Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулж байгаа. Тиймээс сонгуульд саналаа өгөх иргэдийн хувьд өөрийн нэрийн жагсаалтаа харах, нягтлах шаардлагатайг СЕХ-ноос мэдээлсэн. Сонгогчид нэрийн жагсаалтаа яаж харах вэ гэхээр https://election.burtgel.gov.mn/ цахим хаягаар нэвтэрч орно. Нэвтрэхдээ регистрийн дугаар, оршин суугаа хаягийнхаа мэдээллийг оруулна. Ингэснээр таны нэрийн жагсаалтын мэдээлэл гарч ирнэ. Энэхүү …
Tag Archives: нийгэм
April, 2024
-
9 April
Б.Энхбаяр:Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчид хүний эрхийн мэдрэмжтэй байж, ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж ажиллах шаардлагатай
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өчигдөр (2024.04.08) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллаж, алба хаагчидтай уулзан, зарим үүрэг, чиглэлийг өглөө. Энэхүү уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж буй алба хаагчид бол хүний эрхтэй холбогдсон эмзэг асуудалтай өдөр бүр нүүр тулж ажилладаг хүмүүс. Тиймээс өдөр тутмын үйл ажиллагаандаа хүний эрхийн мэдрэмжтэй байж, хууль тогтоомж, дүрэм, журам, …
-
9 April
УЕПГ: Авлига, албан тушаалын 7 хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 01-нээс 05-ны өдрүүдэд 228 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 116, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 34, Өмчлөх эрхийн эсрэг 11, Авлига, албан тушаалын 7, Эдийн засгийн 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг болон, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг тус бүр 5, …
-
9 April
Гадаад улсад байгаа иргэд хэрхэн саналаа өгөх вэ
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс 2024 оны 06 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд санал авахаар тогтоосон. Гадаад улсад байгаа сонгогч Та эдгээр өдрүүдийн аль нэг өдөр нь саналаа өгнө. УРЬДЧИЛАН БҮРТГҮҮЛНЭ Гадаад улсад суугаа иргэдийн хувьд санал өгөх процесс нь Монгол Улсад санал өгөхөөс ялгаатай. Иргэд өөрийн суугаа орныхоо дипломат төлөөлөгчийн …
-
9 April
Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм дулаан байна
2024 оны дөрөвдүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан …
-
8 April
ОБЕГ: Амь насаа алдсан албан хаагчийнхаа ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье
Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд өнөөдөр /2024.04.08/ гал гарч, Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийн тархалтыг 12:40 цагт зогсоож, 15:00 цагт бүрэн унтраалаа. Харамсалтай нь энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын нэг алба хаагч гал түймэрт өртөж, …
-
8 April
“Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд гарсан галыг бүрэн унтраалаа
Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 10:28 цагт гал гарсан дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийн тархалтыг 12:40 цагт зогсоож, 15:00 цагт бүрэн унтраалаа. Гал түймэрт үйлчилгээний зориулалтай 3 давхар /зоорийн …
-
8 April
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбай руу цахилгаан дугуй, мопед, сурронтой нэвтрэхийг хоригложээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд мопед, суррон, цахилгаан дугуйтай нэвтрэхийг хориглосон байна. Энэ талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэд эрүүл, цэвэр агаарт алхаж гүйх, дасгал хөдөлгөөн хийх, бага насны хүүхдээ салхилуулах зорилгоор зуны улиралд өдөрт дунджаар 12-20 мянган хүн зочилдог. Эдгээрийн 50 орчим хувь бага насны хүүхэд байдаг. Тиймээс иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, тарьсан мод цэцэгсийг хамгаалах …
-
8 April
Н.Учрал: И-Монгол-д шинжилгээний хариу, дүрс оношилгооны дүгнэлтийг оруулахаар ажиллаж байна
Цахим хөгжил, харилцаа, холбооны яам, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Төрийн бүтээмжийн сэргэлт-Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад тус яамдын төлөөлөл болон Азийн цахим эрүүл мэндийн холбооны төлөөлөл, нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцож байна. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Монгол Улсын цахим шилжилтийн бодлого” сэдвээр …
-
8 April
Ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна
Дөрөвдүгээр сарын 6-ны 16:30 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан 3 удаагийн дуудлага ирж, алба хаагчид шуурхай ажиллан, галыг бүрэн унтраасан байна. Жил бүрийн энэ үед хуурайшилтын үе тохиодог. Иймд иргэд та бүхэн ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж, анхаарал сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Иргэн та Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх Тамхи, чүдэнзний галыг ил …
-
8 April
ОБЕГ: Баянхошууны шинэ буудалд байрладаг “Миний” дэлгүүрт гарсан галыг унтраахаар ажиллаж байна
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 10:28 цагт ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас …
-
8 April
Хотын дарга Х.Нямбаатар хүүхдийн тоглоомын талбайн стандартыг хангуулан, засварлах, шинэчлэх үүрэг өглөө
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хаврын их цэвэрлэгээг зохион байгуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд эвдэрсэн гэрлийн шон, тэмдэг тэмдэглэгээ, тоглоомын талбай, хайс хашлагыг засварлах зэргийг үүрэг болгосон. Хаврын их цэвэрлэгээ дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд үргэлжилж байгаа бөгөөд энэ хүрээнд УБЗАА-ны гэрээт 34 байгууллага 9000 ам …
-
8 April
Шувуу ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирлаа
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б” гэгчийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны 4-р сарын 07-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад байсан ба 2019 онд их хэмжээний мансууруулах олсны ургамал түүж бэлтгэсэн, …
-
8 April
Улсын хэмжээнд 3.4 сая төл бойжиж, бойжилт 93.4 хувьтай байна
Улсын хэмжээнд оны эхний нийт эх малын 77.5 хувь буюу 23.2 сая эх мал үүнээс 81.0 мянган ингэ, 1.3 сая гүү, 1.6 сая үнээ, 11.3 сая эм хонь, 8.7 сая эм ямаа төллөнө. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 23.2 сая эх мал төллөхөөс 15.7 хувь буюу 3.6 сая эх мал төллөөд байна. Бүсээр нь авч үзвэл: Баруун …
-
8 April
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан, нутгийн өмнөд хэсгээр бороо орно. 2024 оны дөрөвдүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл