Монгол Улсын Их Сургуулийн төгсөх ангийн оюутнуудаас кредитийн зөрүү мөнгө нэрийдлээр сургалтын алба нь нэмэлт мөнгө нэхэж байгаа гэнэ. Үүнийг төлж барагдуулахгүй бол диплом өгөхгүй хэмээн сүрдүүлж, төгсөх ангийн юутнуудыг мухардалд оруулаад байгаа ажээ. Мөн энэхүү асуудлыг эсэргүүцэж тус сургуулийн оюутнууд жагсаал хийсэн боловч төдийлөн үр дүнд хүрээгүй байна. Харин МУИС-ын оюутны холбооноос энэхүү шийдвэрийн хариуг өгөхдөө “сургуулийн засвар, чанарын …
Tag Archives: нийгэм
June, 2015
-
10 June
Улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн өр 7.8 тэрбум төгрөгт хүрчээ
Эрүүл мэндийн салбар болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүд эмийн өрийн сүлжээнд баригдаж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эм, хэрэгслийн өр нь 7,8 тэрбум төгрөгт хүрчихээд байгаа аж. Салбар хариуцсан сайд нь яаралтай арга хэмжээ авахын тулд Засгийн газарт эмийн төсвийг шийдэж өгөхийг хүссэн хүсэлтээ тавьсан бол асуудлыг нь өчигдөр шийдэж өгчээ. Ингэснээр эмнэлгүүд эмийн сан болон эм ханган нийлүүлэх байгууллагад тавьсан өрөө …
-
10 June
Цэвэр усны өндөр зардалтай шинэ хорооллынхон
“Зэвтэй ус гарах нь хэвийн үзэгдэл болсон. Хагас бүтэн сайны өглөө зэв нь бүр ихэсдэг. Хий гоожуулж, гоожуулж байж л нэг хэрэглээний усаа авдаг” гэж Хан-Уул дүүргийн “Алтай” хотхоны оршин суугч Э.Амарцэцэг 2014 оны 4 сарын 19-нд өөрийн Фэйсбүүк хуудаст бичиж, 24-r bair 19-nii odriin 17.57 min.d гэсэн тайлбар бүхий зургийн хамт оруулжээ. Түүний усан онгоцондоо тосож хуримтлуулсан ус нь …
-
10 June
48 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат – Үүл “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” А/453 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/684 дүгээр захирамжаар батлагдсан “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажууллаа. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль …
-
10 June
П.Шинжээравдан: Ноён уулын төлөө тэмцэхэд Ерөнхийлөгч дэмжээгүй харин ч доромжилсон
Гацууртын ордын 34 хувийг төр, 66 хувийг “Сентерра Гоулд Монголиа” ХХК эзэмшихээр болж, асуудлыг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцүүлж эхлээд байгаа. Уг асуудалд УИХ дахь нам, эвслийн бүлгүүд зөрүүтэй саналтай байгаа. Тиймээс МАН өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр мэдээлэл авах хэрэгтэй байна гэдэг үндэслэлээр завсарлага аваад байна. Тэгвэл энэ асуудлыг анхнаас нь эсэргүүцэж байсан “Босоо Хөх Монгол” бүлгэм энэ сарын 13-ны өдөр Ноён уулыг тахих гэж байгаа бөгөөд ухуулах талаар санах ч хэрэггүй гэсэн байр суурьтай байна. Энэ талаар “Босоо хөх Монгол” бүлгэмийн тэргүүн П.Шинжээравдантай ярилцлаа. – Гацууртын ордын 34 хувийг төр, …
-
10 June
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын зөвлөл хуралдлаа
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/54 тоот тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх салбар дундын бодлого, зохицуулалтыг хангах зорилго бүхий “Бодлогын зөвлөл”-ийг байгуулсан билээ. Тус зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүнд шинээр өөрчлөлт оруулж төрийн яамд, агентлагуудаас шийдвэр гаргах түвшний эрх бүхий албан тушаалтнууд оруулан мөн төрийн бус байгууллагуудын төлөөллийг багтаан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын …
-
9 June
Халх гол төслийг хэрэгжилтийг эрчимжүүлнэ
Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өнөөдөр БНСУ-ийн Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд У Сун болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа. БНСУ-ын онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд У Суны хувьд манай оронд ажиллахаар томилогдсоноосоо хойш анх удаа Хүнс хөдөө аж ахуйн сайдтай уулзаж байгаа юм “Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсоны 25 жилийн ой энэ жил …
-
9 June
“Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд хийгдэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ
Сарын аяны талаар Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсийн дарга Б.Одонтунгалаг, Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат- Өлзий нар мэдээлэл хийлээ. Аяны хүрээнд байгаль орчин, геологи, уул уурхай, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт хийгдэж буй эрх зүйн шинэчлэлийг сурталчилах, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг сайжруулах, цацрагийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, энэ салбаруудад үйл ажиллагаа …
-
9 June
Цацраг илэрсэн үед хэрхэн ажиллахаа тодотголоо
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар, Цөмийн болон цацрагийн хяналтын газар хамтран “Иргэн бүр-Эрсдэлгүй орчинд” сэдэвт сарын аяныг улсын хэмжээнд өрнүүлж байна. Аяны хүрээнд “Цацрагийн дохиолол илэрсэн үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдал” сэдэвт сургалт зохион байгуулж эхэллээ. Хилийн боомтуудад суурилуулсан цацрагийн хяналтын төхөөрөмжийг ажиллуулах, хяналт тавих, цацрагийн дохиолол илэрсэн үед авах хариу арга …
-
9 June
“Чингис хаан” баримлыг Лондон хотоос авч ирнэ
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монголын соёлын өв уламжлалаас суралцах, судлах, хадгалан хамгаалах, сэргээн дэлгэрүүлэх замаар хойч үедээ өвлүүлэхийн зэрэгцээ дэлхий дахинд сурталчлах зорилгын хүрээнд ОХУ-ын нэрт уран барималч Даш Намдаковын “Чингис хаан” бүтээлийг Англи улсаас авчирч байна. Дэлхийд ганц хосгүй энэ бүтээлийг 2012 оны зуны олимпын …
-
9 June
Шуурхай мэдээ: Улаанбаатар-Увс чиглэлийн 35 хүнтэй автобус осолджээ
Улаанбаатар-Увс аймгийн чиглэлд зорчиж явсан “Паз 4234” загварын автобус осолдож зорчигчид гэмтжээ. Хот хоорондын зорчигч тээврийн “Паз 4234” загварын автобус нь Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг “Цагаан сүм” голын гүүрэн дээрээс өчигдөр 03:00 цагийн орчимд унасан тухай дуудлагыг өнөөдөр өглөөний 06:40 цагт хүлээн авсан байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр тус автобусанд 35 хүн зорчиж явсан бөгөөд 8 хүний …
-
9 June
Залуу маркетерууд зангиагүй уулзлаа
Монголын залуучуудын холбоо нь залуучуудыг нэгтгэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх үүднээс дэргэдээ холбоо, зөвлөл, хороо, клубуудыг үүсгэн байгуулж өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байна. Үүний нэг нь Залуу маркетеруудын холбоо бөгөөд өнгөрөгч нэгдүгээр сард байгуулагдаж, үйл ажиллагаагаа идэвхижүүлж эхлэсэн юм. Тэгвэл тус хороо нь Монголын Залуучуудын холбоо энэ 6 дугаар сарыг хүүхдийн сар болгосонтой холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан …
-
9 June
Том толгойтой “Цагаан хуаран консалтинг” компанийнханд иргэд гомдолтой байна
Гэр хорооллыг орон сууцжуулах ажил гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ хүрээнд нийслэл хотын 24 байршилд 77 хэсэгчилсэн талбайд, 38 төсөл хэрэгжүүлэгч ажиллаж байгаа юм. Өнгөрсөн жил 500 гаруй өрх орон сууцандаа орсон бол 2015 онд дахин 2500 айл төслийн үр дүнг амсана гэж төлөвлөсөн ажээ. Үүний нэгэнд Баянзүрх дүүргийн 13, дугаар хорооны газар нутаг дэвсгэрийн айлууд багтаж байна. Гэвч …
-
9 June
Олуулаа нийлж иргэдийн эрхийг зөрчсөөр байхуу
Баянгол дүүргийн 2012 оны ИТХ-ын сонгуульд ардчилсан нам олонх болж ялалт байгуулсан юм. Ялсан дүүрэг маань 2012 оноос хойш Ардчилсан намын нөхдүүдээр өөрийн багаа бүрдүүлж ажилласан. Гэтэл тэд 1999 оноос хойш газар эзэмших, ашиглах эрхэн дор авсан газруудыг газрын төлбөрөө төлөөгүй, буруу зориулалтаар ашигласан хэмээж зөвшөөрлыг хураан авч эхэлсэн байдаг. Энэ нь нийт газар өмчилж авсан иргэдийн дургуйцлыг хүргэж эхэлсэн …
-
9 June
Нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгууль ням гарагт болно
Нийслэлийн ИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул – Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул – Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл