Tag Archives: нийгэм

June, 2015

  • 4 June

    Шуурхай мэдээ: Оюутны 70-ыг олгож эхэллээ

    Оюутны 70 мянга өнгөрсөн тавдугаар сардаа багтаад тараагдана гэсэн боловч өдийг хүртэл сураггүй байгаа нь сургалтын төлбөртөө тэтгэлгээ шилжүүлдэг олон оюутнуудын толгойны өвчин болоод байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Үндэсний тэтгэлгийн 70 мянга 200 төгрөг хэзээ буух талаар БШУЯ-ны Сургалтын төрийн сангийн ахлах мэргэжилтэн С.Дэлгэрмаагаас тодрууллаа. – Өнгөрсөн сард багтаж бууна гэсэн Үндэсний тэтгэлэг сураг алдраад байна. Энэ тэтгэлгийг хэдийгээр олгох …

  • 4 June

    Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойн баярын хуралд Ерөнхий сайд оролцож үг хэллээ

    Хүүхдийн байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан баярын хурал Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ч.Сайханбилэг баярын хуралд оролцож, хүүхдийн байгууллагын үе үеийн багш, зүтгэлтнүүдэд 90 жилийн ойн баярын мэнд хүргэж, талархал илэрхийллээ. Таван жилд нэг удаа зохион байгуулагддаг байсан “Залгамжлагч V” чуулганыг удирдан явуулсан зэрэг хүүхэд насны минь олон сайхан дурсамж энэ …

  • 4 June

    Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон: Энхийг дэмжих ажиллагаанд 6 оронд 1200 орчин цэрэг үүрэг гүйцэтгэж байна

    Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд  “Төрийн  цэргийн бодлогын үндэс” баримт бичгийн төслийг эцэслэн боловсруулж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг батлагдсанаар өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөн Монгол Улсын хувьд нийт иргэдийг эх орноо батлан хамгаалах журамт үүргээ биелүүлэх нөхцөлөөр хангах, батлан хамгаалах үйл ажиллагаанд төрийн …

  • 4 June

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Нью Иорк таймс” сэтгүүлд ярилцлага өглөө

    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал болон Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлого, хөрөнгө оруулагчдад хандсан бодлого шийдвэрийн талаар Нью Иорк таймс сэтгүүлийнхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс тодрууллаа. Монгол Улсын эдийн засаг, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар  товч мэдээлэл өглөө. Тэрээр өнөөгийн Монгол улсын хөгжилд орчин үеийн техник технологиос гадна чадварлаг боловсон хүчин чухал үүрэгтэйг ярилцлагын үеэр онцолсон …

  • 4 June

    Байцаагчид Ёс зүйн дүрмээ мөрдөж ажиллана

    Улсын байцаагчийг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар батлан системийн хэмжээнд мөрдөж эхэллээ. Улсын байцаагч нь ёс зүйг дээдлэн манлайлагч, хууль дээдлэн хэрэгжүүлэгч байх, шударга ёсыг сахиж хариуцлага хүлээх, ил тод, хараат бус байж тэгш байдлыг хангах, олон нийтэд үйлчилж хүртээмжтэй байх гэсэн зарчмыг ажилдаа баримтлах юм. Ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх ёс …

  • 4 June

    Автомашингүй өдрөөр захууд амарна

    Нийслэлийн хэмжээнд жил бүр “Улаанбаатар-Марафон” олон улсын марафон гүйлтийг зохион байгуулахтай холбогдуулан 06 дугаар сарын эхний долоо хоногийн Бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон зохион байгуулдаг уламжлалтай. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын “Автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” А/472 тоот захирамжийн дагуу Чингис хааны талбай, Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, …

  • 4 June

    Хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй явсан иргэдийг саатуулжээ

    Замын-Үүдийн хилийн ангийн хариуцсан хэсэгт зөвшөөрөлгүй явсан иргэн Б, Г нарыг, мөн хилийн зурваст зөвшөөрөлгүй явсан иргэн У, Э нарыг тус ангийн хилчид телекамерын хяналтаар илрүүлэн саатуулж харьяа цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгөөд байна. Мөн Баян-Өлгий аймгийн Цагааннуурын хилийн ангийн хариуцсан хэсэг Усай нэртэй газарт хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй явсан гурван автомашинтай 10 хүнийг хилчид илрүүлэн саатуулж, Захиргааны хариуцлагын тухай …

  • 4 June

    Хүнсний ногооны үнэ буурчээ

    2015 оны 6-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7610 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8445 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7530 төгрөг, “Номин”, “Меркури”, “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй …

  • 4 June

    Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржид 300 гаруй нээлттэй ажлын байр байна

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдлийг бууруулах зорилгоор цагийн болон байнгын ажил хайгч хэн бүхний өмнө нээлттэй үйл ажиллагаа явуулдаг билээ. Оюутан залуусын зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор цагийн болон байнгын ажил хайгчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээр үйлчлүүлэх оюутан залуусын цуваа тасрахгүй байна. Өчигдөр гэхэд нээлттэй …

  • 4 June

    Мод тарьж, төгөл байгуулах талаар санал солилцлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг өнөөдөр “Ногоон Ази” ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга И Шин Чолыг хүлээн авч уулзав. Ирэх долдугаар сарын 11-16-ны өдрүүдэд Улаанбаатарт зочлох БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга, төлөөлөгчдийн айлчлалын үеэр “Сөүл хотын иргэдийн төгөл” байгуулах Санамж бичигт гарын үсэг зурах боломжийн талаар уулзалтын үеэр санал солилцсон юм. Таван жилийн хугацаанд …

  • 4 June

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Туркменистан Улсын Гадаад хэргийн сайд Р.О.Мередов бараалхав

    Монгол Улсын  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов өнөөдөр бараалхав. Уулзалтын эхэнд тэрээр Туркменистан Улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын  чин сэтгэлийн мэндчилгээ болон тус улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийхийг урьсан урилгыг Монгол Улсын  Ерөнхийлөгчид уламжлав. Монгол Улсын  Ерөнхийлөгч хариу талархал илэрхийлээд “Манай хоёр орны хооронд уламжлалт сайхан харилцаа байдаг. Та Туркменистан Улсын …

  • 4 June

    Улсын онцгой комиссын 25 жилийн ой тохиож байна

    Улсын онцгой комисс байгуулагдсаны 25 жилийн ойн баярын хурал Төрийн ордонд болж, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Улсын онцгой комиссын үе үеийн дарга нар, гишүүд оролцлоо. Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн аюулаас хүн ам, хүрээлэн байгаа орчинг хамгаалах, аврах, хор уршгийг арилгах, гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэдэг хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, шуурхай удирдлагын бүтцийг …

  • 3 June

    Бүтээгдэхүүнээс дээж авах журмаа шинэчиллээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт шалгалтын явцад авах дээжийн хэмжээ, шинжилгээ хийх лаборатори тус бүрээр тодорхой болж, эдгээр журам, зааврыг нийтэд нээлттэй байршууллаа. Ингэснээр байцаагч дээж авах нэрийдлээр их хэмжээний бүтээгдэхүүн авдаг гэсэн сөрөг ойлголт арилж, нөгөө талаар ямар шинжилгээ хийлгэхэд хичнээн хэмжээний дээж лабораторид өгөх ёстой талаар аж ахуйн нэгж, байгууллага өөрсдөө мэдлэгтэй болж байна. Дээжийн тоо хэмжээ, шинжилгээний …

  • 3 June

    Төр иргэндээ 24 цагаар үйлчилнэ

    Долоо хоногийн турш 24 цагаар иргэдэд үйлчилдэг төрийн үйлчилгээг  бий болгох цаг болсон гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг”  уулзалтын эхэнд хэллээ. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нар оролцсон юм.  Төрд 24 цаг тасралтгүй гүйцэтгэдэг түргэн тусламж, онцгой байдлын алба зэрэг тусгай үүрэг олон бий. Үүнээс гадна төрөөс …

  • 3 June

    Үндэсний их баяр наадмаар зохион байгуулах соёл, урлагийн арга хэмжээний хөтөлбөрийг баталлаа

    Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны хурлыг тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх удирдан явууллаа. Хурлаар баяр наадмын үеэр зохион байгуулах соёл урлагийн нэгдсэн арга хэмжээний хөтөлбөрийг баталлаа.  “Best of Classics” урлагийн цэнгүүн, хүүхдийн гала концерт, Төрийн хүндэтгэлийн концерт, баяр наадмын нээлт, хаалтын урлагийн …