Tag Archives: энтертайнмент

May, 2023

  • 30 May

    Загвар өмсөгч С.Төгс “Шөнө дундын бүжиг”-т Цэнгэлийн дүрийг бүтээнэ

    “Орфей” театрынхан “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлж, энэхүү төслийн эхний уран бүтээлээр жүжиг, кино, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжгийг ирэх зургаадугаар сарын 2-ний өдрөөс эхлэн “Улаанбаатар” зочид буудлын их танхимд толилуулах гэж байна. “Шөнө дундын бүжиг” жүжгийн ерөнхий продюсероор Т.Ариунчимэг, Ж.Билгүүн, ерөнхий найруулагчаар М.Батболд ажиллаж байна. Харин жүжгийн гол дүрд Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, …

  • 30 May

    Олон улсын моно жүжгийн наадмаас жүжигчин Р.Янжиндулам “Гран при” шагнал хүртлээ

    Бүгд Найрамдах Умард Македон улсын Битола хотод зохиогдсон “Олон улсын моно жүжгийн 24 дэх наадам”-д Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчин, СТА Р.Янжиндулам оролцож “Гра при” шагналыг 2023 оны 5-р сарын 23-ны өдөр хүртлээ. Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчин, СТА Р.Янжиндулам уг фестивальд зохиолч найруулагч Ц.Баясгалан, зураач, найруулагч Б.Батдэлгэр, хөгжмийн зохиолч П.Дэлгэрсайхан нарын “Би хэн бэ” жүжгээр оролцсон байна. …

  • 23 May

    “Дэлхийн циркчдийн их наадам”-д гуравдугаар байр эзэлсэн циркийн жүжигчдэд 34 сая төгрөг олгоно

    Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Соёлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэг, “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас дэлхийн циркчдийн их наадамд оролцсон уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ. 2023 оны 1-р сард зохиогдсон …

  • 23 May

    Э.Агиймаа: Төсөөлснөөс олон хүн намайг дэмжиж байгаад баяртай байна

    “Яг түүн шиг-2023” шоуны гурав дахь дугаарын ялагчаар дуучин Э.Агиймаа тодорлоо. Өмнөх дугааруудад хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсаар ирсэн тэрээр үзэсгэлэнт Селин Дионыг тайзнаа “урлаж” ялагч болсон юм. “Яг түүн шиг 2023” шоуны гурав дахь дугаарын ялагч болсонд баяр хүргэе. Celine Dion-ийг Монголын тайзнаа авчрахад танд ямар давуу тал байв? Баярлалаа. Хоолойн тембер ойролцоо байсан болохоор дуулах учраа эрт олсон. Тиймээс …

  • 23 May

    “Cannes Film Festival”-д Монгол Улсаас анх удаа найруулагч П.Золжаргалын бүтээл “Баавгай болохсон” кино нэр дэвшлээ

    76 дахь удаагийн “Cannes Film Festival”-д Монгол Улсаас анх удаа найруулагч П.Золжаргалын бүтээл “Баавгай болохсон” кино нэр дэвшлээ. Найруулагч П.Золжаргалын бүтээл “Баавгай болохсон” уран сайхны кино Каннын олон улсын кино наадмын “Un Certain Regard” төрөлд нэр дэвшсэн бөгөөд 5-р сарын 21-ний өдөр “Salle Debussy” театрт үзэгчдийн хүртээл боллоо. “Баавгай болохсон” уран сайхны киног  “Амигдала фильмс” болон “Urban Factory Production” компани …

  • 22 May

    УДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү И.Дунаевскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс ГРАН ПРИ шагнал хүртлээ

    Нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XII дахь удаагийн уралдаан Москва хотноо зохион байгуулагдлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор  Олон улсын хөгжмийн “Сольвейг” төв, ОХУ-ын хөгжмийн зохиолчдын эвлэл болон Москва хотын хөгжмийн зохиолчдын эвлэлээс хамтран 12 дахь жилдээ зохион байгуулж буй уралдаанд ОХУ, БНХАУ, Израиль, Бүгд Найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казахстан, Бүгд Найрамдах Армени улсууд болон Гүрж, Иран, …

  • 4 May

    “Баян Монгол” чуулга олон улсын “Jazzahead” хөгжмийн наадамд Ази тивээс анх удаа оролцлоо

    Улсын филармонийн Төрийн шагналт “Баян Монгол” чуулга Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Бремен хотод зохион байгуулагддаг дэлхийн нэр хүндтэй, олон улсын “Jazzahead” жазз хөгжмийн наадамд оролцлоо.  Уг наадамд оролцсон “Баян Монгол” чуулга нь зөвхөн Монгол Улсаас төдийгүй Ази тивээс оролцож буй анхны уран бүтээлчид болж байна.  Жазз хөгжмийн бүхий л төрөл хэлбэр, урсгал чиглэлийн уран бүтээлчдийг хамруулдаг уг наадамд …

  • 4 May

    Т.Солонго-Уянга: Б.Амарсайхан ахын харц л надад үнэхээр их нөлөөлж, дүрээ мэдрэн, илүү сайн жүжиглэлт гаргахад тусалсан

    “Өглөөний зочин” ярилцлагын энэ удаагийн дугаарт “МОНГОЛ” уран сайхны киноны хайрын түүхийн эзэн Сэрчмаагийн дүрд тоглосон загвар өмсөгч Т.Солонго-Уянга уригдан оролцлоо.

April, 2023

  • 26 April

    Б.Октябрь: Оркестртой дуулах бол миний мөрөөдөл

    “Өглөөний зочин” ярилцлагын энэ удаагийн дугаарт дуучин Биндэръяагийн Октябрь уригдан оролцлоо. Тэрбээр энэ сарын 28-ний өдөр “Ааваа дурсана” анхны бие даасан тоглолтоо Ulaanbaatar Palace-ийн концертын их танхимд 19 цагаас хийх гэж байна.

  • 24 April

    “Алтан Өргөө” Олон Улсын кино наадам зургаадугаар сард болно

    Монголын кино институт, Lotus Pictures хамтран Монголын кино урлагийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр 11-р “Алтан Өргөө” Олон Улсын Кино Наадмыг 2023 оны 6 сарын 7-11-ний хооронд Тэнгис кино театрт зохион байгуулагдах гэж байна. Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам нь: Монголын үзэгчдийн кино урлагийн боловсролыг дээшлүүлэхМонголын уран бүтээлчдийн уран чадварыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахМонголын кино урлагийн шинэ давлагааг түүчээлэх эрхэм зорилготой юм. …

  • 24 April

    Дуучин Б.Октябрийн “Гэгээн” цомгийн баяр боллоо

    Нийтийн дууны салбарт хүч түрэн гарч ирж байгаа залуу дуучин Биндэръяагийн Октябрийн “Гэгээн” цомгийн баяр энэ сарын 22-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай боллоо. “Гэгээн” цомог 14 дуунаас бүрдэж байгаа бөгөөд олны сэтгэл зүрхэнд хоногшсон “Цэнхэр хангай нутаг”, “Намрын дурсамж”, “Насан туршийн хайр,” “Ааваа дурсана” зэрэг дуунууд багтжээ. Дуучин Б.Октябрь ““Гэгээн” цомгийн баяр сайхан болж өндөрлөлөө. Миний уран бүтээлийн цаашдын …

  • 19 April

    Найруулагч Э.Ёндоншаравын “ТОГЛООМЧИД” жүжиг энэ сарын 20-нд нээлтээ хийнэ

    Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Тоглоомчид” жүжиг 2023 оны 4-р сарын 20-ний өдрөө эхлэн тоглогдох гэж байна. Оросын алдарт зохиолч Н.В. Гоголийн 1840 онд бичсэн “Тоглоомчид” хэмээх алдарт зохиолыг найруулагч Э.Ёндоншаравын найруулгаар энэ сарын 20-нээс үзэгчдийн хүртээл болно.  Оросын сонгодог зохиолч Н.В. Гоголийн 1840 онд бичсэн “Тоглоомчид” зохиол нь мөрийтэй тоглоомчдын тухай биш, харин хүн чанар хэрхэн соригдож, ёс суртахуун яаж …

  • 17 April

    Bella seratа: Дэлхийн болон Монголын “Сонгодог”-ууд эгшиглэнэ

    Улсын дуурь бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин Ганболдын Энхнаран (Ena) энэ сарын 18-нд уран бүтээлийн анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тун ховорхон төрдөг дээд нарийн сопрано хоолойтой тал нутгийн дуучин бүсгүй дуурийн урлагийг өөртөө шингээхийн тулд бүтэн 11 жилийг бакалавр, магистрт сурахад зарцуулсан боловсролтой, авьяастай, төрмөл дуучин. Өөрөөр хэлбэл, Монголд таван жил, дуурийн өлгий ОХУ-д зургаан жилийг зарцуулжээ. …

  • 14 April

    “Баавгай болохсон” кино Каннын кино наадамд нэр дэвшлээ

    Дэлхийн кино урлагийн салбарын тэргүүн зэрэглэлийн Каннын кино наадмын 2023 оны “Un Certain Regard” төрөлд “If Only I Could Hibernate” буюу “Баавгай болохсон” кино албан ёсоор нэр дэвшиж буйг өчигдөр Каннын кино наадмаас зарлалаа. Ингэснээр “Амигдала филмьс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болохсон” кино Монгол Улсаас анх удаагаа Каннын кино наадамд нэр дэвшсэн кино болж байна. “Un Certain Regard” гэх төрлийг 1998 …

  • 14 April

    Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль оюутнууддаа “Дасгалжуулагч” киног үнэ төлбөргүй үзүүллээ

    Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн удирдлагын багийн зүгээс оюутан залууст эрдэм мэдлэг эзэмшүүлэхийн зэрэгцээ хүний мөс, энэрэх сэтгэлтэй, чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Оюутан хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, спорт олон нийтийн арга хэмжээ, хүний хөгжлийн лекц сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн удирдлагууд оюутнууддаа “Улаанбаатар” олон улсын кино наадам, болон Монголын …