Фототехникийн зах зээл дээр дижитал тєрлийн аппаратууд давамгайлдаг болсон єнєєгийн нєхцєлд гэрэл зураг сонирхогчид єєрийн хэрэгцээг хангах аппаратаа сонгон авахын тулд тодорхой мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал.
Дижитал аппарат нь хальсны аппаратаас хэд хэдэн давуу талтай.
Хальстай аппаратаар зураг авахад зургаа угаалгасны дараа л ямар гарсныг харж болох бол дижитал аппаратын хувьд товчлуур дармагц зураг харагдах ба хэрвээ шаардлагатай бол дахин авч болно.
– Кассеттай хальсыг бодвол санах ойн карт илvv давуу. Мєн олон дахин ашиглаж, гэрэл зургуудыг компьютерт шилжvvлэн хадгалах боломжтой.
– Дижитал аппарат нь хальсны аппаратаас авсаархан, овор хэмжээ багатай байдаг.
– Дижитал аппаратаар дvрс бичлэг хийх боломжтой.
Дижитал аппарат худалдан авах
Дижитал аппарат худалдан авахдаа vнэ бичсэн цаасан дээр байх vзvvлэлтvvдийг нь анхааралтай харах хэрэгтэй. Хамгийн тvрvvн анхаарах зvйл бол дуран. Фотоаппаратын хамгийн эрхэм хэсэг нь дуран тул тvvний vзvvлэлтийг худалдаж авахдаа ихээхэн анхаарах хэрэгтэй. Та дурангийн тєрєл, нэр, тусгалын зай, гэрлийн хvчний зай зэргийг шалгах нь зvйтэй.
Хэрэв гэрэл зургийн аппаратыг дурангаас нь тусдаа авч байгаа бол энэ тєрлийн аппаратыг “Body” гэж нэрлэдэг. Харин дурангаа сольж болдог, мєн дурантайгаа хамт ирдэг аппаратыг “Kit” гэдэг. “Body” тєрлийн аппаратыг мэргэжлийн гэрэл зурагчид ашигладаг бєгєєд хэрвээ та сонирхогч бол “Kit” тєрлийн, хоёр дурантай /нэг нь ойрын зайн нєгєє нь алсын зайн/ аппарат тохирно. Худалдан авалт хийхдээ зайлшгvй анхаарах ёстой дараагийн зvйл бол аппаратын матриц юм. Матриц нь гэрлэн урсгалыг тоон дохио болгон хувиргадаг. Дараах тєрлийн матрицууд байна:
– CCD-нэг их vнэтэй биш, хуучирсан тєрєл. Хямдхан аппаратуудад ашиглагддаг.
– CMOS-xarac дамжуулагч дээр тулгуурласан матриц.
– Live-MOS. Мєн л хагас дамжуулагч дээр суурилдаг ч єєр технологиор хийгдсэн байдаг. Ийм учраас матрицийн халалт бага, дуу чимээ харьцангуй нам байдаг.
Хямд тєсрийг нь бодвол CCD тєрлийн матрицтай аппарат авч болох ч єндєр чанартай гэрэл зураг авахыг хvсвэл CMOS тєрлийн матрицтай аппарат сонгохыг зєвлєе.
Цаашлаад та матрицийн пикселийн хэмжээг шалгах нь зvйтэй. Аппаратан дээр MPix гэж тэмдэглэсэн байж болно. Мега пикселээс их хэмжээ нь сайн ч гэлээ пиксель нэмэгдэх тусам дурангийн овор хэмжээ том болдог.
Ийм ч учраас мэргэжлийн гэрэл зургийн аппаратын дуран том байдаг юм. Ийм болохоор таны шаардлагад нийцэх, мєн хэрэглэхэд амар, хэтэвчинд хэмнэлтэйг сонгоход буруудахгvй.
Дvрс хайгч
Дvрс хайгч нь гэрэл зургийн чанарт нєлєєлєхгvй ч гэрэл зураг авахад зєв дvрс сонгоход тань тусална. Дижитал фото-аппаратуудын дvрс хайгч нь шингэн кристалл дисплей, электрон EVF, толин, оптик гэсэн тєрєл байдаг.
Гэрэл зургийн аппаратанд эдгээрийн аль нэг тєрлийг ашиг¬ладаг бєгєєд зарим тохиолдолд хосолсон байх нь ч бии. Бvх дижитал тєхєєрємжvvд шингэн кристалл дисплейтэй байдаг. Гэвч гэрэл муу, эсвэл гадна гэрэлтvvлэг хэт хурц vед шингэн кристалл дисплей дээрх зургийн чанарыг ялгах боломжгvй. Зарим аппаратуудад дэлгэцийг тодруулах тохиргоо байдаг ч энэ нь эрчим хvч ихээр шаардаж, аккумляторын ажиллагаанд нєлєєлдєг. Ийм учраас фотоаппаратанд нэмэлт оптик дvрс хайгч байвал сайн. Дэлгэц нь хєдєлгєєнт болон хєдєлгєєнгvй байж болно. Дэлгэцний хэмжээ нь инчээр хэмжигдэх ба стандарт хэмжээнvvд нь 1.5, 1.8, 2.0, 2.5 инч байдаг. Жижиг хэмжээтэй дэлгэцvvд нь цахилгаан эрчим хvч бага зарцуулах ба EVF дvрс хайгчтай байдаг.
САНАХ ОЙН КАРТ
Дижитал аппаратаар авсан бvхий л материалууд тоон санах ойд хадгалагддаг. Хэдийгээр дотоод санах ой аппарат бvрт байдаг ч ихэвчлэн эзэлхvvн багатай байдаг. Иймд нэмэлт санах ойн карт ашиглах нь зvйтэй. Ихэнх аппаратууд янз бvрийн тєрлийн карт унших чадвартай байдаг.
Гэхдээ зарим vйлдвэрлэгчид гагцхvv тухайн тєрлийн аппаратанд ажиллах карт vйлдвэрлэдэг тул карт худалдан авахдaa таны аппаратанд тохирох эсэхийг сайтар шалгах хэрэгтэй.
Хэд хэдэн загвараас сонголт хийсний дараа аппаратын хэрэглэлvvд бvрэн байгаа эсэхийг шалгана. Мєн аппарат гарт барих, товчлуурыг нь дграхад эвтэйхэн байх хэрэгтэй. Тvvнчлэн аппаратын ажиллагааг шалгахын тулд хэд хэдэн байрлалаас зураг дарж vзэх нь зvйтэй.
А.Тамир