Монгол хэл, бичгийн шалтгалтад тэнцсэн нь ЭЕШ-д орно

shonkhloiz_[640x480]Засгийн Газрын 37-р тогтоолын дагуу элсэлтийн ерөнхий шалгалтын журамд өөрчлөлт оруулж элсэгчид ЭЕШ-д орохоос өмнө заавал Монгол хэл, бичгийн шалгалт өгдөг боллоо. Ерөнхий боловсролын сургууль төгсөгч болон их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээг сайжруулах зорилгоор авч буй дээрх шалгалтад тэнцсэн элсэгч л цаашид оюутан болж суралцах эрх авах ЭЕШ-д орно. Шалгалтыг Боловсролын үнэлгээний төв, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран зургадугаар сард зохион байгуулна. Шалгуулагчийн Монгол хэл, бичгийн шалгалтын дүн, оноо бүхий батламж хуудсыг хүн бүрт өгнө. Энэ батламж хуудас нь хоёр жил зургаан сарын хугацаанд хүчинтэй байна. Харин их, дээд сургуулиуд Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог тогтоож өөрийн элсэлтийн журмандаа тусгаж өгнө. Монгол хэл, бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 15-ны 09:00 цагаас эхэлж дөрөвдүгээр сарын 25-ны орой 18:00 цагт дуусна. Та бүхэн ЭЕШ-ын журам болон Монгол хэл, бичгийн шалгалтын талаар Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mnцахим хуудсаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Нийт элсэгчиддээ амжилт хүсье.

Санал болгох мэдээ

Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2023 оны дөрөвдүгээр сарын 03. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” …