ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр Монгол Улсад суугаа Энэтхэгийн Элчин сайд Т.Сүрэш Бабуг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Т.Сүрэш Бабу хоёр орны харилцаа өргөжин хөгжиж, өндөр дээд түвшний айлчлалууд тогтмолжиж байгааг онцлов. Монгол, Энэтхэг улс шашин болоод соёлын гүн бат харилцаа холбоотойг уулзалтын үеэр тодотгосон юм. Түүнчлэн Энэтхэгийн дэд сайд тэргүүтэй төлөөлөгчдийн оролцсон удирдлагын түвшний хамтарсан хурлыг Монгол Улсад …
Tag Archives: Хууль эрх зүй
November, 2016
-
17 November
Н.Лүндэндорж: Иргэдийнхээ итгэлийг хамгаалах нь шүүхийн цаашдын зорилт
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж иргэдтэй уулзах зар тарснаас үүдэж Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын “Сэлэнгийн долгио” чуулгын зааланд багтахааргүй олон хүн цуглажээ. Уулзалт эхлэхэд чуулгын суудал дүүрч, амжиж ороогүй хүмүүс гадна үлдэж харагдав. Шүүхийн шинэтгэлийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж иргэдэд мэдээлэл өгч, санал бодлыг нь сонслоо. Шүүх эрх мэдэл ард …
-
17 November
Шинээр томилогдсон шүүгчдэд үнэмлэх гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 150 дугаар зарлигаар томилогдсон шүүгч нарт үнэмлэх гардуулах арга хэмжээ Төрийн ордонд боллоо. Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь …
-
15 November
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
-
14 November
Хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурчээ
Насанд хүрээгүй хүмүүс гэмт хэрэгт холбогдсон болон хүүхдийн эрх ашиг хохирсон гэмт хэрэг буурсан үзүүлэлт 2016 оны эхний есөн сарын дүн мэдээнээс харагдаж байна. 2016 оны эхний есөн сарын байдлаар 1016 хүүхэд ямар нэгэн гэмт хэрэг, халдлагад өртөж хохирсон тоо баримт байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс буурсан үзүүлэлт. Гэвч эдгээр хүүхдийн 3.9 хувь буюу 25 нь нас барж, …
-
14 November
Ш.Батболд: Шүүхийн сэтгэлзүйчтэй иргэд хүлээлттэй харьцдаг
Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд сэтгэлзүйч оролцоод жил гаруй хугацаа өнгөрч байна. Сэтгэлзүйч Ш.Батболдтой гэр бүлийн маргаантай асуудлаар шүүхэд хандсан иргэдтэй хэрхэн ажилладаг талаар ярилцлаа. – Шүүхэд хандаж буй иргэд сэтгэлзүйчийн зөвлөгөөг хэр сонсдог бол? -Нийслэлийн зургаан дүүргийн шүүх дээрх эвлэрүүлэн зуучлагчдын дэргэд 2015 оны тавдугаар сараас ажиллаж, гэр бүлийн маргааны талуудад сэтгэлзүйн зөвлөгөө өгч байна. Тухайн хүн гэр …
-
11 November
Хүчирхийллийн эсрэг тэмцэхэд хууль зүйн салбарын чадавх, уялдаа холбоог бэхжүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO, Италийн Ром хотноо төвтэй Засгийн газар хоорондын байгуулага) нь Хууль зүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсаны үндсэн дээр “Монгол Улс дахь жендерт суурилсан хучирхийлэлтэй тэмцэх: хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь …
-
11 November
Онц хүнд хэргүүдийг шүүхээр шийдвэрлэлээ
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хяналт тавьж шүүхэд шилжүүлсэн дараах эрүүгийн хэргүүдийг Анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдлээ. 1. Яллагдагч Х-нь давтан үйлдлээр 2014 оноос 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд удаа дараа өөрийн төрсөн охин, насанд хүрээгүй хохирогч М-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэн удаа дараа бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан …
-
11 November
Н.Лүндэндорж: Үндсэн хуулийн өөрчлөлтийг Зохион байгуулах Их Хурлаар шийдэх нь зүйтэй
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Философийн ухааны доктор, профессор Н.Лүндэндоржтой ярилцлаа. -Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал нэлээд хүчтэй яригдаад эхэллээ. Өөрчлөлт хийх ёстой юу, хийвэл хамгийн түрүүнд юуг өөрчлөх гэдгээс яриагаа эхэлье. -Би өөрчлөлт хийх ёстой гэж үздэг хүний нэг. Өөрчлөлт хийе гэж одоогоос бараг арван жилийн өмнө ярьж байсан. Тэр үед хүмүүс дэмждэггүй. Чимид …
-
10 November
Олон удаагийн үйлдэлтэй хулгайн хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ
Архангай аймгийн Цагдаагийн газраас 2009 онд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан Д-д нарын 21 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт тус аймгийн прокурорын газраас хяналт тавьж яллах дүгнэлт үйлдэж Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар яллагдагч нар нь …
-
10 November
Ирэх дөрвөн жилд 259 хуулийг шинэчилнэ
Лхагва гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Үндсэн чиглэлийн төсөлд ирэх дөрвөн жилд 259 хуулийн төсөл, УИХ-ын 16 тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр тусгажээ. Холбогдох нийт 43 байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн уг үндсэн чиглэлд тусгах хууль тогтоомжийн жагсаалтыг гаргасан …
-
9 November
Хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүллээ
Автомашины гурвалжин цонхыг хагалж дотроос нь эд зүйл хулгайлсан гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүллээ. Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан уг хэргийн хохирогч гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй өгснөөр мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Н.Амарзаяагийн удирдсан бүрэлдэхүүн гэмт этгээдийг шуурхай илрүүлэн, шалгаж эхэлжээ. Мөн иргэн Ш машинаа түгжилгүй орхисны улмаас бэлэн мөнгө болон эд зүйлээ …
-
7 November
ШШГЕГ-ын дэд даргаар Ж.Батсайханыг томиллоо
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар хурандаа Г.Туулхүү, Ж.Батсайхан нарыг томиллоо. Түүнийг томилсон тушаалыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Ц.Амгаланбаяр 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нийт алба хаагчдад уншиж, танилцууллаа. Ж.Батсайхан нь Авлигатай тэмцэх газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад энэ албан тушаалд томилогдож байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий …
-
4 November
Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.04/ хуралдаан 10 цаг 17 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Нямдорж нар асуулт асууж, байр …
-
2 November
Шүүхийн шийдвэр гарснаар хуульчид мэдээлэл лавлагаа авах боломжтой боллоо
Төрийн байгууллага мэдээлэл өгөхөөс татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгохоор Өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүх мэдээлэл, лавлагаа гаргаж өгөхөөс татгалзсан төрийн байгууллагын шийдвэрийг үндэслэлгүйг тогтоожээ. Энэ талаар өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа. -Төрийн байгууллагаас мэдээлэл, лавлагаа авахад хүндрэлтэй байдаг талаар өмгөөлөгчид ярьдаг. Танд ч бас тийм зүйл тохиолдсон уу? –Өмгөөлөгч бид мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад …