй амьдарч байгаа бөгөөд тус барилгыг бариулсан Камдер ХХК-ийнхан дулаан, ус цахилгаан, хог, лифт хэрэглээний мөнгөнөөс гадна метр квадратаар нь бодож мөнгө авах гэж дарамталдаг. Эцэстээ ус цахилгааныг нь хязгаарладаг мода …

  • 17 April

    Ерөнхийлөгч иргэд,гал унтраагчдын аюулгүй байдлыг хангах чиглэл өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гал түймэр унтрааж буй иргэд болоод алба хаагчдын аюулгүй байдлыг хангахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Ц.Бямбажав, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нарт чиглэл өглөө. Мөн ард иргэд, алба хаагчдын амь нас, эд хөрөнгийг хамгаалахад онцгой анхаарч ажиллах, шаардлагатай тохиолдолд Засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллахыг чиглэл болголоо. эх сурвалж: unen.mn

  • 17 April

    Хотын даргаа Налайхын газрыг зарж хөлжсөн Х.Болдбаатарын толгойг илсээр байх уу

    Налайхчууд аргаа барж байна. Ажлын байргүй, авдаг цалингүй, олдог орлогогүй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, харин тэднийг удирдаж суугаа дарга даамлууд нь огцом баяжиж, хөлжиж, Налайхын газар нутгийг хүртэл бизнес болгон арилжиж болсонд олон хүн сэтгэл дундуур байна. Ёстой л нөгөө “Цагаан сар хар нулимс”-д гардагчлан Налайхын дарга нарын баяжсан хөлжсөн, иргэдийнх нь ядарсан зутарсан хоёр тэнцэхээр боллоо хэмээн тэд …

  • 17 April

    Шадар сайд У.Хүрэлсүх түймрийн голомтод ажиллана

    Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт түймэр гарч, бүрэн унтраагүй байгаа юм. Түймэр аймгийн төв рүү ойртож байгаа мэдээг газар дээр нь ажиллаж байгаа сэтгүүлчид хэлж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх түймэр гарсан голомтод очиж ажиллахаар явах аж. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түймэр унтраахаар ажиллаж байгаа гал унтраагчид болон ард иргэдийн аюулгүй байдлыг хангах …

  • 17 April

    Онцгой байдлынхныг шуурхай ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Энэ хавар 13 аймгийн 39 суманд 71 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Үүний 35 нь Дорнод, Хэнтий Сүхбаатар аймагт гарсан байна. Хэнтий  аймгийн Баян овоо сумын 1-р багаас баруун зүгт 30 км зайтай “Яруу” гэдэг газар 2015 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр гарсан хээрийн түймэр тархан дэлгэрч Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумдыг хамран, 2015 оны 04 дүгээр …

  • 17 April

    “Эврика-2015” эрдэм шинжилгээний их хурлын шилдгүүд тодорлоо

    Монголын Залуучуудын Холооноос 22 дахь жилдээ зохион байгуулж байгаа “ЭВРИКА” багш, оюутны онол практикийн эрдэм шинжилгээний бага  хурал энэ жилээс хүрээгээ тэлж их хурал болсон.Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Уг эрдэм шинжилгээний хурал  нь гурван үе шаттайгаар явагдсан бөгөөд өнөөдөр Төрийн оронд шилдгүүдээ тодруулсан юм. Энэ жилийн эрдэм шинжилгээний их хуралд …

  • 17 April

    “Маргааш үйлдвэрлэсэн” бүтээгдэхүүнийг шалгалаа

    МХЕГ-ын facebook хаягаар хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүний талаар нэгэн хэрэглэгчээс ирүүлсэн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт хийжээ. Энэ сарын 10-ны өдөр “Оргил супермаркет”-аас худалдаж авсан “Бамбууш” компанийн “Корица” нэрийн гурилан бүтээгдэхүүн 2015 оны 4-р сарын 11 өдөр үйлдвэрлэгдсэн гэсэн тэмдэглэгээтэй байсныг худалдан авагч ийнхүү мэдээлсэн юм. Тус бүтээгдэхүүнийг 10-ны өдөр үйлдвэрлэсэн бөгөөд, цехийн дарга, борлуулалтын менежер зөрчил …

  • 17 April

    Монгол улс БНХАУ-руу мах экспортлох боллоо

    Монголын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд Хятадад экспортлох бүтээгдэхүүний хорио цээрийн нөхцлийг шат дараатай тохиролцох хэлэлцээг хийж ирсний үр дүнд манай улсаас БНХАУ-д  дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох мал эмнэлэг, хорио цээрийн нөхцлийг 2011 онд тохиролцсон билээ. Энэ хүрээнд мах экспортлох хүсэлт гаргасны  дагуу 2014 оны 6 дугаар сард  БНХАУ-ын …

  • 17 April

    “Улаанбаатар –уран баримал” наадам болно

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Аялал жуулчлалын газар, хамтран “Улаанбаатар –Уран  баримал” наадмыг зохион байгуулах гэж байна. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах гэж байгаа энэхүү наадам нь нийслэлд хот чимэглэлийн уран баримал, шинэлэг загвар, шийдэл бүхий мэдээллийн байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой. Мөн нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, Монголын өв соёл, ёс заншлийг хүүхэд залууст …

  • 16 April

    Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль химийн лабораторитой боллоо

    Тус сургууль дээр “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр, “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр, Хан-Уул дүүргийн “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Хан-Уул дүүргээс 28,5 сая төгрөгийн  өртөг бүхий “Химийн хичээлийн лаборатори кабинет”-ийг байгуулан өгч, хамгийн орчин үеийн сургалтын стандарт шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж, бодис урвалж, сургалтын хэрэглэгдэхүүн бүхий иж бүрэн кабинетийг хүлээлгэн өгч, тууз хайчлах   ёслолын үйл ажиллагаа  боллоо. Нээлтийн үйл …