Tag Archives: спорт

January, 2015

  • 13 January

    Өсвөрийн сагсчдын өрсөлдөөн эхэллээ

    Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв ордонд эхэллээ. Тэмцээнд хот, хөдөөгийн эрэгтэй 32, эмэгтэй 12, нийт44 багийн 600 гаруй өсвөрийн сагсчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай тоглосон хүүхдүүдээс сонгон шалгаруулж, ирэх гуравдугаар сард Таиланд улсад болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах аж. …

  • 13 January

    Сагсанбөмбөгийн нэгдүгээр тойргийн тоглолт өндөрлөлөө

    Үндэсний Супер лигийн 1-р тойргийн сүүлийн 2 тоглолт өчигдөр спортын ордонд боллоо. Эхний тоглолт Т.Санчир тэргүүтэй “Мадимос Шонхорууд” “Их Өргөө Аравтууд” багуудын хооронд болсон юм. Одоогоор нэг ч легионер тоглогчгүй “Шонхоруудын” хувьд сүүлийн тоглолтондоо “Танан Гарьд” багт хожигдоод байсан бол “Аравтууд”-ын хувьд хүчирхэг “Дундговь Альянс Харцага”-уудыг буулган авч 1-р тойргийн 5 дахь хожлоо аваад байсан юм. Ингээд тоглолтын эхнээс “Аравтууд” …

  • 13 January

    ФИФА-аас оны шилдэгүүдийг тодрууллаа

    ФИФА-аас зохион байгуулж тодруулдаг дэлхийн шилдгүүдийг тодрууллаа. Дэлхийн шилдэг хөлбөмбөгийн шагнал гардуулах ёслол Швейцарийн Цюрих хотод болсон. Энэ удаагийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчинөөр Португалийн шигшээ багийн ахлагч болон Реал Мадрид клубийн довтлогч Криштиано Роналду тодорлоо. Харин Криштиано Роналдутай хамт өрсөлдсөн хөлбөмбөгчид болох Аргентина шигшээ багийн ахлагч мөн Барселона клубын довтлогч Лионел Месси болон Бавари Мюнхен ба Германы шигшээ багийн хаалгач Мануэл Нойер нар дэлхийн шилдэг хөлбөмбөгчиний шагналд өрсөлдсөн билээ. …

  • 13 January

    Барак Обама цагаан ордонд Сан Антонио Спөрс багийг хүлээн авлаа

    АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама NBA-ийн 2014 оны аварга Сан Антонио Спөрс багийг цагаанд ордонд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Техас мужийн баг өнгөрсөн оны 6-р сард Майами Хит-ийг цувралд 4-1ээр хожин 2007 оноос хойш анх удаагаа НБЭ-ийн аварга болсон юм Америкийн мэргэжлийн спортын лигүүдэд түрүүлж , аварга болсон багуудыг ерөнхийлөгч Барак Обама цагаанд ордонд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. …

  • 12 January

    Криштиан Роналду хоёр жил дараалан дэлхийн шилдэг хөлбөмбөгчин боллоо

    Швейцарийн Цюрих хотноо дэлхийн шилдэг хөлбөмбөгчинийг тодруулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Улмаар Португалийн шигшээ болон Испанийн “Реал Мадрид”-ын довтлогч Криштиано Роналду 37.66 хувийн саналаар шилдгээр тодорсон байна. Ийнхүү тэрбээр дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр гурав дахь удаагаа шалгарч, сүүлийн хоёр жил дараалан ялагч боллоо. Түүнтэй шилдгийн төлөө Лионель Месси /15.76/, Мануэль Нойер /15.72/ нар өрсөлдсөн билээ.

  • 12 January

    Өсвөрийн сагсанбөмбөгчид улсын аваргын төлөө

    Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “U-18” улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв ордны “А” зааланд эхэлсэн. Энэ тэмцээнээс шалгарсан шилдэг тамирчдын эрэгтэй, эмэгтэй баг ирэх гуравдугаар сард Тайландад болох сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн оролцох юм. Тэмцээний аваргууд ирэх ням гариг буюу нэгдүгээр сарын 18-д тодорно. Хөдөө орон нутгаас 10 баг ирсэн …

  • 12 January

    А.Мөрөн түүний намтар үнэхээр гайхалтай…

    Монгол улсын шигшээ багийн тамирчин, Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин Алтанхуягийн Мөрөн нь 1989 оны 09-р сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн. Байрныхаа гадаанаас хөлбөмбөг тоглож эхэлсэн хүү маань гэр бүлийн хамт Дамба рүү нүүсэн байна. Дамбадаржаагийн голын эрэг дээрх бяцхан хөлбөмбөгийн талбай, 58-р сургуулийн хөлбөмбөгийн талбайгаас тэр цагаас хойш огтхон ч салаагүй хүү маань хөлбөмбөгт улам бүр дурласан юм. Тухайн үед шигшээ …

  • 12 January

    Б.Номин-Эрдэнэ: Ээжийгээ баярлуулсандаа маш их баяртай байна

    “Хангарьд” клубын бөх, улсын аварга Б.Номин-Эрдэнэ. –Улсын аварга болсонд баяр хүргэе, өөрийгөө танилцуулна уу? 1991 онд Орхон аймгийн Эрдэнэт хотод төрсөн, 2008 онд 5 дугаар бүрэн дунд сургууль төгссөн, 2005 онд “Хангарьд” клубт тамирчин болсон, 2009 оноос үндэсний шигшээ багт бэлтгэл сургуулилтаа хийж байна. УАШТ-нд 5 дахь удаа оролцож түрүүлсэндээ баяртай байна. Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, “Mongolia Open” …

  • 11 January

    Дакар ралли: Хоан Барреда Борт, Нассер Аль-Аттия нар тэргүүлсээр байна

    Өмнөд Америкт явагдаж байгаа Дакар ралли өнгөрсөн бямба гарагт Болив улсын хилийг даваад байсан. Харин өчигдөр уралдаан эргээд Чилийн хилийг нэвтэрсэн бөгөөд 805 км зайд уралдсан байна. Дакар раллигийн 7 болон 8 дахь гараа эхлээд Боливийн хилийг давж эргээд Боливийн Уюни хотоос эргээд Чилийн Экикүе хүртэл уралдсан байна. 7 дах гараанд Мотоцикл, машины төрлийн оролцогчид уралдсан бол өчигдөр болсон 8 дахь …

  • 11 January

    Монгол сумочдын үзэсгэлэнт эхнэрүүд…

    Монгол сумочид маань эр хав, бяр чадлаараа арлын Япон улсад аргагүй л гайхагдаж яваа.  Олон мянган иргэдийнхээ омог бахархал нь болсон эрхмүүдийн ард мэдээж үзэсгэлэнт эхнэрүүдийн үйл гавъяа их. Эдгээр аваргуудын үзэсгэлэнт гэргий нарыг уншигчиддаа танилцуулж байна. 1.    Мэргэжлийн сумогийн 68 дэх ёкурзона, Монгол улсын анхны их аварга Асашёрюү Д.Дагвадоржийн эхнэрийг Г.Тамир гэдэг. Түүний эхнэр Г.Тамир нь ХБНГУ-д оюутан байхдаа …

  • 11 January

    Б.Номин-Эрдэнэ, Б.Нямдорж, Э.Цэвэгмид нар анх удаа улсын аварга боллоо

    Чөлөөт бөхийн УАШТ-ний сүүлийн өдөр эмэгтэй 55, 63, 75, эрэгтэй 65, 86 кг-ын жингийн барилдаан болж тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар залуучуудын дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр “Алтан гадас” одонгоор шагнагдсаныг МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж гардуулж баяр хүргэлээ. Тэрбээр ерөнхийлөгчийн нэрэмжит тусгай шагналыг эрэгтэй 86 жинд хүрэл медаль хүртсэн, “Ганьт” клубын бөх Л.Төртогтох, эмэгтэй 55 кг-ын …

  • 11 January

    Майкл Жорданы тухай та бидний мэдэхгүй 5 зүйл

    1. Майкл Жордан өөрийн мэдэлгүй хэлээ гаргадаг ч харин түүний аав нь би энэ тал дээр нээх санаа зовохгүй байна. Түүний сайн тоглодог учир нь энэ шүү дээ. 2. Жорданы хамгийн сайн найз болсон хүн нь бол тэрээр Чикаго хотод анх удаа ирэхэд нь түүнийг лимузинээр авч байсан жолооч юм   Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү

  • 11 January

    Шатар сонирхогчдын УАШТ-ий шилдгүүд тодорлоо

    Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор зохион явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр /2015.01.11/ өндөрлөлөө. Эрэгтэй шатарчдыг тэргүүлж, алтан медаль хүртсэн С.Алтангэрэл Нийт 94 эрэгтэй шатар сонирхогч өрсөлдсөнөөс тэмцээний эцсийн дүнгээр нийслэлийн оролцогч С.Алтангэрэл 7.5 оноогоор нэгдүгээр байрт шалгарлаа. Хоёрдугаар …

  • 9 January

    С.Цэрэнчимэд Дэлхийн чансааг тэргүүллээ

    Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны эмэгтэй чөлөөт бөхчүүдийн шинэчилсэн чансааны дүнгээр 60 кг-д 2014 оны дэлхийн аварга, шинэхэн гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд тэргүүн байр эзэлсэн байна. Энэхүү шинэчилсэн чансаагаар Дэлхийн шилдэг эмэгтэй бөхчүүдийн тоонд манай тамирчдаас 10 бөх дээгүүрт бичигджээ. Тухайлбал, Монол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа 75 кг-д дөрөвт, ОУХМ С.Бямбацэрэн 55 кг-д тавд Б.Одончимэг 69 кг-д есдүгээрт тус тус эрэмблэгджээ. …

  • 9 January

    Шатар сонирхогчдын УАШТ эхэллээ

    Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2015.01.10/ Төрийн ордонд эхэллээ. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү тэмцээнд нийслэл, 21 аймгаас шалгарсан 126 шатар сонирхогч оролцож байгаа юм. Улсын Их Хурлын дарга З.Энхболд тэмцээнийг нээж, нийт оролцогчдод Ардчилсан Үндсэн …