Tag Archives: спорт

March, 2015

  • 29 March

    С.Цэрэнчимэд аваргын алтан бүсээ гардан авлаа

      Чөлөөт бөхийн отгон дэлхийн аварга С.Цэрэнчимэд дэлхийн аваргын алтан бүсээ өчигдөр гардаж авлаа. “Mongolian open-2015” тэмцээнд С.Цэрэнчимэд 63кг-д жин өгсөж хүрэл медалийн төлөөх барилдаанд үзэгчдийг шуугиулсан барилдаан хийсэн ч харамсалтайгаар ялагдсан. 63кг-ын шагнал гардуулах ёслолын өмнө МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж дэвжээнд гарч ирж С.Цэрэнчимэдэд 2014 оны дэлхийн аваргын алтан бүсийг гардуулан өглөө.

  • 29 March

    Монгол Улсын Заан цолны хүндэтгэлийн барилдаан

    Монгол Улсын Заан цолны хүндэтгэлийн барилдаан 2015 оны 3-р сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд болов.  Энэхүү барилдааныг МҮБХ, “Хан хэнтийн хүү” хөгжлийн сантай хамтран зохион байгуулсан билээ. Уг барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын заан М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж, Г.Алтангэрэл, Э.Оюунболд нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглов. Барилдааны гол …

  • 29 March

    Монголын жүдочид 1 мөнгө, 2 хүрэл медальтайгаар Туркийн Самсуны гран приг өндөрлүүллээ

    Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Туркийн “Самсун-2015” гран при тэмцээн энэ сарын 27-29-ний өдрүүдэд боллоо. Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид “Рио де Жанейро” олимпийн наадмын эрхийн оноо цуглуулах тэмцээнд оролцлоо. Эхний өдрийн тэмцээнээр манай баг тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд барилдсан ОУХМ Ц.Наранжаргал хүрэл медаль хүртлээ. Мөн …

  • 29 March

    “Том” тамирчин, “том” бөх П.Сүхбат бурхны оронд оджээ

    Бөхдөө хайртай Монгол түмний хэлж, нэрлэж заншсанаар “Том” П.Сүхбат таалал төгсөж, Монголын их спортод нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. П.Сүхбат 1964 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд мэндэлжээ. Монгол Улсын начин, гавьяат дасгалжуулагч Д.Адъяатөмөрийн шавь болж чөлөөт бөхөөр хичээллэж эхэлснээр түүний их спортод амжилт гаргах эхлэл суурь нь тавигджээ. П.Сүхбат 1981 оны бөхийн чөлөөт барилдааны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс …

  • 27 March

    Д.Төмөрхүлэг мөнгө, Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ

    Туркийн Самсун хотноо болж буй жүдо бөхийн гран при тэмцээний эхний өдрийн барилдааны медалийн эзэд тодорлоо. Эхний өдөр хөнгөн таван жин буюу эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын барилдаанууд боллоо. Манай хөнгөн жингийнхэн энэ удаагийн гран пригээс мөнгө, хүрэл медаль л хүртэж чадлаа. Эрэгтэйчүүдийн 60 кгд Д.Амартүвшин, Ц,Цогтбаатар нар барилдсан. Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин хэсгийн аваргын төлөө …

  • 25 March

    Гавъяат тамирчин Х.Алтанхуяг багшын нэрэмжит боксын тэмцээн болно

    Ази тивийн хошой аварга Монголын боксын спортын ууган гавъяат тамирчин Х.Алтанхуяг багшын нэрэмжит Боксын Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 3-р сарын 30-наас 4-р сарын 4 ний өдрүүдэд ОБЕГ-н “Аврагч” спорт хороон зааланд явагдана. Тэмцээний урьдчилсан тулаан энэ сарын 30,31 -нд 13:00 цагаас болно. Нээлтийн ажиллагаа энэ сарын 31-ны өдөр 15:00 цагаас эхлэнэ. “Токио 2020” олимпын наадамд эх орныхоо нэрийг дуурсгах, …

  • 25 March

    Монгол хүн анх удаа өвлийн дифлимпэд оролцоно

    Сонсголын бэрхшээлтэй иргэд оролцдог өвлийн дифлимп нөгөөдөр ОХУ-ын Ханти-Мансийк хотод хөшгөө нээх гэж байна. 18 дахь удаагийн наадам долоо хоног үргэлжлэх бөгөөд энэ удаад 27 орны 450 гаруй тамирчин спортын таван төрөлд өрсөлдөх аж. Манай улсын хувьд дифлимпэд анх удаа тамирчнаа илгээхээр болсон юм.

  • 25 March

    Платини Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо

     Европын хөлбөмбөгийн холбооны (UEFA) ерөнхийлөгч Мишель Платини дөрвөн жилийн хугацаагаар дахин сонгогдсон байна. Вена хотноо болсон УЕФА-гийн удирдах зөвлөлийн ээлжит хурлын үеэр Мишель Платини “тамирчдын талбай дээрхи ёс зүйн асуудлууд болон үндэс угсааны ялгаа их гардгийг хэлж энэ талаар холбогдох байгууллагуудтай хамтран спортын цагдаагийн хүчин бий болгоно гэдгээ илэрхийлсэн байна. Н.Тика

  • 25 March

    NBA-ын шилдэг 10 амжилт

    10. Чикаго Бүллс: 72-10 Деннис Родман 1995-96 онд Чикаго Бүллсд багт ирснээр Бүллс улам хүчтэй болж улмаар 72-10 гэсэн амжилтыг үзүүлж тухайн жилдээ НБЭ-н аварга болж байсан. Хамгийн ойрхон дөхөж очсон үзүүлэлт 69-13 буюу дараагийн улиралдаа хийжээ 9. Рашид Уоллес: Нэг улиралд 41 техникийн алдаа авсан тоглогч 2000-2001 оны улирлын тоглолтонд 41 удаа техникийн алдаагаар торгуулсан. Тэрээр 2 тоглолт тутамд нэг …

  • 24 March

    Чөлөөт бөхийн тамирчид анх удаа хамтарсан бэлтгэлийг эх орондоо хийж байна

    Чөлөөт бөхийн баг тамирчид анх удаа хамтарсан бэлтгэлийг өөрийн эх орондоо хийж байна. Өмнө нь манай улсын баг тамирчид гадны улсуудыг зорьж хамтарсан бэлтгэлд оролцдог байсан. Харин одоо, өнөөдөр гадны тэр дундаа хүчирхэг багийн бүрэлдэхүүнтэй тамирчид манай улсыг зорин ирж хамтарсан бэлтгэл хийдэг болжээ. Одоогоор Казахтсан, Польш, Беларусын баг тамирчид монголын охидын шигшээ багтай Охидын академи дээр хамтарсан бэлтгэл хийж …

  • 23 March

    Фернандо Алонсо Малайзын Гранприд эргэн ирнэ

    Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт эмчийн үзлэгээр орсон Ф.Алонсог энэ амралтын өдрүүдэд Малайзын Граприд уралдахад бэлэн гэдгийг МакЛарен Хонда баг мэдэгджээ. Тэрээр шинэ улирлын өмнөх Испаний Барселона дахь тестийн гараанд осолд орж, энэ улирлын нээлтийн гараанд оролцож чадаагүй байсан юм. Өдгөө Фернандо Алонсо нарийн, тусгай төлөвлөгөөн дор, аюулгүй байдлыг нь хангаж, мэргэжлийн багаар удирдуулан бэлтгэлээ хангаж байна. “Фернандо Алонсо жолооныхоо …

  • 23 March

    Энэ өдөр төрсөн спортын алдартан: цуврал

    1984 оны 3 сарын 24-ний энэ өдөр НБА-н 2 удаагийн аварга, Олимпийн наадмын аварга, сагсан бөмбөгийн ДАШТ-ний хүрэл медальт Крис Бод Техас мужийн Даллас хотод мэндэлжээ. 4 настайдаа тэрээр сагсан бөмбөгтэй танилцаж байжээ. К.Бошийн эцэг нь түүнд сагсан бөмбөгийг тэр дундаа дриблыг хэрхэн гүйцэтгэхийг заан өгч байжээ. К.Бош үеийн хүүхдүүдээс өндөр байсан юм. Мөн К.Бош ахлах сургуульд орох хүртэлээ бейсболын …

  • 23 March

    Залуучуудын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцоно

    МХБХ-ны U-23 насны Залуучуудын шигшээ баг 2016 онд Катар улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцохоор энэ сарын 22-ны өдөр Лоас улсруу хөлгийн жолоо зална. 2015 оны 3-р сарын 23-30-ны хооронд Лаос улсад зохион байгуулагдах тус тэмцээнд манай улсын шигшээ баг J хэсэгт Хятад, Лаос, Сингапур улсын шигшээ багуудтай учраа таарсан. Манай улсын залуучуудын шигшээ багийн эхний …

  • 23 March

    “Mongolia open-2015” тэмцээн болно

    Жил бүр Улаанбаатар хотод зохион байгуулдаг “Mongolia open-2015” чөлөөт бөхийн олон улсын” А” зэрэглэлийн тэмцээн энэ сарын 28, 29-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно. Тэмцээнд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон “Дэлхийн цом” –ын тэмцээнд өрсөлдөж хүрэл медаль хүртсэн Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчид оролцох юм. Энэ жилийн тэмцээнд Франц ,ХБНГУ, Беларусь, Польш, Хятад, Япон, Киргизстан, БНСУ, АНУ, Казахстан, Бразил, …

  • 22 March

    Тибилиси Гран При тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ

    Гүрж улсын нийслэл Тибилиси хотод энэ сарын 20-22-ны өдрүүдэд жүдо бөхийн Гран При тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Гранпри” тэмцээнд 42 орны эрэгтэй 201, эмэгтэй 144 нийт 345 жүдоч хүч сорьж өрсөлдсөнөөс манай баг тамирчид амжилттай оролцож 2 алт 1 мөнгө 3 хүрэл медаль хүртлээ. Энэ амжилтаар багийн дүнгээр Монгол Улсын баг тамирчид 42 орноос …