Tag Archives: нийгэм

April, 2015

  • 9 April

    4 Монгол иргэн хулгайн хэргээр БНСУ-д саатуулагджээ

    Солонгос улсын Кёнгнам аймгийн Кимхэ хотын цагдаагийн газар тус дүүрэгт амьдардаг Монгол улсын гурван иргэнийг хулгайн хэрэгт сэжиглэн гэрээс нь баривчиллаа. Тус монгол иргэд Солонгос улсад хууль бусаар амьдарч байхдаа Кимхэ хотын орон сууцнуудаар тэнүүчлэн Солонгос иргэдийн орцон дотор орхисон дугуйн цоожийг таслан хулгайлдаг байсан ба одоогоор зургаан удаагийн үйлдлээр 3 сая 400 мянган воноор үнэлэгдэх долоон ширхэг дугуйг хулгайлсан …

  • 9 April

    “COAL MONGOLIA-2015” Олон улсын чуулга уулзалт эхэллээ

    Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “COAL MONGOLIA-2015”Олон улсын чуулга уулзалт  Улаанбаатар хотноо эхэллээ. Олон улсын хөрөнгө оруулагчдын энэхүү чуулга уулзалт энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд гадаад зах зээл дээр нүүрсний салбарын  анхдагч хувьцаа гаргасаны таван жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Чуулга уулзалтад оролцогчдод хандаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ирүүлсэн илгээлтийг  Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа уншиж, гардууллаа. …

  • 9 April

    Сэтгэлийн алгаа дэлгээч хүмүүс ээ

    Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг. Үүн лугаа адил өвчин зовлон хэнийг ч дайрахаа хүрвэл дайрдаг ийм л аюултай зүйл. Шинжлэх ухаан технологи хөгжсөн энэ цагт аюулт өвчнийг илааршуулдаг болсон нь сайшаалтай. Гэсэн хэдий ч энэ бүхэнд өндөр өртөг, мөнгө хэрэгтэйг надаар хэлүүлэх юун. Учир юу вэ гэхээр гучин хоёрхон настай бүсгүй М.Энхцэцэг нь мөгөөрсөн эдийн гаралтай хацрын хоншоор …

  • 9 April

    М.Наранбаатар хэвлэлийн эрх чөлөөг төлөөлж ноёны өөдөөс “хуцаж” чадлаа

    МҮОНРТВ хэмээх их айлыг тойрсон дуулиан намжсангүй, “улам өндөрсөв”. УИХ-ын дарга З.Энхболдын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНРТВ-ийн Үндэсний зөвлөлд орох хүмүүсийг хэлэлцэж  батлах үеэр  хэлсэн үгнээс улбаатай “дуулиан” өнөө болтол тасарсангүй. “Хувийн телевизд 100 хүний хийх ажлыг  МҮОРТВ-д  700 хүн хийж байгаа. Архидалт газар авсан. Аймшгийн газар очиж байгаа шүү” гэж зөвлөлд шинээр орсон хүмүүст  анхааруулсан ярианаас улбаалан хэвлэлээр мэтгэлцэх хэрүүл …

  • 8 April

    “Босоо хөх Монгол” бүлгэмийн гишүүдийг хил нэвтрэхэд хориг тавьжээ

    Өнөөдөр Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Босоо хөх Монгол” бүлгэмээс сүүлийн үед олон нийтийн дунд 2 талт маргаан үүсгээд буй Бурхан халдун ууланд явсан Өвөрмонгол иргэдийг сөхрүүлсэн болон хотын дарга Э.Бат-Үүлийн уучлалт гуйсантай холбоотой асуудлаар мэдээлэл хийв. 2015 оны 03 сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших төрийн тахилгат Бурхан халдун ууланд Босоо хөх Монгол бүлгэмийнхэн Өвөрмонгол иргэдийг …

  • 8 April

    Баян Өлгий аймаг Тува улстай хамтран ажиллана

    Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас ОХУ-ын Тува Улсын Кызыл хотод “Боловсрол, соёл, нийгэм-эдийн засаг, хууль эрх зүйн асуудал болон хил дамнасан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, урьд өмнө нь үйлдэгдсэн гэмт хэргүүдийг илрүүлэх” зорилгоор зохион байгуулсан хамтарсан уулзалтанд тус Цагдаагийн газрын дарга, холбогдох алба хаагч нар оролцлоо. Уулзалтанд ороцсноор Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар болон БН …

  • 8 April

    Монгол хэл, бичгийн дахин шалгалтыг энэ сарын 25-нд авна

    Монгол Улсын Засгийн Газрын 37 дугаар тогтоолын дагуу Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэл, бичгийн шалгалтыг 2015 оны 03 дугаар сарын 21-ны өдөр авсан. Тус шалгалтад  хамрагдаж 400-аас дээш оноо авсан бол Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах боломжтой боллоо гэсэн үг юм. 400-аас доош оноо авсан шалгуулагчдын хувьд 2015 оны 04 дүгээр сарын 25-ны 12.00 цагт дахин шалгалтад хамрагдах бөгөөд …

  • 8 April

    3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодруулсан ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлэв

    Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодруулах, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан    өнөөдөр тус ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч, түүхэн чухал, нөр их ажлыг амжилттай зохион байгуулж хийсэнд нь талархал илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Үндэсний …

  • 8 April

    Д.Сосорбарам ХОМ-ээ мэдүүлэхгүй гэжээ

    Төрийн өндөр албан тушаалтан буюу төрийн алба хаагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор ХОМ-ээ мэдүүлдэг. Энэ жилийн хувьд ХАСХОМ мэдүүлбэл зохих 270 мэдүүлэг гаргагчийн 268 нь хуульд заасан хугацаандаа ХОМ-ээ мэдүүлжээ. Харин МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажилладаг Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам ХОМ-ээ мэдүүлэхгүй гэжээ. Учир нь тэрбээр энэхүү албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. АТГ ч түүний хүсэлтийг хүндэтгэж …

  • 8 April

    МХЕГ цөм, цацрагийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байна

    Цөмийн энергийн газар нь (хуучин нэрээр) Засгийн газрын 387 дугаар тогтоолоор татан буугдаж цөмийн болон цацрагийн хяналтын чиг үүрэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2014 оны 12 дугаар сард шилжин ирсэн билээ. Цөмийн болон цацрагийн хяналтын газар нь цөмийн хяналтын хэлтэс, цацрагийн хяналтын хэлтэстэйгээр цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгаа болон цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаанд аюулгүй байдлыг хангах, хүн ам, …

  • 8 April

    АСЕМ-ын уулзалтад зориулсан хотхон барина

    -53 орны төрийн тэргүүнд зориулсан “АСЕМ Виллаж” хотхоныг төрийн тусгай хамгаалалттай газарт барьж эхэлжээ- Манай улс ирэх онд олон улсын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт болох АСЕМ-ийг эх орондоо зохион байгуулах эрхтэй болсон. Монгол Улсын нэр хүндийг дэлхийд таниулах энэхүү чуулга уулзалтад манай улс ихээхэн ач холбогдол өгч байгаа юм. Энэ утгаараа бэлтгэл ажил хэдийнэ эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 53 …

  • 8 April

    “Хохирогчийг хамгаалах өрөө”-тэй болжээ

    Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт өнгөрсөн онд 941 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдснаас 33,2 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг эзэлжээ. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 25,7 хувь нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг байна. Иймд гэмт хэргийн гэрч, хохирогч, бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, тэдэнд туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хохирогчийг хамгаалах өрөө”-г …

  • 8 April

    Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь

    Их дууд сургуульд элсэхийг хүсэгчдээс 2006 оноос эхлэн нэгдсэн байдлаар шалгалт авах болсон.  Харин өнгөрсөн жилээс тэдний монгол хэл, бичгийн мэдлэгийг шалгасан агаад энэ онд тус шалгалтыг хоёр удаа авч байгаа. Үүнд 400-гаас дээш оноо авч байж бусад хичээлийн шалгалтад орох боломжтой. Энэ онд ерөнхий боловсролын сургуулийг 19.293 сурагч төгсөж, өмнөх оны төгсөгчид нэмэгдээд нийт 25.000 орчим хүн элсэлтийн ерөнхий …

  • 8 April

    “Алтай хотхон” үүднээсээ нурж эхэллээ

    Сүүлийн жилүүдэд манай улсад шинэ орон сууц ихээр баригдсан. Өндөр өндөр барилга өдөрт л нэгээр нэмэгдсэн гэж хэлж болохоор.  Тэгвэл чанаргүй эдгээр барилгууд эхнээсээ нурж эхэллээ. Өнөөдөр цахим ертөнцөөр “Алтай хотхоны 20-р байрны нэгдүгээр орцны гадаах хаалганы дээврийн хэсэг нурсан байна. Азаар хүн бэртэж гэмтээгүй. Харин үүдний харалдаа байсан машины цонхыг хагалж хохирол учрууллаа. Ийм эмзэгхэн байр барьж гурван жил …

  • 8 April

    “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг хоёр дахь жилдээ зохион байгуулна

    Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг 4 дүгээр сарын 10-ны өдөр уламжлал болгон 2 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Уг өдөр нь Нэгдсэн үндэстний байгууллагаас зарлан тунхагласан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үйл ажиллагааны 10 жил”-ийн ажлын хүрээнд 3 дахь жилдээ “Хүүхэд ба замын аюулгүй байдал” сэдвийн дор дэлхий даяар явагдах гэж байгаа аянтай давхцаж …