Хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооноос “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдааныг эсэргүүцэж, өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хаврын морин уралдааны үеэр уралдаанч хүүхэд олноор унаж гэмтдэг болохоор тэд ийнхүү мэдэгдэл хийгээд байна. Тэдний гаргасан судалгаагаар 2013 онд 950 хүүхэд хөнгөн, дөрвөн хүүхэд хүнд гэмтэн, зургаан хүүхэд амиа алдсан гэх харамсалтай мэдээ байна. 2014, 2015 онд ч мөн ялгаагүй энэ байдал …
Tag Archives: спорт
February, 2016
-
24 February
“TheMongolZ” багийнхан 3 дахь удаагаа виз хүсчээ
Энэ сарын эхээр манай улсын цахим спортын мэргэжлийн баг болох “TheMongolZ” Тайваньд болсон олон улсын тэмцээнд түрүүлж, 30.000 ам.долларын эзэн болсон. Тодруулбал, “Intel Extreme Masters” нэртэй цуврал тэмцээний Ази, Номхон Далайн бүсийн тэмцээн байсан юм. Энэ тэмцээнд ялснаар Монголын баг олон улсын хоёр ч тэмцээнд оролцох эрхтэй болсон. Үүний нэг нь АНУ-д зохиогдох “MLG Columbus” тэмцээн юм. “TheMongolZ” багийнхан Улаанбаатар …
-
23 February
Дэтройт Пистонс Хьюстон Рокэтс багуудын солилцоо цуцлагдана
Энэхүү солилцоог Дэтройт Пистонс албан ёсоор цуцлахаар болжээ. Донатас Мотэюнас-ыг багийн эрүүл мэндийн үзлэгт оруулж солилцоог буцаахыг шийдвэрлэхэд 24 цагийн хугацаа өгөгдсөн бөгөөд ийнхүү Донатас Мотэюнас Хьюстон Рокэтс-оос бэртэлтэй солилцоонд орсон мөн эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй улмаас солилцоо хүчингүй боллоо. Уг нь Дэтройт Пистонс-ын хувьд ашигтай солилцоо болсон хэдий ч, бэртэлтэй тоглогчыг солилцоонд оруулах нь зүйд нийцэхгүй гэж багийн удирдлага …
-
23 February
Б.Марал-Эрдэнэ Филиппинд болсон олон өдрийн уралдаанд гуравдугаар байрт шалгарлаа
Филиппинд зохион байгуулагдаж, өчигдөр өндөрлөсөн олон улсын дугуйн холбооны 2.2 ангиллын олон өдрийн “Le tour de Filipinas” уралдаанд манай улсын тамирчин Б.Марал-Эрдэнэ нийлбэр дүнгээрээ гуравдугаар байрт шалгарлаа. Харин “Under 23” буюу залуучуудын ангилалд хоёрдугаар байрт орсон бол нэг, хоёрдугаар байрын нийлбэр дүнгээр Казахстаны тамирчид тэргүүлсэн юм. Тэмцээнд мэргэжлийн 15 багийн 90 гаруй дугуйчин оролцсон билээ. Б.Марал-Эрдэнэ нь Малайзын шигшээ “Terengganu …
-
22 February
Д.Баатаржав: Рио-де-Жанейрогийн олимпийн дараа би албан ёсоор зодог тайлна
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Дамбадондогийн Баатаржавынд зочиллоо. Манай улсын тамирчид 1964 оны Токиогийн олимпод оролцож эхэлснээс хойш 44 жилийн дараа буюу 2008 оны Бээжингийн олимпийн наадамд аваргуудаа өлгийдсөн нь саяхан мэт санагдана. Энэхүү баярт үйл явдлын гэрч бол паралимпийн байт харвааны төрөлд өрсөлдөж, алтан медаль хүртсэн Д.Баатаржав билээ. Түүнтэй утсаар холбогдож, гэрт нь урилгагүй зочин болж очихоо мэдэгдэхэд …
-
19 February
О.Одонтуяа, З.Болортунгалаг нар хүрэл медальт хүч үзнэ
Чөлөөт бөхийн ААШТ-ий хоёр дахь өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн 60 кг-д О.Оюунтуяа, 69 кг-д З.Болортунгалаг нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. О.Оюунтуяа Солонгосын бөхийг цэвэр ялж хагас шигшээд Японы Аяака Итод 10:2-ээр хожигдож яваад цэвэр ялагдав. Ингэснээр хүрэл медалийн төлөө Вьетнамын бөх Ти Хуон Даотой оноолт таараад байна. З.Болортунгалагийн хувьд эхний тойрогтоо Тайванийн Вен Линг Ченийг цэвэр ялж, хагас шигшээд ДАШТ-ий …
-
19 February
Х.Мөнхбаатар зодог тайлах тухай мэдээллээ хойшлуулсан ч Р.Нямдоржийн булхайг зарлана
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар зодог тайлах гэж буйгаа өнөөдөр олон нийтэд зарлаж, цаг товлосон ч түр хойшилжээ. Төрийн наадам 20 настайдаа улсын цолтны гэр бүлд багтаж, 2005 онд улсын заан, 2007 онд улсын арслан цол хүртсэн түүнийг яагаад ийм шийдвэр гаргах болсныг хэвлэлийнхэн янз бүрээр бичиж байна. Гэхдээ байж болох таамаг бол МҮБХ-ны тэргүүн, Монгол …
-
18 February
301 дэх гоолоо оруулсан Messi Европын түүхэнд хэдэд эрэмблэгдэж байгаа вэ?
Өнгөрсөн шөнө Спортинг Гион клубын эсрэг тоглосон Барселона клубын супер од Lionel Messi 300 болон 301 дэх гоолоо оруулсан юм. Ингэснээр тэрээр Ла Лигт 300 гоолын босго давсан анхны тоглогч болсон. Гэвч Messi одоогоор Европын топ лигүүдийн хамгийн олон гоол оруулсан тоглогчдын жагсаалтын 5-д бичигдэж байна. Байерн Мюнхен клубын домог … эх сурвалж: ball.mn
-
18 February
Монгол улс өвлийн олимпийн аваргатай боллоо
Норвегид болж буй залуучуудын өвлийн олимпоос тэшүүрийн төрлөөр #Монгол улс анхны алтаа авчээ. Түүхэндээ анх удаа Монгол улс өвлийн олимпийн аваргатай боллоо. 17 настай Б.Сумъяад амжилт хүсье.
-
15 February
Монголын хоккейн шигшээ баг Украйнчуудыг хожлоо
Европтоо хоккейн гүрэн гэгддэг 2 ч улсыг дарааллан буулган авч ЖИНХЭНЭ СЕНСААЦИЙГ МОНГОЛ улсын Bandy ын Шигшээ баг тариад байна. Тэд Украйны шигшээ багийг 2-1 ээр хожиж хэсгийнхээ ээлжит хожлоо авсан. Монгол улсын шигшээ багийн хаалгач Мөнгөлдөй буюу Мөнхболддоо ОНЦГОЙЛОН, ТУСГАЙЛАН баяр хүргэе! Шүүгч нар хэт нэг талыг баримтлан яг тоглолт дуусах эцсийн мөчид манай багт торгууль өгч улмаар торгуулийн …
-
13 February
Залуучуудын өвлийн II Олимпийн наадам эхлэлээ
Норвеги улсын Лиллeхаммeр хотноо Залуучуудын өвлийн II Олимпийн наадам нээлтээ хийлээ. Хүрэлцэн ирсэн 71 орны тоонд Монгол улс маань багтаж цана , тэшүүрийн төрөлд өрсөлдөнө. Нээлтийн арга хэмжээ өвөрмөц болж Норвеги онцлогоор жигд байдлыг эрхэмлэж тухайн орны нэг нэг тамирчин Төрийн далбаагаа мандуулан төв тайзаар алхаж Эх орноо танилцууллаа. Мэдээж манайхаас 2-хон тамирчин оролцож буй бол өвлийн спорт өндөр хөгжсөн …
-
9 February
Уяачдад Монгол Улсын цол хүртээлээ
Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII жарны гал бичин жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв. Монгол Улсын Тод манлай уяач цолоор Булган …
-
6 February
Мариа Шарапова ОХУ-ын теннисний шигшээ багаас зодог тайлна
Талбайн теннисний шилдэг тамирчдын нэг, Их Дуулга тэмцээний 5 удаагийн цомын эзэн Оросын Мариа Шарапова зодог шигшээ багаа орхиж байна. Энэ талаар түүний бие төлөөлөгч Макс Айзенбад мэдэгдсэн байна. Тэрээр түүний бие төлөөлөгчийн хэлж байгаагаар Мариа Шарапова Оросын теннисний шигшээ багийн төлөөх сүүлчийн тоглолтоо энэ амралтын өдрүүдэд эхлэж буй Fed Cup тэмцээний 1-р шат байх болно. 2016 оны эмэгтэй теннисчдийн …
-
3 February
Альянс тех Харцага багийн түүх
Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн шилдэг багуудын нэг болох Харцага багийг онцлон хүргэж байна. Альянс Тех Харцага багийн тухайд анх Хангайн харцага нэртэй байгуулагдаж байсан бөгөөд 2003 онд лигийн аварга болж байсан түүхтэй. Улмаар 2005 оноос “Спирт бал бурам” компанийн харьяанд очиж Хараагийн харцага нэртэй болсон билээ. Тэр жилдээ лигийн дэд аварга болсон бол 2006, 2007 онуудад лигийн аварга …
-
2 February
Андрес Фаннемель улирлын анхны түрүүгээ хүртлээ
Трамплин харайлтын Дэлхийн цомын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд ээлжит гараагаа зохион байгууллаа. Энэ удаа эрэгтэй цанатай харайгчид Японы Саппород хуран чуулсан бол эмэгтэйчүүд ХБНГУ-ын Оберстдорфт цугласан байлаа. Эмэгтэй төрөлд ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт 20 настай Япон бүсгүй Сара Таканаши илт тасархай тэргүүлж байна. Германд болсон 2 гараанд хоюуланд нь тэргүүн байр эзэлжээ. Ингэснээр Япон бүсгүй энэ улирлын 9 гарааны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл