Tag Archives: улс төр

July, 2016

  • 8 July

    Ерөнхий сайдыг өнөөдөр томилно

    Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын нэрийг дэвшүүлсэн. Хоёр хоногийн өмнө хуралдсан МАН-ын Бага хурлаас олонхын саналаар Сэлэнгэ аймгаас УИХ-д хоёр дахь удаагаа  сонгогдоод буй Ж.Эрдэнэбат гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн юм. Өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтэй уг асуудлаар зөвшилцсөн билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд чуулганыг зарлан хуралдуулж, шинэ Ерөнхий сайдаа үүрэгт ажилд нь томилохоор зэхэж байгаа аж. …

  • 7 July

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ж.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАН-ын Бага хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Сая МАН-аас гарсан шийдвэрийг МАН-ын дарга М.Энхболдоос хүлээж авлаа. МАН-аас Монгол Улсын Ерөнхий сайдад Жаргалтулгын Эрдэнэбатыг дэвшүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн бариад байна. Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ж.Эрдэнэбаттай уулзаж ярилцъя гэж бодсон юм” …

  • 6 July

    Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбат нэр дэвшлээ

    Ардын нам 70 -аад оны залуустаа итгэл хүлээлгэж Монгол Улсын Ерөнхий сайдад С.Бямбацогт, Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нарын нэрийг дэвшүүлсэн. Өнгөрсөн 4 жилд сөрөг хүчний хүндхэн ачааг нэр төртэй үүрч, гал барьсан, нүрээ ширлэн намынхаа төлөө зүтгэсэн, хийж бүтээснийг нь харгалзаж үзвэл С.Бямбацогт гарцаагүй Ерөнхий сайд болохоор байв. Ж.Мөнхбатын хувьд ч намынхаа генсекийг сайн хийж, намаа ялуулахад тодорхой үүргийг гүйцэтгэсэн. Ж.Эрдэнэбатын хувьд …

  • 6 July

    МАН-ын УЗ-өөс Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

    Дөнгөж сая МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулжээ. Удирдах Зөвлөлөөр хэд хэдэн хүний нэр Ерөнхий сайдад яригдаж байсан бөгөөд эцсийн мөчид УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр тохирчээ. Ж.Эрдэнэбат гишүүн нь эдийн засгийн хүнд нөхцөлд байдалд хамгийн сайн ажиллаж чадах Ерөнхий сайд байж магадгүй хэмээн улс төрийн хүрээнийхэн ярилцаж байна. zaluu.com

  • 5 July

    С.Бямбацогт, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын нэгийг Ерөнхий сайдад томилно

    УИХ-ын энэ удаагийн сонгуулиар иргэд МАН-ынханд итгэл хүлээлгэж 65 нэр дэвшигчийг нь УИХ-д сонгосон. Хуулийн дагуу олонх болсон нам нь Засгийн газраа бүрдүүлж, улс төрийн томилоог хийх ёстой. Тэгвэл үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан өнөөдөр өглөө УИХ-ын даргаар намын дарга М.Энхболдыг томилуулсан юм. Ингэснээр Ерөнхий сайдад хэнийг томилох вэ гэдэг асуулт олны анхаарлыг бүр ч ихээр татаж эхэллээ. Асуудал анхаарлын төвд …

  • 5 July

    З.Нарантуяа гишүүн кнопоо андуурав уу ?

    2016 оны УИХ НИТХ-ын сонгууль дуусч цаашид 4 жил төр түших эрхэм гишүүдээ ард түмэн сонгосон билээ. Өнөөдөр анхдугаар чуулган нээлтээ хийлээ. Чуулганаар түр үнэмлэх авсан 76 гишүүн тангарагаа өргөсөн юм. Тангараг өргөхөөс өмнө гишүүдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тогтоолын төслийг батлах эсэхийг асуусан асуулгад гишүүдийн 98,7  хувь нь зөвшөөрсөн юм. УИХ-ын гишүүн З.Нарантуяа л ганцаараа кнопныхоо товчлуурыг андуурсан уу эсвэл будилсан …

  • 5 July

    Өмнөговийн хоёр нэр дэвшигч давж заалдах шатны шүүхэд ялжээ

    Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшихээр материалаа бүрдүүлэн өгсөн ч баримт бичиг дутуу гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан  хариу аваад байсан тус аймгийн Номгон сумын наймдугаар тойрогт нэр дэвшигч С.Цэрэнбаяр болон Булган сумын гуравдугаар тойрогт нэр дэвшигч Б.Батаа нар Өмнөговь аймгийн сонгуулийн хороог хууль зөрчиж үндэслэлгүйгээр нэр дэвшигчийг хассан гэж үзэн захиргааны хэргийн шүүхэд хандаж анхан шатанд ялалт байгуулсан. Тэгвэл …

  • 5 July

    М.Энхболд: Бид төрийн өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, цэгц шударга, эрч хүчтэй олонхи байх болно

    Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ, Хүндэт зочид оо, Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд идэвхтэй оролцож зөв мэргэн сонголт хийсэн туурга тусгаар Монгол орныхоо бүрэн эрхэт ард түмэндээ гүн талархал илэрхийлье. Улсын Их Хурлын …

  • 5 July

    УИХ-ын анхдугаар чуулганыг хаалаа

    М.Энхболдыг УИХ-ын даргаар сонголоо Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуульд 65 суудал авсан МАН-ыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурлын гишүүн Миеэгомбын Энхболдын нэрийг дэвшүүлэх тухай МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоол, нэр дэвшигчийн намтрыг уншиж танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нэр дэвшигчээс асуулт асууж …

  • 5 July

    Ижил нэртэй 11 гишүүн парламентад суухаар болов

    УИХ-ын шинэ гишүүд тангарагаа өргөж дууслаа. Шинэ бүрдэх парламентийн өнгийг ажвал их өвөрмөц юм. Салбар салбарын мэргэжилтэй гишүүд дотроос урлаг соёл, спортынх нь илүү олон давуу харагдаж байгаа юм. Өнөөдрийн тангараг өргөх ёслолд монгол дээлээрээ гоёж ирсэн гишүүд цөөнгүй харагдаж байна. Тэдний дунд хамгийн өвөрмөц содон харагдаж байгаа нэг хүн бол яах аргагүй С.Жавхлан харагдав. 99 морьтонтой Төрийн ордонд ирсэн …

  • 5 July

    УИХ-ын даргаар МАН-ын дарга М.Энхболдыг томиллоо

    УИХ-ын шинэ гишүүд тангаргаа өргөж дууслаа. Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын даргыг сонгож, томилох ажиллагаа боллоо. Чуулган хуралдааныг насаар хамгийн ахмад гишүүн болох Ч.Улаан даргалсан юм. Ингээд УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай тогтоолын төслийг хуралд оролцсон гишүүдийн 98.7 хувийн саналаар хүлээж авлаа. Үүний дараа хуулийн дагуу олонх болсон нам, эвслээс УИХ-ын даргад нэр дэвшүүлэх ёстой. Уг хуулийн дагуу УИХ-ын …

  • 5 July

    Увсын иргэд МУ-ын Ерөнхийлөгчид хандлаа

    УИХ-ын сонгууль будлиантай болж, МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар мөнгө тараан, сонгох сонгогдох эрийг бүдүүлгээр зөрчиж, түүний энэхүү бусармаг үйл ажиллагаанаас болж, 20 гаруйхан хоногтой нярай хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнийг эсэргүүцэн  Увс аймгийн иргэд Чимэдийн Хүрэлбаатарыг эргүүлэн татах ёстой гэж үзэн гарын үсэг цуглуулж байгаа бөгөөд тэд Монгол Улсын Ерөнхийлөгч хандан ил захидал илгээсэн байна. Энэхүү ил …

  • 4 July

    Тэд бол залуу үеийн Лидерүүд

    Ховд, Хэнтий, Эрдэнэт нутгийн  гурван хүү Монголын оюутны холбоонд хамт зүтгэж олон мянган залуусын дуу хоолой  болон ажиллаж байсан цаг саяхан. Тэгвэл өнөөдөр энэ 3 лидер залуус төрийн  өндөр албан тушаалтан болж мөн л ард түмний, Монгол улсын нийт хэрэглэгч, аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл болж цаг наргүй ажиллаж байна. Д.Мөнхтөр, Э.Галбадрах, Д.Гантулга гэсэн гурван залуу өөр өөр улс төрийн намд харьяалагддаг …

  • 4 July

    АН-ын жолоог хэн атгах вэ?

    Ялагдлын дараах АН-ын дарга хэн байх вэ? Гэх асуулт тавигдах нь. Унасан “бөхчүүдийн” хувьд ухаарлын 4 жил ирж байгаа. Харин УИХ-ын гишүүнээр сонгогдож өрсөлдөөний босгыг даван тунаж үлдсэн лидер хүнээ намын дарга болгохоор яригдаж эхэлжээ. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүн, АН-ыг үүсгэн байгуулагчдын нэг С. Эрдэнэ АН-ын дарга болох нь тодорхой болоод байна. Харин УИХ-ын гишүүн Д. Эрдэнэбат АН-ын ерөнхий нарийн …

  • 4 July

    Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн хэн багтах вэ

    МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдаж УИХ-ын даргад нэр дэвших хүнээ тодруулна. Тэрхүү нэр дэвшигчээ маргааш болох шинэ парламентын анхны чуулганаар оруулж томилуулах ёстой юм. Тэгвэл энэ долоо хоногтоо багтаад шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Одоогийн байдлаараа энэ лхагва гарагт Бага хурал хуралдаж шинэ Ерөнхий сайдаа тодруулах юм байна. Харин наадмын дараанаас бусад томилгоонууд хийгдэнэ гэж эх сурвалжууд мэдээлээд …