Tag Archives: хүнс хөдөө аж ахуй

October, 2015

  • 7 October

    Үр тарианы хураалт 46.2 хувьтай байна

    Энэ онд улсын хэмжээнд 512.3 мянга га-д тариалалт хийсэн. Тухайлбал, 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал тарьсан. Энэ сарын 6-ны байдлаар нийт 137.2  мянган га талбайгаас 114.2 мянган тонн үр тариа, 10.3 мянган га-гаас 129.4 мянган тонн төмс, …

  • 6 October

    10 дахь удаагийн “Намрын ногоон өдрүүд” борлуулалт сайтай байлаа

    Нийслэлчүүдийг шинэ ургацын жимс, ногоо, хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилготой “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэн худалдаа нь 9 дүгээр сарын 26, 27-ны өдөр Чингисийн талбайд, 9 дүгээр сарын 29-өөс өнөөдрийг хүртэл Мишээл экспо төвд үргэлжилж шилдгүүдээ шалгарууллаа. Энэ жилийн үзэсгэлэнгийн арга хэмжээнд 17 аймаг, нийслэлийн 6 дүүргийн 250 ногоочин, 4 аж ахуй …

  • 6 October

    “Намрын ногоон өдрүүд”-ээр 1,2 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ

    2006 оноос зохион байгуулагдаж эхэлсэн “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээнд энэ жил 198 аж ахуйн нэгж, хоршоо, малчны бүлэг, 250 ногоочин оролцож, нийт 1,2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори 150 гаруй аж ахуйн нэгж, хоршооны ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зөгийн балд үнэ төлбөргүй шинжилгээ хийж, явуулын лаборатори ажиллуулж, 30 гаруй улсын байцаагч болон 10 …

  • 5 October

    Индонезийн мал эмнэлэг, хорио цээрийн байгууллагатай хамтран ажиллана

    Монгол Улс, Бүгд Найрамдах Индонези Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хамтарсан Ажлын хэсгийн анхдугаар уулзалт 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Индоези Улсад амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтанд ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал, БНИУ-ын Хөдөө аж ахуйн сайдын Инноваци, технологи хариуцсан зөвлөх Мат Сьюкур тэргүүтэй төлөөлөгчид болон тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөл оролцлоо. Энэ үеэр …

  • 3 October

    Эх орны хөрсөнд ургасан эрүүл ногоотой “Намрын ногоон өдрүүд”

    Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ зургаа дахь өдрөө “Мишээл экспо”-д үргэлжилж байна. Үзэсгэлэн худалдааны үеэр өдөр бүр бүтээгдэхүүний онцлогийг илтгэсэн өдөрлөг зохион байгуулагдаж байгаа юм. Тухайлбал, өчигдөр “Халуун зайдас, хачиртай хиам” өдөрлөг зохион байгуулагдсан бол өнөөдөр эх орны хөрсөнд ургасан хүнсний ногооны ач тус, шинэ төрөл зүйлийг таниулах “Ногоон хүнс-Эрүүл амьдрал” …

  • 2 October

    Хивэгний экспортыг хязгаарлалаа

    Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгч, фермерүүдийг төлөөлөн “Сүү” хувьцаат компаниас хивэгний гадаад экспортод хяналт тавих санаачлагыг гаргасан. Учир нь хивэгний экспорт жилээс жилд үнэ өсөх гол хүчин зүйл болдог байна. Тиймээс энэхүү асуудалд анхаарал хандуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад уламжилсан юм. Тус хүсэлтийн дагуу ХХААЯ-аас хивэгний экспортыг энэ сарын 1-ний өдрөөс ирэх гуравдугаар сарын …

  • 1 October

    Органик хүнстэй, олны хөлд дарагдсан “Намрын ногоон өдрүүд”

    – “Намрын ногоон өдрүүд 2015” үзэсгэлэн худалдаа Мишээл экспод үргэлжилж байна – Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд 2015” нэгдсэн арга хэмжээ “Монгол хүнс-Органик хүнс”, “Алтан намар” уриан дор Мишээл экспо төвд үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, нийслэлийн нийт 350 гаруй аж ахуйн нэгж өөрсдийн брэнд болсон бүтээгдэхүүнээр оролцож байна. Тухайлбал, …

  • 1 October

    Хивэгний экспортыг өнөөдрөөс хязгаарлалаа

    Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгч, фермерүүдийг төлөөлөн “Сүү” хувьцаат компаниас хивэгний гадаад экспортод хяналт тавих санаачлагыг гаргасан. Учир нь хивэгний экспорт жилээс жилд үнэ өсөх гол хүчин зүйл болдог байна. Тиймээс энэхүү асуудалд анхаарал хандуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад уламжилсан юм. Тус хүсэлтийн дагуу ХХААЯ-аас хивэгний экспортыг энэ сарын 1-ний өдрөөс ирэх гуравдугаар сарын …

  • 1 October

    ХХАА-н сайдын нэрэмжит грантад шалгарсан бүтээлүүдийн нэрс тодорлоо

    Хүнс, хөдөө аж ахуйн Сайдын тушаалаар салбарын судалгаа, хөгжлийн чиглэлийн эрдэм шинжилгээний ажилд грант олгох журмыг баталж, энэхүү шагналыг жил бүр уламжлал болгон олгохоор билээ. Энэ жилийн грантад мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хөдөө аж ахуйн эдийн засаг, техникийн чиглэлийн 10 бүтээлийг ирүүлсэн байна. Эдгээр бүтээлүүдээс эдийн засаг, нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлага, бүтээлийн үр дүнгийн зах зээлд өрсөлдөх …

September, 2015

  • 30 September

    Хууль эрх зүйн орчныг сайжруулах зөвлөмж гаргалаа

    Сүүлийн жилүүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хурдацтай хөгжих болсон. Үүнийг дагаад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалтай уялдан үндэсний брэнд хоол, хүнсийг хөгжүүлэх, шинэ технологи, арга ажиллагаа, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зэрэг асуудлууд тулгамдаж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын улсын II зөвлөгөөн”-ийг 50 жилийн дараа буюу энэ сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн …

  • 29 September

    Намрын ногоон өдрүүд Мишээл экспод үргэлжилж байна

    Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд 2015” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Энэ арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэд харилцан туршлага солилцох, худалдаа үйлчилгээгээ өргөжүүлэх үүднээс уламжлал болгон арав дахь жилдээ зохион байгуулж …

  • 29 September

    Буудайн чанарыг богино хугацаанд тодорхойлох боломжтой боллоо

    Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан буудайн цавуулгийг хэмжих тусгай шинжилгээний багажтай боллоо. Энэхүү багаж нь улаан буудай, рапс зэрэг бүхий л төрлийн үр тарианы чанарыг тодорхойлох боломжтой боллоо. Швед Улсын Пертен компанийн үр тарианд шинжилгээ, хяналт хийх зориулалт бүхий IM9500 загварын багажийг өнөөдөр ХХААЯ-нд хүлээн авч улаан буудайн чанарын туршилт хийлээ. Өмнөх жилүүдэд буудайн цавуулгийн хэмжээг гар аргаар тодорхойлдог байсан. Ингэхдээ …

  • 28 September

    Органик хүнстэй “Намрын ногоон өдрүүд” нээлтээ хийлээ

    Нийслэлчүүдийг шинэ ургацын жимс, ногоо, хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилготой “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр Чингисийн талбайд нээлтээ хийлээ. 10 дахь жилдээ болж буй уг арга хэмжээний нээлтэд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцсон юм. Р.Бурмаа: Органик хүнсний монгол брэндийг бий болгохыг зорьж байна Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамт олны хөдөлмөр бүтээлийн баяр “Намрын ногоон …

  • 24 September

    “Намрын ногоон өдрүүд-2015” бямба гаригт эхэлнэ

    “Намрын ногоон өдрүүд-2015” нэгдсэн арга хэмжээ ирэх бямба гаригт эхэлнэ. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд” энэ сарын 26-27-ний өдрүүдэд Чингисийн талбайд, 29-ний өдрөөс 10 дугаар сарын 5 хүртэл Мишээл Экспо худалдааны төвд болно. Энэ өдрүүдэд “Монгол хүнс-органик хүнс-2015”, “Алтан намар-2015” ургацын баяр гэсэн салбар үзэсгэлэн худалдааны хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Ирэх сарын …

  • 24 September

    “Боловсон хүчнийг дадлагажуулах төслийг хэрэгжүүлнэ” гэв

    ХХАА-н сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Аюулгүй байдлын бодлого, олон улсын хамтын ажиллагааны Төрийн нарийн бичгийн дарга Иштван Миколаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайд Р.Бурмаа хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа ялангуяа Унгарын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Биокомбинат Төрийн өмчит үйлдвэрийн газарт хийх иж бүрэн технологийн шинэчлэлийн ач холбогдлын чухлыг …