Tag Archives: нийслэл

August, 2015

  • 11 August

    Есөн аж ахуйн нэгж, иргэний автомат тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоолоо

    Улаанбаатар хотын Цагдаагийн газраас нийслэлийн Соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран “Соёл урлагийн төлбөрт үйлчилгээний журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  автомат тоглоомын үйлчилгээ  эрхэлж буй 13 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Шалгалтаар зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан есөн аж ахуйн нэгж байгууллага, иргэний автомат тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоож, хоёр аж ахуйн нэгж  байгууллага, …

  • 11 August

    “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам”-ын төслийг хэлэлцэв

    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам”-ын төслийг хэлэлцэв. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү танилцууллаа. 2013-2014 онд “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн төслийг боловсруулан Сангийн яаманд хүргүүлж, хуулийг батлуулах чиглэлээр хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны 12 …

  • 6 August

    Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг газруудад шалгалт хийнэ

    Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг газруудад шалгалт хийхээр болсон байна. Энэ талаар НОБГ-ын олон нийттэй харилцах мэргэжилтэн Х.Бурмаагаас тодрууллаа. -Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг газруудад шалгалт хийхээр болсон. Энэ талаар тодруулаач? -Энэ хүрээнд Улсын Онцгой комиссын даргын 2015 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” болон Онцгой байдлын …

  • 6 August

    Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийн төлөвлөгөө боловсруулна

    Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийн төлөвлөгөөг боловсруулах Ажлыг хэсэг байгуулах тухай” А/644 дүгээр захирамж гаргаж, Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийн төлөвлөгөө”-г боловсруулах үндсэн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана. Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийн төлөвлөгөө”-г боловсруулах ажлыг зохион байгуулан 2015 оны 4 дүгээр улиралд багтаан …

  • 6 August

    Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх дулааны шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажил дууслаа

    Улаанбаатар хотод инженерийн дэд бүтцийн нийт 1153 төсөл, арга хэмжээг  хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийсэн ажил нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх юм. Уг ажлыг  2015 оны 06 дугаар сарын 7 – ны өдрөөс эхлэн 2015 оны 08 сарын 14-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй байсан ч хугацаанаасаа өмнө дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга …

  • 5 August

    Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн паркийн удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

    “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ын Удирдах Зөвлөлийн анхдугаар хурал боллоо. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 120 дугаар тогтоолоор нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Энх-Амгалан, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын дарга С.Балжинням, нийслэлийн Үйлдвэр, хөдөө …

  • 4 August

    Нийслэлд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олголоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” А/641 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар хавсралтад дурдсан найман хуулийн этгээдэд эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо. Эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээг Монгол Улсын хууль, стандартад нийцүүлэн чанар хүртээмжтэй явуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны чиглэлээр …

  • 3 August

    Нийслэлд зөвлөлдөх ардчиллын санал асуулга зохион байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор, Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин энэ оны хоёрдугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилсан бөгөөд дахин айлчилж байна. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, нийслэлийн ЗДТГ – ын Нутгийн …

  • 3 August

    Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга “Хүн, малын гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/645 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлд байгалийн голомтот болон мал амьтны гоц халдварт өвчний халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг 24 цагаар хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүлийг зохион …

  • 3 August

    Б.Түвшинтөгсийг Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр томиллоо

    Нийслэлийн Засаг даргын Б/53 тоот захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Түвшинтөгсийг 2015 оны 06 дугаар сарын 25 – ны өдрөөс эхлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томиллоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах …

July, 2015

  • 31 July

    Нийслэлийн даншиг наадмын төсвийг өөр зүйлд зарцуулахыг шаардлаа

    Нийслэлийн зарим иргэдийн төлөөлөл Даншиг наадам зохион байгуулахыг эсэргүүцэж “Э.Бат-Үүл даргаас гуйх гуйлт байна” хэмээн өнөөдөр мэдээлэл хийлээ.  Энэхүү наадам нь 480-560 орчим сая төгрөгийн төсөвтэй аж. Тэд улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд үргүй зардал гаргаж, найр наадамд их хэмжээний мөнгө зарцуулахгүй байж иргэдийнхээ эрүүл мэнд, ирээдүйн амьдралд хөрөнгө оруулахыг хүслээ. Даншиг наадмын утга агуулгын талаас судлаач Б.Баярдалай танилцуулсан юм. …

  • 31 July

    Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулжээ

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 7 дугаар сарын 30-нд болж, хуралдаанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх  нарийвчилсан төлөвлөгөөний төслийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат энэхүү асуудлыг танилцуулахдаа, Улаанбаатар хот нь төсвийн болон хэрэглээний бүх төрлийн ухаалаг шийдлийг дэмжин хэрэгцээнээс илүү төлөвлөлтгүй, илүү зардалгүй, ухаалаг хүрээлэн буй орчинд ээлтэй, эдийн …

  • 31 July

    Улиастай – Гачуурт чиглэлийн замыг ирэх сарын 5-ны өдөр хүртэл хаалаа

    Улиастай – Гачуурт чиглэлийн 11 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд суурь хучилт хийх,  хоёр гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхийн тулд замыг хэсэгчлэн хаах болсныг мэдэгдье. Тодруулбал, “Их хайрхан” амралтын газраас “Монгол шилтгээн” хүртэлх нэг км хуучин авто замыг энэ сарын 30-ны 23 цагаас ирэх сарын 05-ны 06 цаг хүртэл зургаан хоног хаана. Түр зам гаргах боломжгүй учир иргэд нэг …

  • 31 July

    Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг баталлаа

    Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/631 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа. Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулахыг нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт даалгав. …

  • 31 July

    Чингисийн талбайд “Алдрын хүндэтгэл” тоглолт боллоо

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойг энэ сарын 29,30 – ны өдөр нийслэлд зохион байгуулахаар болсон. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлаг “Алдрын од” – оор шагнуулсан баярт үйл явдалд зориулж “Алдрын хүндэтгэл” рок, поп оддын амьд …