Их Британийн эмч Рей¬чеп Томпсон ходоод¬ны хорт хавдар нэмэгдэх болсон шалтгааныг тод-руулахаар сүүлийн хэдэн жил энэ чиглэлээр даг¬нан ажиллажээ. Тэрээр судалгааныхаа явцад бэлэн хоол тогтмол хэрэглэх нь ийм эрсдэлд хүргэж болзошгүйг илрүүлсэн байна. Өдөр бүр нэг бэлэн хоол идэхэд шаардлагатай давсны 50 орчим хувийг нэг дор авдгийг Р.Томпсон тогтоожээ. Үүнээс гадна бэлэн хоол нь бусад хагас боловсруулсан бүтээгдэхүүнтэй харьцуулахад хамгийн …
Tag Archives: хоол хүнс
May, 2015
-
25 May
Өлөн элгэн дээрээ идэж болохгүй зүйлс
Өдрийн хамгийн сайхан үе бол өглөө. Сайхан унтаад амарчихсан, хүч чадал бялхаж бүх зүйлийг шинээр эхэлмээр санагдана. Энэ мэдрэмжээ өдөржин хадгалж чадах эсэх нь өглөөний цайнаас ихээхэн шалтгаалдаг. Өглөөгүүр заавал юм идэх ёстой шүү! Гэхдээ дараах зүйлүүдийг өлөн дээрээ идэхгүй байсан нь дээр. Лимон, апельсин, мандарин зэрэг цитрусын төрлийн жимс, түүгээр хийсэн ундаа Цитрусын төрлийн жимснүүд нь элэг, ходоодонд халтай …
-
16 May
Давсны хэрэглээгээ ингэж багасгаарай
Хоолны давсны хэмжээг хэтрүүлэн хэрэглэх нь даралт ихсэх өвчин үүсэхэд нөлөөлж, улмаар зүрх судастай холбоотой ноцтой эмгэгийн шалтгаан болдог. Иймд хоногт хэрэглэж буй давсны хэмжээгээ багасгаж, энгийн давсны оронд иоджуулсныг хэрэглэхийг зөвлөж байна. Хоолны давсны хэрэглээг яаж багасгах вэ? Хоолыг бага зэргийн давстай идэх ба аль болохоор давс нэмэхгүй бай. Цайг давсгүй уухыг хичээ. Хоол чанах, амтлахдаа ургамлын гаралтай амтлагчууд, …
-
14 May
Хоол идсэний дараа хийж болохгүй 7 үйлдэл
Тамхи бүү тат – Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар хоол идсэнийхээ дараа тамхи татах нь эрүүл мэндэд маш хортой бөгөөд нэг дор 10 ш тамхи татсантай ижил үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Энэ нь хорт хавдар үүсэх магадлалыг маш өндөр болгодог. Жимс бүү ид – Хоол идсэнийхээ дараа шууд жимс идэж болохгүй. Жимс идсэнээр таны ходоодон дахь агаарын хэмжээ ихсэж өвчин үүсгэх боломжыг өндөр …
April, 2015
-
25 April
Харвин арилгахад тустай 10 хүнс
Бэлхүүс орчмын өөх хүнд таагүй мэдрэмж төрүүлж, гаднаас нь үзэмжгүй харагдуулаад зогсохгүй эрүүл мэндэд хамгийн муу нөлөөтэй. Энэ нь элэг, зүрх өөхөлснийг илтгэх ба ходоод гэдэсний асуудал, сахарын өвчний суурь тавигдсаны шинж тэмдэг болдог. Тэгэхээр гэдэсний харвингаа арилгаж, эрүүл чийрэг биетэй болохын тулд зайлшгүй жингээ бууруулах шаардлага тулгарч байна. Харин жин хасахын тулд хөдөлгөөн хийхээс гадна өлсөж ядралгүйгээр зөв хүнсээ …
-
25 April
Эрүүл мэндэд хамгийн хортой 10 хүнсний бүтээгдэхүүн
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн хортой 10 бүтээгдэхүүнийг нэрлэжээ. Нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан дүн мэдээгээр эдгээр бүтээгдэхүүнээс болж жилд 36 сая хүн нас бардаг гэсэн тооцоог гаргасан байна. Хамгийн хортой 10 бүтээгдэхүүний ихэнх нь бидний өдөр тутмын хэрэглээ болсон төдийгүй амтархан иддэг хүнснүүдийн нэг болжээ. Бидний эрүүл мэндэд хамгийн их хор нөлөө үзүүлэх 10 бүтээгдэхүүнийг танилцуулж байна. 1. Төрөл бүрийн …
-
14 April
Өглөөний цай уухгүй байвал цөс чулуужна
Өглөөний цай бол таны өдрийн турш идэж уух хоол хүнснээс эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй нь. Өглөөний унд нь төв мэдрэлийн системийг цочроож , тархи толгой сэргэг, сэтгэл санааг урамтай болгосноор ажиллах эрч хүч өгнө. Мөн ходоод гэдсийг угааж бодисын солилцоог идэвхжүүлсэнээр цусны даралт, бөөрний архаг үрэвсэл зэрэг олон төрлийн өвчнөөс сэргийлэхэд тусалдаг. Хэрэв өглөө бүр цай ундаа уухгүй явсаар байвал …
-
8 April
Хүүхдийн өсөлтөд хэрэгтэй 8 хүнс
Та бидний хойч үе болсон хүүхэд багачууддаа эцэг эх бид нар анхаарал халамж тавих ёстой. Тэр дундаа тэднийхээ өсөлт, хөгжил, биеийн эрүүл байдал, саруул ой ухаантай болгохын тулд өдөр тутмын хоол хүнсний хэрэглээ, сонголтондоо анхаарах хэрэгтэй. 1. Өндөг – өндөг нь уураг агуулдаг бөгөөд таны хүүхдийн уургийн хэрэгцээ болон калцийг нөхөж өгдөг хамгийн тэжээллэг хүнс юм. Гэхдээ өглөөний цайн дээр …
March, 2015
-
29 March
Хамгийн амархан аргаар тахиан махыг амтлаж шарах
Ажлаа тарж ирээд амархан атлаа амттай тахиан махтай хоол хийж идмээр санагддаг үе байдаг шүү дээ. Тэгвэл ийм үед энэ жор танд яг хэрэг болно. Зөөлөн атлаа халуун сүмстэй энэхүү хоол танд болон танай гэр бүлийнхэнд таалагдана. 1 Тахиан цээж махыг давс, хар перц, үрж жижиглэсэн сармис, орегано зэргээр амлаж сэрүүн газар 30-40 минут хүсвэл 1-2 цаг байлгасан ч болно. …
-
26 March
Ядаргаа тайлах – Аарцтай банштай шөл
Манай ард түмэн байгаль, цаг уурынхаа аяг араншинд тохируулан сүү, цагаан идээгээр төрөл бүрийн исэг бүтээгдэхүүн боловсруулж жилийн дөрвөн улиралдаа зохицуулан хүнсэндээ хэрэглэдэг нь Монгол хүний биед гайхамшигтай зохицож эрүүл саруул аж төрөх үндэс болсоор иржээ. Тиймээс хахир хатуу хүйтний улиралд дархлаа сэргээж, ядаргаа тайлсан монгол үндэсний хоол Аарцтай банштай шөл хийх жорыг “Уламжлалт Монгол хоолны 99 жор ном”-оос хүргэж …
-
11 March
Сэргээгч болон нойрсуулагч хүнсүүд
Хүн хангалттай унтах замаар л бие организмдаа амралтыг авчирдаг. Хааяа унтаж чадахгүй хөрвөөх эсвэл ид ажиллах үед нойр хүрэх үе элбэг тохиолддог шүү дээ. Тэгвэл энэ бүгд та бидний хэрэглэж буй хүнснээс ихээхэн хамаардаг гэдгийг мэдэх үү. Ингэд та бүхэндээ нойрсуулагч болон сэргээгч хүнсүүдийг танилцуулж байна. Сэргээгч Халуун амтлагчтай хоол Хааяа солонгос хоол эсвэл халуун амтлагчтай хоол идэх сайхан. Гэхдээ …
February, 2015
-
28 February
Бэлэн гоймонгийн тухай мэдүүштэй баримтууд
Бэлэн гоймонг Японы “Nissin Food Products Co., Ltd.” компанийг үүсгэн байгуулагч, бизнесмэн Момофукү Андо (1910 – 2007) анх 1958 онд олж нээжээ. Түүний энэхүү нээлт нь Япончуудын хувьд XX зууны хамгийн “шилдэг” нээлт байсан гэлцдэг. Өдгөө дэлхийн олонх оронд өөр өөрийн өвөрмөц онцлогтойгоо уялдуулан гаргасан маш олон нэр төрлийн бэлэн гоймон байх агаад Хятадууд жилд 42 тэрбум гаруй бэлэн гоймонг …
-
24 February
Тураах өглөөний цай
Өглөө эртлэн босч ажилруугаа яарахдаа өглөөний цайгаа уухаа мартаж болохгүй. Ингээд хэдхэн минутын дотор бэлэн болох өглөөний цайг санал болгож байна. Хийхэд хялбар атлаа махан бүтээгдэхүүн, өөх тослоггүй учир өдрийн турш хөнгөн шингэн байна гэсэн үг. Хэрвээ та эрчимтэй турахыг хүсч байгаа бол өглөө төдийгүй өдрийн цайндаа энэхүү хачиртай талхыг идэхийг санал болгож байна. Энэхүү өглөөний цайны орцонд түгээмэл атлаа …
-
6 February
Шар айраг таргалуулдаг уу?
Шар айргийг «шингэн талх» гэдэг эртний үг үндэслэлгүй хоосон яриа ч биш ажээ. Тэгэхдээ шар айраг өөрөө илчлэг ихтэй бүтээгдэхүүн биш. Харин түүнийг бэлтгэдэг гол түүхий эд зөрөг цэцгийн ханд, спирт, нүүрсхүчлийн хий нь хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Энэ нь хүн хүнсийг хүсч байгаагаасаа, басхүү эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатайгаас илүү хэмжээгээр хэрэглэхэд хүргэдэг. Мөн шар айраг амархан шингэдэг. Чухам энэ чанарт …
-
5 February
Пиццаны гурилыг хэрхэн бэлтгэх вэ?
Пицца бол хамгийн түгээмэл түргэн хоолны нэг. Гэхдээ амттай пицца хийе гэвэл эхлээд гурилыг бэлтгэх нь хамгийн нарийн, чухал ажил байдаг. Зүгээр нэг зуурсан гурилаар пицца хийх гэж оролдоод ч хэрэггүй. Таны хийх пиццаны амт доорх жороор сайтар зуурч бэлтгэсэн гурилнаас шалтгаална 1. Халуун бүлээн усанд исгэгч, давс хийгээд хутгалгүйгээр 10 минут байлгахад давс аяндаа усанд уусч, исгэгч дэвтэж усны …