Tag Archives: спорт

March, 2015

  • 15 March

    Жүдочид Гран При тэмцээнүүдэд оролцоно

     Гүрж улсын Тбилис хотод энэ сарын 20-22-ны өдрүүдэд, Турк улсын Самсун хотод энэ сарын 27-29 өдрүүдэд болох хоёр том Гран При тэмцээнд оролцох монголын баг тамирчид маргааш эх орноосоо мордох гэж байна. Тэмцээнд эрэгтэйчүүдийн ахлах дасгалжуулагчаар О. Балжинням, Г. Дашдаваа эмэгтэйчүүдийн ахлах дасгалжуулагчаар Ш. Цэвэлмаа нар удирдан авч явна. Монгол Улсын баг тамирчдын бүрэлдэхүүн: Эрэгтэй 60 кг Д. Амартүвшин, Ц. …

  • 15 March

    Жүдо бөхийн өсвөрийн аваргуудаа тодрууллаа

    Нийслэлийн Засаг Дарга Э.Бат-Үүлийн нэрэмжит 2015 оны Жүдо бөхийн өсвөр үеийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд дүүргүүдийн спорт хороо, клуб, дэвжээ, ерөнхий боловсролын сургууль зэрэг 70 гаруй байгууллагын 600 тамирчид оролцсон байна. Тус тэмцээнд 1998 оны 1-р сарын-1 нээс хойш төрсөн тамирчид оролцсон юм. Тэмцээний эхний 8 байрт шалгарсан тамирчид ирэх 4-р сарын …

  • 15 March

    Дэлхийн ноён оргил Эверестэд 74 настай гавьяат тамирчин Т.Гүррагчаа авирна

    Жуулчдын мөрөөдөл болсонЭверестэд авирахаар сэтгэлшулуудсан уулын спортын олонулсын хэмжээний мастер, олонулсын шилдэг уулчин, МонголУлсын гавьяат тамирчин, Онцгойбайдлын газрын сургагч багшТ.Гүррагчаа Дэлхийн зулай болсонЭверестэд авирснаар түүний хувьдолон, олон оргилыг эзлэх юм. Хүн төрөлхтний хүчин чадал,боломж, чадавх, тэсвэрхатуужлын оргилыг тэр эзлэхээраян замдаа гарлаа. Түүнийг энэсарын 12-ны өдөр нутгийн зонолон нисэх буудал дээр аяныерөөлтэй, сүү өргөн үдлээ. Энэ үеэртүүнтэй уулзаж товчхон ярилцлаа. Танд …

  • 15 March

    Монгол цэргийн өдрийн барилдаанд Улсын харцага Ц.Содномдорж түрүүллээ

    Зэвсэгт хүчний 94 жилийн ой “Монгол цэргийн өдөр”-т зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр |2015-03-15| Монгол бөхийн өргөөнд болж энэ мөчид өндөрлөж байна. Өнөөдрийн барилдааныг үзэж сонирхохоор УИХ-ын гишүүн Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын орлогч дарга Б.Баярмагнай, Алдар спорт хорооны дарга, дархан аварга Г.Өсөхбаяр, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нарын зочид төлөөлөгчид Монгол бөхийн өргөөний хойморт морилсон байна.  Барилдааныг …

  • 13 March

    Хакухо М.Даваажаргал бүх цаг үеийн хоёрт эрэмбэлэгдлээ

    Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн болох Харү башё Осака хотноо үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний зургаа дахь өдөр буюу өчигдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал Такаясүг, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Болгарын сүмоч Аоиямаг давлаа. Ингэснээр их аварга Хакүхо макүүчи зиндаанд 807 дахь ялалтаа авч их аварга Чиёонофүжигийн амжилттай зэрэгцэж ирлээ. Одоо түүний өмнө озэки Кайогийн 879 ялалт бичигдэж байна. Харин энэ өдрийн шилдэг барилдааныг Ичиножёо …

  • 13 March

    Н.Төгсцогт 50 секундэд өрсөлдөгчөө нокаутаар яллаа

    Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын эхний тулаанаа хийж, ялалт байгууллаа. Н.Төгсцогтын мэргэжлийн боксын ринг дэх эхний өрсөлдөгч нь Америкийн иргэн 30 настай Габриэл Брэкстон байлаа. МУГТ Н.Төгсцогт эхний раундад хүнд цохилтоор ялж, мэргэжлийн боксын гараагаа амжилттай эхлүүллээ. Тэрбээр АНУ-ын боксчин Габриел Брэкстоныг эхний раундын 50 дахь секундэд хүнд цохилтонд оруулж ялалт байгууллаа. Тоглолтын үйл явцаас товч сонирхуулвал, …

  • 13 March

    Медальд хүрэх зам “С” зэрэглэлийн волейболын тэмцээн болно

    Монголын Волейболын залуучуудын холбооноос С лигийн тэмцээн зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголын Залуучуудын Холбооноос энэ 3-р сарыг “Спортлог сар” болгон зарлаж, Медальд хүрэх зам “С” зэрэглэлийн волейболын тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Монголын Волейболын залуучуудын холбоог үүсгэн байгуулагч Ч.Отгонбаяр хэлэхдээ: “Энэхүү тэмцээний зорилго нь мэргэжлийн бус тамирчдыг спортоор хичээллүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, албан байгууллага, хамт олныг …

  • 12 March

    Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа өнөөдөр хийнэ

    Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н. Төгсцогт өнөөдөр АНУ-д мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа хийнэ. Тоглолт Монголын цагаар өнөө орой 18:00 цагт эхлэх бөгөөд үзэгч та бүхэн http://www.stream2watch.me/tv/us/spike-tv-live-stream энэхүү линкээр тоглолтыг шууд хүлээн авч үзэх боломжтой юм.

  • 12 March

    Монголын Үндэсний шигшээ баг хожигдлоо

    Монголын Үндэсний шигшээ баг эхний тоглолтоо Зүүн Тимор улсын шигшээ багтай өчигдөр Монголын цагаар 15:00 цагт хийлээ. Тоглолтын 4 болон 7 дахь минутад Зүүн Тиморын шигшээ багийн хамгаалагч  14 номертой Chiquito Felipe Do carmo гоол оруулж тооны харьцааг нээсэн.  Тоглолтын эхний хагаст эзэн баг тоглолтын санаачлагыг авч тоглож байсан. Тоглолтын 60 дахь минутад  2 гоолын эзэн 14 номертой тоглогч хаалгачийн …

  • 12 March

    Универсиад 2015 их наадмын шатрын тэмцээн эхэллээ

    Универсиад 2015 их наадмын шатрын тэмцээнд ҮБТДС, Мон-Алтиус БТДС, МУИС, Их Засаг ОУИС, ШУТИС, АШУҮИС,Монголын Үндэсний ИС,МУБИС, ХИС, Отгонтэнгэр ИС, ХААИС, Хууль Сахиулах ИС, Аварга БТДС,Говь-Алтайн аймгийн АШУҮИС, Ховд аймгийн ИС, Плехановын ИС-ын салбар сургуулийн нийт 16 их, дээд сургуулийн эрэгтэй 44, эмэгтэй 28 бүгд 72 тамирчин оролцож байна. Тэмцээнд ОУМастер -1, Олон улсын шатрын холбооны мастер -5, спортын мастер, …

  • 12 March

    Манай хөл бөмбөгчид 4:1 харьцаатай хожигдлоо

    Монгол Улсын шигшээ баг өнөөдөр ДАШТ-ий урьдчилсан шатны сорилго тоглолтдоо оролцлоо. Манай шигшээ Зүүн Тиморын шигшээ багтай талбайд нь тоглож 2:0-ийн харьцаагаар хожигдол хүлээлээ. Тоглолтын гоолыг талбайн эзэн багийн тоглогч Кикуйто до Кармо 7’, 10’ минутад оруулсан байна. Хариу тоглолт энэ сарын 17-нд Улаанбаатар хотод Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд явагдана. Хэрэв тус тоглолтод манай шигшээ өрсөлдөгчөө 3 бөмбөгний зөрүүтэй хожихгүй …

  • 11 March

    Хоккейн шигшээ баг Азийн аваргын тэмцээнд оролцохоор Тайландыг зорилоо

    Энэ сарын 13-20-ны өдрүүдэд Тайландын Тайпэй хотод болох шайбтай хоккейн Азийн аварга шалгаруулах “Challenge cup” тэмцээнд оролцох манай улсын хоккейн үндэсний шигшээ баг өнөөдөр Тайланд Улсыг зорьж байна. Энэ талаар өнөөдөр МҮОХ-нд Хоккейн Холбооны ЕНБД  А.Мэргэн, ахлах дасгалжуулагч А.Энхбат, туслах дасгалжуулагч Б.Зориг нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Энэ талаар хоккейн шигшээ багийн ахлагч Н.Мишигсүрэн хэлэхдээ “Бүтэн жил хүлээсэн тэмцээндээ явах гэж байна. …

  • 11 March

    Н.Төгсцогт мэргэжлийн рингэнд анхны тулаанаа хийнэ

    Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт маань энэ баасан гаригт буюу 2015 оны гуравдугаар сарын 13 –нд мэргэжлийн рингэнд анхны тулаанаа хийнэ. Өдгөө 22 настай Төгсөө мэргэжлийн боксын нэртэй дасгалжуулагч Жо Гуссений удирдлага доор Лос Анжелес хотноо бэлтгэлээ хийж буй бөгөөд анхны “тулаанаа” Онтарио хотын “ Citizens Business Bank Arena” хэмээх 11000 хүний суудалтай …

  • 11 March

    Оросын тал манай эмэгтэй бөхчүүдийн ур чадварыг өндөр үнэлжээ

    ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээнд оролцсон монголын чөлөөт бөхийн эмэгтэй багийн бүрэлдэхүүн оролцсон хэвлэлийн бага хурал Спортын төв ордонд болов. МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх хэвлэлийн бага хурлыг нээж үг хэлэхдээ “Манай эмэгтэй баг Дэлхийн цомын төлөө тэмцээнд 7 дахь удаа оролцож хүрэл медаль хүртлээ, манай бөхчүүд сайн барилдсан. Оросын талаас манай бөхчүүдийн ур чадварыг …

  • 11 March

    Дэлхийн цомын хүрэл медалтнууддаа баяр хүргэлээ

    Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга П.Бат-Эрдэнэ өнөөдөр Чөлөөт бөхийн “Дэлхийн цом”-оос хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдыг хүлээн авч баяр хүргэлээ. ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцон олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй зэрэгцэн медалийн буухиаг үргэлжлүүлсэн. Энэ талаар өнөөдөр СТО-ы хурлын танхимд  хэвлэлийн хурал, мэдээлэл хийв. Хуралд Үндэсний шигшээ багийн …